Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
Хэргийн индекс | 132/2017/00090/И |
Дугаар | 00095 |
Огноо | 2017-03-06 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 00095
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар 2 дугаа Д.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00090/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч 1956 онд төрсөн, бага боловсролтой, Булган аймгийн Могод сумын 2 дугаар багт оршин суух Жонги овогт Дэмбэрэлийн Лхагвасүрэн /ГЕ58010950/, нарийн бичгийн даргаС.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Лхагвасүрэн шүүхэд эл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд 1973 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байгаад цэрэгт явсан. 1978 оны 6 сард цэргээс халагдаж ирээд мөн оныхоо 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус нэгдэлдээ малчинаар . Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Лхагвасүрэн нь Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд 1973 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчинаар байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Архивын тасгийн 2012 оны 01 дүгээр сарын 18- өдрийн 52 дугаартай лавлагаа, ухайн үед Д.Лхагвасүрэнтэй хамт ажиллаж байсан гэрч Д.Бямбацогтын өгсөн ..Би Булган аймгийн Могод сумын 2 дугаар бригадад 1986 оноос 1988 он хүртэл малчин, агентаар ажиллаж байсан. Д.Лхагвасүрэн нь тус нэгдэлд 1973 оноос 1995 оныг дуустал малчинаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жонги овогт Дэмбэрэлийн Лхагвасүрэнг Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд 1973 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчинаар нийт 19 /арван ес/ жил 03 /гурав/ сар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, 㺺 шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, 㺺 шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН