Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1491

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Холбоочдын гудамж 4 Төрийн банкны 2 дугаар байранд байрлах, “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч  

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо 4 дүгээр хэсэг гудамж 50 тоотод оршин суух, Шаалай овогт Загархорлоогийн Алтангэрэл /РД:ХЗ75062215/

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо 4 дүгээр хэсэг гудамж 50 тоотод оршин суух, Боржигон овогт Балдоржийн Эрдэнэчимэг /РД:НВ77073102/

Зээлийн гэрээний үүрэгт 7,724,776.70 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй З.Алтангэрэл, Б.Эрдэнэчимэг нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага “хариуцагч З.Алтангэрэл, Б.Эрдэнэчимэг нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 7,724,776.70 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл болох 2,905,442.73 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 4,819,333.97 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

            Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: З.Алтангэрэл, Б.Эрдэнэчимэг бид “Хадгаламж банк” ХХК-иас 2010 оны 6 дугаар сарын 13-ны өдөр цалингийн зээл авсан. Тодорхой хугацааны дараа уг банкны эрх хүлээн авагчаас зээл төлөөгүй гэдэг шалтгаанаар 7,724,776,70 төгрөгийг нэхэмжилсэн. Уг банкны ажилтнуудтай ярьж тохиролцсоны улмаас уг дүнгээс 2,905,442.73 төгрөгөөр багасгаж одоо 4,819,333.97 төгрөг нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрч байна. Иймд зөвшөөрлийг баталж өгнө үү. Шүүх хуралдаанд байлцуулалгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Зээлийн гэрээний үүрэгт 7,724,776,70 төгрөг гаргуулахаар хариуцагч З.Алтангэрэл, Б.Эрдэнэчимэг нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч харилцан тохирч нэхэмжлэгч нь 2,905,442.73 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үлдэх 4,819,333.97 төгрөгийг хариуцагч нар нь нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч талууд харилцан тохирч эвлэрсэн байна.

 

Зохигчийн эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь 2,905,442.73 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үлдэх 4,819,333.97 төгрөгийг хариуцагч З.Алтангэрэл, Б.Эрдэнэчимэг нар нь нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч талууд харилцан тохирч эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид .................. төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар тогтоолд зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                                   

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ОЮУНБИЛЭГ