Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 12

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.О даргалж,

Гомдол гаргагч: “СК” ХХК 

Хариуцагч: Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Ц.

Гомдлын шаардлага: “...Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Цгийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 14******* тоот шийтгэлийн хуудсаар “СК” ХХК-д 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгууль оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч М.т, хариуцагч Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “СК” ХХК-ийн захирал шүүхэд гаргасан гомдолдоо: “СК” ХХК нь 2001 оноос эхлэн Украйн улсын “Р*******”, “Ж*******” компаниудын үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг Монгол улсын хуулъ тогтоомжийн дагуу холбогдох гэрээ, зөвшөөрлийн үндсэн дээр албан ёсны эрхтэйгээр нийлүүлдэг.

Оюуны өмчийн газарт “Патент Марк” оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газраас 2019 оны 03 сарын 18-ны өдөр гомдол гаргасан байдаг. Тус

гомдлын дагуу Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 14******* дүгээр шийтгэлийн хуудсаар манай компанид 3.000.000 төгрөгийн торгууль оногдуулсан. Манай компани энэхүү шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Оюуны өмчийн хяналтын улсын байцаагч нь манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-т “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн ... ” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн.

Манай компанийн албан ёсны эрхтэйгээр “Р*******” үйлдвэрээс импортоор оруулж ирдэг Р*******, К******* чихрийг хэрэглэгчийн эрхийг зөрчсөн гэсэн нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй юм.

1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-т анхдагч огноо гэж энэ хуулийн 7.2, 11.2, 23.2-т заасан он, сар, өдрийг” ойлгохоор заасан. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл мэдүүлгийг хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтоож, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ’,  11 дүгээр зүйлийн 11.2-т “Барааны тэмдгийн олон улсын мэдүүлгээр Монгол Улсын нэр зааж мэдүүлсэн барааны тэмдгийн мэдүүлгийн анхдагч огноог олон улсын бүртгэлийн огноогоор, эсхүл нутаг дэвсгэрийн хүрээг өргөтгөх тухай хүсэлтийн огноогоор тогтооно” гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл барааны тэмдэг эзэмшигч тухайн компани өөрийн бүтээгдэхүүний барааны тэмдгийг олон улсын бүртгэлд /Мадридын систем/ бүртгүүлэх, мөн өөрийн улс орны дотоодын барааны тэмдгийн бүртгэлд хэн түрүүлж бүртгүүлсэн нь анхдагч огноотой гэж үзэхээр байна.

Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ, 12.2-т “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүртгэгдсэн бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ” гэж заасан байх бөгөөд тус хуулийн заалтаас харвал аливаа аж ахуйн нэгж байгууллага нь барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр онцгой эрх буюу шаардах эрх үүсэхээр байна.

“К” нэрт чихэр нь одоогоор худалдаанд байхгүй бүтээгдэхүүн бөгөөд харин Красный октябрь компанийн үйлдвэрлэдэг “к” нэрт бүтээгдэхүүн нь Оюуны өмчийн газрын барааны тэмдэг эзэмшигчийн бүртгэлд 2017 оны 07 дугаар

сарын 21-ний өдөр хүсэлт гаргаж, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдсэн байдаг.

Харин “Р*******” компанийн K******* чихэр нь барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн Мадридын системд 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр бүртгүүлж, албан ёсоор бүртгэгдсэн байна. Энэ нь “Р*******” компанийн “K*******” чихэр нь он цагийн хувьд давамгайлах огноотой болох нь харагдаж байна.

“K*******” чихрийг үйлдвэрлэдэг “Р*******” үйлдвэр нь 2018 оны 10 дугаар сараас хойш уг чихрийг үйлдвэрлэхгүй байгаа ба бидний зүгээс мөн энэ үеэс “K*******” чихрийг худалдан аваагүй болно. Харин гомдол гаргагчийн дурдсан барааны тэмдгийн зөрчилтэй гэх “K*******” чихрийг манай компани 2018 оны 9-10 сард  захиалсан бөгөөд Украин улсаас Монгол улс руу бараа бүтээгдэхүүнийг далайгаар тээвэрлэхэд 3-4 сарын хугацаа шаардагддаг тул тус чихэр 2019 оны 2-3 сард Монгол улсад импортлон оруулж ирсэн болно. Дээрхээс үзвэл Зөрчлийн тухай хуулийн 2.1.1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан бөгөөд манай компани холбогдох хуулийг зөрчөөгүй болох нь харагдаж байна.

2. “Патент марк” оюуны өмчийн итгэмжлэгдсэн товчоо нь Оюуны өмчийн газарт гаргасан гомдолдоо “К*******” үйлдвэрийн барааны тэмдэг болох  “р*******” чихрийг манай компанийн импортлон оруулж ирдэг Украин улсын

“Р*******” үйлдвэрийн “с*******”  буюу р******* чихэртэй барааны тэмдгийн зөрчил буюу хавчны зураг төсөөтэй гэж маргадаг.

Гэтэл “Р*******” компанийн үйлдвэрлэдэг “с*******” чихэр нь барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн Мадридын системд 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бүртгэгдсэн бүртгэлтэй байдаг. Ийнхүү “с*******” чихрийг олон улсын барааны тэмдгийн бүртгэлд бүртгүүлсэн нь ижил төсөөтэй бусад компанийн бүтээгдэхүүнээс ялгах арга хэрэгсэл болдог юм. Энэ нь манай компани бусад компанийн барааны тэмдгийг дуурайлгаж захиалгаар хийлгэсэн өөрт давуу байдал бий болгоогүй юм. “К*******” компанийн үйлдвэрлэдэг “Р*******” чихэр нь “Р*******” компанийн үйлдвэрлэдэг “с*******” чихрээс сав баглаа боодол, өнгө үзэмж, хэлбэр дүрсийн хувьд эрс ялгаатай юм. Тодруулбал “Р*******” чихэр нь дүрслэлийн хувьд хавчны хойд талын хэсгийг дүрсэлдэг, хэлбэрийн хувьд дөрвөлжин хэлбэртэй дотроо бор өнгөтэй бол “с” чихрийн хувьд хавчны биеийг бүхэлд нь дүрсэлдэг, бөөрөнхий хэлбэртэйн дээр чихэрний хоёр талын үзүүрийг мушгисан загвартай дотор тал нь ягаан өнгөтэй цаашлаад амтын хувьд ч өөр байхад ийнхүү барааны тэмдгийн зөрчилтэй гэж шийтгэл оногдуулсан нь хууль бус юм.

Түүнчлэн чихрийн үйлдвэрлэгч болох “К*******” болон Украин улсын “Р*******”, “Ж*******” компаниудын хооронд барааны тэмдэг эзэмшигчийн аливаа зөрчил, маргаангүй болно. Тодруулбал үйлдвэрлэгч компаниудын хооронд барааны тэмдгийн зөрчилгүй байхад албан ёсоор Монгол улсад импортлон оруулж ирдэг компанийг барааны тэмдгийн зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.Дээрх нөхцөл байдлаас үзэхэд “СК” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн нь тогтоогдохгүй байхад шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд Оюуны өмчийн хяналтын улсын байцаагч Б.Цгийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №14******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“СК” ХХК-ийн захирал С.Д-ын Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн С1906 №06-03/01 дугаартай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн Хяналтын улсын байцаагч Б.Ц би эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. ОХУ-ын нээлттэй хувьцаат К*******, Рот Фронт компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П оюуны өмчийн итгэмжлэгдсэн товчоо /П ХХК/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Уээс /утас: 99, 88/ 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаргасан эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй К, К, М, П, А, К, С, з, Р*******, Кис кис зэрэг чихрийг Боса, И-март, Миний зах, Оргил, Сансар сүлжээ дэлгүүрүүд, Белорус чихэр дэлгүүр болон Нарантуул худалдааны төв дээр худалдан борлуулж байна гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгаад 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1902000168 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Зөрчлийн хэрэг шалгах ажиллагааны явцад Кара-кум, К, М, Птичье молоко, Аленка, К, С, З, Р*******, Артек барааны тэмдгийн зөрчилтэй бүтээгдэхүүнийг улсын хилээр импортлон оруулж, мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэж байгааг Боса, Экстра орос худалдааны төв, И-март, Хоум плаза, Белорус чихэр, Номин, Миний зах, Оргил, Сансар сүлжээ дэлгүүрүүд болон Нарантуул худалдааны төвд худалдаалж байсан нь хохирогч, холбогдогчийн өгсөн мэдүүлэг, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Мөн эдгээр бараа бүтээгдэхүүнд ашигласан барааны тэмдэг нь гомдол гаргагч талын барааны тэмдэгтэй адил төсөөтэй эсэх, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар байгаа эсэхэд шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан.

Шинжээчийн дүгнэлтээр эдгээр бараа бүтээгдэхүүн нь гомдол гаргагчийн барааны тэмдэгтэй төсөөтэй бөгөөд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар байна гэсэн дүгнэлтүүд гарсан болно. /зөрчлийн хэрэг-шинжээчийн дүгнэлт/

Иймд, Б ХХК, Б ХХК, Р ХХК, С ХХК, С ХХК, СК ХХК, К ХХК болон иргэн Т.С нарт Зөрчлийн тухай хуулийн 8.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хүнийг гурван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр шийтгэл оногдуулсан болно.

1. К барааны тэмдгийн тухай

К барааны тэмдэг нь ОХУ-ын К******* үйлдвэрийн нэр дээр, 2004 оны 11 сарын 26-ны өдрийн анхдагчтайгаар, М-08 дугаарт, бараа ба үйлчилгээний 30, 31, 33 дугаар ангилалд, тухайлбал, 30 дугаар ангилалд хамаарах чихэр, чихрэн бүтээгдэхүүн; карамель; чихэр, шоколад, пралин, вафли, какао бүтээгдэхүүн, нарийн боов, заварной, марципан; шоколад суурилсан ундаа, кофе суурилсан ундаа, кофе, цай, бялуу гэх мэт бүтээгдэхүүнд бүртгүүлэн эрхийн хамгаалалт хийгдсэн байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд "2017 оны 1 сарын 21-ний өдөр хүсэлт гаргаж 2018 оны 5 сарын 17-ны өдөр бүртгэгдсэн” бус үүнээс 13 (арван гурван) жилийн өмнө бүртгэгдсэн байна. Ямартаа ч нэхэмжлэгч тал нь ОХУ-ын К барааны тэмдгийн эзэмшигч нь К******* компани гэдгийг мэдэж байна.

2019 оны 3 сарын 18-ны өдөр, ОХУ-ын Joint-Stock Company  Company  krasnyj Octyabr, Оpen-Type Joint Stock Company pen-Type Joint Stock Company “ROT FRONT” компанийy итгэмжлэгдсэн төлөөлөгч П оюуны өмчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн газраас Барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчиж буй асуудлаар гаргасан гомдлын материалд энэ тухай тодорхой байгаа бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад СК ХХК уг гомдлын материалыг бүрэн эхээр нь хуулбарлан авсан болно. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 7.2, 11.2, 23.2, 12.1, 12.2 дугаар зүйлд заасан эрх нь, өөрөөр хэлбэл К барааны тэмдгийг барааны тэмдгийн олон улсын ангилалын 30, 31 ба 33 дугаар ангилалд хамаарах бараанд тухайлбал, 30 дугаар ангилалд чихэр, чихрэн бүтээгдэхүүн; карамель; чихэр, шоколад, пралин; вафли; какао бүтээгдэхүүн; нарийн боов, заварной; марципан; шоколад суурилсан ундаа; кофе суурилсан ундаа; кофе; цай; бялуу гэх мэт бүтээгдэхүүнд хэрэглэх эрх нь зөвхөн ОХУ-ын К******* үйлдвэрт байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулий.н 12 дугаар зүйлийн 12.1-д "барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ”, 12.2-т “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүртгэгдсэн бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ" гэж заасан байх бөгөөд эндээс К барааны тэмдгийн онцгой эрх, шаардах эрх нь ОХУ-ын К******* үйлдвэрийн хувьд 2004 оны 11 сарын 26-ны өдрөөс эхлэн үүссэн байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараах онцгой эрх эдэлнэ”, 12.3.1-д “бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх", 12.3.2-т “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад ашиглуулах”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно”, 13.1.1 -д “барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол", 13.1 2-т “барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн бол", 13.1.3-т “барааны тэмдэг бүхий барааг хилээр

нэвтрүүлсэн” гэж заасан байх бөгөөд тус хуулийн заалтаас харвал К барааны тэмдгийг, Монгол улсын нутаг дэвсгэр дээр жишээ нь, К нэрийг чихэр, чихрэн бүтээгдэхүүн; карамель; чихэр, шоколад, вафли бүтээгдэхүүн дээр хэрэглэх, К нэртэй чихэр, чихрэн бүтээгдэхүүн; карамель; чихэр, шоколад, вафли нийлүүлэх, К нэртэй чихэр, чихрэн бүтээгдэхүүн; карамель; чихэр, шоколад, вафли худалдаанд гаргах, К нэртэй чихэр, чихрэн бүтээгдэхүүн; карамель; чихэр, шоколад, вафли хадгалах, К нэртэй чихэр, чихрэн бүтээгдэхүүн; карамель; чихэр, шоколад, вафли хилээр нэвтрүүлэх эрх нь зөвхөн ОХУ-ын К******* үйлдвэрт байгаа бөгөөд энэ онцгой эрх, мөн шаардах эрх нь 2004 оны 11 сарын 26-ны өдрөөс эхэлсэн байна. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараах онцгой эрх эдэлнэ", 12.3.2-т “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад ашиглуулах", гэж зааснаар К барааны тэмдгийг ашиглуулах эрхийг ОХУ-ын К******* үйлдвэр өгөх ёстой байна, харин Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад "...Манай компаний албан ёсны эрхтэйгээр ‘Р*******” үйлдвэрээс импортоор оруулж ирдэг...” гэсэнчлэн Монгол улсад ОХУ-ын К******* үйлдвэрийн нэр дээр бүртгэгдсэн К барааны тэмдгийг ашиглах эрхийг СК ХХК-аас олгох ёсгүй байна.

Хэрэв барааны тэмдэг эзэмшигч нь барааны тэмдгийг ашиглуулах, өөрөөр хэлбэл Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан дагуу бусдад ашиглуулах эрх олгосон бол энэ тухай гэрээг Монгол улсын Оюуны өмчийн газарт бүртгүүлдэг бөгөөд өнөөдрийн байдлаар ийм гэрээ бүртгэгдээгүй байна. /Оюуны өмчийн газрын 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 1/322 тоот албан бичиг/ ОХУ-ын К******* үйлдвэр нь Монгол Улсад 2004 оноос 2017 онд К нэртэй нийт 11 (арван нэгэн) барааны тэмдэг бүртгүүлсэн бөгөөд эдгээр барааны тэмдгүүдийн онцгой эрх эзэмшигч, эдгээр барааны тэмдэгт хамаарах бараа нь бараа, үйлчилгээний олон улсын ангилалын 30 дугаар ангилалд хамаарч байна.

Украин улсын Р******* компани нь К барааны тэмдэг бүртгүүлэхээр 2014 оны 5 сарын 26-ны өдөр Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай 1 Мадридын протоколын дагуу Монгол Улсыг нэр заасан боловч 2015 оны 2 сарын 11-ний өдөр Монгол Улсын Оюуны өмчийн газраас КОР1Х/КА барааны тэмдгийг заасан бүх бараа, үйлчилгээнд бүртгэхээс урьдчилан татгалзах тухай шийдвэр гаргасан ба шийдвэрт Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулийн 5.2.7 “Монгол Улсад бүртгэсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй" заалтыг баримтлан, ОХУ-ын К******* үйлдвэрийн нэр дээр 2004 оны 11 сарын 26-ны өдөр, М-08 дугаарт бүртгэгдсэн К барааны тэмдгээр үндэслэсэн байна.

Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комисс хянан хэлэлцэж Украин улсын Р******* компаний нэр дээр бүртгүүлэхээр мэдүүлсэн 1216610 дугаартай КОР1УКА барааны тэмдгийн мэдүүлгийн бүртгэлийг хүчингүй болгох тухай 2017 оны 8 сарын 16-ны өдрийн 1 тоот дүгнэлт гаргаж, энэ дагуу Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын протокол, энэ протоколын ийтлэг журмын 19 дүгээр зүйлийн дагуу Украин улсын Р******* компаний нэр дээр бүртгүүлэхээр мэдүүлсэн 1216610 дугаартай К барааны тэмдгийн мэдүүлгийн бүртгэлийг хүчингүй болгох тухай шийдвэрийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 2017 оны 10 сарын 02-нд гаргаж энэ шийдвэрийг Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын Олон улсын товчоо 2017 оны 11 сарын 28-нд хүлээн авч 2017 оны 11 сарын 29-нд Украин улсын Р******* компанид мэдэгдэж, барааны тэмдгийн мэдүүлгийн бүртгэлийг хүчингүй болгосон тухай мэдээллийг Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас эрхлэн гаргадаг Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн мэдээлэл сэтгүүлийн 2017 оны 48 дугаарт 2017 оны 12 сарын 14-ний өдөр хэвлэсэн байна.

Тиймээс, Бараа, үйлчилгээний олон улсын анилалын 30, 31 ба 33 дугаар  ангилалд хамаарах бараа, бүтээгдэхүүнийг К нэртэйгээр Монгол Улсын

 хилээр нэвтрүүлэх, оруулж ирэх, худалдаалах эрх нь СК ХХК-д ч тэр, Украин улсын Р******* үйлдвэрт ч тэр олгогдоогүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд “...тус чихэр 2019 оны 2-3 сард Монгол улсад импортлон оруулж ирсэн болно" гэжээ. Харин зөрчлийн хэсэргт хавсаргагдсан Гаалийн байгууллагаас 2019 оны 5 сарын   -ны өдөр ирүүлсэн мэдээллээр 2017 оны 9 сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 сарын 18-ны өдөр хооронд нийт 273278.83 кг хэмжээний 992,796,308.00 (есөн зуун ерэн хоёр сая долоон зуун ерэн зургаан мянга гурван зуун найман) төгрөгийн К******* чихэр оруулж ирсэн байна. Жишээ нь 2019 оны 4 сарын 11, 18-ны өдрүүдэд оруулж ирсэн байна. /Гаалийн мэдүүлэг/

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд “к нэрт чихэр нь худалдаанд байхгүй" гэжээ. Харин зөрчлийн хэсэргт хавсаргагдсан байгаа Гаалийн байгууллагаас 2019 оны 5 сарын   -ны өдөр ирүүлсэн мэдээллээр 2017 оны 01 сарын 03-ны өдрөөс 2019 оны 4 сарын 28-ны хооронд К нэртэй чихэр, вафли, мөөхий, жигнэмэг гэх мэт бүтээгдэхүүнийг улсын хилээр нийт 1000 гаруй удаа оруулснаас, жишээ нь 2018 оны сүүлийн хагасаас хойш К******* компаний зөвхөн К чихрийг 2018 оны 07 сарын 6, 17, 24, 26; 2018 оны 08 сарын 10, 15, 16, 17, 20, 23, 24, 31; 2018 оны 09 сарын 03, 11, 12, 19, 27; 2018 оны 10 сарын 01, 10, 12, 23; 2018 оны 11 сарын 01,06, 14, 16; 2018 оны 12 сарын 04, 06,13, 17, 18, 19; 2019 оны 01 сарын 04, 09, 10, 25; 2019 оны 02 сарын 01, 12, 22, 25, 26; 2019 оны 03 сарын 04, 12, 19, 26, 29; 2019 оны 04 сарын 04, 05, 10, 11, 19, 26-ны өдрүүдэд оруулж ирсэн байна. Тэгэхээр худалдаанд байнга, тогтмол байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд “Түүнчлэн К чихрийн үйлдвэрлэгч болох К*******, Рот фронт, Бабаөвский болон Украин улсын Р*******, Житомирскийе ласощи компаниудын хооронд барааны тэмдэг эзэмшигчийн аливаа зөрчил, маргаангүй болно. Тодруулбал үйлдвэрлэгч компаниудын хооронд барааны тэмдгийн зөрчилгүй байхад албан ёсоор монгол улсад импортлон оруулж ирдэг компанийг барааны тэмдгийн зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна’’ гэжээ. Ямартаа ч К*******, Рот фронт, Бабаевский компаниуд К чихрийг үйлдвэрлэдэг гэдгийг нэхэмжлэгч тал мэдэж байна.

Баримтаар нотолвол, Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд үндэслэсэн “Харин Р******* компаний К******* чихэр нь барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн Мадридын системд 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр бүртгүүлж, албан ёсоор бүртгэгдсэн байна” гэсэн 1216610 дугаартай энэ барааны тэмдгийн хувьд барааны тэмдэг эзэмшигчээс гаргасан маргаан, гомдол олон байгаа бөгөөд бүгд К******* компаний талд шийдвэрлэгдсэн байна.

Тухайлбал, Барааны тэмдгийн олон улсын бүртгэллийн тухай Мадридын протоколын дагуу Р******* компаниас 2014 оны 5 сарын 26-ны өдөр мэдүүлсэн 1216610 дугаартай КОРИВКА барааны тэмдгийн бүртгэлд гомдлын хэрэгт үндэлэл болгосон 2004 оны 11 сарын 26-ны өдрийн анхдагчтай, М-08 дугаартай К******* компаний нэр дээр бүртгүүлсэн К барааны тэмдэгт үндэслэн К******* компаниас 2014 оны 12 сарын 26-нд Азарбеджан, Армен улсын Оюуны өмчийн байгууллагуудад эсэргүүцэл гаргаж үүнд үндэслэн Армен улс 2015 оны 09 сарын 04-нд, Азербеджан улс 2016 оны 02 сарын 04-ний өдөр тус тус барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай урьдчилсан шийдвэр гаргаж, Армен  улс2016 оны 12 сарын 03-нд, Азербеджан улс 2015 оны 11 сарын 23-нд бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэр гарсан байна. 2018 оны 5 сарын 02-нд Болгар улсын /нотлох баримт 23-24/, 2018 оны 02 сарын 26-нд БНХАУ-ын /нотлох баримт 25-26/, 2017 оны 9 сарын 22-нд Герман улсын/нотлох баримт 27-28/ Оюуны өмчийн байгууллагуудад, 2014 оны 9 сарын 18-нд Европын холбооны Оюуны өмчийн байгууллагад эсэргүүцэл гаргаж, Европын холбооны Оюуны өмчийн байгууллагын Эсэргүүцэл хянан хэлэлцэх шүүхийн 2017 оны 4 сарын 04-ний өдрийн В206А тоот шийдвэрээр Европын холбооны улсуудад Р******* компаний КОР1Х/КА барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан байна. 2015 оны 8 сарын 13-нд Гүрж улсын Оюуны өмчийн байгууллагад эсэргүүцэл гаргаж, 2016 оны 4 сарын 15-нд Гүрж улс бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэр /нотлох баримт - 46-48/, 2015 оны 3 сарын 04-нд Израил улсын Оюуны өмчийн байгууллагад эсэргүүцэл гаргаж, 2015 оны 9 сарын 24-нд Израил улс бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэр /нотлох баримт - 49-51/, 2016 оны 4 дүгээр сарын 05-нд Киргиз улсын Оюуны өмчийн байгууллагад эсэргүүцэл гаргаж, 2016 оны 5 сарын 29-нд Киргиз улс бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэр /нотлох баримт - 52-53/, 2015 оны 5 сарын 28-нд Казахстан улсын Оюуны өмчийн байгууллагад эсэргүүцэл гаргаж, 2015 оны 10 дугаар сарын 01-нд Казахстан улс бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэр /нотлох баримт - 54-56/, 2014 оны 12 сарын 29-нд Молдав улсын Оюуны өмчийн байгууллагад эсэргүүцэл гаргаж, 2016 оны 5 сарын 20-нд Молдав Улсын шүүхийн шийдвэрээр бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэр /нотлох баримт - 57-65/, 2014 оны 10 сарын 8-нд АНУ-ын Оюуны өмчийн байгууллагад эсэргүүцэл гаргаж, 2016 оны 7 сарын 11-нд АНУ-ын шүүхийн шийдвэрээр бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэр гарсан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд үндэслэсэн 1216610 өргөдлийн дугаартай Р******* компаний КОК1Х/КА барааны тэмдгийг өнөөгийн байдлаар 23 улсад бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан байгаа, эдгээрт бүгдэд нь К******* компаниас эсэргүүцэл, гомдол гаргаж К******* компаний талд нийт 23 шийдвэр гарсан байна. Баримтаар нотлогдож байгаагаар Р******* компаний К барааны тэмдгийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан улс бүхэнд К******* компаниас эсэргүүцэл, гомдол гаргасан байгаа нь эдгээр компанийн хооронд зөрчил маргаан маш их байгааг харуулж байна.

2. Р******* барааны тэмдгийн тухай

Р******* барааны тэмдэг нь ОХУ-ын К******* үйлдвэрийн нэр дээр, 2011 оны 11 сарын 03-ны өдрийн анхдагчтайгаар, М-1102599 дугаарт, бараа ба үйлчилгээний 30 дугаар ангилалд чихэр, чихрэн бүтээгдэхүүн хатуу чихэр бүтээгдэхүүнд бүртгүүлэн эрхийн хамгаалалт хийгдсэн байна Нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн үндэслэлд Тэтэл Р******* компаний үйлдвэрлэдэг “сгаЬз” чихэр нь барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн Шридын системд 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бүртгэгдсэн буртгэлтэй байдаг. Ийнхүү “сгаЬз” чихрийг олон улсын барааны тэмдгийн бүртгэлд бүртгүүлсэн нь ижил төсөөтэй бусад компаний бүтээгдэхүүнээс яллгах арга хэрэгсэл болдог юм. Энэ нь манай компани бусад компаний барааны тэмдгийг дуурайлгаж захиалгаар хийлгэсэн, өөрт давуу байдал бий болгоогүй юм. Ямартаа ч нэхэмжлэгч тал нь бүртгэгдсэн барааны тэмдгийг дуурайлгаж болохгүй гэдгийг мэдэж байна. Баримтаар нотловол, Р******* компани нь ОРАВЗ барааны тэмдэг  бүртгүүлэхээр 2013 оны 9 сарын 26-ны өдөр Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын протоколын дагуу АНУ, Хятад, Солонгос, Европын холбооны улсуудыг нэр зааж 1186110 дугаартай мэдүүлэг гаргасан байна. Энд Монгол улсад бүртгүулэх тухай хүсэлт гаргаагүй, Монгол Улсын нэрийг заагаагүй байна.

Энэ мэдүүлэгт АНУ 2014 оны 1 сарын 22-нд татгалзах тухай шийдвэр гаргаж, мөн 2014 оны 02 сарын 10-нд Красный октябрь компаниас АНУ-ын Оюуны өмчийн байгууллагын дэргэдэх Барааны тэмдгийн шүүхэд гомдол гаргасан, 2014 оны 7 дугар сарын 11-нд Красный октябрь компаниас БНХАУ-ын Оюуны өмчийн байгууллагад эсэргүүцэл гаргаж, 2014 оны 10 сарын 23-нд БНХАУ-ын Оюуны өмчийн байгууллага татгалзах тухай урьдчилсан шийдвэр, 2015 оны 8 сарын 10-нд бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэр гаргасан , Солонгос улсын Оюуны өмчийн байгууллага 2015 оны 01 сарын 13-нд бүртгэхээс татгалзах шийдвэр гаргасан, Европын холбооны Оюуны өмчийн байгууллага 2014 оны 10 сарын 7-нд бүртгэхээс татгалзах тухай шийдвэр гаргасан байна. Р******* компаний мэдүүлсэн 1186110 дугаартай ОКАВЗ барааны тэмдгийг эдгээр улсууд бүгд бүртгээгүй байна.

Баримтаар, Р******* компани нь мөн ОРАВЗ барааны тэмдэг бүртгүүлэхээр 2013 оны 10 сарын 08-ны өдөр Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын протоколын дагуу Австрали, Европын холбоо, Япон, Солонгос, Синагпур, Турк АНУ-ыг нэр зааж 1191921 дугаартай мэдүүлэг гаргасан байна. Энд Монгол улсад бүртгүүлэх тухай хүсэлт гаргаагүй, Монгол улсын нэрийг заагаагүй байна. Энэ мэдүүлэгт АНУ 2014 оны 1 сарын 22-нд татгалзах тухай шийдвэр гаргаж, мөн 2014 оны 10 сарын 02-нд Красный октябрь компаниас АНУ-ын Оюуны өмчийн байгууллагын    дэргэдэх Барааны    тэмдгийн            шүүхэд Красный октябрь компаний эзэмшиж буй           1102599 дугаартай    2011 оны        11 сарын 03-ны өдрийн анхдагчтай РАКОВЫЕ ШЕЙКИ барааны тэмдэгт үндэслэн гомдол гаргаж, 2014 оны 12 сарын дугаар сарын  бүртгэхээс татгалзсан шийдвэр, 2011 оны 11 сарын 03-нд Красный октябрь компаниас Европын холбооны Оюуны өмчийн байгууллагын дэргэдэх эсэргүүцэл гомдол хнан шийдвэрлэх комисст Красный октябрь компаний эзэмшиж буй 1102599 дугаартай 2011 оны 11 сарын 03-ны өдрийн анхдагчтай РАКОВЫЕ ШЕЙКИ барааны тэмдэгт үндэслэн гомдол гаргаж, 2014 оны 02 сарын 13-нд Европын холбооны Оюуны өмчийн байгууллагаас Европын холбооны бүх улсуудад бүртгэхээс татгалзах тухай шийдвэр, 2014 оны 9 сарын 01-нд БНХАУ-ын Оюуны өмчийн байгууллагын       дэргэдэх Барааны    тэмдгийн            шүүхэд Красны октябрь компаний эзэмшиж буй 1102599 дугаартай    2011 оны        11 сарын 03-ны өдрийн анхдагчтай РАКОВЫЕ ШЕЙКИ барааны тэмдэгт үндэслэн гомдол гаргаж, БНХАУ-ын оюуны өмчийн байгууллагаас 2015 оны 9 сарын 15-нд бүтгэхээс татгалзсан шийдвэр, Солонгос улсын Оюуны өмчийн байгууллага 2015 оны 01 сарын 19-нд бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэр тус тус гаргасан байна.

Баримтаар, Р******* компани нь ӨРАВ5 барааны тэмдгийг Монгол улсад бүртгүүлэх хүсэлт огт гаргаагүй, харин хүсэлт гаргасан бүх оронд бүртгэгдээгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжпэлд үндэслэсэн 1216610 өргөдлийн дугаартай Р******* компаний СРАВЗ барааны тэмдгийг 7 оронд бүртгүүлэхээр мэдүүлсэн, эдгээрт бүгдэд нь К******* компаниас эсэргүүцэл, гомдол гаргаж Красный Сжтябрь компаний талд нийт 8 шийдвэр гарсан байна. Баримтаар нотлогдож байгаагаар Р******* компаний КОР1Х/КА барааны тэмдгийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан улс бүхэнд К******* компаниас эсэргүүцэл, гомдол гаргасан байгаа нь эдгээр компанийн хооронд зөрчил маргаан маш их байгааг харуулж байна. Р******* компаниас Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын Протоколын дагуу Монгол улсад бүртгүүлэхээр мэдүүлсэн 23 барааны тэмдэг байгаагаас 17 барааны тэмдэг бүртгэгдэж 3 барааны тэмдэг цуцлагдсан байна. Эдгээрийн дунд КРАВ5 нэртэй барааны тэмдэг байхгүй байна. Нэхэмжпэгчийн нэхэмжлэлд үндэслэсэн СК ХХК-ийн импортлож буй Р******* компаний үйлдвэрлэсэн, ба К КОКОУКА 1ШШ1*а«а1м^ ба 2; бүтээгдэхүүн нь, Красный октябрь компаний эзэмшиж буй  барааны тэмдгүүдтэй төсөөтэй, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахуйц гэдгийг Оюуны өмчийн газрын шинжээчийн дүгнэлт нотолж байгаагийн дээр Р******* мэдүүлэг гаргасан бүх улс орны Оюуны өмчийн байгууллагууд ба Шүүхийн шийдвэрүүд мөн адил байна. П ХХК-аас Барааны эзэмшигчийн эрхийн зөрчлийг арилгуулах н- гсмдол гаргасны дагуу, эдгээр нотлох баримт болон зөрчлийн хэргийн 5902000168 дугаартай нотлох баримтуудад үндэслэн Хяналтын улсын байцаагч Б.Ц би, СК ХХК нь К, СРАВ5 нэр гэй бүтээгдэхүүнийг импортлон хилээс нэвтрүүлсэн, худалдаанд гаргасан, худалдааны сүлжээгээр түгээсэн, худалдааны үйл ажиллагаандаа ашигласан, худалдаалах зориулалтаар Хадгалсан д-;:үйлдэл нь бусдын барааны тэмдгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж байгаа хууль бус үйлдэл болохыг тогтоож, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 8.5 дутаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн болохыг тогтоож дээрх зөрчил гаргасан СК ХХК-д Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгиин дагуу 3,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд “хэрэглэгчийн эрхийг зөрчсөн гэсэн нь" гэж үндэслэсэнтэй огт хамаагүй гагцхүү барааны тэмдэг эзэмшигчийн эрийг зөрчсөн үйлдэлд үндэслэсэн ба Хяналтын улсын байцаагч Б.Ц миний гаргасан /дээрийг хүчингүй болгох баримт нотолгоо одоогоор алга байна. Энд болон зөрчлийн хэргийн 1902000168 дугаартай нотлох баримтууд миний гаргасан /двэрийг 100% нотолж байна. Тиймээс, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн '4******* нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгох үндэслэл байхгүй юм. СК  ХХК хууль зөрчсөн үйлдлээ мэдсээр байж, Монгол Улсад огт хамаарахгүй хэрнээ, 1,'н хамгаалалт хийгдээгүй баримтаар үл нотлогдох үндэслэл гарган нэхэмжпэл аж байгаа нь түр ч болов хугацаанд, тухайлбал шүүх хэргийг хянан үзэж шийдвэр гаргах хүртэл ч болов хууль бус ажиллагаагаа /барааны зөрчилтэй бүтээгдэхүүн худалдан борлуулах, импортоор нэвтрүүлэх/ үргэлжпүүлэх гэсэн гэж ойлгож байна.

Иймд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №14******* дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 1ийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч  “СК” ХХК тус шүүхэд хандан “...Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Цгийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 14******* тоот шийтгэлийн хуудсаар “СК” ХХК-д 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгууль оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Шүүх гомдлын шаардлагын хүрээнд, гомдол гаргагч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Оросын Холбооны Улсын “К*******” нээлттэй хувьцаат компаниас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч “П” оюуны өмчийн итгэмжлэгдсэн товчоо /“П” ХХК/-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Уээс 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ВТ-2019-001765/87/RU/ACP/KO дугаар албан бичгээр Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтэст хандан “Барааны тэмдгийн ашиглалттай холбоотой гомдол, хүсэлт”-ийг гаргасны дагуу Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Ц Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.“Оюуны өмчийн хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид “улсын байцаагч” гэх/ оюуны өмчийн хяналтын чиглэлээр Төрийн хяналт шалгалтын тухай, Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.”Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ”-т заасан хугацааны дотор хяналт шалгалтын ажлыг эхлүүлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1902000168 дугаар зөрчлийн хэргийг нээжээ.

2. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, “Красный октябрь” нээлттэй хувьцаат компани нь тус улсад 2004 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Кровка  барааны тэмдгийг барааны тэмдгийн улсын бүртгэлийн М-08 дугаарт, бараа ба үйлчилгээний 30, 31, 33 дугаар ангилалд /чихэр, чихрэн бүтээгдэхүүн; конфет; карамель; чихэр, шоколад, пралин; вафли; вафлитай шоколад, какао бүтээгдэхүүн; бялуу гэх мэт/ бүтээгдэхүүнд бүртгүүлэн эрхийн хамгаалалт хийлгэсэн болох нь http:publish.ipom.mn/wopublish, www.wipo.int цахим хаяг дахь улсын бүртгэлээр болон хэрэгт авагдсан холбогдох бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Ийнхүү барааны тэмдгийн эрхийн хамгаалалт хийлгэх нь “Красный октябрь” нээлттэй хувьцаат компанид Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д “барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлсэн бол 12 дугаар зүйлийн 12.3.4-д заасны дагуу бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах”  эрхийг  эрхий бий болгох ач холбогдолтой.

3. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад, хариуцагчаас 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоос, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “СК” ХХК-ийн гадаад харилцааны менежер Э.Аюурдоржоос тайлбар, мэдүүлэг авч, “БОСА, И-март, Миний, Номин, Оргил, Сансар сүлжээ дэлгүүрүүд, Белорус чихэр дэлгүүр, Улаанбаатар их дэлгүүр болон бусад хүнсний дэлгүүрүүд, Амгалан, Барс, Баянзүрх, Бөмбөгөр, Дүнжингарав, Нарантуул, Хархорин зэрэг худалдааны төвүүдэд” шалгалт хийх ажлыг эхлүүлжээ.

4. Холбогдогчоос авсан мэдүүлэг, Гаалийн ерөнхий газрын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 03-2/1630 дугаар албан бичгээр гомдол гаргагч “СК” ХХК нь 2017-2019 оны аж ахуйн нэгж байгууллагын имдортын мэдээллээр хамрах хугацаанд нийт 273278,83 кг эрхийн зөрчилтэй, ”К*******” чихрийг, 127662,1 кг “Р*******” чихрийг тус улсад импортлон оруулж ирсэн болох нь тогтоогдож байх тул Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Цгийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 14******* тоот шийтгэлийн хуудсаар “СК” ХХК-д эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй худалдан борлуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байна гэж шүүх үзлээ.

Үүнтэй холбогдуулан, гомдол гаргагч “СК” ХХК-иас 1902000168 дугаартай зөрчлийн хэрэг болон тус хэрэгт 2019 оны 3 сарын 18-ны өдөр, ОХУ-ын Joint-Stock Company  Company  krasnyj Octyabr, Оpen-Type Joint Stock Company pen-Type Joint Stock Company “ROT FRONT” компанийy итгэмжлэгдсэн төлөөлөгч П оюуны өмчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн газраас Барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчиж буй асуудлаар гаргасан гомдлын материалд энэ тухай тодорхой байгаа бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад СК ХХК уг гомдлын материалыг бүрэн эхээр нь хуулбарлан авсан болно. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн үндэслэлд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 7.2, 11.2, 23.2, 12.1, 12.2 дугаар зүйлд заасан эрх нь, өөрөөр хэлбэл К барааны тэмдгийг барааны тэмдгийн олон улсын ангилалын 30, 31 ба 33 дугаар ангилалд хамаарах бараанд тухайлбал, 30 дугаар ангилалд чихэр, чихрэн бүтээгдэхүүн; карамель; чихэр, шоколад, пралин; вафли; какао бүтээгдэхүүн; нарийн боов, заварной; марципан; шоколад суурилсан ундаа; кофе суурилсан ундаа; кофе; цай; бялуу гэх мэт бүтээгдэхүүнд хэрэглэх эрх нь зөвхөн ОХУ-ын К******* үйлдвэрт байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д "барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ”, 12.2-т “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүртгэгдсэн бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ" гэж заасан байх бөгөөд эндээс К барааны тэмдгийн онцгой эрх, шаардах эрх нь Оросын Холбооны Улсын К******* үйлдвэрийн хувьд 2004 оны 11 сарын 26-ны өдрөөс эхлэн үүссэн байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараах онцгой эрх эдэлнэ”, 12.3.1-д “бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх", 12.3.2-т “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад ашиглуулах”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно”, 13.1.1 -д “барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол", 13.1 2-т “барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн бол", 13.1.3-т “барааны тэмдэг бүхий барааг хилээр

нэвтрүүлсэн” гэж заасан байх бөгөөд тус хуулийн заалтаас харвал К барааны тэмдгийг, Монгол улсын нутаг дэвсгэр дээр жишээ нь, К нэрийг чихэр, чихрэн бүтээгдэхүүн; карамель; чихэр, шоколад, вафли бүтээгдэхүүн дээр хэрэглэх, К нэртэй чихэр, чихрэн бүтээгдэхүүн; карамель; чихэр, шоколад, вафли нийлүүлэх, К нэртэй чихэр, чихрэн бүтээгдэхүүн; карамель; чихэр, шоколад, вафли худалдаанд гаргах, К нэртэй чихэр, чихрэн бүтээгдэхүүн; карамель; чихэр, шоколад, вафли хадгалах, К нэртэй чихэр, чихрэн бүтээгдэхүүн; карамель; чихэр, шоколад, вафли хилээр нэвтрүүлэх эрх нь зөвхөн ОХУ-ын К******* үйлдвэрт байгаа бөгөөд энэ онцгой эрх, мөн шаардах эрх нь 2004 оны 11 сарын 26-ны өдрөөс эхэлсэн байна. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараах онцгой эрх эдэлнэ", 12.3.2-т “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад ашиглуулах", гэж зааснаар К барааны тэмдгийг ашиглуулах эрхийг Оросын Холбооны Улсын К******* үйлдвэр өгөх ёстой байна, харин Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад "...Манай компаний албан ёсны эрхтэйгээр ‘Р*******” үйлдвэрээс импортоор оруулж ирдэг...” гэсэнчлэн Монгол улсад Оросын Холбооны Улсын К******* үйлдвэрийн нэр дээр бүртгэгдсэн К барааны тэмдгийг ашиглах эрхийг СК ХХК-аас олгох ёсгүй” гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй,

Оросын Холбооны Улсын “Красный октябрь” нээлттэй хувьцаат компани нь тус улсад 2004 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Кровка  барааны тэмдгийг барааны тэмдгийн улсын бүртгэлийн М-08 дугаарт бүртгүүлэн эрхийн хамгаалалт хийлгэсэн байдаг болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд гомдол гаргагч “СК” ХХК нь Оросын Холбооны Улсын “Красный октябрь” нээлттэй хувьцаат компаниас нь к чихрийг хилээр нэвтрүүлэн оруулж ирж, тодорхой худалдааны цэгүүдээр дамжуулан борлуулсан үйлдэл нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан журмын дагуу эрхийн хамгаалалт хийгдсэн бусад этгээдийн эрх ашгийг хөндсөн байх тул Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Цгийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 14******* тоот шийтгэлийн хуудсаар “СК” ХХК-д 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгууль оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.1, 12 дугаар зүйлийн 12.3.4, 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.3, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн гомдол гаргагч “СК” ХХК-иас Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Цд холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Цгийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 14******* тоот шийтгэлийн хуудсаар “СК” ХХК-д 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгууль оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.О