Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/11

 

 

 

 

 

 

 

 

 

    2021            12           27                                      2022/ШЦТ/11                              

                                                                                                                     

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ө овогт М-ийн Б-д холбогдох эрүүгийн 2110 00000 1219 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Ууганбаяр, шүүгдэгч М.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Баасандорж шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, хадам эх, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ө овогт М-ийн Б /РД:хххх/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 02 цагийн үед Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Токио тауэр”-ын В1 давхрын 6 тоот караокены өрөөнд иргэн Т.Х-той маргалдаж, улмаар түүний толгойн хэсэгт архины шилээр цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.    

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч М.Бн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо шүүхэд нэмж гаргах мэдүүлэг тайлбар байхгүй. Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа болохоор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан. Энэ хүсэлтээ дэмжиж байна. Би хохирогчид хохиролд 1.500.000 төгрөг өгсөн. Тэр өдөр бид нар архи ууж суухад хохирогч надад баярхаад байсан юм. Бид хоёр хоёулаа нэлээн согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 2110 00000 1219 дугаартай хэргээс:

 

1. Хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 19-р хороо, “Tokyo tower” В1-06 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 05-10х/,

 

2. Хан-Уул дүүргийн 19-р хороо, “Tokyo tower”-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг тэмдэглэл, СD 1 ширхгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол баримт /хэргийн 07-08х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Х-ын хохирогчоор өгсөн:

“...2021 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Токио тауэр”-ын В1 давхрын 6 тоот өрөөнд Ренчинбат, Гантөгс, мөн түүний найзын хамт архи уусан. Бид нар ийшээ орж ирэхийн өмнө бас архи уугаад согтсон байсан. Тэгэхэд Гантөгсийн найз залуу гэнэт архины шилээр толгой руу 2-3 удаа цохиход миний толгойны хуйх бяцарсан. Гантөгсийн найз залууг би танихгүй, анх удаа харсан. Юунаас болж маргалдсанаа огт санахгүй байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Ренчинбатын гэрчээр өгсөн:

“...2021 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 01 цагийн үед найзуудын хамтаар ууж байгаад Х-ыг авахаар Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Токио тауэр”-ын В1 давхрын 6 тоот өрөөнд ирсэн. Бид нарыг ирэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан юм. Тэгээд нэг шил архи уугаад тасраад унтчихсан байсан ба нэг сэрэхэд Х-ын толгойноос цус гарчихсан байсан. Нөгөө хамт байсан залуу архины шилээр цохичихсон байсан юм. өөр зүйл санахгүй байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Гантөгсийн гэрчээр өгсөн:

“...2021 оны 11 дүгэр сарын 24-ний 22 цаг өнгөрч байхад би найз Б-тай уулзаад хамт тус бүр 3 шил пиво уусан. Тэгээд такси бариад гэртээ харьж явахад найз Х- залгаад “уулзъя” гэсэн ба намайг гэрт ирэхэд Х- ганцаараа гэрийн гадаа ирсэн байсан. Ажлынхаа хүмүүстэй явж байна гэж хэлсэн ба бид нар хамт Токио тауэр орсон. 00 цагт хаалгаа барина гэхээр нь хаахаас нь өмнө нэг шил Finland нэртэй архи аваад би Хайнданноров, Б-, ажлын найз гэх залуугийн хамт уусан. Би хэсэг сууж байгаад гараад яваад өгсөн. Тэр хэд согтоод такси дуудсан байгаа гэхээр нь би ариун цэврийн өрөө ороод гараад ирэхэд Х-ын толгойноос цус гарчихсан байсан ба хамт залуу “цагдаа дуудсан” гэхээр нь юу болсон талаар асуухад “архины шилээр цохичихлоо” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32х/,

 

6. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11849 дугаартай:

1.2. Т.Х-ын биед баруун зулайн хуйханд шарх, дагзны хуйх, чамархайн хуйханд зулгаралт, дух, баруун нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 36-37х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Б-гийн яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.

2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн үед Гантөгс гэх найзтайгаа уулзаад Owl орж хүн хүний 3 шил задгай пиво уугаад, тус газраас гараад харих гээд Гантөгсийг гэрийнх нь гадаа буулгах гэхэд Х- гэх найз нь залгаад дуудсан.

Тэгээд би Гантөгсийн хамт Tokyo tower орж нэг шил Finland нэртэй архи уусан. Х- над руу томроод байсан ба сүүлд би архины шилээр толгой руу нь цохисон. Нэг мэдэхэд цагдаа дээр ирчихсэн байсан. Яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна, би өөрийн буруу үйлдлийг ухамсарлаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 45х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 49х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 61х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 64х/, Б- овогтой Тэлмэн, Б- овогтой Хангай нарын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 67-68х/, шүүгдэгч М.Бгаас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт /хэргийн 73х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй, хохирогч Т.Х- нь гэмт хэргийн хохирол хүлээн авсан, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, шүүгдэгч нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 73х/ 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 237 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Б-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 02 цагийн үед Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Токио тауэр”-ын В1 давхрын 6 тоот караокены өрөөнд иргэн Т.Х-той үл ялиг зүйлээр шалтаглан маргалдаж, толгойн хэсэгт архины шилээр цохиж биед нь “...баруун зулайн хуйханд шарх, дагзны хуйх, чамархайн хуйханд зулгаралт, дух, баруун нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 19-р хороо, “Tokyo tower” В1-06 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 05-10х/,

- Хан-Уул дүүргийн 19-р хороо, “Tokyo tower”-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг тэмдэглэл, СD 1 ширхгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол баримт /хэргийн 07-08х/,

- хохирогч Т.Х-ын: “...2021 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Токио тауэр”-ын В1 давхрын 6 тоот өрөөнд Ренчинбат, Гантөгс, мөн түүний найзын хамт архи уусан. Бид нар ийшээ орж ирэхийн өмнө бас архи уугаад согтсон байсан. Тэгэхэд Гантөгсийн найз залуу гэнэт архины шилээр толгой руу 2-3 удаа цохиход миний толгойны хуйх бяцарсан. Гантөгсийн найз залууг би танихгүй, анх удаа харсан. Юунаас болж маргалдсанаа огт санахгүй байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х/,

- гэрч Э.Ренчинбатын: “...2021 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 01 цагийн үед найзуудын хамтаар ууж байгаад Х-ыг авахаар Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Токио тауэр”-ын В1 давхрын 6 тоот өрөөнд ирсэн. Бид нарыг ирэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан юм. Тэгээд нэг шил архи уугаад тасраад унтчихсан байсан ба нэг сэрэхэд Х-ын толгойноос цус гарчихсан байсан. Нөгөө хамт байсан залуу архины шилээр цохичихсон байсан юм. өөр зүйл санахгүй байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/,

- гэрч Г.Гантөгсийн: “...2021 оны 11 дүгэр сарын 24-ний 22 цаг өнгөрч байхад би найз Б-тай уулзаад хамт тус бүр 3 шил пиво уусан. Тэгээд такси бариад гэртээ харьж явахад найз Х- залгаад “уулзъя” гэсэн ба намайг гэрт ирэхэд Х- ганцаараа гэрийн гадаа ирсэн байсан. Ажлынхаа хүмүүстэй явж байна гэж хэлсэн ба бид нар хамт Токио тауэр орсон. 00 цагт хаалгаа барина гэхээр нь хаахаас нь өмнө нэг шил Finland нэртэй архи аваад би Хайнданноров, Б-, ажлын найз гэх залуугийн хамт уусан. Би хэсэг сууж байгаад гараад яваад өгсөн. Тэр хэд согтоод такси дуудсан байгаа гэхээр нь би ариун цэврийн өрөө ороод гараад ирэхэд Х-ын толгойноос цус гарчихсан байсан ба хамт залуу “цагдаа дуудсан” гэхээр нь юу болсон талаар асуухад “архины шилээр цохичихлоо” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11849 дугаартай:

1.2. Т.Х-ын биед баруун зулайн хуйханд шарх, дагзны хуйх, чамархайн хуйханд зулгаралт, дух, баруун нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 36-37х/,

- шүүгдэгч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /45х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Т.Х-ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...баруун зулайн хуйханд шарх, дагзны хуйх, чамархайн хуйханд зулгаралт, дух, баруун нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч М.Б нь хохирогчийн толгой тус газар архины шилээр цохисон үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч М.Бгийн дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч М.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Т.Х-ын биед учирсан “...баруун зулайн хуйханд шарх, дагзны хуйх, чамархайн хуйханд зулгаралт, дух, баруун нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Энэ хэргийн хохирогч Т.Х нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...М.Бтай тохиролцож, эмчилгээний зардлаа бүрэн авсан. Одоо ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” хэмээн /хэргийн 72х/ хүсэлт гаргаж, баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна. Иймд эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч М.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 61 дүгээр талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцогдоно. 

 

Шүүх, шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд “шүүхээс тогтоосон чиглэлд буюу Нийслэлийн Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн хүрээнд зорчихыг зөвшөөрсөн” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт М.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.Х- нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тус тус шийтгэх тогтоолд дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хэрэгт хавсарган ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                    

                                               

                                                             ТОГТООХ нь:

 

1. Ө овогт М-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-д “45 /дөчин тав/ хоногийн хугацаагаар шүүхээс тогтоосон чиглэлд буюу Нийслэлийн Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн хүрээнд зорчихыг зөвшөөрсөн” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хэрэгт хавсарган ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Энэ хэрэгт М.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.Х- нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.БАЗАРХАНД