Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, шүүгч С.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

Иргэдийн төлөөлөгч Х.Оюунцэцэг,

Улсын яллагч Э.Гэрэлмаа,

Хохирогч Ш.Алтанцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат,

Шүүгдэгч Г.Лхагвадорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4, 96.2.6 дах хэсэгт заасан гэмт хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Лхагвадоржид холбогдох 201625010718 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1981 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, телевизийн зураглаач мэргэжилтэй, эрхэлсэн  тодорхой ажилгүй, ам бүл 4, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь Эхийн 32-1749 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй;

          Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 269 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтаар 3 жилийн хорих ял нь өршөөгдөж, 2010 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.1, 96.2.6 дах хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2 жил 8 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж   байсан , бие эрүүл, ухаан  санаа бүрэн Газарчин овогт Гүрсэдийн Лхагвадорж /Регистрийн дугаар: ЦЕ 81022573/;

 

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Г.Лхагвадорж нь 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.1, 96.2.6 дах хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2 жил 8 сар 24  хоногийн  хорих  ялаас  хугацааны  өмнө  тэнсэн  суллагдсан  байх хугацаандаа

давтан үйлдлээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь Эхийн 32-1749 тоот гэртээ онц харгис хэрцгий аргаар, трубагаар иргэн Ш.Алтанцэцэгийн толгойн тус газар 3 удаа цохиж биед нь тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархай, дагзны хуйханд няцарсан шарх, уруул, зүүн бугалга, шуунд цус хуралт, баруун хөлийн саажилт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Лхагвадоржийн шүүхийн хэлэлцүүлэгт: “Алтанцэцэг, Батцэцэг нарыг 2 дугаар сарын 24-ний өдөр Зулаа гэдэг залуу дуудаж манайд ирүүлсэн. Тэр өдөр манайд бид нар 1 шил архи хувааж уугаад салсан. Дараа нь би Алтанцэцэг, Батцэцэг нарыг таксинд суулгаж өгөөд явуулсан. Маргааш буюу 25-ны өдөр Алтанцэцэг, Батцэцэг нарыг би дуудсан. Би өөрөө Алтанцэцэгтэй ярьсан. Тэгээд бид нар нийлээд нилээд архи ууцгаасан. Би тухайн өдөр юунаас болж Алтанцэцэг, Батцэцэг 2-ыг маргалдсаныг мэдэхгүй. Намайг гаднаас орж ирэхэд маргалдсан байсан. Алтанцэцэг надад чамайг би хүн авчирж сонин болгоно, чи харж байгаарай гэсэн. Орой нь буюу намайг унтаж байхад Алтанцэцэг эргэж ирсэн байсан. Би Алтанцэцэгийг орж ирсэнийг нь анзаараагүй. Тэгээд бөөн хэрүүл болсон. Би Алтанцэцэгийг гарч яв гэж зөндөө хэлсэн. Алтанцэцэгийн эгч өөрөө бид нарыг гарч явах гэхэд өмдөндөө бие зассан. Загдсүрэн бид 2 өмдийг нь тайлж тохсон. Алтанцэцэгийг ирэхэд өмд нь нойтон хөлдсөн тохсон байдалтай байсан. Би хохирогчид ийм учиртай эгч чинь ингэсэн гээд байхад та нар нийлж манай эгчийг хүчиндсэн гэсэн. Тийм зүйл болоогүй гэсэн. Үүнээс л болж хэрүүл үүссэн” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ш.Алтанцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт: “2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр манай эгч найзындаа байна гээд дуудаад байхаар нь очсон. Намайг очиход архидаж байсан. Надад архи хийж өгөхөөр нь би уугаагүй. Харин пивоноос уусан. Пивон дотор юм хийсэн шиг байсан. Би 2 удаа балгаад толгой сонин болж байсан. Манай эгч цаад өрөөнд нь шалдан хэвтэж байхаар нь эгчээ бос гэхэд зүгээр, чамд хамаагүй гэсэн. Эгч маань нилээд согтуу байсан. Тэгээд та нар манай эгчийг хүчиндсэн байна шүү дээ гэхэд шүүгдэгч миний толгой руу цохисон” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ш.Алтанцэцэгийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтад: “…2016 оны 02 сарын 25-ны өдөр төрсөн эгч Батцэцэг над руу залгаад Дарь-эхд хүрээд ирэх гээд Дарь-Эхийн хуучин эцэст очиод байсан айлд нь орсон чинь Лхагвадорж, Загдсүрэн, Анхныбаяр гэдэг 3 залуу мөн манай эгч байсан… эгч Ш.Батцэцэгийн босооч явья гээд хэвтэж байсан орон дээр нь очоод хөнжлийг нь сөхсөн чинь нүцгэн хэвтэж байсан. Би уурлаад та нар миний эгчийг хүчиндсэн байна гэхэд бид нар тэгээгүй гээд байхаар нь би цагдаа болон ах Баттөмөр лүү залгасан. Би уусан пивондоо манраад хэсэг орж гараад байсан.. би нэг сэрсэн чинь гадаа 00-д зогсож байсан гадаа Баттөмөр ах ирчихсэн байсан. Баттөмөр ахтай Лхагвадоржийн гэрт ороход чи яасан сүртэй пизда вэ гээд байсан ба миний араас толгойн тус газар луу нэг хатуу зүйлээр маш чанга цохисон би тухайн үед манраад байж байтал дахиж нэг удаа маш хүчтэй цохисон тэгээд ухаан алдаж унаад түүнээс хойш юу болсныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх.49-58/,

Гэрч Б.Нямдоржийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтад: “... Манай ах Г.Лхагвадорж нь өчигдөр энэ хэргээ хийснийхээ дараа шөнө манай ээжрүү залгасан гэсэн. Тэгээд манай ээж надруу залгаад ах чинь хүн цохьчихсон чинь нөгөө хүн нь уначихсан байна гэж байна гэхээр нь би ээжийн гэрт очоод ээж болон нагац ах, ээжийн хамт ахын гэрт явж очиход гэрийнх нт амбаар болон гал тогооны шал, том өрөөний шалан дээр цус асгарсан байдалтай байсан. Би гэрийг нь тойруулж харахад ах маань гэртээ архи уусан байдалтай байсан ба том өрөөнд нь архины шил байж байсан. Тэгэхээр нь бид нар шууд цагдаа дээр ирсэн чинь манай ах цагдаа нарт шалгагдаж байсан. ...Намайг ахынд очиход гэр нь онгорхой гэрт нь хэн ч байгаагүй. Би Ш.Алтанцэцэг, Ш.Батцэцэг гэгч хоёр эмэгтэйг танихгүй. Манай ах архи уухаараа зан чанар өөрчлөгдөөд байдаггүй. Ер нь гэртээ архи уудаггүй.” гэсэн мэдүүлэг /хх.61-63/,

Гэрч Г.Доржхандын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байцаалтад: “... Манай ахтай үерхдэг Болор-эрдэнэ гэх эмэгтэй байдаг. Тэр эмэгтэй ээжид хэлээд би ээжээс хүн цохисон гэж л сонссон. Намайг гэр лүү нь очиход цагдаа нар ирчихсэн гэрээс нь 40 орчим см урттай төмөр аваад гарч байсан. Би ойлгохдоо тэр төмрөөр цохисон юм боловуу гэж ойлгосон. Гэрийн үүдний амбаар болон том өрөөнд цус болсон байсан.” гэсэн мэдүүлэг /хх.64-65/,

Гэрч Ц.Бат-Эрдэнийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтад: “...Надад хэргийн талаар мэдэх зүйл алга байна. Цагдаа нарт баригдаад ирснийх нь талаар хальт сонссон. Хоёр хүүхэн хоорондоо маргалдаад, тэр хүүхнийх нь нэгийг нь цохиж унагаасан л гэж сонссон. Би Ш.Алтанцэцэг, Ш.Батцэцэг гэгч хоёр эмэгтэйг танихгүй. Манай дүү архи уучихсан байхад уурыг нь хүргэхгүй бол зүгээр л байдаг. Уурыг нь хүргэвэл уурлаж уцаарладаг.” гэсэн мэдүүлэг /хх.66-68/,

Гэрч Б.Анхныбаярын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтад: “... Г.Лхагвадорж бид хоёр багын найзууд. Ганц муу зан нь цочмог ууртай залуу. Миний бие тэр өглөө гэртээ байж байтал манай найз Г.Лхагвадорж 11:00 цагийн орчимд залгаад чи хаана байна өнөөдөр найзынх нь төрсөн өдөр болж байна чи найз дээрээ хүрээд ирээч гэхээр нь би за тэгье гээд гэрээсээ гараад замаасаа нэг шил 0,75 литрийн Болор архи аваад өдөр 13:00 цагийн үед Дархь эхэд Г.Лхагвадоржийн гэрт нь аваад очсон чинь Г.Лхагвадорж, Г.Загдсүрэн хоёр байж байсан. Бид гурав нийлээд миний авч очсон архийг уусан. Тэгээд бид гурав архи ууж байхад Г.Лхагвадорж утсаар нэг эмэгтэйрүү залгаж дуудсан. 14 цагийн үед 25-30 орчим насны хоёр эмэгтэй эрүүл орж ирсэн ба бид тав нийлээд ууж байсан архи дуусгаад мөнгөө нийлүүлэн дахин нэг архи аваад ууж байтал нөгөө сүүлд ирсэн хоёр эмэгтэй чи манай нөхөртэй унтсан хэмээн хоорондоо маргалдаж эхэлсэн. Сүүлдээ нөгөө хоёр эмэгтэй барьцалдаж аваад Ш.Алтанцэцэг нь Ш.Батцэцэгийн нүүрэн тус газарт нь маажиж эхэлсэн. Тэгэхээр нь Загдсүрэн бид хоёр нөгөө хоёр эмэгтэйчүүдийг салгаад байж байтал Лхагвадорж орж ирээд Ш.Алтанцэцэгийг дагуулан гадагшаа гарсан ба удалгүй тайвшруулан буцааж орж ирсэн. Тэгтэл Ш.Батцэцэг чи миний нүүрийг маажсан байна шүү дээ гэж дахиад дайрч эхэлсэн чинь Ш.Алтанцэцэг чи наад залуучууддаа маажуулсан биз дээ гэсэн чинь Лхагвадорж чи үхсэндээ худлаа яриад байгаа юм гээд Алтанцэцгийг алгадаад унагаасан ба газарт унасан байхад нь дээрээс нь дахиад дэвсээд өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх.66-68/,

 

Гэрч З.Одбаярын 03 дугаар сарын 20-ны өдөр байцаалтад: “... Дээрэмдүүлчихлээ  гэх  дуудлагын  дагуу  А.Дэлгэрцэцэг  бид  хоёр  дуудлага өгсөн

 

газар   очиход   Сүлд   117   ирчихсэн   байсан.   Цагдаагийн    Дэслэгч     Ч.Банзрагч

согтууруулах ундаа хэрэглэсэн 30-40 орчим насны залуутай харьцаж байсан. Бид байшинруу ороход нэг эмэгтэй хаалганы үүдэнд нэг эмэгтэй хажуу тийшээ харчихсан толгойны ар дагз хэсгээс цус гарсан байдалтай хэвтэж байсан ба тухайн эмэгтэйн хажууд өөрийгөө тус эмэгтэйн эгч гэх доогуураа нүцгэн эмэгтэй сууж байсан.  Би тэр эмэгтэйд хувцасаа өмс гэж хэлэхэд хувцасаа өмсөж чадхааргүй хэмжээний согтолттой байсан. Би 103 луу залгаад түргэн тусламж дуудаад гарах гэж байсан эрэгтэйг гавлан саатуулсан. Хөдөлгөөнт эргүүл болон дэслэгч А.Дэлгэрцэцэг бид нар очиход уг хэрэг болсон газар цус болсон, архидан согтуурсан байдалтай байсан. Биднийг очиход Ш.Алтанцэцэгийг трубагаар цохисон гэх Г.Лхагвадорж мөн хохирогч Ш.Алтанцэцгийн төрсөн эгч гэх Батцэцэг нар байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх.91-93/,

Гэрч А.Дэлгэрцэцэгийн 03 дугаар сарын 20-ны өдөр байцаалтад:  “... Дуудлага өгсөн айлруу З.Одбаяр, дэслэгч Ч.Банзрагч нар орсон. Хашааны гадаа хоёр залуу тамхи татаад зогсож байсан ба би тэднээс энд юу болсон юм бэ гэсэн чинь манай дүү хамт байсан хүндээ толгойгоо хагалуулчихсан байна гэхээр нь уг байшин руу орсон чинь уг айлын үүдэнд нэг эмэгтэй толгойгоо даавуугаар ороочихсон цус болсон байдалтай байсан. Тэгээд би цааш ортол архидан согтуурсан байдалтай байсан ба тэнд байсан нэг залуу би наад эмэгтэйг чинь цохичихсон юм гэж ярьж байсан. Тэнд байсан хоёр эмэгтэй нилээн согтолттой байсан, Г.Лхагвадорж дунд согтолттой байсан. Би Лхагвадоржтой харьцаагүй, би наад эмэгтэйг чинь трубагаар цохьчихсон гээд л байсан” гэсэн мэдүүлэг /хх.94-96/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3007 дугаар дүгнэлт:

1. Ш.Алтанцэцэгийн биед тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархай, дагзны хуйханд няцарсан шарх, зүүн нүдний доод зовхинд няцарсан шарх, уруул, зүүн бугалга, шуунд цус хуралт, баруун хөлийн саажилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 дах хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх.101/;

 

            -хэрэг учралын газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх.6-8/,

            -эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх.10/,

            -зарлагын баримтууд /хх.17-24/,

            -гэрэл зургийн үзүүлэлт /хх.44-46/,

            -урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.145/ зэрэг болно.

 

          Шүүгдэгч Г.Лхагвадорж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь Эхийн 32-1749 тоот гэртээ хохирогч Ш.Алтанцэцэгийн толгойн тус газар трубагаар 3 удаа цохиж биед нь амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг учралын газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх.6-8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх.44-46/, хохирогч Ш.Алтанцэцэг, гэрч Б.Анхныбаяр /хх.76-79/, Ш.Батцэцэг /хх.80-82/,  А.Дэлгэрцэцэг /хх.94-96/,  шүүгдэгч  Г.Лхагвадорж

 

нарын мэдүүлэг, шинжээчийн 3007  дугаар  дүгнэлт  зэрэг  хуульд  заасан  үндэслэл,

нөхцөл, журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэгт шууд хамааралтай, ач холбогдолтой, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тал бүрээс хангалттай тогтоогджээ.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Хэдийгээр гэрч Г.Загдсүрэнгийн мэдүүлэгт /хх.59-60/ гэрч Б.Анхныбаярыг хэргийн газарт байсан эсэх талаар дурдагдаагүй, мөн гэрчийн мэдүүлгийн зарим хэсэгт шүүгдэгч Лхагвадоржийн нэрийг Лхагвасүрэн гэж ташаа бичсэн байх боловч хохирогч Ш.Алтанцэцэг /хх49-55/, гэрч Б.Анхныбаяр /хх.76-79/, гэрч Ш.Батцэцэг /хх.80-82/ нарын тус бүр өгсөн мэдүүлэгт гэрч Б.Анхныбаярыг хэргийн газарт байсан талаар дурдагдсан, эдгээр мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хэргийн тухайн нөхцөл байдал хангалттай тогтоогджээ.

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанчилан Г.Лхагвадоржийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үл ялих зүйлээр шалтаглан танхайрч, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх хугацаандаа давтан үйлдлээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэх хүндрүүлж үзэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.

 

Г.Лхагвадорж урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.1, 96.2.6 дах хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2 жил 8 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон түүнд урьд ял шийтгэсэн шүүхийн шийтгэх тогттоолуудын хуулбараар тогтоогдож байна. /хх.145, 146-147, 149-153/,

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 78 дугаар зүйлийн 78.4 дэх хэсэгт зааснаар ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан этгээдийн ялгүй болох хугацааг үндсэн ба нэмэгдэл ял эдлэхээс чөлөөлөгдсөн үеэс эхэлж тоолох бөгөөд мөн хуульд зааснаар ял нь тэнсэгдсэн этгээд хянан харгалзах хугацаа дууссанаар ялгүй болно.

 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай пардамент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дах хэсэгт зааснаар шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулах тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дах заалтын дагуу хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан шүүгдэгч Г.Лхагвадоржийн хянан харгалзах хугацаанаас үлдсэн 2 жил 8 сар 7 хоногийн хугацааг хэрэгсэхгүй болсонд тооцож үзэхэд тэрээр ялгүй болох юм.

 

Иймд шүүгдэгч Г.Лхагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.4 дэх заалтыг баримталж давтан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэсгүй байна.

 

Шүүгдэгч Г.Лхагвадоржийг хохирогч Ш.Алтанцэцэг нь өөрийн төрсөн эгч Ш.Батцэцэгийг хүчиндсэн  гэж  маргалдсан  хувийн  таарамжгүй  харьцааны улмаас

шүүгдэгч нь хохирогчийн бие махбодид амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ хэргийг үйлдэхдээ хохирогчийн толгойн тус газар нь трубагаар 3 удаа цохисон шүүгдэгчийн үйлдлийг олон удаагийн шарх сорив үүсгэж онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэх үндэслэлгүй байна.

 

Иймд Г.Лхагвадоржид Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.2, 96.2.4, 96.2.6 дах хэсэгт заасан гэмт хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өөрчлөн, шүүгдэгчийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Ялтан Г.Лхагвадоржийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь 2 удаа хорих ял эдэлж байсан гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Г.Лхагвадоржийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс  2016 оны 06 дугаар сарын 13-ны  өдөр  хүртэл  нийт 108 хоног цагдан хоригдсоныг хуульд зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцон, түүний гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан трубаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болмогц устгахаар  шийдвэрлэв.

 

Хохирогч Ш.Алтанцэцэг нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан эрүүл мэндийн гэм хорын хохиролд 1.800.000 төгрөгийг  нэхэмжилж  байгаа  боловч  хавтаст хэрэгт авагдсан 713.187 төгрөгийн хохирлын баримтыг нотлох баримтын шаардлага  хангасан  гэж  үзэн, 713.187 төгрөгийг ялтан Г.Лхагвадоржоос гаргуулж, хохирогчид олгон, хохирогч Ш.Алтанцэцэг нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  246 дугаар зүйлийн 246.2 дах хэсэг, 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Газарчин овогт Гүрсэдийн Лхагвадоржид Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.2, 96.2.4, 96.2.6 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Г.Лхагвадоржийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Г.Лхагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.  Эрүүгийн   хуулийн  ерөнхий   ангийн  52  дугаар  зүйлийн  52.6  дах  хэсэгт

 

зааснаар, ялтан Г.Лхагвадоржид оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих

ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Лхагвадоржийн  цагдан хоригдсон 108 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг үндэслэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 61 см урттай 1 ширхэг трубаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Г.Лхагвадоржоос 713.187 /долоон зуун арван гурван мянга нэг зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Алтанцэцэгт /Регистрийн дугаар: ЦВ78033069/ олгосугай.

 

9. Хохирогч Ш.Алтанцэцэг нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

10. Ялтан Г.Лхагвадоржид урьд  нь  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

          12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

         

          13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР

 

                                                 ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                        

                                                 ШҮҮГЧ                                С.ПҮРЭВСҮРЭН