Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/29

 

 

 

 

 

 2021        12          31                                  2021/ШЦТ/29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ, улсын яллагч М.Очбадрах, шүүгдэгч Ц.У /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүслэт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Уд холбогдох эрүүгийн “2002 00389 0348” дугаартай, 186/2022/0032/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар  сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 08.1-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Ривер гарден” СӨХ-д ерөнхий менежер ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгат 25-36  тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй,  Ц.У

           Холбогдсон хэргийн талаар;

 Шүүгдэгч Ц.У нь нийтийн албан тушаалтан буюу 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын үндэсний музейн Аюулгүй байдал, үйлчилгээний албаны дарга болон Өмч хамгаалах байнгын зэвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл /Хориглох зүйл/-ийн 7.1.6 дахь хэсэгт албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх",

            Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйл /Ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх, тайлбарлах/-ийн 8.2 дахь хэсэгт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”,

Мөн хуулийн 11 дүгээр зүйл /Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалт/-ийн 11.1 дэх хэсэгт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж,

 - 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар “Вай Пи Эм” ХХК, “Би Си Ти” ХХК, “Пирс пиксел” ХХК-иудаас үнийн санал авч өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эцэг М.Цэрэнсамбуугийн төрсөн дүү М.Баярмагнайгийн үүсгэн байгуулсан, 100%-ийн хувьцаа эзэмшдэг, “Вай Пи Эм” ХХК-ийг шалгаруулан, тус өдрөө 1 дугаартай, 16.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий “Худалдах, худалдан авах гэрээ”-г компаний захирал Н.Хүрэл-Эрдэнэтэй байгуулж,  

           - 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар “Вай Пи Эм” ХХК, “Лүндээ-Очир” ХХК, “Ти Ти Энд Би”               ХХКомпаниудаас үнийн санал авч өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эцэг М.Цэрэнсамбуугийн төрсөн дүү М.Баярмагнайгийн үүсгэн байгуулсан,       100%-ийн хувьцаа эзэмшдэг, “Вай Пи Эм” ХХК-ийг шалгаруулан, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 4 дугаартай, 9,480,000 төгрөгийн үнийн дүн бүхий “Худалдах, худалдан авах гэрээ”-г компаний захирал Н.Хүрэл-Эрдэнэтэй байгуулж,

           - 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар “Вай Пи Эм” ХХК, “Пиксел” ХХКомпаниудаас үнийн санал авч өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эцэг М.Цэрэнсамбуугийн төрсөн дүү М.Баярмагнайгийн үүсгэн байгуулсан, 100%-ийн хувьцаа эзэмшдэг, “Вай Пи Эм” ХХК-ийг шалгаруулан, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 5 дугаартай, 7,370,000 төгрөгийн үнийн дүн бүхий “Худалдах, худалдан авах гэрээ”-г компаний захирал Н.Хүрэл-Эрдэнэтэй байгуулж,

             - 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар “Камера шоп” ХХК, “Цэгц мэргэн” ХХК, “Би Си Ти” ХХКомпаниудаас үнийн санал авч өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Э.Золбаярын үүсгэн байгуулсан, 100%-ийн хувьцаа эзэмшдэг, “Цэгц мэргэн”       ХХК-ийг шалгаруулан, 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 1 дугаартай, 2,640,000 төгрөгийн үнийн дүн бүхий “Худалдах, худалдан авах гэрээ’’-г байгуулж,

           - 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар “Цагаан-Уул” ХХК, “Лүндээ-Очир” ХХКомпаниудаас үнийн санал авч өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эцэг М.Цэрэнсамбуугийн төрсөн дүү М.Баярмагнайгийн үүсгэн байгуулсан, 100%-ийн хувьцаа эзэмшдэг, “Цагаан-Уул” ХХК-ийг шалгаруулан, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 25 дугаартай, 4,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий “Худалдах, худалдан авах гэрээ”     компаний захирал Б.Одбаяртай байгуулж,

            - 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар “Цэгц мэргэн” ХХК, “Талын Монгол Өргөө” ХХК, “Бат бадруун” ХХКомпаниудаас үнийн санал авч өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Э.Золбаярын үүсгэн байгуулсан, 100%-ийн хувьцаа эзэмшдэг, “Цэгц мэргэн”       ХХКомпанийг шалгаруулан, тус өдрөө 56 дугаартай, 4,970,000 төгрөгийн үнийн дүн бүхий “Худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж “Вай Пи Эм” ХХК, “Цэгц мэргэн” ХХК, “Цагаан-Уул” ХХКомпаниудад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.У мэдүүлэхдээ: мөрдөн байцаалтын  шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв би өөрийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч  байна, прокуророос  сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч  байгаа гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Одгэрэлийн:..Цэрэнсамбуугийн Ундрах нь манай аав Баярмагнайгийн төрсөн ах Цэрэнсамбуугийн охин нь буюу үеэл, Бат-Эрдэний Эрдэнэбаяр нь манай аавын төрсөн дүүгийн хүү нь байгаа. Харин бусад нь миний хамаатан садангийн хүмүүс биш. Б.Одбаяр одоогоор эмийн компанид эмч, төлөөлөгчөөр ажилладаг ба   Цагаан-Уул ХХК-ийг үүсгэн байгуулсан. Уг компани нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Цагаан-Уул компаниас Монголын Үндэсний музейд нэг удаа 1 сая орчим төгрөгийн өртөгтэй вирусны программ л худалдан авч байсан санагдаж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хуудас 55/,

           2.2.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Сүхбаатарын:...Манай музейн бүтэц 2014 онд батлагдаж байсан. Тэгэхдээ өмч хамгаалах байнгын зөвлөл, сан хөмрөгийн байнгын зөвлөл, хэд хэдэн бүтэц шинээр байгуулагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр ажил гүйцэтгэх, бараа үйлчилгээ худалдан авах тухай хуультай нийцүүлж дүрэм батлагдсан. Энэ батлагдсан дүрмээр бол өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүд музейд хийгдэх үйл ажиллагааг олонхын саналаар шийдэж энэ дүрмийн дагуу засвар, үйлчилгээ зэргийг хийдэг. Үүний даргаар бодлого төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга ажилладаг. Дээрх ажилд миний бие оролцдоггүй. Дээр дурдсан нэр бүхий компаниудын ажил гүйцэтгэсэн баримт, санхүүгийн баримт, акт тайлан зэрэг нь эх хувиараа байгаа. Надтай хамаарал бүхий компаниуд бол байхгүй. Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүрэм гэж гардаг түүний дагуу миний бие гишүүдийг тодорхойлдог. Яамнаас баталсан манай музейн бүтцэд дээрх байнгын зөвлөлийн бүтэц орсон бөгөөд шууд албан тушаалаар нь гишүүдийг оруулдаг. Миний бие нэрсийг зааж тушаал гаргадаг. Тухайн ажлын байран дээр ажиллаж байгаа хүн өөрчлөгдвөл нөхөж хүнийг томилоод л явдаг. Хэрэв тендер шалгаруулалт явуулахаар бол яамнаас явуулдаг дүрмээр үнийн дүн 80,0 сая төгрөгөөс дээш бол яамнаас зохион байгуулдаг. Түүнээс доош бол манай байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлөөс харьцуулалт хийх аргаар аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулж ажил үйлчилгээ гүйцэтгэдэг. Үнийн дүн 10,0 сая төгрөгөөс дээш бол харьцуулалт хийх аргаар шалгаруулна, өмч хамгаалах байнгын зөвлөлийн олонхийн саналаар шалгаруулна. Энэ компаниудыг хэрхэн яаж шалгаруулсан талаар энэ зөвлөлийн гишүүд л мэдэх байх гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хуудас 58/,

        2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад И.Будбаярын:..Дээрх компаниуд нь надтай ямар нэгэн хамаарал байхгүй. Дээрх компаниуд манай байгууллагад ажил үйлчилгээ үзүүлж хамтран ажиллаж байсан. Манай байгууллагын хувьд 2014 онд бүтцийн өөрчлөлт хийгдсэн бөгөөд түүний дагуу захирлын дэргэдэх Өмч хамгаалах байнгын зөвлөл гэж байгуулагдсан. Өмч хамгаалах байнгын зөвлөл нь тусгайлсан журамтай бөгөөд уг журмаар засвар үйлчилгээ явуулах компанийг сонгон шалгаруулах зэрэг ажпыг байнгын зовлөлийн хурлаар шийдвэрлэдэг. Тендер явуулах хэмжээний засвар үйлчилгээ авч байгаагүй тендер сонгон шалгаруулалт бол Төрийн өмчийн хороон дээр явагддаг. Нэгдүгээрт тухайн компанийн үнийн саналуудыг харгалзан үзэж сонгон шалгаруулдаг. Холбогдох баримт материалууд нь байгаа, хурлын тэмдэглэл, үнийн санал авсан хуудас зэрэг нь байгаа. Тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар батлагдсан Монголын Үндэсний музейн бүтцэд заасан өмч хамгаалах байнгын зөвлөлийн журмын дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг ба ажил 80 сая төгрөгөөс доош, бараа 50 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй бол өмч хамгаалах байнгын зөвлөлөөр Худалдан авалтын хувьд алба төвүүдээс шаардлагатай бараа материалын жагсаалтыг гаргуулан авдаг ба засвар үйлчилгээний хувьд музейн аюулгүй байдал үйлчилгээний албанаас тухайн ажил үйлчилгээний үнийн судалгааг хийдэг, үнийн судалгаагаа хийсний дараа захиргааны зөвлөлд танилцуулдаг бөгөөд Захиргааны зөвлөлөөс байгаа мөнгөн хөрөнгөндөө тааруулаад аль объектыг засварлах шийдвэр гаргадаг. Тухайн шийдвэр гарсны дараа аюулгүй байдал үйлчилгээний албанаас компаниудаас ажил гүйцэтгэх үнийн санал авдаг. Тэгээд үнийн санал ирсний дараа өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурал хуралдаж сонгон шалгаруулалт хийдэг гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хуудас 61,72/,

          2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Бармаагийн:..Танай байгууллагаас албан бичгийн хавсралтаар ирүүлсэн материалыг үзэхэд “Монголын Үндэсний музей” байгууллагын төсөл арга хэмжээнүүдийн батлагдсан төсөвт өртөг байхгүй, тендер шалгаруулалттай холбоотой материалууд байгаагүй тул бидний зүгээс хуулийн дагуу явагдсан эсэхэд зөвлөмж тайлбар гаргаж өгөх боломжгүй байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хуудас 76/,

         2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Туулцэцэгийн:..Монголын Үндэсний музейн Өмч хамгаалах байнгын зөвлөлийг захирлын тушаалаар томилогддог. Үндсэн чиг үүргийн хувьд музейд орж ирж байгаа ном зохиол, музейгээс зарлаж байгаа тендер, засвар үйлчилгээнд хяналт тавих чиг үүрэгтэй ажилладаг. “Монголын үндэсний музей”-н захирал Д.Сүхбаатар, “Цагаан-Уул” ХХК-ийн захирал Б.Одбаяр нар 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2018/02 дугаартай 27,541,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээгээр байгуулсан сонгон шалгаруулалтад бол миний бие оролцсон. Тэгээд хурлаар бол хамгийн бага үнийн саналтай аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж байсан болохыг санаж байна. Бусад худалдан авалтад би оролцоогүй болохоор мэдэхгүй байна. Би оролцоогүй гарын үсгийг хэн яаж зуруулсан болохыг мэдэхгүй байна. Ер нь бол Ц.У оны сүүлээр хурлын тэмдэглэлээ гаргаад гарын үсэг зуруулдаг. Б.Одгэрэл, Ц.У нар хоорондоо садан төрлийн холбоотой хүмүүс гэдгийг нилээн хожим мэдсэн. Тэгэхдээ хамаарал бүхий компаниуд нь гэрээ байгуулаад байсан гэдгийг бол мэдээгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хуудас 204-206/,

          2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Одын:.. Уг зөвлөлийн гишүүнээр 2012 оноос хойш хугацаанд ажиллаж байна. Ерөнхийдөө байгууллагын өмчийн хөрөнгө шинээр авах буюу актлах тохиолдолд хуралдаж шийдвэрлэдэг чиг үүрэгтэй ажилладаг. Миний санаж байгаагаар бол музейн барилга байгууламж тоног төхөөрөмжтэй холбоотой ажилд оролцдог. Сан хөмрөгийн болон хяналтын камерын систем зэрэг сонгон шалгаруулалтад би оролцоод байдаггүй. Ганц нэг тохиолдолд хуралд оролцдоггүй сүүлд протоколтой танилцаад гарын үсэг зурчихдаг байсан. Зарим тохиолдолд 100 хувь бүрэлдэхүүнээрээ хуралдаад байдаггүй. Миний бие ийм олон сонгон шалгаруулалтанд оролцож байгаагүй. Жилдээ 2-3 удаа л орсон байх. Хурлын тэмдэглэл дээр бол зарим тохиолдолд нөхөөд зурчихдаг байсан. Би төсөв бодох зөвшөөрөлтэй хүн биш би зүгээр л тухайн ажпын материалын задаргааг нь гаргаж өгч байсан гэх мэдүүлэг  /1 дүгээр хавтас, хуудас 208-209/,

          2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.Отгоны:..үндэсний музейн худалдан авалт болон засварын ажил хийх шаардлага үүссэн тохиолдолд аж ахуйн нэгжүүдээс үнийн санал авч, үнийн дүнгийн харьцуулалтын аргаар аж ахуйн нэгжийг сонгох чиг үүрэгтэй ажилладаг. Гол нь засварын ажил л хийлгэдэг. Би тухайн үед энэ талаар огт мэдээгүй миний хувьд үнийн санал л чухал байсан бага үнийн саналтайг нь сонгох саналтай байдаг гэх мэдүүлэг. /1 дүгээр, хуудас            211-213/,

         2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Баттүмэнгийн:..Миний хувьд “Цагаан-Уул” ХХК-иас худалдан авсан болон ажил үйлчилгээний сонгон шалгаруулалтад миний бие өөрийн биеэр оролцоогүй бөгөөд сүүлд нь оролцсон мэтээр гарын үсэг нөхөж зурж байсан тохиолдол байгаа ер нь цөөхөн хэдэн сонгон шалгаруулалтад оролцож байсан. Одоо энэ тэр гэж хэлж мэдэхгүй байна. “Хүрэнхүй” ХХК-ийн сонгон шалгаруулалтад бол оролцож байсан юм. “Ви пи эм” ХХК нь хэд хэдэн ажил хийж байсан тэрнийх нь 1 засварын ажлын сонгон шалгаруулах комисст ажиллаж байсан. Захирлын баталсан өмч хамгаалах зөвлөлийн гишүүний хувьд оролцож байгаа. Тендерийн баримт бичиг боловсруулах эсэхийг би мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /1 дүгээр хуудас, хуудас 215-216/,

         2.9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Золбаярын:..Миний бие Цэгц мэргэн” ХХК-ийг 2016 онд үүсгэн байгуулсан. Миний 100 хувийн хувьцаа эзэмшдэг компани байгаа. Миний эхнэр Цэрэнсамбуугийн Ундрах нь аж ахуй хариуцан ажилладаг. 2016 оноос эхлэн ажиллаж байгаа санагдаж байна. Худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн өөрийн эхнэр Ц.Уаас авсан тухайн үед Ц.У нь аж ахуйн нэгжүүдээс үнийн санал сонсохоор үнэтэй байгаад байна, чи материалаа өгөөд оролцоод үзэлдээ гэж байсан. Тэр үед би Хятадаас барааны талаарх үнийг нь тодруулж байгаад шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж өгөөд компанийн нэрээр сонгон шалгаруулалтад оролцож дээрх гэрээнүүдийг байгуулж бараа материалыг нийлуүлж байсан. Мөн лангууны билүү нэг шил солих, сантехникийн хоолой солих ажил гүйцэтгэж байсан. Тухайн үед нийлүүлсэн бараануудыг Хятадаас захиалж оруулж ирж хүлээлгэж өгч байсан. Санхүүжилтийн хувьд цувуулж л авч байсан компанийн Төрийн банк дахь харилцах дансаар авч байсан. Бараа материал нийлүүлэх болон ажил гүйцэтгэсэн зэрэг нь үнэн гэсэн мэдүүлэг. /1дүгээр хавтас, хуудас 222-223/,

        2.10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Бат-Эрдэнийн:..“Вай пи эм” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг миний өөрийн компани байгаа. Миний төрсөн хүү Бат-Эрдэний Эрдэнэбаяр нь 2006 оноос хойш археологийн шинжилгээний албанд ажиллаж байна. Миний төрсөн ах Цэрэнсамбуугийн охин Ундрах аж ахуйн албаны даргаар 2008 оноос хойш хугацаанд ажиллаж байна. Н.Хүрэл-Эрдэнэ нь манай компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн хүн байгаа. Тухайн цаг хугацаанд Монголын Үндэсний музейд дээрх худалдан авах гэрээ байгуулж, бараа нийлүүлсэн тухайн үед уг музейд ажилладаг өөрийн хамаарал бүхий хүмүүсээс л мэдсэн байх энэ худалдан авах ажиллагааны талаар тэгээд үнийн санал зэргээ өгөөд сонгон шалгаруулалтад оролцсон. Ерөнхийдөө бол компанийн талаарх танилцуулгыг Ц.Уад өгчихсөн байсан. Гэрээнд заасан аудио тоглуулагч 30 ширхэгийг нийлүүлсэн. Аудио тоглуулагчийг Солонгос улс руу явж хайгаад олдоогүй тул Бээжин орж ирээд тэндээс худалдаж авч байсан одоо үнийг нь санахгүй байна. Тухайн үед каргогоор оруулж ирж байсан. Монголын Үндэсиий музейгээс худалдан авалтыг шалгаруулах хэд хэдэн хүмүүс байдаг гэсэн тэрэнд Ц.У байдаг гэдгийг мэдэж байсан. Мөн л адил үнийн санал өгөөд тэгээд гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу нийлүүлэлт хийсэн. Энэ гэрээний талаар санахгүй байна, баримтуудаа харж хайж мэдээлэл өгмөөр байна. Монголын Үндэсний музейд хоёр ч удаагийн засварын ажил гүйцэтгэж байсан. Бас л үнийн санал өгөөд л гэрээ байгуулах эрх авсан. Тэгээд л тухайн засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Дээрх ажлыг манайх үнийн санал өгөөд гэрээ байгуулж байсан. Тэгээд өөрийнхөө найзаар зуруулж байрлуулсан. Тухайн үед зуруулсан найзаар зуруулж  4.0 сая гаруй төгрөг өгч байсан. Монголын Үндэсний музей”-н узелийн өрөөнд засвар үйлчилгээ хийж өгсөн.  Тэгээд ажлын зураг нь бол байгаа байхаа. Бас энэ засварын үеэр музейн хоёр өрөөг давхар засварлаж өгсөн. Миний хувьд сонгон шалгаруулалтад оролцох материалаа Ц.Уад өгдөг. Ц.У хэрхэн яаж тусалдаг болохыг мэдэхгүй байна. Хувийн төсөвчнөөр төсөв тооцоо бодуулж байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хуудас 225-226/,

          2.11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Мөнхцэцэгийн:.. Миний бие 2017 онд “Цэрэн манду” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Манай компани нь гадаад худалдаа, хэвлэл, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Монголын Үндэсний музейд ах, дүү төрөл садан, найз нөхдийн хамааралтай хүн байхгүй. Тухайн үед манай байгууллагад ажиллаж байсан ажилтан нараас Монголын Үндэсний музейд ажил байгаа талаар мэдээлэл авч улмаар үнийн санал өгөх хэлбэрээр оролцож байсан. Дээрх гэрээгээр байгуулсан ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэж өгсөн нь үнэн. Эхний 1 удаа оролцож ажил гүйцэтгэснээс хойш манайд үнийн санал авах хуудас ирээд л тэгээд саналаа өгөөд явдаг байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 228-229/,

         2.12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Одбаярын:...“Цагаан-Уул” ХХК-ийг манай аав Д.Баярмагнай нь 2004 онд үүсгэн байгуулж байсан ба компанийн хувьд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монголын Үндэсний музейд миний төрсөн эгч Б.Одгэрэл нягтлан бодогчоор ажиллаж байсан, аав Д.Баярмагнайгийн төрсөн дүү Бат-Эрдэний хүү Эрдэнэбаяр ажилладаг юу хийдгийг нь сайн мэдэхгүй байна. Аавын ах Цэрэнсамбуугийн охин Ундрах няраваар ажилладаг. Тухайн цаг хугацаанд бол дээрх ажлын талаарх мэдээллүүдийг өөрийн эгч Одгэрэлээс авч байсан ба сонгон шалгаруулалтад оролцохдоо холбогдох ажпын үнийн санал өгөх замаар оролцож гэрээ байгуулах эрх авч байсан. Дээрх гэрээгээр байгуулсан ажлыг бол хийж гүйцэтгэсэн. Ц.Уын хувьд манай компани сонгон шалгаруулалтад оролцож байгааг мэддэг байсан байх гэх мэдүүлэг.  / 1 дүгээр хавтас, хуудас 231-232/,

         2.13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Амаржаргалын:..Миний бие  Монголын Үндэсний музейд 2015 оны 09 дүгээр сараас 2018 оны 09 дүгээр cap хүртэлх хугацаанд хүний нөөц, бичиг хэрэг, архивын ажилтнаар ажиллаж байсан. Өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүнээр бол нэр байдаг байсан. Гэхдээ өмч хамгаалах байнгын зөвлөлд яг орж ажилласан тохиолдол байхгүй. Уг ажпыг гардаж хийсэн хүн нь Аюулгүй байдал үйлчилгээний албаны даргаар ажиллаж байсан Ц.У байгаа. Бидний хувьд албан ёсоор хурал зөвлөгөөн болоод аль нэг компанийг сонгон шалгаруулсан зүйл байхгүй. Ц.У л өөрөө хурлын тэмдэглэл зэргээ бичсэн байх тэгээд дараа нь гарын үсэг зэргээ зуруулсан байх. Би бол дээрх худалдан авах ажиллагааны талаар мэдэхгүй байна. Албан ёсоор хурал зөвлөгөөн болоогүй би ч хуралд оролцоогүй гэх мэдүүлэг. / 12 дугаар хавтас, хуудас 29-30/,

        2.14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Бумаагийн:.. Миний бие музейн өмч хамгаалах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Хурал хийгээд л эсвэл хурал хийхгүйгээр өмчийн тооллого, засвар үйлчилгээ зэрэг ажил гүйцэтгүүлэхэд оролцдог байсан. Ямар ч байсан манай байгууллагын архивын өрөөг тохижуулж шүүгээнүүд тавьчихсан байсан. Тэгэхдээ би худалдан авах ажиллагаанд оролцож ямар нэгэн компани сонгон шалгаруулахад процесст оролцоогүй. Ер нь бол Ц.У нь өмч хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилладаг байсан бөгөөд хурлын тэмдэглэлийг хөтөлдөг байсан ба нөхөөд гарын үсэг зуруулж байсан тохиолдол байдаг. Тэгэхээр суугаагүй бичгийн даргаар ажилладаг байсан бөгөөд хурлын тэмдэглэлийг хөтөлдөг байсан ба нөхөөд гарын үсэг зуруулж байсан тохиолдол байдаг. Тэгэхээр суугаагүй хурал дээрээ хүртэл суусан мэтээр нөхөөд гарын үсэг зурчихдаг байсан явдал байгаа. Би тухайн компаниудтай Ундралыг ямар хамааралтай талаар нь мэдэхгүй тэрийгээ ч хэлээгүй шүү дээ. Сонгон шалгаруулах процесс яаж явагдсан талаар мэдэхгүй байна голдуу хамгийн бага үнийн санал өгснийг нь сонгосон байлгүй гэх мэдүүлэг. /12 дугаар хавтас, хуудас 32-33/,

         2.15.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Батсайханы:..Ц.Уын асуудлыг хуулийн дагуу авах ёстой арга хэмжээг авах нь зүйтэй байх, төрд учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулах шаардлагатай гэж үзэж байна гэх мэдүүлэг /12 дугаар хавтас, хуудас 86/,

         2.16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч “Вай Пи Эм” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Бат- Эрдэнийн:...Тухайн үед буюу 2017 онд дээрх гэрээний дагуу бараа материалыг Солонгос улсаас авах зорилгоор очиход тухайн газарт олдоогүй. Тэгэхээр Хятадын Бээжинд очиж дээрх бараа материалыг худалдаж авсан. Одоо надад ямар нэгэн баримт гэх зүйл байхгүй. Яагаад байхгүй гэхээр Хятадуудаас шууд мөнгөө өгөөд авч байсан болохоор ямар нэгэн баримт үлдээгүй. Ц.У нь миний төрсөн ах М.Цэрэнсамбуугийн охин байгаа гэх мэдүүлэг. /12 дугаар хавтас,хуудас 93/

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас , иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийслэлийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 44 дугаар тогтоол /22 хх 109-110/, шүүгдэгч, хохирогчийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /29хх-106/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Ц.У нь нийтийн албан тушаалтан буюу 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын үндэсний музейн Аюулгүй байдал, үйлчилгээний албаны дарга болон Өмч хамгаалах байнгын зэвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл /Хориглох зүйл/-ийн 7.1.6 дахь хэсэгт албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх",

            Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйл /Ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх, тайлбарлах/-ийн 8.2 дахь хэсэгт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага,              албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”,

Мөн хуулийн 11 дүгээр зүйл /Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалт/-ийн 11.1 дэх хэсэгт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж,

 - 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар “Вай Пи Эм” ХХК, “Би Си Ти” ХХК, “Пирс пиксел” ХХК-иудаас үнийн санал авч өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эцэг М.Цэрэнсамбуугийн төрсөн дүү М.Баярмагнайгийн үүсгэн байгуулсан, 100%-ийн хувьцаа эзэмшдэг, “Вай Пи Эм” ХХК-ийг шалгаруулан, тус өдрөө 1 дугаартай, 16.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий “Худалдах, худалдан авах гэрээ”-г компаний захирал Н.Хүрэл-Эрдэнэтэй байгуулж,  

           - 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар “Вай Пи Эм” ХХК, “Лүндээ-Очир” ХХК, “Ти Ти Энд Би”               ХХКомпаниудаас үнийн санал авч өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эцэг М.Цэрэнсамбуугийн төрсөн дүү М.Баярмагнайгийн үүсгэн байгуулсан,       100%-ийн хувьцаа эзэмшдэг, “Вай Пи Эм” ХХК-ийг шалгаруулан, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 4 дугаартай, 9,480,000 төгрөгийн үнийн дүн бүхий “Худалдах, худалдан авах гэрээ”-г компаний захирал Н.Хүрэл-Эрдэнэтэй байгуулж,

           - 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар “Вай Пи Эм” ХХК, “Пиксел” ХХКомпаниудаас үнийн санал авч өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эцэг М.Цэрэнсамбуугийн төрсөн дүү М.Баярмагнайгийн үүсгэн байгуулсан, 100%-ийн хувьцаа эзэмшдэг, “Вай Пи Эм” ХХК-ийг шалгаруулан, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 5 дугаартай, 7,370,000 төгрөгийн үнийн дүн бүхий “Худалдах, худалдан авах гэрээ”-г компаний захирал Н.Хүрэл-Эрдэнэтэй байгуулж,

             - 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар “Камера шоп” ХХК, “Цэгц мэргэн” ХХК, “Би Си Ти” ХХКомпаниудаас үнийн санал авч өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Э.Золбаярын үүсгэн байгуулсан, 100%-ийн хувьцаа эзэмшдэг, “Цэгц мэргэн”       ХХК-ийг шалгаруулан, 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 1 дугаартай, 2,640,000 төгрөгийн үнийн дүн бүхий “Худалдах, худалдан авах гэрээ’’-г байгуулж,

           - 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар “Цагаан-Уул” ХХК, “Лүндээ-Очир” ХХКомпаниудаас үнийн санал авч өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эцэг М.Цэрэнсамбуугийн төрсөн дүү М.Баярмагнайгийн үүсгэн байгуулсан, 100%-ийн хувьцаа эзэмшдэг, “Цагаан-Уул” ХХК-ийг шалгаруулан, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 25 дугаартай, 4,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий “Худалдах, худалдан авах гэрээ”     компаний захирал Б.Одбаяртай байгуулж,

- 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар “Цэгц мэргэн” ХХК, “Талын Монгол Өргөө” ХХК, “Бат бадруун” ХХКомпаниудаас үнийн санал авч өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Э.Золбаярын үүсгэн байгуулсан, 100%-ийн хувьцаа эзэмшдэг, “Цэгц мэргэн”       ХХКомпанийг шалгаруулан, тус өдрөө 56 дугаартай, 4,970,000 төгрөгийн үнийн дүн бүхий “Худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж “Вай Пи Эм” ХХК, “Цэгц мэргэн” ХХК, “Цагаан-Уул” ХХКомпаниудад давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Одгэрэлийн:..Цэрэнсамбуугийн Ундрах нь манай аав Баярмагнайгийн төрсөн ах Цэрэнсамбуугийн охин нь... Цагаан-Уул компаниас Монголын Үндэсний музейд нэг удаа 1 сая орчим төгрөгийн өртөгтэй вирусны программ л худалдан авч байсан санагдаж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хуудас 55/, гэрч Д.Сүхбаатар,  И.Будбаяр, гэрч Ч.Бармаагийн:..ер нь бол Ц.У оны сүүлээр хурлын тэмдэглэлээ гаргаад гарын үсэг зуруулдаг. Б.Одгэрэл, Ц.У нар хоорондоо садан төрлийн холбоотой хүмүүс гэдгийг нилээн хожим мэдсэн. Тэгэхдээ хамаарал бүхий компаниуд нь гэрээ байгуулаад байсан гэдгийг бол мэдээгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хуудас 204-206/, гэрч Ж.Одын:.зарим тохиолдолд 100 хувь бүрэлдэхүүнээрээ хуралдаад байдаггүй. Миний бие ийм олон сонгон шалгаруулалтанд оролцож байгаагүй. Жилдээ 2-3 удаа л орсон байх. Хурлын тэмдэглэл дээр бол зарим тохиолдолд нөхөөд зурчихдаг байсан. Би төсөв бодох зөвшөөрөлтэй хүн биш би зүгээр л тухайн ажпын материалын задаргааг нь гаргаж өгч байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хуудас 208-209/, гэрч С.Баттүмэнгийн:.Миний хувьд “Цагаан-Уул” ХХК-иас худалдан авсан болон ажил үйлчилгээний сонгон шалгаруулалтад миний бие өөрийн биеэр оролцоогүй бөгөөд сүүлд нь оролцсон мэтээр гарын үсэг нөхөж зурж байсан тохиолдол байгаа ер нь цөөхөн хэдэн сонгон шалгаруулалтад оролцож байсан. Одоо энэ тэр гэж хэлж мэдэхгүй байна. “Хүрэнхүй” ХХК-ийн сонгон шалгаруулалтад бол оролцож байсан юм. “Ви пи эм” ХХК нь хэд хэдэн ажил хийж байсан тэрнийх нь 1 засварын ажлын сонгон шалгаруулах комисст ажиллаж байсан. Захирлын баталсан өмч хамгаалах зөвлөлийн гишүүний хувьд оролцож байгаа. Тендерийн баримт бичиг боловсруулах эсэхийг би мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /1 дүгээр хуудас, хуудас 215-216/, гэрч Э.Золбаярын:..Миний бие Цэгц мэргэн” ХХК-ийг 2016 онд үүсгэн байгуулсан. Миний 100 хувийн хувьцаа эзэмшдэг компани байгаа. Миний эхнэр Цэрэнсамбуугийн Ундрах нь аж ахуй хариуцан ажилладаг. 2016 оноос эхлэн ажиллаж байгаа санагдаж байна. Худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн өөрийн эхнэр Ц.Уаас авсан тухайн үед Ц.У нь аж ахуйн нэгжүүдээс үнийн санал сонсохоор үнэтэй байгаад байна, чи материалаа өгөөд оролцоод үзэлдээ гэж байсан. Тэр үед би Хятадаас барааны талаарх үнийг нь тодруулж байгаад шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж өгөөд компанийн нэрээр сонгон шалгаруулалтад оролцож дээрх гэрээнүүдийг байгуулж бараа материалыг нийлуүлж байсан. Мөн лангууны билүү нэг шил солих, сантехникийн хоолой солих ажил гүйцэтгэж байсан. Тухайн үед нийлүүлсэн бараануудыг Хятадаас захиалж оруулж ирж хүлээлгэж өгч байсан. Санхүүжилтийн хувьд цувуулж л авч байсан компанийн Төрийн банк дахь харилцах дансаар авч байсан. Бараа материал нийлүүлэх болон ажил гүйцэтгэсэн зэрэг нь үнэн гэсэн мэдүүлэг. /1дүгээр хавтас, хуудас 222-223/, гэрч М.Бат-Эрдэнийн:..“Вай пи эм” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг миний өөрийн компани байгаа. Миний төрсөн хүү Бат-Эрдэний Эрдэнэбаяр нь 2006 оноос хойш археологийн шинжилгээний албанд ажиллаж байна. Миний төрсөн ах Цэрэнсамбуугийн охин Ундрах аж ахуйн албаны даргаар 2008 оноос хойш хугацаанд ажиллаж байна. Н.Хүрэл-Эрдэнэ нь манай компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн хүн байгаа. Тухайн цаг хугацаанд Монголын Үндэсний музейд дээрх худалдан авах гэрээ байгуулж, бараа нийлүүлсэн тухайн үед уг музейд ажилладаг өөрийн хамаарал бүхий хүмүүсээс л мэдсэн байх энэ худалдан авах ажиллагааны талаар тэгээд үнийн санал зэргээ өгөөд сонгон шалгаруулалтад оролцсон. Ерөнхийдөө бол компанийн талаарх танилцуулгыг Ц.Уад өгчихсөн байсан…тэгээд л тухайн засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Дээрх ажлыг манайх үнийн санал өгөөд гэрээ байгуулж байсан. Тэгээд өөрийнхөө найзаар зуруулж байрлуулсан. Тухайн үед зуруулсан найзаар зуруулж  4.0 сая гаруй төгрөг өгч байсан....миний хувьд сонгон шалгаруулалтад оролцох материалаа Ц.Уад өгдөг. Ц.У хэрхэн яаж тусалдаг болохыг мэдэхгүй байна. Хувийн төсөвчнөөр төсөв тооцоо бодуулж байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хуудас 225-226/, гэрч Э.Мөнхцэцэгийн:.. Миний бие 2017 онд “Цэрэн манду” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Манай компани нь гадаад худалдаа, хэвлэл, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Монголын Үндэсний музейд ах, дүү төрөл садан, найз нөхдийн хамааралтай хүн байхгүй. Тухайн үед манай байгууллагад ажиллаж байсан ажилтан нараас Монголын Үндэсний музейд ажил байгаа талаар мэдээлэл авч улмаар үнийн санал өгөх хэлбэрээр оролцож байсан. Дээрх гэрээгээр байгуулсан ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэж өгсөн нь үнэн. Эхний 1 удаа оролцож ажил гүйцэтгэснээс хойш манайд үнийн санал авах хуудас ирээд л тэгээд саналаа өгөөд явдаг байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 228-229/, гэрч Г.Одбаярын:...“Цагаан-Уул” ХХК-ийг манай аав Д.Баярмагнай нь 2004 онд үүсгэн байгуулж байсан ба компанийн хувьд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монголын Үндэсний музейд миний төрсөн эгч Б.Одгэрэл нягтлан бодогчоор ажиллаж байсан, аав Д.Баярмагнайгийн төрсөн дүү Бат-Эрдэний хүү Эрдэнэбаяр ажилладаг юу хийдгийг нь сайн мэдэхгүй байна. Аавын ах Цэрэнсамбуугийн охин Ундрах няраваар ажилладаг. Тухайн цаг хугацаанд бол дээрх ажлын талаарх мэдээллүүдийг өөрийн эгч Одгэрэлээс авч байсан ба сонгон шалгаруулалтад оролцохдоо холбогдох ажпын үнийн санал өгөх замаар оролцож гэрээ байгуулах эрх авч байсан. Дээрх гэрээгээр байгуулсан ажлыг бол хийж гүйцэтгэсэн. Ц.Уын хувьд манай компани сонгон шалгаруулалтад оролцож байгааг мэддэг байсан байх гэх мэдүүлэг.  / 1 дүгээр хавтас, хуудас 231-232/, гэрч Н.Амаржаргалын:..бидний хувьд албан ёсоор хурал зөвлөгөөн болоод аль нэг компанийг сонгон шалгаруулсан зүйл байхгүй. Ц.У л өөрөө хурлын тэмдэглэл зэргээ бичсэн байх тэгээд дараа нь гарын үсэг зэргээ зуруулсан байх. Би бол дээрх худалдан авах ажиллагааны талаар мэдэхгүй байна. Албан ёсоор хурал зөвлөгөөн болоогүй би ч хуралд оролцоогүй гэх мэдүүлэг. / 12 дугаар хавтас, хуудас 29-30/, гэрч Д.Бумаагийн:...ямар нэгэн компани сонгон шалгаруулахад процесст оролцоогүй. Ер нь бол Ц.У нь өмч хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилладаг байсан бөгөөд хурлын тэмдэглэлийг хөтөлдөг байсан ба нөхөөд гарын үсэг зуруулж байсан тохиолдол байдаг. Тэгэхээр суугаагүй бичгийн даргаар ажилладаг байсан бөгөөд хурлын тэмдэглэлийг хөтөлдөг байсан ба нөхөөд гарын үсэг зуруулж байсан тохиолдол байдаг. Тэгэхээр суугаагүй хурал дээрээ хүртэл суусан мэтээр нөхөөд гарын үсэг зурчихдаг байсан явдал байгаа…гэх мэдүүлэг. /12 дугаар хавтас, хуудас 32-33/, хохирогч Х.Батсайханы:..Ц.Уын асуудлыг хуулийн дагуу авах ёстой арга хэмжээг авах нь зүйтэй байх, төрд учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулах шаардлагатай гэж үзэж байна гэх мэдүүлэг /12 дугаар хавтас, хуудас 86/, иргэний хариуцагч “Вай Пи Эм” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Бат- Эрдэнийн:...Тухайн үед буюу 2017 онд дээрх гэрээний дагуу бараа материалыг Солонгос улсаас авах зорилгоор очиход тухайн газарт олдоогүй. Тэгэхээр Хятадын Бээжинд очиж дээрх бараа материалыг худалдаж авсан. Одоо надад ямар нэгэн баримт гэх зүйл байхгүй. Яагаад байхгүй гэхээр Хятадуудаас шууд мөнгөө өгөөд авч байсан болохоор ямар нэгэн баримт үлдээгүй. Ц.У нь миний төрсөн ах М.Цэрэнсамбуугийн охин байгаа гэх мэдүүлэг. /12 дугаар хавтас,хуудас 93/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

 

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  Ц.Уыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн  гэм буруутай үйлдлийн улмаас төрд 19.870.170 төгрөгийн хохирол учирснаас иргэний хариуцагч “Вай Пи Эм” ХХКомпани 2021 оны 12 дугаар сарын 17-ний өдөр 10.000.000 төгрөгийг төрийн сангийн 100900000717 дугаартай  дансанд төлж  барагдуулсан нь “Хас банк”-ны төлбөрийн баримтаар нотлогдож байна.

 

Харин үлдэх  9.870.170 төгрөгийг  ажлын нөхцлөөс шалтгаалан 6 сарын дотор төлөхөө илэрхийлж  мөрдөн шалгах ажиллагааны  явцад бичгээр хүсэлтээ гаргаж өгсөн  байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэсэн хуулийн шаардлагыг хангаж байна.

 

Иймд иргэний хариуцагч “Вай Пи Эм” ХХКомпаниас 9.870.170 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэх заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт  нийтийн албанд томилдогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400.000 төгрөгөөр торгох,  улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа сайн дуруураа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  шүүгдэгчийг 5.400.000 төгрөгөөр торгож, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хэмжээг нийт 02 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Ц.У-ыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Шүүгдэгч Ц.Уыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уад оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хонгийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр  тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар Иргэний хариуцагч “Вай Пи Эм” ХХКомпаниас 9.870.170 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

7. Шүүгдэгч Ц.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж, сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар Ц.Уад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Уад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ