Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/131

 

Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: Г.Ө,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Ө аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Г-ийн Өт холбогдох 212800000 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Шүүгдэгч Г.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө Ө аймаг Д сум 3 дугаар баг, 7-2-19 тоотод гэртээ иргэн Б.С-ын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Өийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Ө шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 11-р сарын 08-ны өдөр 20 цагийн үед найз Э, С нартай уулзаж караокед дуулж байгаад нэг шил 0.5 литрийн Соёрхол нэртэй архи уусан. Тэгээд 22 цагт караокеноос гараад бид 3 алхаад Өийн гэрт очсон. Бид гурвыг очиход Ө гэртээ ганцаараа эрүүл байсан. ...Э Ө бид 3 юм яриад сууж байгаад би тасраад унтсан байсан. Нэг сэрэхэд би доогуур ор засчихсан Ө Э хоёртой хамт унтаж байсан. Намайг сэрэхэд Ө Э 2 унтаагүй байсан. Би босч бөөлжчихөөд дараа нь босоод буйдан дээр суугаад бид 3 юм ярьж байгаад бараг 4 цагийн үед байх би Өт чи ийм юм чинь эхнэр чинь чамаас сална шүү дээ гэж хэлсэн чинь Ө ирээд миний нүүр рүү нэг удаа гараараа цохьсон чинь уруулаас цус гарчихсан. Дараа нь намайг буйдан дээр цамцны захаар боож унагасан. Би хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгээд би нойл орж бөөлжчихөөд буцаж гарч ирж Өтай хэрэлдэж байгаад цагдаа явлаа гээд гэрээс нь гараад цагдаа дээр алхаж ирсэн. ...Би урууландаа эмчилгээ хийлгэхэд нийт 3.000.000 төгрөг болно гэж эмч хэлсэн. Надад эмчилгээ хийлгэх 3.000.000 төгрөгийг өгсөн. /хх-ийн 09-12-р хуудас/

Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...С Ө 2 архи ууж байхдаа бага зэрэг маргалдаад байсан. С Өийг өдөөд үгээр идээд байсан. Тэгээд намайг нойл орчихоод гараад ирсэн чинь С-ын нүүр цус болчихсон байхаар нь би хамарнаас нь цус гарсан юм байна гэж бодсон. Юу болсон юм гэж асуухад эхнэр хүүхдийг нь ярьсан гэж хэлсэн. Тэгээд Ө чи архи уучихаад миний эхнэр хүүхдийг ярихгүй гээд уурласан гэж хэлсэн. /хх-ийн 14-р хуудас/

Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 609 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.С-ын биед дээд уруулын язарч урагдсан шарх, хамар, хүзүүний жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 17-р хуудас/

Шүүгдэгч Г.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Манай гэрт С, Э, С нарын хамт ирсэн. Тэгээд би гэртээ байсан 8 ширхэг пиво гаргаж өгөөд бид 4 хувааж уусан. Дараа нь нэг шил Экс нэртэй архиа ууж байсан чинь Сын эхнэр нь гэрийн гадаа ирээд Сыг аваад явсан. Тэгээд Э гэртээ харьлаа гээд найзыгаа дуудсан чинь найз нь гадаа хүлээж байгаад яваад өгсөн байсан. Э, С бид 3 манай гэрт хонохоор болоод орон дээр ор засч өгөөд бид 3 хэвтэж байсан чинь Э унтаж чадахгүй нь гээд байхаар нь би газар гудас дэвсэж өгөөд хэвтүүлсэн чинь С над руу уурлаад чи ийм болохоор эхнэрээсээ салсан гэж хэлэхээр нь би уурлаад нүүр рүү нь нэг удаа гараараа цохьсон чинь уруулнаас нь цус гарчихсан. Тэгээд С чимээгүй байхгүй байхаар нь би өмсөж байсан цамцны захаар нь боосон. Тэгсэн чинь С намайг зодлоо гээд цагдаад өгнө гээд манай гэрээс гараад явсан. Намайг хэл амаар доромжлоод байхаар нь би гараараа нэг удаа нүүр рүү нь цохьсон чинь цус гараад, уруул нь сэтэрсэн гэж харагдаагүй. Маргааш нь уулзсан чинь уруул нь сэтэрч оёдол тавиулсан байсан. /хх-ийн 26-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-р хуудас/

Ө аймгийн Д сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 645 дугаартай тодорхойлолт /хх-ийн 34-р хуудас/

Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 30-р хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31-р хуудас/

Ө тээврийн нэгдэл ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21/288 дугаартай тодорхойлолт /хх-ийн 35-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө Ө аймаг Д сум 3 дугаар баг, 7-2-19 тоотод гэртээ иргэн Б.С-ын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Өийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 609 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.С-ын биед дээд уруулын язарч урагдсан шарх, хамар, хүзүүний жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 17-р хуудас/ гэснээр  тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Өийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ: “Надад эмчилгээ хийлгэх 3.000.000 төгрөгийг өгсөн. /хх-ийн 09-12-р хуудас/ гэснээр шүүгдэгч Г.Өийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Өийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.Өийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 33-р хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаанд. Г.Ө нь Д сумын Далан 3 дугаар багийн 7-2-19 тоотод ам бүл ганцаар түр оршин суудаг болохыг Хү ам өрхийн мэдээллийн санг үндэслэн тодорхойлов /хх-ийн 34-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 31-р хуудас/, Ө тээврийн нэгдэл ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21/288 дугаартай тодорхойлолтод: Г.Ө нь “Ө тээврийн нэгдэл” ХХК-д ХЭМАБ-ын менежер албан тушаалд 2020 оны 03 сараас ажиллаж байгаа нь үнэн болохыг тодорхойлов /хх-ийн 35-р хуудас/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Ө нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид 3.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Г-ийн Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Ө нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ст 3.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА