| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2017/00450/и |
| Дугаар | 138/ШШ2017/00757 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 138/ШШ2017/00757
Зохигчдын эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, *******-р байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, *******-р байрны 0******* тоотод оршин суух, ЛЮ820*******1817 регистрийн дугаартай, овогт гийн ид холбогдох,
“14500000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2017 оны 04 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г. нь 2013 оны 02 сард 5000000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан. Анх түүнээс өмнө авсан байхаа. Амаар тохиролцож авсан. Дараа нь би бичгээр гэрээ хийж баталгаажуулсан. Гэрээнд заасны дагуу хүүгээ төлөөгүй. Тэгээд хөөцөлдөж байж уулзаж “яах гэж байна, хүү чинь учиргүй их боллоо” гэхэд “тиймээ төлж чадахгүй байна. Төлөх нь төлнө” гэсэн. Тэгээд нотариат дээр дагуулж очиж гэрээг шинэчилж хийсэн. Тэр үед тооцоо хийгээд хүүг 7000000 төгрөг болсныг зөвшөөрсөн. Ер нь нарийн тооцвол түүнээс илүү болох юм байна лээ. Ингээд 12000000 төгрөгийг 2015 оны 11 сарын 15 гэхэд төлнө гэсэн ба хүүгээ зогсоохоор болсон юм. Гэтэл одоо болтол төлөхгүй байгаа учир оос үндсэн зээл 5000000 төгрөг, хүү 7000000 төгрөг, алданги 2500000 төгрөг, нийт 14500000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч П. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь анх буюу 2013 оны 02 сарын үед 5000000 төгрөг зээлсэн. Би мөнгөний боломж байхгүй, аль болох боломжоороо өгөх гээд өгч чадаагүй. 5 тонн ачаа хотоос ачиж 500000 төгрөг төлсөн. Мөн 250000 төгрөг бэлнээр өгсөн. Ингээд 750000 төгрөг төлсөн. Ингэж яваад ******* нь надтай уулзан зээлийн гэрээ хийхгүй бол болохгүй нь эсхүл зээлээ төл гээд шаардсан. Би аваарын хэргээс салаагүй байсан тул арга буюу зөвшөөрч гэрээг сайн ойлгохгүй гарын үсэг зурсан. Одоо харахад 2015 оны 04 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ нь надад огт өгөөгүй 12000000 төгрөгөнд алданги тооцон гэрээг хийсэн байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байдаг юм байна. Би *******гаас 12000000 төгрөг тоолж аваагүй бөгөөд ямар учраас миний авсан 5000000 төгрөг 12000000 төгрөг болсныг ойлгоогүй мэдэхгүй байна. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.*******-д хүүгээс анз тооцохгүй гэж заасан байна. Энэ нь 2015 оны 04 сарын 23-ны өдрийн гэрээнд хүү тооцсон нь өөртөө нэхэмжлэх болон шаардах давуу эрхийг олгож дүр үзүүлж хийсэн хэлцэл тул уг зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй хүчин төгөлдөр бус гэж тооцуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэгч 12000000 төгрөгийг бэлнээр болон эд хөрөнгийн байдлаар аваагүй гэдгийг нэхэмжлэлдээ 2013 оны 02 сард 5000000 төгрөг авсан гэж өөрөө эх сурвалждаа хэлэн баталдаг. Мөн ******* нь 12000000 төгрөгний гэрээ байгуулснаас хойш дахин уулзан гэрээ хиймээр байна ямар ч байсан гарын үсэг зур гээд байсан. Би тэр үед аваарын хэргийн улмаас хохирогчдоо мөнгө өгч чадахгүй өр зээл тавьж шүүх хурлаас өмнө хохирлоо барагдуулах гээд сандарч явсан. Яг энэ үед таарсан. 2013 оны 02 сарын 28-нд хийсэн зээлийн гэрээ нь мөн л өмнөх буюу 12000000 төгрөгний гэрээгээ зөвтгөх, халхавчлах зорилготой хийсэн хууль бус гэрээ юм. Би тухайн үед *******гаас айгаад юун дээр гарын үсэг зурж байгаагаа ойлгоогүй юм. Энэхүү 2013 оны 02 сарын 28-нд хийсэн гэх дүр үзүүлсэн гэрээ нь мөн л 12000000 төгрөг аваагүй гэдгийг баталдаг ба надад 5000000 төгрөг л өгсөн гэдгийг тодорхой болгож байна. Иймд миний бие дээрх 2 зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байна. 750000 төгрөг өгсөн ба одоо *******д 4250000 төгрөгийг өгөх үүрэг хүлээнэ гэжээ.
Зохигчид шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Г.******* нь П.той 2017 оны 0******* сарын *******-нд уулзан ярьлцаж алданги нэхсэн нэхэмжлэлээ татгалзаж зээлийн гэрээнд тусгагдсан 11000000 төгрөгөө төлөхөөр тохиролцсон. П.ийн төлбөрийн чадвар болон саналыг үндэслэн 2018 оны 12 сарын дотор төлж дуусгана. 2017 оны 07 сарын 30-ны дотор төлбөрөө төлж эхэлнэ. 2017 оны 07 сараас 2017 оны 10 сарын хооронд 200000 төгрөг төлнө, 2017 оны 10 сараас 2018 оны 03 сарыг дуустал сар бүрийн эцэст *******00000 төгрөг төлнө, 2018 оны 04 сараас 2018 оны 09 сарыг дуустал сар бүр 200000 төгрөг, 2018 оны 10 сарын 01-нээс 12 сарыг дуустал 10, 11-р сард тус бүр *******00000 төгрөг, 12 сард үлдэгдэл мөнгийг төлж дуусгана. Харин эвлэрсэн тохирсон энэ хэлцэлээ зөрчиж хугацаандаа төлөхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги шинээр тооцох болно гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч П.ид холбогдуулан “14500000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.
Хариуцагч П. нь нэхэмжлэгч Г.*******гаас 2013 оны 02 сард 5000000 төгрөг зээлж авсан боловч одоог хүртэл үндсэн зээл, зээлийн хүү нийт 14500000 төгрөгийг одоо болтол төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар батлагдаж байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.*******, хариуцагч П. нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар өөрсдийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож нэхэмжлэгч 14500000 төгрөг нэхэмжилснээс 3500000 төгрөг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч П. нь үлдэх хэсэг 11000000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөхгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******ын ******* нь нэхэмжлэлийн шаардлага 14500000 төгрөгөөс 3500000 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, үлдэх хэсэг 11000000 төгрөгийг хариуцагч гийн төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.оос 230450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч П. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА