Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
Хэргийн индекс | 132/2017/00025/И |
Дугаар | 00090 |
Огноо | 2017-03-06 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 00090
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн биУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 33-Ахуй үйлчилгээний төвд байрлах Сүлжээт зам ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багт оршин суух Ц.Амарт холбогдох 1370000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00025/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүлжээт зам ХХК 2015 01 04- .аа 1 1.5- 10 , 1 2015 05 - . 3 - 400000 . 1370000 , 2015 05 , .ааг 1370000 гэжээ.
Хариуцагч Ц.Амар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүлжээт зам ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Иргэн Ц.Амар нь Сүлжээт зам ХХК -иас 2015 оны 01 дүгээр сард 1370000 төгрөг авсан. Авсан мөнгөө малаар үнэлж өгөхөөр тохиролцсон байсан. Нэг удаа ирж уулзсан, дахин уулзаж, яриагүй. Манайх өвөлжөөнд буухаараа утас сүлжээгүй холбогдох боломжгүй байдаг. Малаа ирж авах хугацаанд нь өгнө. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Сүлжээт зам ХХК нь Ц.Амарт холбогдуулан 1370000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1370000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар ѿ -ийн нэхэмжлэлтэй Ц.Амарт холбогдох 1370000 /нэг сая гурван зуун далан мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 36670 /гучин зургаан мянга зургаан зуун дал/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 18335 /арван найман мянга гурван зуун гучин тав/ төгрөг, хариуцагчаас 18335 /арван найман мянга гурван зуун гучин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН