Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 498

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо 19а байр 1 тоотод оршин суух, Мо овогт Батжаргалын Батбаяр /РД:УС52120317/

          Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо 34 дүгээр байр 7 тоотод оршин суух, Боржигон санги овогт Буянбадрахын Баянмөнх /РД:ХЛ68051018/

          Хариуцагч: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо “Гутал” ХК

          Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 15-ныг хүртэл хугацааны цалин 19 500 000 төгрөг, гишүүний 2014 оны 5 дугаар сарын 30-наас 2015 оны 4 дүгээр сарын 30-ныг хүртэлх хугацааны цалин 9 266 000 төгрөг, нарийн бичгийн даргын 2014 оны 5 дугаар сарын 30-наас 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 14 400 000 төгрөг нийт 43 166 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Н.Отгончимэг оролцов.

                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

  Нэхэмжлэгч Б.Баянмөнх шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

  Б.Баянмөнх миний бие нь “Гутал” ХК-иас Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын 2014, 2015 оны цалин /2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэлх/ 16 сарын цалинг гаргуулан авах үндэслэл, эрх бүхий гэж үзэж 12 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд уг хэргийг “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан” үндэслэлээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Батбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Б.Батбаяр миний бие нь “Гутал” ХК-иас 2014 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин 9 266 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын цалин 19 500 000 төгрөг нийт 28 766 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа болно. Иймд уг хэргийг “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан” үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүдгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.                                                                     ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Батбаяр, Б.Баянмөнх нар нь Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 15-ныг хүртэл хугацааны цалин 19 500 000 төгрөг, гишүүний 2014 оны 5 дугаар сарын 30-наас 2015 оны 4 дүгээр сарын 30-ныг хүртэлх хугацааны цалин 9 266 000 төгрөг, нарийн бичгийн даргын 2014 оны 5 дугаар сарын 30-наас 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 14 400 000 төгрөг нийт 43 166 000 төгрөг гаргуулахаар “Гутал” ХК-иас нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Батбаяр, Б.Баянмөнх нар нь 2017 оны 2 дугаар сарын 21-ний өөдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан татгалзлаа шүүхэд ирүүлсэн байна.

 Нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзал нь хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэт  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Батбаяр, Б.Баянмөнх нар нь Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 15-ныг хүртэл хугацааны цалин 19 500 000 төгрөг, гишүүний 2014 оны 5 дугаар сарын 30-наас 2015 оны 4 дүгээр сарын 30-ныг хүртэлх хугацааны цалин 9 266 000 төгрөг, нарийн бичгийн даргын 2014 оны 5 дугаар сарын 30-наас 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 14 400 000 төгрөг нийт 43 166 000 төгрөг гаргуулахаар “Гутал” ХК-иас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573 674 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

    ШҮҮГЧ                                               Ц.ОЮУНБИЛЭГ 