Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 00094

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар Хутаг-Өндөр 1 дүгээр баг 2 дугаар хороо 9-02 тоотод Б.Лхагвын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00029/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч 1965 онд төрсөн, 52 настай, эгтэй, бүрэн бус дунд , Булган аймгийн Хутаг-Өндөр 1 дүгээр баг 2 дугаар хороо 9-02 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Баасангийн Лхагва /РД:ГН65102703/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Лхагва шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1981 оноос 1982 оны 10 сар хүртэл Булган аймгийн - ажиллаж байсан ба 1982 1982 10 01-ний 1984 12 31-ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр байхгүй болсон тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгож байсан боловч 1981 01 01- 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 12 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийг дуустал, 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал - , 1982 10 01-ний 31-ний өдрийг дуустал, 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 12 31- үеийн баримт олдоогүй учраас тогтоолгож чадаагүй юм. Иймд дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Лхагва нь Булган аймгийн - 1981 01 01- 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал , 1982 10 01-ний 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 12 31- тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 56 дугаартай цалингийн лавлагаа, Б.Лхагвын нэрээр 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нээсэн №686557 дугаартай МҮЭ-ийн гишүүний үнэмлэх, ухайн үед Б.Лхагватай хамт ажиллаж байсан гэрч Л.Тэгшбаярын өгсөн Би Булган аймгийн - н Тариа бригадад 1980 оноос 1998 он хүртэл тогоочоор ажиллаж байсан. Б.Лхагва нь тус н Тариа бригадад 1982 оноос 1984 оныг дуустал тогоочоор ажиллаж байсан. Тухайн үед бид хамт тогоочоор ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрч З.Даваасамбуугийн өгсөн Би Булган аймгийн - н 4 дүгээр бригадад 1981 оны 06 дугаар сараас эхлэн аавыгаа дагаж тракторын жолоочийн туслахаар ажиллаж эхэлсэн. Б.Лхагва нь тус н Тариа бригадад намайг 1981 онд намайг аавыгаа дагаж ажилладаг байхад тогоочоор ажиллаж байсан. Би 1984 оны 06 дугаар сард цэрэгт явсан. Намайг цэрэгт явах үед Б.Лхагва нь тогоочоор ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Гөрөөчин овогт Баасангийн Лхагвыг Булган аймгийн - 1981 01 01- 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 1 /нэг/ жил, 1982 10 01-ний 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 12 31- 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар, улсад 03 /гурав/ 02 /хоёр/ ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН