| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2021/0126/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/135 |
| Огноо | 2021-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/135
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч Б.З, Б.Д,
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овгийн Б-ийн З, Б овгийн Б-ийн Д нарт холбогдох 2128000000133 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..........................
Монгол Улсын иргэн, .............................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчимд Б.Д-тэй бүлэглэн Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрхэс” караокены гадна Б.Д, О.Т нартай үл ялих зүйлээс болж маргалдан харилцан зодолдож, Б.Д, О.Т, Э.О нарын гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчимд Б.З-тэй бүлэглэн Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрхэс” караокены гадна Б.Д, О.Т нартай үл ялих зүйлээс болж маргалдан харилцан зодолдож, Б.Д, О.Т, Э.О нарын гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.З, Б.Д нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.З шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн үед толгойны зүүн хэсэг зүүн шанаа, зүүн талын хөмсөг, дух, хамар зэрэгт шарх үүссэн байсан. Хүзүү хөшингтэй, нуруу дал мөр хэсгээр шархтай байсан. Миний биед З, Д гэх залуучууд намайг зодож гэмтэл учруулсан. Миний хувьд хүнд гар хүрсэн зүйл байхгүй. Санал, хүсэлт, гомдол байхгүй. Намайг зодсон 2 залуу надад эмчилгээний зардалд хэрэглэ гэж 2,500,000 төгрөг өгсөн учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 26 дахь тал/
Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Т эхнэрийн хамтаар гарчхаад ирье гээд гараад явсан. Тэгээд би тэр хоёрыг хүлээгээд сууж байтал Тийн эхнэр О орж ирээд Т гадаа хүнд зодуулчихлаа гэсэн. Би караокед тооцоогоо хийчихээд гараад очиход Т “Эрхэс” караокены үүдэнд би хүнд зодуулчихлаа гээд хамар толгой хэсгээс нь цус гарсан байдалтай тонгойгоод сууж байсан. Бид гурав гэрлүүгээ явах гээд “Эрхэс”-ийн зүүн талаар нь гараад явж байтал нэлээн архи уусан байдалтай нэг залуу гарч ирээд намайг цохиод авсан. Тэр үед Т салгах гэсэн чинь Тийн толгой руу мөн цохиод авсан. Би ингэж цохиулчихаад Т-ийг эхнэртэй нь аваад явах гэсэн боловч нөгөө өндөр, намхан залуу хоёр бид хоёрыг цохиж аваад тойроод байсан. ...Миний биед учирсан гэмтлүүдийг 175 см орчим өндөртэй залуу хажууд нь явсан намхан залуу хоёр цохиж зодож гэмтлүүдийг учруулсан. /хавтаст хэргийн 37-38 дахь тал/
Хохирогч О.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Зүүн хөмсөг зулгарсан. Баруун ташаа хэсэгт өвчтэй. Дээд уруул язарсан зэрэг шархнууд авсан. Одоо биеийн байдал зүгээр хэвийн болсон. Миний биед З, Д гэх залуучууд намайг зодож гэмтэл учруулсан. Би биеэ хамгаалах гээд зугтаагаад ухраад байсан юм, бусдаар хүн цохиж зодсон зүйл байхгүй. Санал, хүсэлт, гомдол байхгүй. Эхнэр бид хоёрыг зодсон залуучууд эхнэр бид хоёрыг эмчилгээндээ хэрэглэ гэж 2,500,000 төгрөг өгсөн учраас нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 30 дахь тал/
Хохирогч О.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Би караокеноос гарах үедээ зөрөөд өнгөрсөн залууг шүргэсэн, тэгсэн чинь тэр залуу хөөе чи п... минь яаж байна гэсэн. Тэгэхээр нь би яасан гэнэ ахын дүү гээд эргээд харсан чинь нөгөө залуу над дээр ирээд намайг заамдаж аваад цохиод авсан. Тэгсэн хажуугаас бас нэг өндөр залуу ирээд мөн намайг цохиод авсан. Тэр үед миний хамраас цус гарсан. Тэгэхээр нь би хашхирсан чинь нөгөө хоёр залуу зугтаагаад яваад өгсөн. Тэр үед караокеноос эмч Д гарч ирсэн. Тэгээд эмчтэй уулзаад “Эрхэс” зоогийн газрын зүүн талд зогсож байсан чинь нөгөө хоёр залуу хоёулаа дахиад гараад ирсэн. Тэгээд манай эмч Д-той муудалцаж маргалдсан. Тэгж байгаад тэр хоёр залуу Д эмчийг хэд хэдэн удаа цохиж авсан. Тэгсэн Д эмч газар унасан, тэр үед манай эхнэр О салгах гээд дундуур нь орсон боловч тэр хоёр залуу манай эхнэрийг бас түлхэж унагаад байхаар нь би очоод эхнэрээ салгаж авсан. /хавтаст хэргийн 43-44 дэх тал/
Хохирогч Э.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 10 дугаар сарын 18-ны орой нөхөр бид хоёр гэрээс гараад караоке орохоор болоод нөхөртэй хамт ажилладаг Д руу манай нөхөр Т яриад хамт дуулах уу гэсэн чинь тэгье гэхээр нь “Эрхэс” караокед уулзъя гэж тохирсон. Нөхөр бид хоёр “Эрхэс” караокед очоод цаг аваад сууж байхад Д ганцаараа хүрээд ирсэн. Бид гурав 1 шил 0.5 граммын архи, 3 ширхэг кола ундаа зэргийг захиалж аваад нөгөө архиа уугаад дуулсан. Бид гурав 40 орчим минут дуулаад 21 цаг 40 минутын үед караокеноос гарахаар болоод уусан юм чинь машинаа үлдээчхээд явъя гээд би түрүүлж гараад такси авахаар гарсан миний араас нөхөр Т гараад ирсэн. Би түрүүлээд явж байхад надтай зөрсөн 2 залуутай манай нөхөр Т муудалцсан, юунаас болж муудалцсан талаар мэдээгүй. Тэр хоёр залуу манай нөхөртэй зодолдоод байхаар нь би хүрч очоод та нар яагаад байгаа юм бэ болиоч гээд нөгөө хоёр залуугийн жижиг биетэй залуугийн цамцнаас зулгаасан. Тэгж байхад нөгөө хоёр залуу яваад өгсөн. Би “Эрхэс” караокед ороход Д караокены тек нь дээр тооцоо хийгээд байж байхаар нь Т-ийг гадаа хоёр залуу зодчихлоо гэж хэлээд бид хоёр хамт караокеноос гарсан. Т-ийг аваад бид гурав “Эрхэс”-ийн зүүн талын зогсоол дээр байсан машинд очиж суух гээд явж байхад “Хот айл”-ын өмнө талаас нөгөө жижиг биетэй залуу цамцаа тайлчихсан энэ муу овоо өддөг п... байна гээд хүрээд ирсэн. Эхлээд Т-ийг цохиод авсан, араас нь өндөр биетэй залуу гарч ирээд Д-ыг зодоод эхэлсэн. Би болиулах гэж очоод намхан залууд хэд хэдэн удаа цохиулсан, мөн өндөр залуу намайг мангасдаад унагаасан. Тэгээд байж байхад цагдаа нар ирсэн. Манай машины хажууд хар өнгийн куртик байхаар нь манай нөхрийн куртик байх гээд авсан чинь манай нөхрийн куртик биш байсан. Тэр куртикний халаасанд бичиг баримт байхаар нь үзсэн чинь Тагнуулын газрын ажилтны бичиг баримт байсан. Тэр бичиг баримтыг цагдаад өгсөн. Цагдаа ирэх үед нөгөө хоёр залуу алга болчихсон байсан. Өндөр залууд мангасдуулах үед хацар халцарсан. Жижиг биетэй залуу намайг үсэдсэн, мөн 2-3 удаа хэвлийд цохиж авсан. Мөн тэд нарыг зодолдож байх үед би дундуур нь орж салгах гэж байгаад гартаа гэмтэл авсан байсан. Одоо биеийн байдал зүгээр болсон. Намайг зодсон хоёр залуу надад эмчилгээний зардалд хэрэглэ гэж нөхөр бид хоёрт 2,500,000 төгрөг өгсөн учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 34-35 дахь тал/
Насанд хүрээгүй гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би найз залуу З-гийн хамтаар амьдардаг бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед З найз Б.Д-г хоёулаа сааднаас аваад ирье гэж хэлсэн. Бид хоёр гэрээс гараад төв саадны тэнд очиж Д-тэй уулзсан. Бид гурав уулзаад гэр рүүгээ харихаар алхсан. Бид гурав саад тойрч алхаад “Эрхэс” зоогийн газрын урдуур явж байхад эрэгтэй, эмэгтэй хоёр согтуу хүн “Эрхэс” зоогийн газраас гарч ирээд хажуугаар гарахдаа Д бид хоёрыг мөрлөөд гарсан. Тэгсэн чинь З наана чинь хүн явж байна шүү дээ аятайхан яваач гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө согтуу ах зүгээр яваагүй хүнийг та нар яах юм бэ гэж хэлээд З дээр ирээд заамдаад авсан. Тэр үед З тавиарай гэж хэлсэн чинь тавихгүй улам заамдаад байсан. Тэгж байгаад тэр хоёр пит пат гээд нэг нэгнийгээ цохиод байсан. Тэгж байгаад З бид хоёр зугтаасан. Д ч бас нэг тийшээ зугтаасан. З бид хоёр гэр рүүгээ явж байсан чинь гэнэт З-гийн куртикийг би нөмөрч явж байгаад тэнд үлдээснээ санасан. Тэгээд З-д куртик байхгүй байна гэж хэлсэн чинь З намайг дэлгүүрийн гадаа үлдээгээд өөрөө эргээд куртикээ аваад ирнэ гээд явсан. Тэгээд З ирэхгүй байхаар нь би эргээд “Хот айл”-ын тийшээ явсан. Тэгээд “Royal”-ийн хашаанд очоод зогсож байхад нөгөө “Эрхэс”-ээс гарч ирсэн согтуу хүүхэн тэнд хашааны завсраар гараад ирсэн. Тэр эмэгтэй ирээд намайг цохих гээд байсан. Тэгж байгаад намайг 1-2 удаа цохиж авсан. Түүний дараагаар миний хэвлий рүү 1 удаа өшиглөөд авсан. Тэгэхээр нь би зугтаагаад явсан, хэсэг зугтаагаад сааднаас хойш гараад тэнд Д-тэй тааралдсан. Д бид хоёр З-тэй уулзахаар эргээд “Хот айл”-ын тэнд очиход З намайг харчхаад хүрээд ирсэн. Тэгээд куртик олдохгүй байна гэж хэлсэн. Тэгээд байж байхад нөгөө эмэгтэй дахиад намайг зодох гээд ирсэн. Тэгсэн чинь З нөгөө эмэгтэйг аваад явсан удаагүй эргэж ирээд З гэр рүүгээ явъя гээд Д бид гурав хамт гэрт очоод байж байхад цагдаагаас залгаад бид нарыг дуудсан. Тэгээд цагдаагийн газарт ирсэн.” /хавтаст хэргийн 49 дэх тал/
Шүүгдэгч Б.З мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас нэмж ярих зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 85 дахь тал/
Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас нэмж ярих зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 90 дэх тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 537 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Д-ын биед тархины доргилт, дух, зүүн зулай, чамархай, шанаа, хамар, баруун чихний дэлбээ дэх зулгаралт, хүзүү, зүүн далны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 53-54 дэх тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 538 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “О.Т-ийн биед тархины доргилт, зүүн зулай дахь хуйхны, баруун түнхний үе орчмын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстын язрал, баруун нүдний дээд зовхи, дух, зүүн хөмсөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 58-59 дэх тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 539 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Э.О-ийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хацар шанаан дахь зулгаралт, зүүн бугалга, шуу, өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 63-64 дэх тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 576 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Д-гийн биед зүүн ташааны ар хэсгийн жижиг зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /хавтаст хэргийн 68-69 дэх тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 577 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.З-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” /хавтаст хэргийн 72-73 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 575 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “А.М-ийн биед хэвлийн доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. А.М нь 2021 оны 10 сарын 19-ний өдрийн эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгээр 7-8 долоо хоногтой жирэмсэн байна. Зулбахыг завдалт гэсэн онош тавигдсан боловч эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй ба 2021 оны 11 сарын 02-ны өдөр доор гарсан зүйлгүй, хэвлий зөөлөн, зулбаагүй байна.” /хавтаст хэргийн 76-77 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 97, 103 дахь тал/
Шүүгдэгч Б.З, Б.Д нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 129, 130 дахь тал/
Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хавтаст хэргийн 127-128 дахь тал/
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 93-96, 100-102, дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.З, Б.Д нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.З, Б.Д нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрхэс” караокены гадна Б.Д, О.Т нартай үл ялих зүйлээс болж маргалдан харилцан зодолдож, Б.Д, О.Т, Э.О нарын гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед толгойны зүүн хэсэг зүүн шанаа, зүүн талын хөмсөг, дух, хамар зэрэгт шарх үүссэн байсан. Хүзүү хөшингтэй, нуруу дал мөр хэсгээр шархтай байсан. Миний биед З, Д гэх залуучууд намайг зодож гэмтэл учруулсан.” /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Хохирогч Б.Д-ын гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би караокед тооцоогоо хийчихээд гараад очиход Т “Эрхэс” караокены үүдэнд би хүнд зодуулчихлаа гээд хамар толгой хэсгээс нь цус гарсан байдалтай тонгойгоод сууж байсан. Бид гурав гэрлүүгээ явах гээд “Эрхэс”-ийн зүүн талаар нь гараад явж байтал нэлээн архи уусан байдалтай нэг залуу гарч ирээд намайг цохиод авсан. Тэр үед Т салгах гэсэн чинь Тийн толгой руу мөн цохиод авсан. Би ингэж цохиулчихаад Т-ийг эхнэртэй нь аваад явах гэсэн боловч нөгөө өндөр, намхан залуу хоёр бид хоёрыг цохиж аваад тойроод байсан. ...Миний биед учирсан гэмтлүүдийг 175 см орчим өндөртэй залуу хажууд нь явсан намхан залуу хоёр цохиж зодож гэмтлүүдийг учруулсан. /хавтаст хэргийн 37-38 дахь тал/
Хохирогч О.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Зүүн хөмсөг зулгарсан. Баруун ташаа хэсэгт өвчтэй. Дээд уруул язарсан зэрэг шархнууд авсан. Одоо биеийн байдал зүгээр хэвийн болсон. Миний биед З, Д гэх залуучууд намайг зодож гэмтэл учруулсан.” /хавтаст хэргийн 30 дахь тал/,
Хохирогч О.Тийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би яасан гэнэ ахын дүү гээд эргээд харсан чинь нөгөө залуу над дээр ирээд намайг заамдаж аваад цохиод авсан. Тэгсэн хажуугаас бас нэг өндөр залуу ирээд мөн намайг цохиод авсан. Тэр үед миний хамраас цус гарсан. ...Тэгээд эмчтэй уулзаад “Эрхэс” зоогийн газрын зүүн талд зогсож байсан чинь нөгөө хоёр залуу хоёулаа дахиад гараад ирсэн. Тэгээд манай эмч Д-той муудалцаж маргалдсан. Тэгж байгаад тэр хоёр залуу Д эмчийг хэд хэдэн удаа цохиж авсан. Тэгсэн Д эмч газар унасан, тэр үед манай эхнэр О салгах гээд дундуур нь орсон боловч тэр хоёр залуу манай эхнэрийг бас түлхэж унагаад байхаар нь би очоод эхнэрээ салгаж авсан. /хавтаст хэргийн 43-44 дэх тал/
Хохирогч Э.Ои-йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр хоёр залуу манай нөхөртэй зодолдоод байхаар нь би хүрч очоод та нар яагаад байгаа юм бэ болиоч гээд нөгөө хоёр залуугийн жижиг биетэй залуугийн цамцнаас зулгаасан. Тэгж байхад нөгөө хоёр залуу яваад өгсөн. ...Т-ийг аваад бид гурав “Эрхэс”-ийн зүүн талын зогсоол дээр байсан машинд очиж суух гээд явж байхад “Хот айл”-ын өмнө талаас нөгөө жижиг биетэй залуу цамцаа тайлчихсан энэ муу овоо өддөг п... байна гээд хүрээд ирсэн. Эхлээд Т-ийг цохиод авсан, араас нь өндөр биетэй залуу гарч ирээд Д-ыг зодоод эхэлсэн. Би болиулах гэж очоод намхан залууд хэд хэдэн удаа цохиулсан, мөн өндөр залуу намайг мангасдаад унагаасан... Өндөр залууд мангасдуулах үед хацар халцарсан. Жижиг биетэй залуу намайг үсэдсэн, мөн 2-3 удаа хэвлийд цохиж авсан. Мөн тэд нарыг зодолдож байх үед би дундуур нь орж салгах гэж байгаад гартаа гэмтэл авсан байсан.” /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч А.Марал-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид гурав саад тойрч алхаад “Эрхэс” зоогийн газрын урдуур явж байхад эрэгтэй, эмэгтэй хоёр согтуу хүн “Эрхэс” зоогийн газраас гарч ирээд хажуугаар гарахдаа Д бид хоёрыг мөрлөөд гарсан. Тэгсэн чинь З наана чинь хүн явж байна шүү дээ аятайхан яваач гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө согтуу ах зүгээр яваагүй хүнийг та нар яах юм бэ гэж хэлээд З дээр ирээд заамдаад авсан. Тэр үед З тавиарай гэж хэлсэн чинь тавихгүй улам заамдаад байсан. Тэгж байгаад тэр хоёр пит пат гээд нэг нэгнийгээ цохиод байсан. Тэгж байгаад З бид хоёр зугтаасан. Д ч бас нэг тийшээ зугтаасан...” /хавтаст хэргийн 49 дэх тал/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 537 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 538, 539 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг”, 2.11-д “бүлэглэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.
Иймд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.З, Б.Д нарыг бүлэглэн, гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.З, Б.Д нар нь хохирогч Б.Д-ын биед тархины доргилт, дух, зүүн зулай, чамархай, шанаа, хамар, баруун чихний дэлбээ дэх зулгаралт, хүзүү, зүүн далны цус хуралт, хохирогч О.Т-ийн биед тархины доргилт, зүүн зулай дахь хуйхны, баруун түнхний үе орчмын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстын язрал, баруун нүдний дээд зовхи, дух, зүүн хөмсөгний зулгаралт, хохирогч Э.О-ийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хацар шанаан дахь зулгаралт, зүүн бугалга, шуу, өвдөг, шилбэний цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан байх ба хохирогч нарын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.З, Б.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Б.Д-т 2,500,000 төгрөг, хохирогч О.Т, Э.О нарт 2,500,000 төгрөгийг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт хохирол төлбөрт нийт 5,000,000 төгрөг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.З, Б.Д нарыг бүлэглэн, гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Т болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З, Б.Д нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.З, Б.Д нар нь хохирогч Б.Д-т 2,500,000 төгрөг, хохирогч О.Т, Э.О нарт 2,500,000 төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Б.З, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овгийн Б-ийн З, Б овгийн Б-ийн Д нарыг бүлэглэн, гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З, Б.Д нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.З, Б.Д нар нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Т болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З, Б.Д нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.З, Б.Д нар нь хохирогч Б.Д-т 2,500,000 төгрөг, хохирогч О.Т, Э.О нарт 2,500,000 төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Б.З, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин Т болох хүртэл шүүгдэгч Б.З, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ