Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2017/00771

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2017/00771

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* багт оршин суух, цэцэрлэгт жижүүр ажилтай, ЖМ91121800 регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, *******ийн ******* байрны 08 тоотод оршин суух, Шин-Шинь ХХКомпанид хамгаалагч ажилтай, регистрийн дугаартай, овогт гийн д холбогдох Эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 06 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.*******, хариуцагч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.******* шүүх гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: тэй 2013 оны зун танилцан улмаар үерхэж байгаад 2016 оны 02 сарын 16-нд хүү Э.Дөлийг төрүүлсэн. Бид тухайн үедээ тусдаа гарсан хойноо гэрлэлтээ батлуулна гээд гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бидний харилцаа сүүлдээ хөндийрч намайг жирэмсэн болсноос хойш ирж очих нь цөөрсөн. Хааяа нэг мессеж бичихдээ хоёулаа салъя баяртай энэ тэр гэж хэлдэг болсон. Дараа нэг удаа ирээд намайг гэр рүүгээ авч явсан. Би тэр үед хөх өвдөөд халуураад арай байсан тул гурав хоноод гэртээ харилаа гэж хэлэхэд уурлаад намайг машинд ч суулгаж өгөлгүй ээж нь машин барьж өгсөн. Би шууданд суугаад гэртээ харьсан. Би удалгүй хөхний хагалгаанд ороод эмнэлэгт хэвтсэн намайг эргэж ирээгүй. Бид хоёр харилцаагүй байгаа. Бид хоёр эргэж нийлэхгүй учир хүүгээ би өөрөө өсгөж байна. Иймээс Адъяасүрэнг эцгээр нь тогтоолгож, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Би хүүтэй нь уулзуулахыг хүсдэг ч ажил ихтэй ганцаараа байдаг учир авчирч уулзуулж чаддагүй гэв.

Хариуцагч М. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний хүүхэд мөн учир хүүхдийн тэтгэлэг төлнө. Би өөрөө хүүтэйгээ уулзах гэхээр авчирахгүй. Гэрт нь очиход ах нь намайг элдвээр хэлээд занаад байсан. Бид хоёр 2013 оны 06 сард танилцсан. Би тэр үед Шан дун компанид ажиллаж байсан. Дараа нь цэрэгт явж ирсэн. Хүүхэдтэй болсны дараа очдог байсан. Бид хоёрын хувьд маргаж хэрэлдсэн зүйл байхгүй, би архи ууж агсан согтуу тавиад байдаггүй. Би хаяа утсаар залгахад утсаа авахгүй болохоор нь хэдэн удаа мессеж бичсэн нь үнэн. Би тухайн үед хамт амьдарна, хүүгээ өнчрүүлээд яах вэ гэж бодож байсан. Энэ хүн ийм шийдвэр гаргаж байгаа бол би хүлээн зөвшөөрч байна. Хүүтэйгээ уулзаж баймаар байна. Би ээлжийн ажилтай 10 хоног амардаг тэр үедээ хүүтэйгээ хамт байх хүсэлтэй байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.*******ийн хариуцагч М.д холбогдуулан Эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч П.*******, хариуцагч М. нар нь 2013 онд танилцан дотно харьцаа тогтоож улмаар 2016 оны 02 сарын 16-ны өдөр хүү Э.Дөлийг төрүүлсэн болох нь эмнэлгийн болон багийн засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар батлагдаж байна.

Хэдийгээр нэхэмжлэгч П.*******, хариуцагч М. нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ гэж хуульчилсны дагуу хүү Э.Дөлийн төрсөн эцэг гийн мөн болохыг тогтоож хуульд заасны дагуу сар бүр тэтгэлэг гаргуулах нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2016 оны 02 сарын 16-ны өдөр төрсөн хүү *******ийн Дөлийн төрсөн эцэг гийн мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Э.Дөлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг М.гээр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98611 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.гээс 98611 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Т.БАЙГАЛМАА