| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2017/01051/и |
| Дугаар | 1354 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 1354
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг Баруун-Урт сум 5 дугаар баг Зүүн цэргийн ангийн зүүн талд 00 тоотод оршин суух, Хаалай овогт Батхүүгийн Дэлгэрмаа /РД:ЛЮ83051401/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Шинэ мөрөөдөл хотхон 24-3-15 тоотод оршин суух, Барнууд овогт Рэнцэндагвын Баярмаа /РД:ФЖ81052306/-д холбогдох
Зээл, бараа материалын төлбөр, хариуцагчийн бусдад төлөх хүү, алдангид нийт 29 732 470 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөр, хариуцагч Р.Баярмаа, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Отгончимэг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэлийн шаардлага 29 732 470 төгрөгөөс нэхэмжлэгч 12 732 470 төгрөгийг хасч, үлдэх 17 000 000 төгрөгийг хариуцагч 2017 оны 9 дүгээр сард багтааж төлж барагдуулахаар эвлэрлээ. Иймд бидний эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Дэлгэрмаа нь Зээл, бараа материалын төлбөр, хариуцагчийн бусдад төлөх хүү, алдангид нийт 29 732 470 төгрөг гаргуулахаар хариуцагч Р.Баярмаад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохирч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 29 732 470 төгрөгөөс 12 732 470 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үлдэх 17 000 000 төгрөгийг хариуцагч Р.Баярмаа 2017 оны 9 дүгээр сард багтаан төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Дэлгэрмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 29 732 470 төгрөгөөс 12 732 470 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үлдэх 17 000 000 /арван долоон сая/ төгрөгийг хариуцагч Р.Баярмаа 2017 оны 9 дүгээр сард багтаан төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дэлгэрмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 586 төгрөгийн 152 793 төгрөгийг улсын орлогоос, 152 793 төгрөгийг хариуцагч Р.Баярмаагаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Дэлгэрмаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар тогтоолд зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ