| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2021/0134/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/02 |
| Огноо | 2021-12-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/02
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч: Д.Т,
Шүүгдэгч, хохирогч: Ц.Д, С.Ц,
Өмгөөлөгч: Ц.Баярмаа, Д.Долгорсүрэн,
Гэрч: Ж.Б, Ө.Ө,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Ц-ын Д, Х овгийн Ды Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн С-ийн Ц нарт холбогдох 212800160 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Ц.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Д.Ттэй бүлэглэж, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвөөс баруун тийш 35 дахь километрт засмал замын хажууд С.Цтай маргалдан зодож, цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Ц.Дтай бүлэглэн Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвөөс баруун тийш 35 дахь километрт засмал замын хажууд С.Цтай маргалдан зодож, цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч С.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвөөс баруун тийш 35 дахь километрт засмал замын хажууд яллагдагч Ц.Дтай үл ялих зүйлээс болж маргалдан, харилцан зодолдож Ц.Ды эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Д, Д.Т, С.Ц нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие болсон явдлын талаар үнэн шударгаар мэдүүлье. Миний бие 07 дугаар сарын 10-ны өдөр Дэлгэрхангай сумаас 2 адуу ачиж орой гарсан. Цогт-Овоо сумын ойролцоо ирээд уулзах хүн рүүгээ ярихад орой болсон учраас өглөө уулзъя гэж хэлсэн. Тэгээд орой болсон учраас замаас зайдуу морьдоо буулгачихаад хэвтэж байсан. Морь холдож явсан учраас хүүгээ яваад 2 морио бариад ир гэж хэлсэн. Тэгээд хүү морь руу явж байхад засмал замаас хоёр гэрэл бууж байгаа харагдсан. Удалгүй морь барьж байгаа манай хүүгийн хажууд очсон. Согтуу хүмүүс чанга чанга дуугараад байсан. Тэгээд машин мотоцикль 2 давхиж ирсэн. Машин их хүчтэй давхиж ирсэн. Тэгэхээр нь би яаж яваад байна, амьд хүн байна дайрч алах нь уу гэж хэлсэн. Тэгсэн нэг залуу бууж ирээд муусайн хулгайч нарыг газар дээр нь барьлаа, алаад өгье гэж хашхираад над руу алхахад манай хүү араас нь ирээд нөгөө хүнийг унагаасан. Тэгэхээр нь би босоод өөдөөс нь очиход нөгөө хүн намайг 2 хөлөөс тахимдаж аваад унагаасан. Дараад дээрээс ойчоод нүүр рүү цохьсон. Би сарвалзаж байгаад дээр нь гараад нүүр рүү нь 2 мөргөж, 1 цохьсон. Би тухайн үед эрүүл байсан. Бид хэд нэг пиво уугаад дундаа орж байсан. Би архи, тамхи хэрэглэдэггүй. Ингээд энэ хүмүүс яваад өгсөн. Миний нүүр, хамраас цус гарсан байсан учраас цусаа угааж дуусаад байж байхад хамт явсан Ө машинаасаа 1 шил архи гаргаж ирээд сууж байтал цагдаа ирсэн. Тэгээд мэдүүлэг өгч согтуурлын зэргээ шалгуулахад согтуурлын зэрэг гараагүй. Прокурорын дүгнэлтэд согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж бичсэн байсан. Тухайн үед би эрүүл байсан. Тухайн асуудал бага хугацаанд болж өнгөрсөн.
Шүүгдэгч Д.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 07 дугаар сарын 10-ны орой аав болон Ө ах бид 3 Дэлгэрхангай сумаас 2 уяаны хурдны морио хатгадаг хүнээр хөлийг нь хатгуулах гэж гарсан. Тэгээд Цогт-Овоо суман дээр ирэхэд харанхуй болж нөгөө хүн нь харанхуй болчихлоо маргааш уулзъя гэж хэлсэн. Тэгээд бид нар сумаас 30 орчим километр явж замаас хажуу тийш бууж морьдоо буулгаад тэндээ буудалласан. Тэгээд хоёр морио идүүлж хооллуулаад машиныхаа хажууд амрах байдалтай байж байгаад хоёр морио хооллосны дараа би шөнө 4 цагийн үед морио барих гээд явахад засмалаас 2 гэрэл бууж ирсэн. Эхлээд мотоцикльтой хүн ирж мэндлээд зогсож байхад араас нь машинтай хүн хүчтэй давхиж ирсэн. Машин барьсан хүн нь согтуу байдалтай байсан. Тэгээд машинтай хүн хөдөлж аав, Ө ах 2 дээр тулж очоод зогсож байсан. Би наанаас нь морио хөтлөөд араас нь очиж байтал чанга чанга дуугараад хаанаас ямар морь хулгайлж байгаа хулгайчууд вэ, та нарыг газар дээр чинь барьж авлаа гээд хашхираад аав руу алхаж байсан. Тэгэхээр нь би хориглоод түлхэхэд энэ хүн ойчоод өгсөн. Энэ хүн аавыг өмднөөс нь татаж аваад аавыг унагааж байгаа харагдсан. Намайг Б гэх хүн бариад авсан. Энэ 2 дээр доороо ороод зууралдаад байсан. Маш богинохон хугацаанд болсон. Би энэ хүнийг зодож цохиж гэмтэл учруулсан зүйл байхгүй. Маш богинохон хугацаа болоод өнгөрсөн. Би муудалцсан хүмүүсийг салгах байдалтай байсан. Хүн зодож гэмтээсэн зүйл байхгүй.
Шүүгдэгч С.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 1 ой, 6 сартай өвчтэй хүүхэдтэй. Хүүхдээ Улаанбаатар хотод үзүүлж явж байгаад 10-ны шөнө Улаанбаатар хотоос ирсэн. Ирэх замдаа Цогт-Овоо сумаас Бгээр олгой захиж авхуулаад хоёулаа тэнд нэг шил архи хувааж уучихаад явсан. Явж байгаад гэр рүүгээ салдаг замаар салахад замын хажууд машин зогсож байсан. Машины хажууд арай зайдуухан хоёр морь барьсан хүн байсан. Тэгээд би очоод мэнд мэдэхэд хаанаас явж байгаагаа хоёр өөр хэлээд байхаар нь эргэж очоод машины номерыг нь харсан. Намайг очоод зогсоход яаж яваад байгаа пизда вэ, хүн дайрч алах нь уу гэж Ц.Д хэлсэн. Тэгээд би машинаасаа буугаад Ц.Дтай маргаж байхад Д.Т гэх өндөр залуу миний араас өшиглөсөн. Би хөл муутай хүн учраас өшиглөхөд нь өнхрөөд ойчсон. Өнхрөөд ойчиход Батзориг энэ өндөр залууг хорьсон. Тэгэхэд Ц.Д намайг зодох янзтай ирсэн. Тэгэхээр нь би өмднөөс нь татахад миний дээрээс дарж ойчоод миний нүүр рүү 2 удаа мөргөсөн. Д.Т намайг өндийж байхад дахиад баруун цээж рүү өшиглөж унагасан. Б Ттэй зууралдаад цаашаа явсан. Тэр үед манай эхнэр намайг машинд оруулсан. Намайг машинд сууж байхад өндөр залуу цонхоор цохиж уруул сэтэлж, 2 шүд унагасан. Тэгээд би сүлжээнд гарч цагдаа дуудаж хэрэг болсон газарт очсон.
Хохирогч Ц.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би С.Цт хүнлэг сэтгэл гаргасан. Уучлалт гуйсан. Хамраа хугалуулсан. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Гомдолтой байна хагалгааны заалттай байсан. Он гаргаад хагалгаанд орох ёстой. Бид ирэхдээ 300-400 километр явж байна. Аймгуудын хооронд 20 орчим удаа явсан. Зардал мөнгө их гарч байгаа. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаа. Гомдолтой байна. Энэ хооронд явсан зардал 811,440 төгрөгийн бензиний үнэ, хамраа эмнэлэгт үзүүлсэн 1, 2 сард хагалгаанд орох ёстой. Имра зураг 140,000 төгрөгөөр авхуулсан. Хагалгааны зардал, ор хоног, томографын үнэ нийт 3,893,332 төгрөгийг нэхэмжилж байна.
Хохирогч С.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Шүд унасан гэмтэл авсан. Толгой өвддөг болсон. Хохирлоо гаргуулах хүсэлтэй байна. 500,000 төгрөг авсан. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэх мөнгөн дүн байхгүй. Шүдээ хийлгэх эмчилгээ хийлгэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү, гомдолтой байна. Шүдээ хийлгэж эмчлүүлж амжаагүй байгаа. Шүдээ эмчлүүлээд мөнгөө нэхэмжилнэ.
Гэрч Ж.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ц.Д гэх хүн миний хүүг цохисон гэж битгий хэлээрэй гэж гуйгаад байсан. Би өөрийн дүү шиг хүнийг гэж бодоод тийм зүйл мэдүүлсэн. Би яг одоо үнэн зөв мэдүүлэг өгч байна. С.Цыг машинд сууж байхад Д.Т цохьсон. Нүүр рүү нь цохьсон. Би 2 удаа мэдүүлэг өгсөн. Нэг удаа утсаар мэдүүлэг авсан. Би ковид өвчин туссан байсан учраас мэдүүлгээ утсаар өгсөн. 2 дахь удаагийн мэдүүлэгт цохисныг сайн мэдээгүй гэж хэлсэн. Утсаар авсан мэдүүлэг. Орой нь цонхон дээр ирж гарын үсэг зуруулсан. Миний хүүг С.Цыг машины цонхоор цохиогүй гэж хэлээд өгөөч гэж гуйгаад байсан. Цогт-Овоо сумын цагдаагийн хэсгийн үүдэнд уг яриа болсон.
Гэрч Ө.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Бид 3 шөнө болсон учраас замын хажууд гарсан. Сууж байхад машинтай хүн Д.Ттэй уулзсан удалгүй их хаазтай бид 2 дээр ирсэн. Мэндийн зөрөөгүй хашхираад байсан. Хулгайч нарыг гардаж барьлаа гэсэн байх. Тэгээд бууж ирээд Ц.Дыг хамж унагаасан. Удалгүй Д.Т салгасан. Жоохон хугацаанд болж өнгөрсөн. Би мэдэхгүй байна. Цохиогүй цохих боломж байгаагүй. С.Ц, Ц.Дыг хамж унагасан. С.Ц анх машинаас бууж ирээд хэл амаар доромжлоод буугаад ирсэн. Ц.Д босоод С.Ц 2 хөлийг нь хамж аваад дээр нь гараад суусан байсан. Үзэгдэх орчин муу байсан. Дэргэд нь байсан. Гэхдээ цохиж байгаа үйлдлийг нь хараагүй. Ц Ды нүүр рүү нь цохиж байсан.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Бусдад зодуулсан асуудлаас болж би аймагт очиж бариачид 2 удаа бариулсан. Нэг удаадаа 35000 төгрөг нийт 2 удаа бариулахад 70000 төгрөг болсон. Гэхдээ төлбөрийн баримт байхгүй. Өөрөөр энд тэнд үзүүлж эмчлүүлсэн зүйл байхгүй. Хот явж шүд хийлгэнэ. ...Би 2021 оны 07-р сарын 10-ны өдөр эхнэр Гийн хамт ой 6 сартай ач хүүгийн 3-уулаа Улаанбаатар хотоос Цогт-Овоо сум руу хөдөө гэр рүүгээ ирж явсан. Тэгээд шөнө 02 цагийн үед Цогт-овоо сумын постоор орж ирсэн. Тэгээд сумаас баруун тийш явсан. Замдаа манай нутгийн залуу болох Бгээс нэг мотоциклын олгой авсан. Тэгээд Бтэй уулзахдаа нэг шил архи би гаргаж өгөөд бид 2 хувааж уусан. Цаашаа Б мотоциклоо унаад би машинаа унаад засмалаараа явсан. Сумаас 33 км яваад засмал замаас салаад явсан. Тэгсэн замын хойд талд ойрхон 2 морь хөтөлсөн залуу тааралдсан. Тэгээд би тэр залуугаас чи хаанаас яваа хаанахын хүн бэ гэсэн. Тэгсэн тэр залуу хэлэхдээ цохионоос явж байна. Хаанахын айл вэ гэхэд тэр залуу Мандал-Овоо сумын айл нүүж явна гэсэн. Тэгээд би эргээд машин тэр залуугийн фортер машины хажууд очиж машины дугаарыг нь харах санаатай ирж зогссон. Тэгсэн тэр фортер машины хажууд 2 хүн сууж байсан. Би очоод зогстол нэг махлаг шар царайтай хүн намайг яасан даварсан пизда вэ дайрах нь ээ, би монголдоо байна гэсэн. Тэгээд намайг барьж авч унагаад тэр хүн миний дээр гараад намайг мөргөсөн. 2 удаа газартай хавсраад нүүр рүү мөргөсөн. Тэгээд эхнэр намайг зодож байгаа хүнийг салгасан. Би босч иртэл өмнөөс нэг өндөр залуу нь ирээд цээж рүү тийрээд унагасан. Тэгээд би босоод машиндаа суутал нөгөө өндөр залуу нь машины цонхоор миний уруул шүд рүү 1 удаа цохьсон. Тэгэхэд миний шүд уруул сэтэрч үүдний 1 шүд унасан. Цус гараад байсан. Тэгээд сум руу цагдаад хэлсэн. Удалгүй цагдаа ирсэн. /хх-ийн 28-29-р хуудас/
... Би машинаасаа буугаад ирэхэд Т миний баруун хөлрүү өшиглөөд тэгээд би баруун хажуу тал руу унагасан. Намайг босох гэж байтал Д над руу ирсэн. Тэгэхээр би нь Ды 2 хөлний өмднөөс нь бариад авсан. Тэгсэн Д миний дээрээс дарж унаад намайг доороо оруулаад авсан. Тэгээд Д миний 2 гарыг хөлөөрөө дараад миний хөмсөг рүү нэг удаа мөргөсөн, дараа нь хамрын зүүн тал, нүдний ухархайруу нэг удаа мөргөсөн. Нийт 2 удаа мөргөсөн. Би өвдөглөөд босох гэж байтал Т миний цээжний баруун хэсэг, мөрний хажуу талруу нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд би арагшаа унасан. Тэгээд эхнэр намайг машинд жолооны ард суулгасан. Тэгээд байж байтал миний сууж байсан талаар машины онгорхой цонхоор Т баруун гараараа миний уруул руу нэг удаа цохьсон. Тэгэхэд миний уруул сэтэрч үүдний дээд талын шүд унасан. Тэндээс эхнэр машин унаад бид нар явсан. /хх-ийн 156-р хуудас/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би өөрийн хүү Т, найз Ө нарын хамт бонго фронтер маркын ачааны машинтай хурдны 2 морь ачаад Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас баруун тийш нүүж яваа айл тосож уулзахаар 2021 оны 07-р сарын 10-ны орой 19 цагийн үед Дундговь аймгийн Дэлгэрхангай сумаас гарсан. Явсаар байгаад Цогт-Овоо сумаас баруун тийш засмал замаар 30 орчим км яваад замаасаа хойш шороон замаар бууж 2 орчим км газар яваад буудалласан. Тэгэхэд цаг 23 цаг өнгөрч байсан байх, нэлээн харанхуй болсон байсан. Тэр үед анх сумаас гарахад манай хүү Т машин унаж явсан. Нүүж яваа айл ирээгүй байсан учраас бид 3 замаас гарч буудаллаад 2 морио буулгаад чөдөрлөж хооллосон. Тэр зуур Ө бид 2 литрийн савтай нэг пиво хувааж уусан. Тэгээд байж байгаад манай хүү чөдөртэй морио барьж ирэх гээд явсан. Тэгэхэд Ө бид 2 машиныхаа урд талд хэвтэж байсан. Тэгсэн шөнө урд засмалаас буугаад нэг машин нэг мотоцикль ирж яваа харагдсан. Тэгээд манай хүүтэй зогсоод уулзаад байгаа харагдсан. Манай хүүгээс юм асуугаад байгаа бололтой байсан. Тэгсэн нөгөө машинтай хүн эргээд манай машины хажууд Ө бид 2-ын хажууд тулж ирээд зогссон. ...Тухайн үед бол би хэнийг гэдгийг мэдээгүй. Тэгсэн сүүлд нь Ө хэлэхдээ наад хүн чинь манай сумын Цогтоо байна гэсэн. Тэгэхэд л таньсан. Ц машинаасаа буугаад намайг зодох гээд ирэхэд нь манай хүү Т хорьж цааш нь түлхэхэд Ц унасан. Би босож очих санаатай босох гэж байтал Ц миний 2 хөлнөөс хамаж аваад унагаж миний дээр Ц гараад миний нүүр цээжрүү цохиод байсан. Тэгээд ноцолдож байгаад би Цын дээр гарсан. Би Цыг нүүр рүү нь 2 удаа мөргөсөн. Нэг цохьсон. Тэгээд би босоод цаана очиж суусан. Би Цыг чи хүрээд ир хажууд суу ярилцъя гээд дуудахад ирэхгүй байсан. Гэхдээ Ц хулгайч нар хаанахын юу хулгай хийж яваа юм бэ гээд агсраад байсан. Ц машинаа унана гээд байсан. Тэгсэн хамт яваа хүн нь унуулахгүй гээд нөгөө талд нь суулгаж байгаа харагдсан. Тэгээд Ц явсан. Тэгсэнээ эргээд Ц машинтайгаа урагшаа буцаж явж байгаа харагдсан. Тэгсэн удалгүй цагдаа ирсэн. Үйл явдал 2021 оны 07-р сарын 11-ний шөнө 02-03 цагийн үед болсон. Анх Ц машинаа өөрөө унаад ирсэн. Тэгэхэд Ц согтуу байх шиг байсан. Хэр согтсон эсэхийг хэлж мэдэхгүй байна. Үйл явдал дууссан дараа Ө нэг 0.5 граммын шилтэй архи гаргаж ирээд дөнгөж нэг нэг татсан байсан. Тэгсэн цагдаа ирсэн. Түүнээс тэр ирж буудаллахаас өмнө бол Ө бид 2 архи уугаагүй байсан. Гомдолтой байна. Миний хамар муруйсан. Дух зулгарсан. Баруун нүдний хажуу хэсэгт урагдсан. Хамар зулгарсан. Зүүн талын завж урагдсан. Тухайн үед баруун нүд хөхөрсөн байсан. Иймд гомдолтой байна. ...Би хүнтэй уулзаж морь хатгуулж эмчлүүлэх гээд явж байгаад амрах гэж байхад машинтай хүн ирж хүн зодох гэсэн асуудал гаргасан. Түүнээс биш би Ц гэх хүний араас нь очиж асуудал үүсгээгүй. Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт толгой зураг авахуулахад 35000 төгрөг, шархны тос, өвчин намдаах эм 30000 төгрөг, Дундговь аймаг ирж очиход 50 литр АИ-92 бензин, Өмнөговь аймаг руу ирж очиход 50 литр АИ-92 бензин нийт 100 литр бензин болсон. 189.000 төгрөг болсон. Нийт мөнгөн дүн 254.000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлж нэхэмжилнэ. /хх-ийн 36-37, 40-р хуудас/
Гэрч Ө.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Д, Т нарын хамт 2 морь ачаад 2021 оны 07-р сарын 10-ны өдөр Дэлгэрхангай сумаас Цогт-Овоо сум руу явсан. Тэгээд орой болоод Цогт-Овоо сумаас баруун тийш 30 км зайтай хоносон. 2 морио буулгаад хооллосон. Тэгээд жаахан байж байгаад Т чөдөртэй морио авахаар явсан. Морь ойрхон байсан. Тэгсэн нэг мотоцикльтой хүн, нэг машин очсон байгаа харагдсан. Удалгүй машин мотоцикльтой хүмүүс ирсэн. Тэгсэн машинтай хүн дайрах шахаад тулж ирж зогссон. Тэгсэнээ машинаас нэг согтуу хүн бууж ирээд хаанаас ирсэн хулгайч нар вэ, газар дээр нь барьлаа алаад өгнөө гээд агсраад Д руу дайрсан. Тэгээд Д, Ц 2 дээр доороо ороод өнхрөөд байсан. Тэгж байгаад Т хүү салгасан. Тэгсэн Ц машинаа унана гээд байсан. Тэгсэн эхнэр нь өөрөө машинаа унаад хөдлөөд явсан. Эхэлж ирэхдээ бол Ц өөрөө унаж ирсэн. Цыг анх ирэхэд нь би таньсан. Тэгээд би Хөөе Цогтоо гэж 2 удаа хашхирсан. Тэгэхэд Ц тэрийг ч анзаарах сөхөө байгаагүй. Ц өөрөө согтуугаар машин унаж ирээд хаанаас ирсэн хулгайч нар вэ, алаад өгнөө гээд л эхэлсэн. ... Хэрэг гарах үед шөнө Ц эхлээд өөрөө Д бид хоёрын сууж байсан газар ойрхон ирээд зогссон. Тэгээд Ц машинаасаа бууж ирээд мэндийн зөрөөгүй бид хоёрыг хулгайч нарыг барьлаа гэх зэрэг элдэв нэгээр хэлээд хашхираад буугаад ирсэн. Тэгсэн Д Цыг чи монгол хүн байж мэндийн зөрөөгүй хүн дайрах нь гэсэн. Ц ирж суух гэж байснаа Ды 2 хөлийг хамаж түрээд Ды дээр гарсан. Тэгээд Ц Ды дээр гараад 2 гар нь сарваганаад Ды толгой нүүр рүү цохиод байсан. Тэгсэн Г, Т 2 ирээд Д, Ц нарыг салгаж байхыг би харсан. Цыг Г, Б нар цааш нь авч яваад машинд нь суулгасан. /хх-ийн 46, 164-р хуудас/
Гэрч П.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би нөхөр, ач хүүгийн хамт 2021 оны 07-р сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос машинаараа гарсан. Тэгээд Цогт-Овоо сумын постонд 23 цаг өнгөрч байхад ирсэн. Замдаа Б гэх хүнтэй уулзаад чигээрээ засмал замаар явж байгаад замаас салаад хөдөө гэр рүү явах замаар явж байсан. Тэгсэн замд 2 морь хөтөлсөн нэг залуу таарсан. Тэгээд нөхөр Ц тэр залуугаас мэнд мэдээд хаанаас хаа хүрч яваа юм бэ гэхэд тэр залуу цохионоос гараад явж байна гэсэн. Тэгэхээр нь нөхөр яг хаанаас гарсаныг асуухад Мандал-Овоо сум руу нүүж яваа айл тосох гээд явж байна гэсэн. Тэгсэн нөхөр тэр залуугаас танайх хэнийх гэдэг айл вэ гэхэд юм дугаараагүй. Тэгсэн нөхөр Ц сэжигтэй байна өөр өөр юм яриад байна гээд машиных нь дугаарыг харах гэж эргэж машиных нь хажууд очсон. Тэгээд машины дугаарыг хараад эргэх гэтэл машины гэрэлд 2 хүн сууж байсан. Очоод зогстол Д гэх махлаг залуу нь чи дайрах нь ээ гэсэн. Тэгээд Ц машинаасаа буутал морь хөтөлж явсан өндөр залуу нь ирээд Цыг өшиглөх шиг л болсон. Тэгсэн Ц ойчсон. Д гэх махлаг залуу Цыг босоогүй байхад нь дээрээс нь дараад нухаад байсан. Тэгээд би машинаас буугаад Ц Д нарыг салгах гэтэл салахгүй байсан. Тэр хооронд Цыг Д хэд хэд мөргөсөн. Тэгж байгаад нэг юм салсан. Цыг босоод ирэхэд Бтэй зууралдаж байсан өндөр залуу Цыг өмнөөс цээж рүү нь тийрээд унагасан. Тэгээд Ц босож амжаагүй байхад өндөр залуу нь нүүр, цээж рүү нь цохиод байсан. Тэгсэн Д гэх махлаг хүн нь өндөр залууг миний хүү боль гээд байсан. Тэгэхэд би тэр өндөр залууг Д гэх хүний хүүхэд нь юм байна гэж бодсон. Ц машинаа унах гээд байхаар нь би унуулахгүй гээд хажууд талд суулгасан. Тэгээд Ц хажууд ой 6 сартай ач хүүг тэврээд сууж байхад өндөр залуу нь ирээд Цын нүүр рүү нь машины цонх онгорхой байхад цохьсон. Тэгээд бид нар тэндээс явж овоон дээр гарч утсаар цагдаад мэдэгдсэн. Ц морь хөтөлсөн хүнээс хаанаас явж байгааг асуусан. Түүнд Д гэх хүн нь дургүйлхсэн байх. Тэгээд түүнээс л болж зодоон эхэлсэн. Гэхдээ өндөр залуу эхлээд Цыг ташиж унагаасан. Тэгээд аав хүү 2 Цыг зодож эхэлсэн. Эхлээд өндөр залуу Цыг ташиж унагаасан. Тэгэхэд Д гэх хүн Цыг босоогүй байхад дээр нь мордоод мөргөөд байсан. Дараа нь би Ц тэр хоёрыг салгасан. Тэгэхэд Б тэр хооронд өндөр залууг хорьж байсан. Тэгсэн өндөр залуу дахиж Цын өмнөөс нь тийрч унагаасан. Бас хагас сууж байхад нь өндөр залуу нь учир зүггүй гараараа Цын нүүр толгой цээж рүү нь цохиод байсан. Дараа нь Цыг машинд суусан байхад нь өндөр залуу ирээд гараараа нүүр рүү нь нэг удаа цохьсон. Түүнээс өмнө Бг өндөр залуу ташиж нэг удаа унагаасан. /хх-ийн 48-р хуудас/
Гэрч П.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ:... Хамгийн эхлээд Т Цыг машинаас буугаад ирэхэд нь нэг удаа өшиглөж унагасан. Тэгээд Д, Ц хоёрыг салгаад Ц босч амжаагүй хагас суугаа байдалтай байхад нь Т Цогтаатарын баруун мөр рүү нь нэг удаа хөлөөрөө тийрсэн. Тэгсэн Ц арагшаа унасан. Тэгсэн Бгээс Т салаад Цын цээж мөррүү нь 2 гараараа ээлжлээд 3-4 удаа цохьсон. Тэгэхэд Ц босоогүй хагас суугаа байдалтай байсан. Тэгсэн цаанаас нь Д ирж Тийг болиулсан. Би Цыг өөрийн машины жолооны ард суулгасан. Тэгсэн Цын сууж байсан хаалганы онгорхой цонхоор Т ирээд баруун гараараа Цын ам руу нь нэг удаа цохьсон. Тэгэхэд Цын амнаас нь цус гараад байсан. /хх-ийн 158-р хуудас/
Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Цогт-овоо суманд 2021 оны 07-р сарын 10-ны өдөр хөдөөнөөс ирсэн. Тэгээд хотоос Ц надад мотоциклын 2 олгой захисныг авсан байсан. Тэр орой шөнө хотоос Ц эхнэртэйгээ хамт ирсэн. Тэгээд тосож зогсоод мотоциклын олгойг өгсөн. Ц хотоос ирэхдээ нэг шил архи авсаныг гаргаж ирээд бид 2 хувааж уусан. Тэгээд Ц машинаа унаад, би мотоциклоо унаад чигээрээ сумаас баруун тийш засмал замаар 33 км яваад замаас хойш баруун гар тал руу буусан. Тэгсэн замд ойрхон 2 морь хөтөлсөн хүн явж байсан. Би тэр хүний өмнө очоод мэнд мэдсэн. Тэгсэн араас Ц ирсэн. Ц тэр залуутай юу ярьсаныг мэдээгүй. Тэгээд Ц эргээд фортер машины хажууд очиж байгаа харагдсан. Би эргэж фортер машины хажууд очоод мотоциклоо данхраадаж орчихоод очсон. Тэгээд би хүрээд очтол цаана сууж байсан махлаг шар царайтай Д нь дайрах нь ээ, яасан том хулгайчууд вэ гэсэн. Тэгэхэд Ц машинаас буугаад очсон. Тэгсэн Т гэх нэг өндөр залуу нь Цыг ташиж унагасан. Д нь Цыг барьж авч байгаа харагдсан. Тэгэхээр нь би Т гэх өндөр залууг нь барьж хорих гэхэд намайг ташиж унагаасан. Т цаашаа Ц руу явахаар нь би дахиж барьж хориход дахиж намайг ташиж унагаасан. Тэгэхэд Цын дээр Д гэх махлаг залуу нь мордсон байгаа харагдсан. Т намайг нэг удаа гараараа зүүн талын чамархай хэсэгт цохьсон. Цын эхнэр нь машинаас бууж ирээд Цын дээр нь байгаа хүнийг салгасан. Тэгсэн Т гэх өндөр залуу нь Цыг босч ирэхэд нь өмнөөс нь цээж рүү нь тийрээд унагасан. Тэгээд би Т гэх өндөр залууг цааш нь явуулчихаад Цыг босгож машинд нь суулгасан. Тэгсэн Т нь машины цонхоор Цыг уруул шүд рүү нь гараараа нэг удаа цохьсон. Тэгээд бид хэд цаашаа яваад овоон дээр гарч утсаар сум руу цагдаад мэдэгдсэн. Удалгүй цагдаа ирсэн. /хх-ийн 50-р хуудас/
Шинжээч С.Шүрцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Цыг өөрийн биеэр үзээгүй. Харин эмнэлгийн баримт бичигтэй танилцаж энэ дүгнэлтийг гаргасан. Шүд сууриараа хөдөлгөөнтэй байгааг шүд унасанд тооцдог. 1 болон 2 шүд унахад ялгаагүй гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал нь дүрс оношлогооны эмчийн дүгнэлтэд хамрын таславч зүүн тийш муруйсан, хамар ясны дээд хэсэг 1/3-р сэлтэрсэн хугаралтай гэж дурдсан нь хамар ясны хугарлын шинэ хугарал байгаа болохыг илтгэж байна. Харин урд өмнө нь үүссэн хугарал гэмтэл байвал энэ дүгнэлтэд дурдахгүй. Харин дээрх гэмтлүүд тус бүр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 70-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 364 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.Цын биед тархины доргилт, 2 шүд унасан, баруун хөмсөг, уруулын язарсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хоёр шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 64-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 363 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Ды биед хамар ясны хугарал, дух, баруун хацрын зулгаралт, баруун нүдний зовхи, хамар, цээжний баруун хэсэг дэх цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 68-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 2. Ц.Ды биед хамар ясанд хугарал, цээж, баруун нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь 363 дугаартай С.Шүрцэцэг эмчийн шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан байгаа бөгөөд дурьдагдаагүй өөр шинэ гэмтэл тогтоогдсонгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой ба бусдыг 2-3 удаа мөргөхөд үүссэн эсэхийг тогтоох нь эмчийн мэдлэг, мэргэжлийн хүрээнээс давсан асуулт байна. /хх-ийн 73-74-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.Цын биед тархи доргилт, зүүн дээд 1, 2-р шүдний булгарал, баруун хөмсөг, дээд, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг 10% алдагдуулна. Дээрх 2 шүдний булгарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52-д зааснаар эрүүл мэндийг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2021 оны 07 сарын 21-ний өдрийн 364 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдаагүй өөр гэмтэл тогтоогдсонгүй. 2021 оны 07 сарын 21-ний өдрийн 364 дугаартай дүгнэлтэд дурдсан 2 шүд унасан гэсэн дүгнэлт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52-т заасны дагуу гэмтлийн улмаас шүд бүхлээрээ унах болон зайлшгүй авах шаардлагатай болсон шүдийг унасан гэж үзэх тул уг дүгнэлт нь үндэслэлтэй байна. /хх-ийн 85-86-р хуудас/
Шүүгдэгч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 07-р сарын 10-ны өдрийн орой Дэлгэрхангай сумаас 19 цагийн үед Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас баруун баруун тийш хөдөө Батхуяг гэх хүнтэй уулзахаар бонго маркийн ачааны автомашинтай 2 морь ачаад өөрийн төрсөн хүү Т, найз Ө нарын хамт гарсан. Машиныг Т, Ө нар ээлжилж унаад явсан. Тэгээд явсаар байгаад харанхуй болоод Цогт-Овоо сумаас баруун тийш 35 км зайтай засмалаас баруун гар тийшээ буугаад 1 км газар яваад буудалласан. Учир нь очих айлаа олоогүй болохоор хөдөө хоноглох болоод ачиж явсан 2 морио буулгаад чөдөрлөж хооллуулсан. Тэгээд бид 3 амарсан. Бид нарыг амрахад 23 цаг болж байсан. Амрахаас өмнө Ө бид 2 том савтай 2.5 литрийн пиво хувааж жаахан уусан. Гэхдээ ихэнх пивог Ө уусан. Гэхдээ пивоо бараагүй. Тэгээд амарч байгаад манай хүү шөнө 03 цагийн үед чөдөртэй морио барихаар явсан. Тэгэхэд Ө бид хоёрын урдуур мотоцикль, машин 2 өнгөрч гарсан. Тэгсэн морь хөтлөөд ирж байгаа хүүтэй уулзах шиг болсон. Тэр үед машинтай хүн нь уулзаад чанга чанга дуугараад байх шиг болсон. Тэгсэнээ эргээд машинтай хүн Ө бид хоёрын хажууд нэлээд ойрхон ирж зогссон. Би машинтай хүн ойрхон ирж зогсохоор нь хэвтэж байгаа хүн харахгүй байна уу дайрах нь уу чи гэсэн. Тэгсэн нөгөө машины жолоочийн суудлын араас хаанахын хулгайч нар явна, та нарыг газар дээр нь барьлаа, муу сайн хулгайчуудыг ална гээд над руу агсраад алхсан. Тэгтэл араас нь манай хүү Цыг намайг зодохоос хамгаалж ташиж унагасан. Би хэвтэж байгаад өндийгөөд бостол Ц миний хөлийг давхар хамаж унагаад миний дээр гараад нүүрэн хэсэгт гараараа цохьсон. Тэгээд би эргэж Цын дээр гараад Цын нүүрэн хэсэгт 2 удаа мөргөж мөн баруун гараараа 1 удаа цохьсон. Би Цын дээрээс босоход Цын эхнэр хажууд байсан. Харин Цын эхнэр Ц бид хоёрыг салгасан эсэхийг санахгүй байна. Ямар ч байсан босоод ирэхэд хажууд Цын эхнэр зогсож байсан. Түүний цаана Ө арай жаахан зайтай зогсож байсан. Цыг эхнэр нь цааш нь авсан. Тэгэхэд Ц цусаа үсчүүлээд дахиад зодолдох гээд өөдөөс согтуугаар элдвээр хэлж агсраад байсан. Тэгсэн Цын эхнэр Б нар Цыг машинд нь суулгаж аваад эхнэр машинаа унаад явсан. Ц машинд суухаас өмнө би өөрөө машинаа унана гэж хашхирч агсраад байсан. Тэгээд эхнэр болон Б 2 хориод унуулаагүй. Тэгсэн удалгүй цагдаа ирсэн. Би 2021 оны 09-р сарын эхээр Цт хохирол төлбөр гэж бэлнээр 500.000 төгрөг өгсөн. Мөн Цаас уучлалт гуйсан. /хх-ийн 101-р хуудас/
Шүүгдэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би аав Д, Ө нарын хамт Дэлгэрхангай сумаас бонго маркын ачааны автомашинаар 2 морь ачаад Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас баруун тийш Батхуяг гэх хүнтэй уулзахаар сумаас 2021 оны 07-р сарын 10-ны өдрийн орой 19 цагийн үед гарсан. Тэгээд явсаар байгаад орой болоод Цогт-Овоо сумаас баруун тийш засмал замаар 35 км зайтай очоод замаас баруун гар тийш буугаад засмал замаас 1 км орчим яваад бид нар хөдөө хээр буудаллахаар болсон. Бид нар ачиж явсан морио буулгаад хооллохоор чөдөрлөсөн. Тэгээд аав бид 3 амарсан. Шөнө 03 цагийн үед би чөдөртэй морио барихаар яваад 2 морио бариад эргээд машин руу явж байтал урдаас нэг мотоцикльтой хүн ирээд мэнд мэдсэн. Тэгсэн араас нь цагаан машинтай ах ирж зогсоод надаас чи хаанаас явж байгаа юм гэж нэлээн зандрангуй асуусан. Тэгэхээр нь би Мандал-Овоо сум нүүж яваа айл тосоод явж байна гэхэд нөгөө машинтай ах надаас хаанаас хэнийх рүү явж байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь би юм хэлээгүй чигээрээ 2 морио хөтлөөд явсан. Тэгсэн нөгөө машинтай хүн манай машины ард нь очоод эргэж ухраад манай машины өмнө баруун урд талд нь ирээд аав Д, Ө ах хоёрын хажууд нэлээд ойрхон очоод зогссон. Тэгсэн нөгөө ах машин дотроос хаанаас юу хулгайлж яваа улсаад вэ, та нарыг газар дээр чинь алаад өгнө гэж согтуугаар агсараад байсан. Тэгэхэд би 2 морио хөтөлж очоод өөрийн машины араас уясан. Тэгсэн нөгөө цагаан машинтай ах машинаасаа буугаад та нарыг алаад өгнө гээд ханцуй шамлан аав руу алхаж байсан. Би аавыг хамгаалж Цыг ташиж унагасан. Аав Цын өмнөөс босох гэтэл Ц аавын 2 хөлийг давхар хамаж унагаагаад дээр гарсан. Тэгэхэд цагаан машинтай хамт явсан мотоцикльтой Б намайг бариад авсан. Тэгэхээр нь би Бг ташиж унагасан. Б миний хөлнөөс татаж намайг унагаасан. Би дахиж Бг ташиж унагаасан. Тэгээд эргээд харахад аав Ц 2 боссон байсан. Ц цусаа үсчүүлээд хулгайчуудыг ална гэж агсраад байсан. Тэгээд Цын эхнэр Б 2 Цыг цааш нь аваад явах гэтэл Ц би өөрийнхөө машиныг өөрөө унана гээд хашхираад байсан. Тэгж байгаад Цыг буруу талын суудалд суулгаж Цын эхнэр өөрөө машинаа унаад явсан. Араас нь Б мотоциклоо унаад явсан. Тэгсэн удалгүй цагдаа ирсэн. Би Цыг нэг удаа ташиж унагасан. Гэхдээ машинд суусан байхад цохьсон үйлдэл байхгүй. /хх-ийн 104-105-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 20-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 141, 142, 143-р хуудас/
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 4/031 дугаартай Ц.Ды тодорхойлолт /хх-ийн 131-р хуудас/
Иргэний үнэмлэхийн хуулбарууд /хх-ийн 133, 139, 171-р хуудас/
Ц.Ды 201312123 дугаартай бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 134-р хуудас/
Бүрэн дунд боловсролын үнэмлэх /хх-ийн 140-р хуудас/
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн засаг даргын 61 дугаартай С.Цын тодорхойлолт /хх-ийн 170-р хуудас/
Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 203-211—р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Д.Ттэй бүлэглэж, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвөөс баруун тийш 35 дахь километрт засмал замын хажууд С.Цтай маргалдан зодож, цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Ц.Дтай бүлэглэн Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвөөс баруун тийш 35 дахь километрт засмал замын хажууд С.Цтай маргалдан зодож, цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч С.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвөөс баруун тийш 35 дахь километрт засмал замын хажууд Ц.Дтай үл ялих зүйлээс болж маргалдан, харилцан зодолдож Ц.Ды эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Тийн өмгөөлөгч гэм буруугийн шүүх хуралдаанд ...Д.Т нь энэ хэрэгт холбогдолгүй, цохиж зодоогүй гэдгээ тууштай мэдүүлсээр ирсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ...шүүдэгч Д.Тт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлт, шүүгдэгч С.Цын өмгөөлөгч гэм буруугийн шүүх хуралдаанд ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заанаар гэмт хэрэг буюу эрүүгийн хэрэгт хамааралтай нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчид тухайн нотлох баримтад эргэлзээтэй нөхцөл байдал байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг үндэслэн С.Цын гэм буруутай эсэхэд мөн гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлт тус тус гаргасныг шүүх үндэслэлгүй байна гэж үзэв. Учир нь:
Шүүгдэгч Д.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд ... Би наанаас нь морио хөтлөөд араас нь очиж байтал чанга чанга дуугараад хаанаас ямар морь хулгайлж байгаа хулгайчууд вэ, та нарыг газар дээр чинь барьж авлаа гээд хашхираад аав руу алхаж байсан. Тэгэхээр нь би хориглоод түлхэхэд энэ хүн ойчоод өгсөн. ... Би аавыг хамгаалж Цыг ташиж унагасан. /хх-ийн 104-105-р хуудас/ гэх мэдүүлгийг өгчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан ба шүүгдэгч Д.Тийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын дараах мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч С.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд: ... Би машинаасаа буугаад ирэхэд Т миний баруун хөлрүү өшиглөөд тэгээд би баруун хажуу тал руу унасан. ...Намайг машинд суусан дараа шүд рүү цохиж хоёр шүд хөдөлж гэмтэл учруулсан. Энэ нь Д.Тийн үйлдэлтэй холбоотой /хх-ийн 156-р хууда/ гэх мэдүүлгийг тогтвортойгоор мэдүүлдэг ба хохирогчийн уг мэдүүлэг нь:
Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: Тэгсэн Т гэх нэг өндөр залуу нь Цыг ташиж унагасан. …Т
гэх өндөр залуу нь Цыг босч ирэхэд нь өмнөөс нь цээж рүү нь тийрээд унагасан.
Тэгээд би Т гэх өндөр залууг цааш нь явуулчихаад Цыг босгож
машинд нь суулгасан. Тэгсэн Т нь машины цонхоор Цыг уруул
шүд рүү нь гараараа нэг удаа цохьсон. “хх-ийн 50-р хуудас” гэснээр,
Гэрч П.Гийн мэдүүлэгт: Тэгээд Ц машинаасаа буутал морь хөтөлж явсан өндөр залуу нь ирээд Цыг өшиглөх шиг л болсон. Тэгсэн Ц ойчсон. ...Бас хагас сууж байхад нь өндөр залуу нь учир зүггүй гараараа Цын нүүр толгой цээж рүү нь цохиод байсан. Дараа нь Цыг машинд суусан байхад нь өндөр залуу ирээд гараараа нүүр рүү нь нэг удаа цохьсон. “хх-ийн 48-р хуудас” гэснээр давхар нотлогдон тогтоогдож байна.
Гэрч Б.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд болсон хэргийн талаар мэдүүлж байх боловч шүүгдэгч Д.Тийн хохирогч С.Цыг цохьсон үйлдлийг хараагүй гэж мэдүүлж байх тул шүүх хууль сануулж үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа авсан бусад гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа эсэхэд дүгнэлт хийж шийдвэрээ гаргах боломжтой гэж үзэв.
Шүүх улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан шүүх хуралдаанд мэдүүлэг авахаар гэрч оролцуулах санал, шүүгдэгч Ц.Ды гаргасан гэрч асуулгах хүсэлтүүдийг хангаж гэрч Ж.Б, Ө.Ө, П.Г нарыг шүүх хуралдаанд оролцуулж, мэдүүлэг авахаар дуудсан.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Д болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэрч П.Гийг оролцуулахаас татгалзсан ба шүүх гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах эсэх асуудлыг оролцогчдын хүсэлтийг харгалзан шийдвэрлэж, талуудын мэтгэлцэх эрхийг тэгш хангах үүднээс тухайн цаг хугацаанд шүүгдэгч нартай хамт байсан гэх нэг нэг гэрчийг тус тус шүүх хуралдаанд оролцуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэрч П.Гийг шүүх хуралдаанд ирүүлсэн боловч гэрчээр оролцуулахаас татгалзаж, шүүх хуралдаанд гэр бүл, ах дүү төрөл садангийн хамааралгүй хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулахаар шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд оролцсон гэрч Ж.Б мэдүүлэгтээ: ...шүүгдэгч Ц.Д нь миний хүүхдийг хэрэгт холбогдолгүй байдлаар мэдүүлэг өгөөч гэж гуйсан гэх ба шүүгдэгч Ц.Д нь үүнийг худал гэж үгүйсгээгүй, тухайн цаг хугацаанд эдгээр хүмүүстэй уулзсан талаараа мөн мэдүүлдэг тул үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа өгсөн гэрчийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.
Мөн шүүгдэгч С.Ц шүүх хуралдаанд ...хөдөө манай гэрт эхнэртэйгээ хамт ирж миний хүүг энэ хэргээс мултлаад өгөөч, амьдралд нь хар мөр үлдээгээд яах вэ би адуу бэлэглэе гэж гуйсан гэж мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэрч Ж.Б нь шүүх хуралдаанд ...төлөөлөгч гар утсаар надаас 2 дахь мэдүүлгийг авсан. Орой нь эмнэлэг дээр ирж цонхоор гарын үсэг зуруулсан гэх мэдүүлгийг өгсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт …хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж хуульчилсан тул шүүх хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтыг үнэлэх боломжгүй байх гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Ж.Бгийн эхний мэдүүлэг, шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлж, бусад мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй байхаар шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нотлогдон тогтоогдож байх тул Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Т, Ц.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Д.Т, Ц.Д нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч шүүгдэгч Д.Т нь хохирогч С.Цыг ташиж унагаасан, шүүгдэгч Ц.Д нь хохирогч С.Цыг газар унасны дараагаар толгойгоороо мөргөсөн, цохьсон, улмаар шүүгдэгч Д.Т нь хохирогчийг машиндаа суусан дараа цонхоор нүүр хэсэгт цохьсон зэрэг үйлдлээрээ санаатай нэгдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Түүнчлэн шүүгдэгч С.Цын өмгөөлөгч шүүх хуралдаанд …Ц.Ды хамар ясны хугарал гэмтлийг Ц.Д С.Цыг мөргөх үедээ өөрөө өөртөө учруулсан байх боломжтой. Нотлох баримтууд эргэлзээтэй байгаа учир шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбар гаргаж байх боловч шүүгдэгч С.Цын гэм буруутай үйлдэл доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв. Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: …Би босож очих санаатай босох гэж байтал Ц миний 2 хөлнөөс хамаж аваад унагаж миний дээр Ц гараад миний нүүр цээжрүү цохиод байсан. /хх-ийн 36-37-р хуудас/
Гэрч Ө.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: …Тэгээд Д, Ц 2 дээр доороо ороод өнхрөөд байсан. …Ц ирж суух гэж байснаа Ды 2 хөлийг хамаж түрээд Ды дээр гарсан. Тэгээд Ц Ды дээр гараад 2 гар нь сарваганаад Ды толгой нүүр рүү цохиод байсан. /хх-ийн 46, 164-р хуудас/
Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: …Д нь Цыг барьж авч байгаа харагдсан. Цын дээр Д гэх махлаг залуу нь мордсон байгаа харагдсан. Цын эхнэр нь машинаас бууж ирээд Цын дээр нь байгаа хүнийг салгасан /хх-ийн 50-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.
Хууль сануулж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байх ба хохирогч Ц.Д нь хамар ясны хугарал гэмтлийг өөрөө өөртөө учруулсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ц.Д, Д.Т нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 364 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.Цын биед тархины доргилт, 2 шүд унасан, баруун хөмсөг, уруулын язарсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хоёр шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 64-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.Цын биед тархи доргилт, зүүн дээд 1, 2-р шүдний булгарал, баруун хөмсөг, дээд, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг 10% алдагдуулна. Дээрх 2 шүдний булгарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52-д зааснаар эрүүл мэндийг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2021 оны 07 сарын 21-ний өдрийн 364 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдаагүй өөр гэмтэл тогтоогдсонгүй. 2021 оны 07 сарын 21-ний өдрийн 364 дугаартай дүгнэлтэд дурдсан 2 шүд унасан гэсэн дүгнэлт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52-т заасны дагуу гэмтлийн улмаас шүд бүхлээрээ унах болон зайлшгүй авах шаардлагатай болсон шүдийг унасан гэж үзэх тул уг дүгнэлт нь үндэслэлтэй байна /хх-ийн 85-86-р хуудас/ зэрэг дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Мөн шинжээч С.Шүрцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: Цыг өөрийн биеэр үзээгүй. Харин эмнэлгийн баримт бичигтэй танилцаж энэ дүгнэлтийг гаргасан. Шүд сууриараа хөдөлгөөнтэй байгааг шүд унасанд тооцдог. 1 болон 2 шүд унахад ялгаагүй гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал нь дүрс оношилгооны эмчийн дүгнэлтэд хамрын таславч зүүн тийш муруйсан, хамар ясны дээд хэсэг 1/3-р сэлтэрсэн хугаралтай гэж дурдсан нь хамар ясны хугарлын шинэ хугарал байгаа болохыг илтгэж байна. Харин урд өмнө нь үүссэн хугарал гэмтэл байвал энэ дүгнэлтэд дурдахгүй. Харин дээрх гэмтлүүд тус бүр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 70-р хуудас/ гэснээр шинжээчийн дээрх дүгнэлтүүдийг давхар нотолж байна гэж шүүх үзэв.
Түүнчлэн шүүгдэгч С.Цын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Ды эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 363 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Ды биед хамар ясны хугарал, дух, баруун хацрын зулгаралт, баруун нүдний зовхи, хамар, цээжний баруун хэсэг дэх цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 68-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 2. Ц.Ды биед хамар ясанд хугарал, цээж, баруун нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь 363 дугаартай С.Шүрцэцэг эмчийн шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан байгаа бөгөөд дурьдагдаагүй өөр шинэ гэмтэл тогтоогдсонгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой ба бусдыг 2-3 удаа мөргөхөд үүссэн эсэхийг тогтоох нь эмчийн мэдлэг, мэргэжлийн хүрээнээс давсан асуулт байна /хх-ийн 73-74-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Д, Д.Т нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд “…500.000 төгрөг авсан. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэх мөнгөн дүн байхгүй. Шүдээ хийлгэх эмчилгээ хийлгэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү, гомдолтой байна. Шүдээ хийлгэж эмчлүүлж амжаагүй байгаа. Шүдээ эмчлүүлээд мөнгөө нэхэмжилнэ” гэснээр шүүгдэгч Ц.Д, Д.Т нараас шүүх хуралдаанаар гаргуулахаар тогтоох хохирол төлбөр байхгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч С.Ц нь цаашид шүдээ эмчлүүлэх эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана гэжээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Цт 2 шүд унасан хохирол учирсан байдал, гэмт хэргийн хор уршиг арилаагүй байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан хохирогч С.Ц нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдуулж эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Түүчнлэн шүүгдэгч С.Цын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Ды эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь шүүх хуралдаанд … Хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаа. Гомдолтой байна. Энэ хооронд явсан зардал 811.440 төгрөгийн бензиний үнэ, хамраа эмнэлэгт үзүүлсэн 1, 2 сард хагалгаанд орох ёстой. Имра зураг 140.000 төгрөгөөр авхуулсан. Хагалгааны зардал, ор хоног, имра зураг авахуулсан үнэ нийт 3.893.332 төгрөгийг нэхэмжилж байна гэх тайлбарыг гаргав.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч С.Цын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Дд хөнгөн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.
Шүүх хэрэгт авагдсан хохирол төлбөрийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалсан ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 350.000 төгрөгийг шүүгдэгч С.Цаас гаргуулан хохирогч Ц.Дд олгох нь зүйтэй гэж үзэв. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно..., мөн зүйлийн 2 дахь хэсэгт ...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно... гэж заажээ.
Шүүгдэгч С.Цын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Ды эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба уг гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал нь хор уршигт тооцогдох тул хохирогч Ц.Ды нэхэмжлэлээс имра зураг авахуулсан 140.000 төгрөг, үзлэгийн төлбөр 35.000 төгрөг, эмчилгээтэй холбоотой гарсан зардал 175.000 төгрөг, нийт 350.000 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч С.Цаас гаргуулан олгохоор гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч С.Ц болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд түр завсарлага авч, шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болох нь шүүх хуралдаанд гаргасан хохирогч, шүүгдэгч нарын тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана гэжээ.
Хохирогч Ц.Д нь цаашид хамрын таславчид мэс засал хийлгэх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Д шүүх хуралдаанд ...прокурорын дүгнэлтэд согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж бичсэн байсан. Тухайн үед би эрүүл байсан гэх тайлбарыг гаргасныг шүүх үндэслэлгүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан ба мөрдөгч, прокурор нь гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүнийг олж тогтоох талаар хуульд заасан ажиллагаа явуулах үүрэгтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан жолоочийн согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, драгер багаж үлээлгэж шалгасан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 109-113-р хуудас/ зэргээр шүүгдэгч Ц.Д, С.Ц нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь тогтоогдож байх тул тухайн гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Д, Д.Т, С.Ц нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ц.Ды хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 143-р хуудас/, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 4/031 дугаартай тодорхойлолтод: Ц.Д нь ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт тус сумын Номгон 2-4 тоотод оршин суудаг нь үнэн болно. /хх-ийн 131-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 133-р хуудас/, дээд бооловсролтой болох нь: 201312123 дугаартай Засагт Хан дээд сургуулийн бакалаврын дипломын хуулбарт: 2013 оны 04 сарын 19-ний өдрийн 345 тоот тушаалаар Төрийн удирдлагын бакалаврын зэрэг олгов.
/хх-ийн 134-р хуудас/ зэрэг баримтуудаар,
Шүүгдэгч Д.Тийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 142-р хуудас/, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 4/030 дугаартай тодорхойлолтод: Д.Т нь ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт тус сумын Номгон 2-4 тоотод оршин суудаг нь үнэн болно. /хх-ийн 138-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 139-р хуудас/, бүрэн дунд бооловсролтой болох нь: 201740571 дугаартай бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбарт: 2017 оны 06 сарын 07-ны өдрийн шийдвэрийг үндэслэн бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгов /хх-ийн 140-р хуудас/ /хх-ийн 134-р хуудас/ зэрэг баримтуудаар,
Шүүгдэгч С.Цын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдсэн...” /хх-ийн 141-р хуудас/, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 183-р хуудас/, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 61 дугаартай тодорхойлолтод: С.Ц нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. 1992 оноос хойш мал аж ахуй эрхэлж, 2018 онд “Аймгийн аварга” малчнаар шагнагдаж байсан бөгөөд 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 1101 толгой мал тоолуулсан. Сум багаас зохион байгуулсан олон нийтийн ажилд идэвхтэй сайн оролцдог, тулах эрхтний бэрхшээлтэй, группт байдаг болохыг тодорхойлов /хх-ийн 170-р хуудас/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал гаргав.
Шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч Ц.Д, Д.Т нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирол төлбөрөө төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан шүүгдэгч С.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Д, Д.Т, С.Ц нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д, Д.Т, С.Ц нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Д, Д.Т, С.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Д нь хохирогч С.Цт 500.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч С.Ц нь хохирогч Ц.Дд 350.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д, Д.Т, С.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х овгийн Сумьяагийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овгийн Ц-ын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овгийн Ды Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Ц, Ц.Д, Д.Т нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц, Ц.Д, Д.Т нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цаас 350.000 /гуурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Д /Дундговь аймгийн Дэлгэрхангай сум, 4 дүгээр баг, Номгон 2-4 тоотод оршин суух, 0000000000/-д олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг шүүгдэгч С.Ц нь биелүүлсэн, хохирогч С.Ц, Ц.Д нар нь гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн тус тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Ц, Ц.Д, Д.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.Д нь хохирогч С.Цт 500.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч С.Ц хохирогч Ц.Дд 350.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц, Ц.Д, Д.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА