Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч , шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч   хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******д  холбогдох эрүүгийн 216000000206 дугаартай 178/2022/001/Э/ индекстэй хэргийг 2021 оны 11  дугаар  сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022  оны 01 дүгээр сарын 10-ны өдөр  хянан хэлэлцэв.

                                  Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2021 оны 09 сарын 29-ний өдөр Ховд аймгийн  сумын багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай Пронтор маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа огцом эргэлт бүхий замд эргэлт хийж чадаагүйн улмаас Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн .4 а/, 12.-д заасныг зөрчиж, аспалтан замын хажуу талын үерийн хамгаалалт бүхий бетонон даланг  мөргөсний улмаас, хохирогч  Н.*******  нас барсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                   Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн -т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

        Хэргийн газар үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг /хэргийн 02-09 дугаар хуудас/

Осол гарсан замын байдалд хийсэн Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч би 2021 оны 09 сарын 29- ний өдөр Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэр Хавчигийн хавцал гэх газар аймгийн төвөөс 16 км-ийн зайд ертөнцийн зүгээр баруун зүгээс зүүн зүгт зорчиж явсан “Hyundai Bongo frontier маркын улсын дугаартай авто машин  огцом эргэлттэй хавцал руу бууж яваад эргэлт гүйцэтгэж чадаагүйн улмаас засмал замаас гарч засмал замын хажууд байх үерийн ус зайлуулах бетонон даланг мөргөх хэлбэрээр зам тээврийн осол гарсан газарт үзлэг хийж акт үйлдэв. Жолооч А.******* нь В,С ангилалын дугаартай хүчинтэй үнэмлэхтэй байсан нь Цагдаагийн Ерөнхий газрын нэгдсэн сангаас авсан лавлагаагаар тогтоогдож байгаа бөгөөд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг, тээврийн хэрэгсэлийн хурд 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас  хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг... мөн 12....Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...гэх заалтуудыг үндэслэн ослын акт тогтоов...гэх дүгнэлт /хх-ийн 10-12/-рт/

Эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хэргийн 14-17 дугаар хуудас/

Эд зүйлд дахин үзлэг хийсэн...Цагаан өнгийн пронтер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд  авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер Л.Шинэгэрэлийг оролцуулан тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд үзлэгийг  хийв. Уг  тээврийн хэрэгслийн толгой хэсэг нь хэлбэрээ алдаж хонхойсон зүүн талын хаалга хэсгээрээ чихэгдсэн 2 хаалга болон урд салхины шил хагарсан урд талын 2 дугуй болон ар талын 4 дугуй хагараагүй бүрэн бүтэн урд талын гэрэлнүүд хагарсан байх  ба жолооны хүрдний зүүн талд байх тормозны шингэний савыг үзэхэд хагарсан зүйл байхгүй бүрэн бүтэн байх ба дотор хэсэгт нь тормозны шингэн байхгүй байв. Тээврийн хэрэгсэл хойд урд дөрвөн дугуйны түрүпээр тормозны шингэн алдагдсан эсэхийг шалгаж үзэхэд хоёр урд талын дугуй болон баруун хойд талын дугуйнаас  ямар нэгэн тормозны шингэн алдагдсан зүйлгүй толбо үүсээгүй хэвийн байх ба зүүн хойд талын түрүп хэсгээр тормозны шингэн асгарсан шинжтэй дугуйн дотор хэсэгт шингэн гоожиж шороо тоостой холилдож харалсан байдалтай байв. Тээврийн хэрэгсэлийн тормозны шингэн дууссан нь  тээврийн хэрэгсэлийг тормоз барих боломжгүйг харуулж байх  ба тээврийн хэрэгсэл хөдлөх боломжгүй байлаа...гэх  тэмдэглэл /хх-ийн 18-рт/

Эд зүйлд үзлэг хийсэн...Хагас ханцуйтай цамцны баруун мөрний урд хэсэг цус болсон, баруун мөрний дээд хэсэг урагдсан, ард талын баруун дээд хэсэгт 2 урагдсан, цамцны баруун мөрний урд хэсэг цус болсон, нуруу хэсэгтээ урагдсан, хүрэмний баруун мөрний урд хэсэг цус болсон, ард талдаа урагдсан байна. Дотоож нь ямар нэгэн урагдсан зүйл үгүй, дотор өмдний баруун хөл талын урд болон ард талдаа цусны толбо, гадна талын өмдний баруун хөлний хажуу хэсгээр цусны толбо, бор шаргал өнгийн толбо, ар талын зүүн дээд хэсэгт урагдсан, бор шаргал өнгийн толбо байна. 4 хос 8 ширхэг оймстой хос оймс нь ижилхэн, 2 ширхэг оймс нь өөр байна  1 хос түрийтэй хар өнгийн гутал урагдаж гэмтсэн зүйл үгүй байлаа... гэх тэмдэглэл, гэрэл зураг /хэргийн 19-25 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /Ховд аймгийн Цэцэг суманд 1970 оны 04 сарын 10-ны өдөр төрсөн, 0 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,хувиараа хөдөлмөр эрхэлдэг /******* овогт *******ийн *******ийн өгсөн...2021 оны 09 дүгээр сарын 27-ны орой манай хүү Н.*******, Н.Мөнхдалай нартай хамт ажилладаг. А.******* нар Ховд аймгаас Булган сумруу машин засаж авч ирэхээр явсан. Тэгээд Булган суманд очоод А.*******, Н.******* хоёр үлдээд эндээс явсан машинтайгаа буцаж ирээд араас нь манай хүү Н.*******, А.******* хоёр компани машинаа аваад 09 дүгээр сарын 29-ний өдөр Булган сумаас Ховд аймагруу ирж байгаад сумын багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж манай хүү Н.******* нас барсан байсан. Манай хүү Н.******* нь ээж аав, ах дүүтэйгээ хамт амьдардаг байсан. Эхнэртэйгээ албан ёсоор гэрлээгүй энэ оны 10 дугаар сарын 17-ны өдөр хуримаа хийх естой байсан юм. Манай хүү Булган сумаас очиж эвдэрсэн компаныхаа машин авч ирхээр явсан юм. Манай хүү Н.******* тээврийн хэрэгсэл унадаггүй байсан. Манай хүү Н.******* нь “” нэртэй худаг ухдаг компанид ажилладаг байсан. Оршуулагын зардал, өмгөөлөгчийн хөлс зэрэгт нийт 16962100 төгрөг авсан. Одоо сэтгэл санааны хохирол сая төгрөг нэхэмжилж байгаа. Би энэ хэргийн дараа унадаг болсон. Аав нь 7 хоногтоо нэг удаа бөөрний апратанд  ордог байсан. Хэргийн дараа өдөр бүр  ордог болсон. Хүү маань гэрлэх гэж байсан. Бидэнд маш их харамсалтай байна. Энэ хүүхдийн  ял шийтгэлийн хувьд хэлэх зүйл байхгүй. Хуульд зааснаар шийдвэрлэнэ биз гэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн...Манай хуурай ах А.*******улам нь оны 07 дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бага насаа Улаанбаатар хотод өнгөрөөсөн Ховд аймгийн дугаар 10 жилийн сургууль төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүнтэй гэрлэж байгаагүй, цэргийн алба хаагаагүй, одоо Ховд аймгийн ******* сумын 0 айлын тоотод оршин суудаг , улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдлэж байгаагүй хүн байгаа юм. А.******* нь даруу төлөв зантай дуугүй хүн байгаа юм. Манай ах хааяа нэг архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Манай ах А.******* урьд өмнө хууч өвчин гээд байх зүйл байхгүй. Өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 4 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ын өгсөн...Тухайн өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 29-ний  өдөр Аймгийн Онцгой байдлын газраас “ сумын багийн нутаг дэвсгэрт засмал зам дээр зам тээврийн осол гарч хүн хавчуулагдсан байна” гэсний дагуу ахлагч , бид гурав тухайн хэрэг болсон газар очиход баруун гар талдаа улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгсэл ус зайлуулах хоолойн хажуу талын чулуу орохоос сэргийлсэн цементэн хашлага мөргөсөн байдалтай нэг хүн тээврийн хэрэгслийн баруун талд унасан толгойн задарсан жолооч нь суудал дээрээ рулэндээ хавчуулагдсан байсаныг холмотара тэлэгч багаж ашиглаж жолоочийг гаргаж авсан. Тухайн тээврийн хэрэгслийг А.******* гэдэг хүн жолоодож яваад зам тээврийн осол гаргаж жолоочийн суудал дээрээ хавчуулагдсан байсаныг гаргаж авсан. Бид нарыг очиход тээврийн хэрэгслээс шидэгдсэн хүн нас барсан байсан. Тухайн тээврийн хэрэгсэл дээр малын ноос, турбо зэрэг эд зүйл ачиж явсан байсан нэг турбо машин онхолдох үед кабены арын цонхыг хагалж орж ирж жолоочийн эсрэг талын суудал чиглэсэн байдалтай байсаныг жолоочийг гаргах үед байрлалыг өөрчлөж хойшоо тэвшрүү нь татаж оруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гийн өгсөн...Тухайн өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Аймгийн Онцгой  байдлын  газраас сумын багийн нутаг дэвсгэрт засмал зам дээр зам  тээврийн  осол гарч хүн хавчуулагдсан байна гэсний дагуу ахлагч , С.Лхагва-Очир бид гурав  тухайн хэрэг болсон газар очиход замын баруун гар талд улсын дугаартай “Пронтер маркийн” тээврийн хэрэгсэл ус зайлуулах хоолойн хажуу талын чулуу орохоос сэргийлсэн цементэн хашлага мөргөсөн байдалтай нэг хүн тээврийн хэрэгслийн баруун талд унасан толгой нь задарсан жолооч нь суудал дээрээ рулэндээ хавчуулагдсан  байсныг  холмотара тэлэгч багаж ашиглаж жолоочийг гаргаж авсан. Тухайн тээврийн хэрэгслийг А.******* гэдэг хүн жолоодож яваад зам тээврийн осол гаргаж жолооч А.******* өөрөө суудал руль хоёрын завсар хавчуулагдсан байсаныг гаргаж авсан. Бид нарыг очиход тээврийн хэрэгслээс шидэгдсэн хүн нас барсан байсан.  Би яг хэн гэдэг хүн байсаныг мэдээгүй залуухан хүн байсан.Тухайн тээврийн хэрэгсэл дээр малын ноос, 4 ширхэг турбо ачиж явсан байсан нэг турбо машин онхолдох үед кабены арын цонхыг хагалж дотгогшоо орж жолоочийн эсрэг талын суудал чиглэсэн байдалтай байсаныг жолоочийг гаргах үед тухайн турбоны байрлалыг өөрчилж хойшоо тэвшрүү нь татаж оруулсан...гэх мэдүүлэг/хх-ийн 41-42-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ийн өгсөн...Би өмнө нь “” ХХК-ны захирал хийж байхдаа тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авахдаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад тэгээд компаныхаа нэр дээр шилжүүлээгүй байсан. Одоо шилжүүлж өгнө...гэх мэдүүлэг/хх-ийн 46-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гийн өгсөн...2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгаас Булган сумруу төрсөн дүү Н.*******, А.******* нарын хамт Булган суманд эвдэрсэн байсан пронтер маркийн машиныг засаж авч ирэхээр бөгс, морин толгой зэргийг аваад би Приус-0 маркын тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тэгээд тэр шөнө Булган суманд очоод маргааш нь тухайн улсын дугаартай тээврийн хэрэгслийн бөгс морин толгой зэргийг сольж янзлаад тэгээд тэр оройгоо А.******* манай төрсөн дүү Н.******* нар улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй яваад би приус-0 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ буцаад Ховд аймагруу гараад 20 цагийн үед ирсэн юм.Тэгээд маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зам тээврийн  осол гарч манай дүү өнгөрсөн гэдгийг мэдсэн. Тухайн бөгс болон морин толгой  зэрэг эд ангийг солиход тормоз болон тормозны шингэнтэй холбоогүй байдаг. Булган суман дээр би тухайн улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормозны шингэнийг үзсэн чинь дундуур байхаар нь нэмж дүүргэж өгөөд тормозноос нь хий авч өгөөд явсан. Тэгээд би  Алтай сум орж ирээд утсаар А.*******тай ярисан чинь А.******* тормозны шингэн болохгүй байна тормозны шингэн нэмээд дахиад хий авч байна чи явж бай гэж хэлэхээр нь би явсан юм.Тухайн үед А.******* тээврийн хэрэгсэл жолоодож явсан манай дүү  машин унаж чаддаггүй юм...гэх мэдүүлэг/хх-ийн 48-рт/

Мөрдөгчийн магадлагаагаар...жолооч ******* овогтой ******* /РД:/ нь улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12-д заасан Тээврийн хэрэгслийн хурд:-12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна... гэх баримт/хх-инй 49-50-рт/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн...2021 оны 11 сарын 0-ны өдрийн дугаартай... А.*******ын биед гэмтэл учирсан байна. А.*******ын биед өвчүү ясны дээд 1/ хэсгийн далд хугарал, зүүн талын 7-8 дугаар хавирга ясны далд хугарал, зүүн тохойн дотор хэсгийн зулгаралтын сорви, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралтуудын сорви, зүүн шилбэний урд дунд хэсгийн зулгаралтын сорви гэмтэл тогтоогдлоо. А.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. А.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. А.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2..1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хэргийн 54-55 дугаар хуудас/

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2021 оны 10 сарын 1-ны өдрийн 61 дугаартай...Н.*******ийн цогцост толгойн хуйхны урагдсан шарх, суурь яс болон дух яс, зулай яс, хоёр чамархай яс, дагз яс, 2 нүдний ухархай яс, хамар яс, хацар ясны бяцарсан хугарал, эрүү ясны хугарлууд, тархи үгүйдэл, баруун эгэм мөрний холбоос хэсгийн салалт, баруун талын 1-5 дугаар хавирганы хоёрлосон хугарлууд, хугарсан хавирганууд орчмын цус хуралт, баруун шилбэ ясны хугарал, дээд уруул болон хамрын баруун хэсгийн урагдсан шарх, зүүн доод эрүүний хэсгийн урагдсан шарх, баруун мөрний хэсгийн урагдсан шарх, нүүр, хүзүүний урд хэсэг болон 2 хажуу хэсгийн зулгаралт, зүүн тохой хэсгийн зулгаралт, цээжний зүүн хэсгийн зулгаралт, 2 гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд, нурууны хэсгийн зулгаралтууд, баруун өвдөгний гадна хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Н.*******ийн цогцост учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Н.*******ийн цогцост учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна.  Н.*******ийн цогцост учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын .1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгг хамаарна. Н.******* нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна...гэх дүгнэлт /хэргийн 59-61 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн...2021 оны 10 сарын 08-ны өдрийн дугаартай...С.*******ийн цогцосноос авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. С.*******ийн цогцосноос авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй...гэх дүгнэлт / хэргийн 66-67 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн...2021 оны 10 сарын 06-ны өдрийн 149 дугаартай...А.*******ын биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. А.*******ын биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй...гэх дүгнэлт / хэргийн 72-7 дугаар хуудас/

Авто машины техникийн үнэлгээний тайлан, автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт гэрэл зураг/хх-ийн 78-82-рт/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/ хх-ийн 84-90-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч А.*******ын яллагдагчаар өгсөн...2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгаас Булган сумруу , Н.******* бид гурав Пронтер машины бөгс аваад гарсан. Тэгээд Булган суманд тэр шөнө очоод маргааш өглөө нь “” ХХК-ны улсын дугаартай тээврийн хэрэгслийн бөгсийг бид гурав янзалаад орой нь Н.******* бид хоёр улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад Приус-0 машинтай бид хоёроос түрүүлээд явсан. Тэгээд бид хоёр явж байгаад замдаа Мөст сумын 5 дугаар бригадын зогсоол дээр хоночихоод маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө би машин бариад хөдөлсөн. Тэгээд явж байгаад цахираар доошоогоо уруудаад явж байтал машины тормоз гэнэт байхгүй болоод доошоогоо машинаа алдаад эргэлттэй хэсэг дээр таараад дарж чадалгүй замын тэмдэг тэмдэглэгээ мөргөөд чанга дуу чимээ гараад явсан. Тэгсэн тэр үедээ би ухаан алдаад нэг сэрээд ирсэн чинь машины салон наашаа түрж орж ирээд рулэндээ хавчуулагдсан миний хажууд замын хүмүүс ирсэн дуудлага дуудаж байсан. Тэгэхээр нь би хажууд сууж явсан Н.******* машин дотор байхгүй байхаар нь орилоод хоёр талдаа харсан чинь Н.*******ийн хөл машины баруун талд харагдаж байсан. Тэгээд хэсэг байж байтал онцгой байдлын хүмүүс ирээд намайг машинаас гаргаад  эмч нар бас ирээд намайг үзээд эмнэлэгийн пургонд суулгаж шингэн хийгээд  сумын эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэж байгаад аймгийн эмнэлэгт авчирсан юм. ам тээврийн осол гарах үед улсын дугаартай тээврийн хэрэгслийг би өөрөө барьж явсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох В,С ангилалын үнэмлэхтэй. Би үнэмлэхээ гар утастайгаа хамт гээсэн байсан.Талийгаач Н.******* бид хоёр явж байсан.Талийгаач бид хоёр зам тээврийн осол гарах үед хамгаалах бүс зүүгээгүй  явсан. Тухайн үедээ зогсоох арга хэмжээ авахыг хичээсэн боловч зогсоож чадаагүй юм.Тухайн үед уруу газар байсан болохоор хурдтай бууж байсан. Ойролцоогоор 60 км цагийн хурдтай явсан байхаа. Тухайн өдөр цаг агаарын байдал тогтуун ямар нэгэн бороо, цас шуургагүй хэвийн байсан.Тухайн хэрэг учрал болох үед зам орчны байдал хэвийн ямар нэгэн бартаа саад байгаагүй.Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл явсан. Би өглөө босчихоод тээврийн хэрэгслээ эргэж тойрч хараад мөн тормозныхоо шингэнийг харахад банкныхаа талаар байсан. Тэгээд машинаа унаад хөдөлсөн юм. Тухайн тээврийн хэрэгслийн бөгс болон морин толгойг нь сольж тавьсан юм. Тухайн тээврийн хэрэгслийн бөгс болон морин толгойг солиход тормоз болон тормозны шингэнтэй холбоогүй байдаг гэхдээ бид нар Ховд аймагруу гарахын өмнө тормозны шингэнээ үзээд ар талын дугуйнаас хий авч тохируулсан юм. Би хохиролоо барагдуулаагүй байгаа удахгүй барагдуулна...гэх мэдүүлэг / хэргийн 100-101 дүгээр хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ******* овогт *******ийн *******  нь урьд ял шийтгэгдээгүй гэх баримт/хх-ийн 104-рт/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  А.*******ын өгсөн...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй...гэх мэдүүлэг,

Иргэний үнэмлэхний  лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа / хэргийн 107-108 дугаар хуудас/

Нас барсаны гэрчилгээ /хх-ийн 117-рт/ зэрэг нотлох  баримт хэрэгт авагдсан байна.        

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

            Шүүгдэгч болон  түүний өмгөөлөгч  нь  Авто тээврийн  хэрэгсэлийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн,  энэ гэмт хэргийн улмаас  иргэн Н.******* нас барсан,  түүний эрүүл мэндэд хүнд  хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна. 

          Гэм буруу болон эрүүгийн хариуцлага  хүлээлгэх шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан  дээрхи нотлох баримтыг хянан хэлэлцэхэд: Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2021 оны 09 сарын 29-ний өдөр Ховд аймгийн  сумын багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай Пронтор маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн .4 а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 12.-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...гэх заалтыг зөрчиж, огцом эргэлт бүхий замд эргэлт хийж чадаагүйн улмаас  аспалтан замын хажуу талын бетонон даланг мөргөж, хамт зорчиж явсан  Н.******* нь  осолд орж, толгойн хуйхны урагдсан шарх, суурь яс болон дух яс, зулай яс, хоёр чамархай яс, дагз яс, 2 нүдний ухархай яс, хамар яс, хацар ясны бяцарсан хугарал, эрүү ясны хугарлууд, тархи үгүйдэл, баруун эгэм мөрний холбоос хэсгийн салалт, баруун талын 1-5 дугаар хавирганы хоёрлосон хугарлууд, хугарсан хавирганууд орчмын цус хуралт, баруун шилбэ ясны хугарал, дээд уруул болон хамрын баруун хэсгийн урагдсан шарх, зүүн доод эрүүний хэсгийн урагдсан шарх, баруун мөрний хэсгийн урагдсан шарх, нүүр, хүзүүний урд хэсэг болон 2 хажуу хэсгийн зулгаралт, зүүн тохой хэсгийн зулгаралт, цээжний зүүн хэсгийн зулгаралт, 2 гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд, нурууны хэсгийн зулгаралтууд, баруун өвдөгний гадна хэсгийн зулгаралт гэх гэмтлийн улмаас  нас барсан нь мөрдөн шалгах ажиллагаанд  болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ийн өгсөн...манай хүү Н.*******, А.******* хоёр компани машинаа аваад 09 дүгээр сарын 29-ний өдөр Булган сумаас Ховд аймагруу ирж байгаад сумын багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж манай хүү Н.******* нас барсан байсан. Манай хүү Н.******* нь “” нэртэй худаг ухдаг компанид ажилладаг байсан. Би гомдолтой байна оршуулагын зардалтай холбоотой баримтаа гаргаж өгнө...гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ын өгсөн...Тухайн тээврийн хэрэгслийг А.******* гэдэг хүн жолоодож яваад зам тээврийн осол гаргаж жолоочийн суудал дээрээ хавчуулагдсан байсаныг гаргаж авсан. Бид нарыг очиход тээврийн хэрэгсэлээс шидэгдсэн хүн нас барсан байсан. Тухайн тээврийн хэрэгсэл дээр малын ноос, турбо зэрэг эд зүйл ачиж явсан байсан нэг турбо машин онхолдох үед кабины арын цонхыг хагалж орж ирж жолоочийн эсрэг талын суудал чиглэсэн байдалтай байсаныг жолоочийг гаргах үед байрлалыг өөрчлөж хоишоо тэвшрүү нь татаж оруулсан...гэх мэдүүлэг/хх-ийн 7-8-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гийн өгсөн...Тухайн тээврийн хэрэгслийг А.******* гэдэг хүн жолоодож яваад зам тээврийн осол гаргаж жолооч А.******* өөрөө суудал руль хоёрын завсар хавчуулагдсан байсныг гаргаж авсан. Бид нарыг очиход тээврийн хэрэгслээс шидэгдсэн хүн нас барсан байсан. Би яг хэн гэдэг хүн байсаныг мэдээгүй залуухан хүн байсан. Тухайн тээврийн хэрэгсэл дээр малын ноос, 4 ширхэг турбо ачиж явсан байсан нэг турбо машин онхолдох үед кабены арын цонхыг хагалж дотгогшоо орж жолоочийн эсрэг талын суудал чиглэсэн байдалтай байсаныг жолоочийг гаргах үед тухайн турбоны байрлалыг өөрчлөж хоишоо тэвшрүү нь татаж оруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-рт/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гийн өгсөн...А.******* манай төрсөн дүү Н.******* нар улсын дугаартай тээврийн хэрэгслтэй яваад би Приус-0 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ буцаад Ховд аймагруу гараад 20 цагийн үед ирсэн юм.Тэгээд маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зам тээврийн осол гарч манай дүү өнгөрсөн гэдгийг мэдсэн. Тухайн үед А.******* тээврийн хэрэгсэл жолоодож явсан манай дүү  машин унаж чаддаггүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн 48-рт/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  болон гэрч нарын  мэдүүлэг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, осол гарсан замын байдалд тогтоосон акт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн  сумын багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай Пронтор маркийн тээврийн хэрэгсэл жолоодож  замын хөдөлгөөнд оролцох явцдаа  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн .4 а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 12.-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...гэх заалтыг зөрчиж,аспалтан замын хажуу талын бетонон даланг мөргөж хамт зорчиж явсан Н.******* нь зам тээврийн осолд орж  гавал тархины гэмтлийн улмаас нас барсан гэх үйлдэлд  нь Ховд аймгийн Прокуророрын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт  заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон...гэж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй, улсын яллагчийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна. 

Иймд шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, хүний амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь заасан гэмт хэрэг үйлдсэн нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч А.******* нь хамгаалалтын бүс зүүгээгүй зорчигчийг тээвэрлэсэн, замын нөхцөлд  тохируулж тээврийн хэрэгслийн хурдыг сонгож яваагүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон нь  гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ.

                                   Хохирол хор уршгийн талаар:

Гэм буруугийн  шүүх хуралдаанд  хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар нь хохирогч нас барснаас учирсан хохирол 16962100 төгрөгний хохирол авсан, харин сэтгэл санааны хохирол 000000 төгрөгийг нэхэмжилнэ гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтаар шүүгдэгч А.******* нь хохирогч нас барснаас  учирсан хохиролд  16962100 төгрөгийг төлсөн нь хохирогчийн хууль ёсны  төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Голомт банкны орлогын баримтууд, шүүгдэгч А.*******ын өгсөн...  хохирогч нас барснаас учирсан хохиролд компаниаас цалингаа барьцаалан 16962100 төгрөг авч төлсөн. Цаашид компанидаа цалингүй ажиллана. Харин сэтгэл санааны хохирлыг төлөх боломжгүй...гэх мэдүүлгээр  тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.*******ыг хохирогч нас барснаас учирсан хохиролд 16962100 төгрөгийг төлсөн гэж үзнэ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* нь   сэтгэл санааны хохиролд 000000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохиролд 000000 төгрөг  нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь  дурдаж шийдвэрлэв.                              

        Хоёр: Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч А.******* нь   анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас-/хэргийн 104 хуудас дахь/-аар тогтоогдож байгаа ба шүүгдэгчийн хувийн байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаанд    гэрч өгсөн...Манай хуурай ах А.*******улам нь оны 07 дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бага насаа Улаанбаатар хотод өнгөрөөсөн Ховд аймгийн дугаар 10 жилийн сургууль төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүнтэй гэрлэж байгаагүй, цэргийн алба хаагаагүй, одоо Ховд аймгийн ******* сумын 0 айлын тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдлэж байгаагүй хүн байгаа юм. А.******* нь даруу төлөв зантай дуугүй хүн байгаа юм. Манай ах хааяа нэг архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Манай ах А.******* урьд өмнө хууч өвчин гээд байх зүйл байхгүй. Өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 4 дүгээр хуудас/ , иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: Гэм буругийн талаар маргахгүй бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, Хохирогч нас барсанаас учирсан хохиролд  16912100 төгрөг төлсөн байна. сая төгрөгийн сэтгэл санааны хохирол шийдвэрлэх боломжгүй.

Шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  дахь хэсэгт  зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын  зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн  нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон солохыг тайлбарлаж, Шүүгдэгчийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч нь  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах  гэх  дүгнэлт  гаргав.

Эрүүгийн хариуцлагын  шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Гэм буруугийн хувьд маргахгүй. Тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах боломжгүй байсан. Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хэмжээнд 16962100 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн. ажил  эрхэлдэг  зэрэг  хувийн байдлыг  харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж  өгнө үү? гэв.

Шүүгдэгч А.*******д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогч нас барснаас учирсан хохиролд 16962100 төгрөг төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт  зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирогч нас барснаас учирсан хохиролд 16962100 төгрөг төлсөн, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн, ажил  эрхэлдэг  зэрэг  хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхд ямар нэгэн саналгүй гэснийг  харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  дахь хэсэгт  зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар тэнсэж,  тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2.5-т заасан...оршин суух, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг  хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг  хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэсэн үеэс  эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасан...тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай, гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журмыг шүүгдэгч А.*******д тайлбарлаж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд  хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч нь  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгчид   урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  6.1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 6.6 дугаар зүйл, 6.7 дугаар зүйл, 6.8 дугаар зүйл, 6.12 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт  заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ гэмт хэргийн улмаас  хүний амь нас хохироосон ”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт  зааснаар  шүүгдэгч ******* овогт *******ийн *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар тэнссүгэй.

.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирогч нас барснаас учирсан хохиролд 16962100 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохиролоо цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  тус тус дурдсугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг   хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн үеэс эхлэн тоолж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2.5-т заасан...оршин суух, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг шүүгдэгч А.*******д  хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасан...тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай, гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журмыг шүүгдэгч А.*******д тайлбарлаж, тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял болон  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтггэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба  шүүгдэгч А.*******д өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Т.ЦЭЦЭГМАА