Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/14

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баасандорж,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч А.Х, түүний өмгөөлөгч С.Баттамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Н.А.Х-д холбогдох эрүүгийн 2103000000376 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ........-ний өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........ тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Н.А.Х- /РД:...../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч А.Х нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 00 цаг 30 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтуурсан үедээ, Хан- Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт дэвсгэрт, Богд уулын замд Д.Сарангэрэлийн эзэмшлийн “Volkswagen” маркийн “Passat” загварын 73-77 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 3.4-т заасан Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,

12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт А.Х-тгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”,

12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч буюу зорчих хэсэгт байрлуулсан “Daewoo” маркийн 67-86 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид ухрах үйлдэл хийх үед нь хараад зогсож байсан 15 настай, эрэгтэй С.Тийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй. хохирогчид гэмтэл учруулсандаа гэмшиж байна миний буруу...” гэв.

 

Яллагдагчаар А.Х мөрдөн байцаалтыг шатанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон нөхцөл байдалтай миний бие санал нэгдэж байна. Энэхүү хэрэгт маш ихээр гэмшиж байгаа. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-ийн 249-р тал/

 

Насанд хүрээгүй хохирогч С.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...гэтэл гэнэт аавын машины чиргүүлийн харалдаа аавын өвөр дээр сэргэсэн. Би машинд мөргүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-ийн 93-94 дүгээр тал/,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын 20-ны орчим санагдаж байна гэмтлийн эмнэлгээс гарч одоо гэрээрээ эмчилгээ хийлгэж байна. Толгойны дагз, зүүн хөлний хугарсан хэсэг баруун талын өлмийн өсгий орчмоор нь өвдөж байна гэж зовуурилж байгаа ба хэвтрийн дэглэм сахиж байгаа. Мөн шүднүүд нь хөдөлсөн түүндээ эмчилгээ хийлгэж байгаа. ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-ийн 2-3-р тал/

 

Гэрч Я.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...мөн адил ачаан дээрээ өвс ачсан шаланз машин зорчих хэсэг дээр байрлуулсан өндөр хэмжсэн шонг мөргөөд зогссон байдалтай тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй байсан тул би чиглэлээ өөрчилж ухраад буцаж эргээд өөр замаар явах гээд ухрах гэтэл машины арын хэсэг харагдахгүй болохоор нь би өөрийн 2 хүүгээ машинаас буулгаад Тэгшзаяаг машины баруун талд С.Тийг зүүн талд буулгаад машин ухрах үед машины ар талыг харуулах гээд зогсоосон юм. Тухайн үед С.Т зорчих хэсгийн голын үргэлжилсэн цагаан шугаман дээр зогсож байтал гэнэт эсрэг урсгалаас марк улсын дугаар нь тодорхойгүй тээврийн хэрэгсэл ирээд манай хүүг машиныхаа урд хэсгээр мөргөөд манай хүүхэд цааш шидэгдээд үсрээд явсан. ... машинаа зогсоогоогүй тэр чигээрээ цаашаагаа зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-ийн 42, 101-102-р тал/

 

Гэрч Д.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...А.Х-, А.Х-ын найзууд Хулан, бид 2-ыг очихоос өмнө Виски ууж байсан ... “гэх мэдүүлэг/1 дүгээр хавтас, хх-ийн 51-52, 110-112 дугаар тал/,

 

Гэрч А.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...А.Х ер нь их согтуу байсан. ... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-ийн 124-125 дугаар тал/,

 

Гэрч П.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...замын голоор алхаж байтал эсрэг урсгалаас зүүн урд дугуй нь хагарсан хүрэн өнгийн автомашин зөрөөд яармаг чиглэлтэй явахаар нь би дугуй нь хагарчихсан машин хурдтай явахаар нь би яасан хурдтай явдаг юм бэ дугуй нь хагарчихсан байж гэж бодоод машинд очоод суутал түс тас гээд дуу чимээ гарахаар нь өндрийн хязгаарлалтыг нурчих вуу гэж бодоод гартал хүн орилох чимээ гарсан саяны машин хайчваа гээд манай том оврын машины ард байсан өвс ачсан том машины жолооч орилсон. Тэгээд нөгөө хүн хүүхэд мөргөчихлөө саяын машиныг харсан уу гээд орилохоор нь би түргэн тусламжид дуудлага өгсөн. ... тухайн газрын зорчих хэсгийн гэрэлтүүлэг байсан. Тухайн үед зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй ... байсан ...” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтас, хх-ийн 36, 107-108 дугаар тал/,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...“Volkswagen” маркийн “Passat” загварын 73-77 УБЭ улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг. Уг автомашиныг 2017 онд Таван богдоос 89 сая төгрөгийн зээлээр худалдан авч байсан. Зээлийг би төлдөг учраас өөрийнхөө нэр дээр авсан. Гэхдээ уг автомашиныг миний хүү А.Х унаж хэрэглэдэг байгаа. Автомашинд учирсан хохирлыг би нэхэмжлэхгүй, ... бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-ийн 98-99, 2 дугаар хавтас хх-ийн 54-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10659 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...С.Тийн биед зүүн дунд чөмгөний зөрөөтэй хугарал, зүүн ухархайн гадна, доод хана, зүүн хацар, гайморын хөндийн цөмөрсөн хугарал, зүүн хацар шанааг хамарсан, баруун өгзөг, баруун шилбэ, баруун шагай, баруун тавхайнд зулгаралт, зүүн дээд доод зовхи, зүүн хацарт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас хх-ийн 148-149-р тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3210 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...“Volkswagen” маркийн “Passat” загварын 73-77 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд бамбайн зүүн урд булан хэсэг, капотын зүүн урд булан хэсэг, салхины шилний зүүн тал зэрэг эвдрэл гэмтлүүд нь урдаас хойш чигт хатуу мохоо зүйлтэй харилцан үйлчлэхэд буюу ослын үед үүссэн шинэ гэмтлүүд байна. ...”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-ийн 173-190 дүгээр тал/,

Мөрдөн байцаах албаны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа: “...“““Volkswagen” маркийн “Passat” загварын 73-77 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно:    а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт А.Х-тгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах          ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. “Daewoo” маркийн 67-86 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Я.Содмөнх, явган зорчигч С.Т нар нь ... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэсэн магадалгаа /1 дүгээр хавтас, хх-ийн 136-138 дугаар тал/

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Гарден Сити хотхоны 1204 тоот байрны урд талд байрлах гадна зогсоолд байх 73-77 УБЭ улсын дугаартай “Volkswagen” маркийн “Passat” загварын автомашины урд копут 40 см хонхойсон, зууг урд купер хагарсан, зүүн урд дугуй обуднаасаа мултарч унасан байдалтай хүрэн улаан өнгийн тээврийн хэрэгслийн гадна талд үзлэг хийв, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-ийн 11-22 дугаар тал/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл: 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12 цаг 47 минут, А.Х, /драйгер багаж ашиглан шалгахад 0.61 %/, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-ийн 23 дугаар тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 1хх-3-14/, Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хавтас, хх-ийн 2 дугаар тал/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-ийн 26, 28, 2хх-01/, Хяналтын камерын бичлэгүүд, СД биечлэгд тус тус үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1 дүгээр хавтас, хх-ийн 29-32, 86-89 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1хх-64-71/, хохирлын баримтууд /2хх-36-45/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цогзолмаа гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /2хх-61-р тал/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг А.Х-ттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг А.Х-ттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.Хд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч А.Х нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 00 цаг 30 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтуурсан үедээ, Хан- Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт дэвсгэрт, Богд уулын замд Д.Сарангэрэлийн эзэмшлийн “Volkswagen” маркийн “Passat” загварын 73-77 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 3.4-т заасан Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,

12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт А.Х-тгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”,

12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч буюу зорчих хэсэгт байрлуулсан “Daewoo” маркийн 67-86 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид ухрах үйлдэл хийх үед нь хараад зогсож байсан 15 настай, эрэгтэй С.Тийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын, гэрч П.Отгонбаяр, Ч.Содмөнх нарын болон шүүгдэгч А.Х нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлэг мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №10659 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа,  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 1хх-3-14/, Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хавтас, хх-ийн 2 дугаар тал/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-ийн 26, 28, 2хх-01/, Хяналтын камерын бичлэгүүд, СД биечлэгд тус тус үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1 дүгээр хавтас, хх-ийн 29-32, 86-89 дугаар тал/ болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдал, мөн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг гэм буруугийн санаатай хэлбэрээр зөрчиж, хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтуурсан үедээ, Хан- Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт дэвсгэрт, Богд уулын замд Д.Сарангэрэлийн эзэмшлийн “Volkswagen” маркийн “Passat” загварын 73-77 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 3.4-т заасан Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,

12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт А.Х-тгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”,

12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас

явган зорчигч буюу зорчих хэсэгт байрлуулсан “Daewoo” маркийн 67-86 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид ухрах үйлдэл хийх үед нь хараад зогсож байсан 15 настай, эрэгтэй С.Тийг мөргөж, эрүүл мэндэд нь “биед зүүн дунд чөмгөний зөрөөтэй хугарал, зүүн ухархайн гадна, доод хана, зүүн хацар, гайморын хөндийн цөмөрсөн хугарал, зүүн хацар шанааг хамарсан, баруун өгзөг, баруун шилбэ, баруун шагай, баруун тавхайнд зулгаралт, зүүн дээд доод зовхи, зүүн хацарт язарсан шарх” бүхий хүндэвтэр хохирол учруулж, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт үйлдэл нь 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,-т зааснаар “согтуурсан, мансуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч А.Хын дээрх үйлдэлд 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь “...Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 20.000.000 /хорин сая/ төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож  байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна. 

 

Шүүгдэгч А.Х нь гэмт хэрийн улмаас учирсан хохирлыг төлсөн, хохирогч, хууль ёсны төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэл зүйлгүй зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч А.Хыг согтуурсан, мансуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах, Хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т “согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” гэсэн заалтад заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч А.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт ял оногдуулж тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд, засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан автомашины хагархай дугуй 1 ширхэг, шавар усны хаалт зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, камерын бичлэг бүхий 3 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган,

хэрэгт шүүгдэгч А.Хын №............. дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.А.Х-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

-  Хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар А.А.Х-ыг хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзах,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч А.Хд оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмээг авахыг үүрэг болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Х торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйл, 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд, засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Энэ хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч А.Хын №............. дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх зэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан автомашины хагархай дугуй 1 ширхэг, шавар усны хаалт зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, камерын бичлэг бүхий 3 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.

 

10. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

12. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ