| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2017/00441/и |
| Дугаар | 893 |
| Огноо | 2017-04-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 893
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо Сөүлийн гудамж 25 “Хаан банк” ХХК /УБД:9016001011, РД:2693321/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Макс 30-46 тоотод оршин суух, Мандал овогт Алтангэрэлийн Уранзолбоо /РД:ЕО82081602/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5, 739, 633.53 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2011 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа, хариуцагч А.Уранзолбоо, хариуцагчийн өмгөөлөгч Б.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.Уранзолбоо нь 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 2,100,000 төгрөг, 2010 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 104,800 төгрөг, 2010 оны 9 дүгээр сарын 7-нд 104,800 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 06-нд 1,000,000 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 7-нд 143,400 төгрөг, 2010 оны 11 дүгээр сарын 25-нд 75,000 төгрөг, 2011 оны 1 дүгээр сарын 12-нд 1,500,000 төгрөг, 2011 оны 4 дүгээр сарын 13-нд 400,000 төгрөг, 2011 оны 5 дугаар сарын 26-нд 168,150 төгрөг, 2011 оны 7 дугаар сарын 25-нд 706,707 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 3-нд 1/03/2011 тоот зээлийн гэрээ байгуулан 4,861,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай “цалингийн зээлийн” зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд зурагт 29 инч, хөргөгч, компьютер делл, тоос сорогч зэрэг хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулсан байна. 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 12 тоот Хэрэглээний лизингийн барьцаат зээлийн гэрээгээр 497,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Тошиба маркийн зурагтыг барьцаалуулсан. Зээлдэгч үндсэн зээлд 3,651,790.36 төгрөг, зээлийн хүүд 1,245,157.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 74,077.8 төгрөг, нийт 4,971,025.41 төгрөг төлсөн байна. Хэрэглээний лизингийн үндсэн зээлд 472,316.8 төгрөг, зээлийн хүүд 62,544.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,069.4 төгрөг нийт 536,931.14 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгч зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: цалингийн зээлийн төлбөр гаргуулах үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 3,251,608.2 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,709,131.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 352,569.73 төгрөг, хэрэглээний лизингийн барьцаат зээлийн гэрээний төлбөр үндсэн зээлийн үлдэгдл 112,683.2 төгрөг, зээлийн хүү 100,545.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,307.18 төгрөг, нотариатын төлбөр 3500 төгрөг бүгд 5,549,344.7 төгрөг, зээлийн төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө зурагт 29 инч тошиба, хөргөгч, компьютер делл, тоос сорогч болон зээлдэгчийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:
2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн зээлийн гэрээгээр Хаан банк ХХК-тай харилцан тохиролцож 2,100,000 төгрөгийн зээл авсан нь үнэн, зээлийн гэрээг бид бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Харин 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг, 2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 1,500,000 төгрөг, 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 400,000 төгрөг, 2011 оны 7 дугаар сарын 706,707 төгрөгийн зээл, мөнгийг бэлнээр аваагүй, зээлийн гэрээ байгуулсан гэдгийг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ зээлийн гэрээний үүрэгт 4 860 000 төгрөг харилцах дансаар хариуцагч А.Уранзолбоогийн дансанд ороогүй. Иймд энэ зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ байна. Зээлийн гэрээ байгуулагдах гол үндэслэл нь мөнгө хариуцагч А.Уранзолбоогийн дансанд шилжиж орсноор гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно. Гэтэл талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасанаа дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Зээлдэгчтэй 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн цалингийн зээлийг олгож эхэлсэн. Энэ зээлийн гэрээний үлдэгдлүүд дээр харилцагчийн зөвшөөрсний дагуу зээлийн нэмэлт олголтуудыг хийж өгсөн. 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ нь өөрөө өмнө зээлийн гэрээний үлдэгдэл нэмэх нь 651 000 төгрөг олгосон гэсэн нөхцөлтэй зээлийн гэрээ байгаа. Түүнээс биш 4 861 000 төгрөгийн зээлдэгчид шилжүүлсэн гэсэн утга бүхий зээлийн гэрээ биш, энэ зээлийн гэрээнд зээлдэгч А.Уранзолбоо өөрөө гарын үсэг зурсан. өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үлдэгдэлийн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймд уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж үзэж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус тооцуулах гэж байгаа зүйл нь иргэд хоорондын зээлийн гэрээнд хэрэглэгдэг гэдэг зохицуулалтай. Банкууд өөрөө тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд иймд Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд зааснаар банкнаас иргэдэд олгож байгаа зээл, иргэд хуулийн этгээдэд олгож байгаа зээлийг эдгээр хуулийн зохицуулалтаар зохицуулдаг. Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд зааснаар төлбөрийн шаардлага бичгээр байгуулагдсан. Иймд хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Зээлийн гэрээний үлдэгдэл дээр нэмэх нь зээл олгож болохгүй гэдэг нөхцөл нь өөрөө хууль бус юм гэдэг хуулийн заалт байхгүй. зээлийн гэрээний чөлөөт байдлыг дагуу энэ зээлийн гэрээ хийгдсэн. Үлдэгдэл дээр нь нэмж олгоод нийт дүнгээр нь олгосон энэ зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байхгүй. иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь хариуцагч А.Уранзолбоод холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,739,633.53 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэл, 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 5,739,633.53 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 190,288.46 төгрөгөөр багасгаж 5,549,345.07 төгрөгийг нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь 2010.07.07-ны өдөр 2,100,000 төгрөг, 2010.10.06 өдөр 1,000,000 төгрөг, 2011.01.12-ны өдөр 1,500,000 төгрөг, 2011.04.13-ны өдөр 400,000 төгрөг, 2011.07.25-ны өдөр 706,707 төгрөгийг, 2011.11.03-ны өдөр 600,541 төгрөгийн зээлүүдийг тус тус зээлсэн ба зээлдэгч А.Уранзолбоо урьд авсан зээлээ бүрэн хааж, дуусгаагүй байхдаа нэмж бага багаар зээл авч байсан ба нийт 6,735,249 төгрөгийн зээл авч, 3,483,639.86 төгрөгийг хариуцагч төлсөн, үндсэн зээл, хүү, алданги, нэмэгдүүлсэн хүү 5,316,809 төгрөг, хэрэглээний зээлийн үлдэгдэл 232 535 төгрөг нийт 5, 549,344 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч 2010.07.07-нд 2,100,000 төгрөг, 2010.10.06-нд 1,000,000 төгрөг, 2011.01.12-нд 1,500,000 төгрөг, 2011.04.13-нд 400,000 төгрөг, 2011.07.25-нд 706,707 төгрөгийн цалингийн зээлүүд ,мөн 2011.05.17-нд 497,000 төгрөгийн хэрэглээний зээлийг тус тус авсан. Бусад нэхэмжлэлд дурдсан зээлийг аваагүй, зээл төлөлтийг хэрхэн төлж байгаа талаар сайн ойлгохгүй байгаа тул зээлээ төлсөн гэж үзэж байгаа, хэрэглээний зээлийг төлөөгүйн үнэн гэхдээ уг гэрээний дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
“Хаан банк” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч А.Уранзолбоогоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг тус тус шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь хариуцагч А.Уранзолбоод 2010.07.07-ны өдөр 2,100,000 төгрөг, 2010.10.06 өдөр 1,000,000 төгрөг, 2011.01.12-ны өдөр 1,500,000 төгрөг, 2011.04.13-ны өдөр 400,000 төгрөг, 2011.07.25-ны өдөр 706,707 төгрөгийг, 2011.11.03-ны өдөр 600,541 төгрөгийг тус тус зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээл болон барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байна. /хх-7-9, 24-32, 62-73, 77-106/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар талууд өөрсдийн тайлбар, татгалзал, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар дээр авсан зээлүүдийг бүрэн төлж, үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Харин “Хаан банк” ХХК нь 2011 оны 5 сарын 17-ны барьцаат зээлийн гэрээний дагуу 497, 000 төгрөгийн хэрэглээний зээлийг хариуцагчид олгож, үлдэгдэл 232,535 төгрөгийн үүргийг хариуцагч биелүүлээгүй, зээлийн хугацаа 2012 оны 11 сарын 10-ны өдөр дууссан, зээлдэгч 2012.11.17-ны өдөр мөнгө төлснөөс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй байна. Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь зээлийн гэрээний хугацаа дуусаж, үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлэхгүй байхад хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” зааснаар шаардах эрхийн хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 232,535 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд ..........................................
Зохигчдын хооронд байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлж, хуульд заасан хэлбэрийг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт зааснаар Их монгол овогт Алтан-Одын Дөлгөөнөөс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 56,040,000 төгрөг гаргуулан “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 438,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 438,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 89,300 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох 000231642 гэрчилгээний дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү2201002402 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хороолол 8 дугаар байрны 326 тоот 18 м.кв нэг өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдахыг Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ