| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2017/01003/и |
| Дугаар | 1327 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 1327
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Б овогт Б.Б, Д овогт О.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Д овогт Б.Э, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Д овогт Б.М нарыг эх Б.Б-ын асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Б.М-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.Б-аар сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшилхааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Б.Б-т даалгасугай.
5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар Тоёота камри УНИ 38-33 дугаартай авто машины ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч Б.Б татгалзаж, Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө гудамж 6в байрны 87 тоот Ү-2206029601, 2 өрөө орон сууцыг Б.Б-ын өмчлөлд шилжүүлэх, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Хаан банк” ХХК-тай байгуулсан орон сууцны ипотекийн зээлийн болон барьцааны гэрээний хамтран зээлдэгчээс О.Б нэрээ хасуулах, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө гудамж 6в байрны 87 тоот хаягт байршилтай, Ү-2206029601 бүртгэлийн дугаартай орон сууцны хамтран өмчлөгчөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагч О.Б хамтран өмчлөгчөөс нэрээ хасуулах, Хариуцагч О.Б хамтран өмчлөлөөс нэрээ хасуулсны дараа “Хаан банк” ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөр 93,400,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б бүрэн хариуцаж төлөх, Хариуцагч О.Б 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дотор нэхэмжлэгч Б.Б-т 10,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусгаснаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш 26 байр 40 тоот 1 өрөө орон сууц, Ү-2206025478 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хариуцагч О.Б-ын өмчлөлд шилжүүлэхээр тус тус зохигч талууд харилцан тохиролцсон болохыг дурьдсугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 823,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Б-аас 412,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг Шүүгчийн туслахад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ