Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Г.Баясгалан,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........... овогт Д.Бд холбогдох эрүүгийн 2107 00000 0260 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ......-ны өдөр ******* аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, эзэмшсэн боловсролгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ............................. тоотод оршин суудаг,

Урьд ******* аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 23- ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231- р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, улмаар тус аймгийн Давж заалдах шатны шүүхээс 2001 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн магадлалаар 2 жил хорих ялыг 2 жилийн хугацаанд тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай,  /РД: ..................../,

...... овогт Д.Б.

 

            Холбогдсон хэргийн талаар:                                                                       

 

Шүүгдэгч Д.Бийн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 17 цагийн орчимд .............................тоотод байрлах дугуй засварын газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ өөрийн үеэл дүү Г.Нтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний толгойн тус газарт нь дугуй засварын багаж хэрэгсэл гэх металл төмрөөр цохиж “толгойн хуйх, баруун хөмсгөнд шарх” гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэргийн талаар дараах байдлаар

мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр гэмт хэргийн талаар дараах нотлох баримтуудыг хэлэлцүүллээ. Үүнд:

 

Улсын яллагчийн зүгээс:

 

Хохирогч Г.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчимд ..........................................ад байх дэлгүүрээс Хараа нэртэй 0.5 литрийн архи аваад, ганцаараа талыг нь уусан. Тэгээд үеэл ах Д.Бийн ажиллуулдаг .......................................... тоотод байх дугуй засварын газар луу орсон. Тэгээд Д.Б ах ганцаараа байхаар нь авч орсон тал шилтэй архиа хувааж ууж дуусгачхаад, дахиад архи уумаар санагдаад байхаар нь ахаас архи аваад өг гээд гуйхад “үгүй” гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би “юун сүртэй юм, ганц архи аваад өгчхөж чадахгүй” гээд хэлтэл над руу уурлаж босож ирээд гартаа барьсан байсан жижиг төмрөөрөө миний толгойн тус газарт хоёр цохисон...Миний баруун хөмсөгний ойр орчимд бага зэрэг язарсан байсан...” /хх-12/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.А нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр .......................................... тоот дахь гэртээ байж байгаад 17 цагийн орчимд нөхөр Д.Бийн ажиллуулдаг дугуй засвар луу ортол манай нөхрийн үеэл дүү Г.Н согтуу ирчихсэн манай нөхрөөс архины мөнгө нэхээд хэрэлдэж байсан. Тэгэхээр нь би Г.Ныг эхнэрт нь өгөөд явуулчих санаатай түүний эхнэр болох Б.Д руу залгаж “ирж нөхрөө ав” гэж хэлчхээд буцаад дугуй засвар луу ортол Г.Нын толгойноос нь цус гарчихсан, хоорондоо зодолдсон байдалтай байж байсан...” /хх-14/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би ажил дээрээ байсан чинь манай хамаатны ******* гэх залуугийн эхнэр А над руу утсаар залгаад “энэ архичин нөхрөө ав, энд Б-ээс архины мөнгө нэхээд гай болоод байна, энийг ирж ав” гэсэн. Тэгээд очиход манай нөхөр Нын нүүр нь цус болчихсон сууж байхаар нь юу болсон талаар асуухад ******* “танай нөхөр надаас архины мөнгө нэхээд байхаар нь зодсон юм” гэж хэлсэн...” /хх-16/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 602 дугаартай шинжээчийн дүгнэлт.

  1. Г.Нын биед толгойн хуйх, баруун хөмсгөнд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-20-21/ гэх дүгнэлт,

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “дугуй засварын багаж” гэх мөнгөлөг өнгийн металлыг хураагдан ирсэн боолтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл /онлайнаар/-ийн зүгээс:

Хохирогч Г.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчимд ..........................................ад байх дэлгүүрээс Хараа нэртэй 0.5 литрийн архи аваад, ганцаараа талыг нь уусан. Тэгээд үеэл ах Д.Бийн ажиллуулдаг .......................................... тоотод байх дугуй засварын газар луу орсон. Тэгээд Д.Б ах ганцаараа байхаар нь авч орсон тал шилтэй архиа хувааж ууж дуусгачхаад, дахиад архи уумаар санагдаад байхаар нь ахаас архи аваад өг гээд гуйхад “үгүй” гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би “юун сүртэй юм, ганц архи аваад өгчхөж чадахгүй” гээд хэлтэл над руу уурлаж босож ирээд гартаа барьсан байсан жижиг төмрөөрөө миний толгойн тус газарт хоёр цохисон...Миний баруун хөмсөгний ойр орчимд бага зэрэг язарсан байсан...” /хх-12/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт /хх-37-39/,

Хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлүүлэх хүсэлт /хх-56/ гэх зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас : Шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудаар хангалттай тогтоогдож байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах боломжтой гэж үзэж байгаа гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: ”... Миний үйлчлүүлэгч өөрийн гэм буруугаа ухаарч хохирогчид хохирол төлбөр төлсөн. Энэ хэрэг гаргах нөхцөл шалтгаан нь хохирогчийн зүй бус харилцаанаас нөлөөлсөн. Үүнийгээ хохирогч хэлсэн байдаг. Энэ зүйлийг харгалзан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийн  төрлөөс торгох ял буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэлээр шийтгэж өгнө үү. гэсэн гэм буруугийн талаарх дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох: Хохирогч Г.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... би “юун сүртэй юм, ганц архи аваад өгчхөж чадахгүй” гээд хэлтэл над руу уурлаж босож ирээд гартаа барьсан байсан жижиг төмрөөрөө миний толгойн тус газарт хоёр цохисон...Миний баруун хөмсөгний ойр орчимд бага зэрэг язарсан байсан...” гэх мэдүүлэг, Гэрч Т.А нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... буцаад дугуй засвар луу ортол Г.Нын толгойноос нь цус гарчихсан, хоорондоо зодолдсон байдалтай байж байсан...” гэх мэдүүлэг, Гэрч Б.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... манай нөхөр Нын нүүр нь цус болчихсон сууж байхаар нь юу болсон талаар асуухад ******* “танай нөхөр надаас архины мөнгө нэхээд байхаар нь зодсон юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 602 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт, хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлүүлэх хүсэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Бийг 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 17 цагийн орчимд .............................тоотод байрлах дугуй засварын газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ өөрийн үеэл дүү Г.Нтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний толгойн тус газарт нь дугуй засварын багаж хэрэгсэл гэх металл төмрөөр цохиж “толгойн хуйх, баруун хөмсгөнд шарх” гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

           

       Шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

             Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж ирүүлсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна гэж үзэв.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Д.Бд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал болгосныг шүүгдэгч нь сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд торгох ялыг тохиролцсоны дагуу оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан “дугуй засварын багаж” гэх мөнгөлөг өнгийн металлыг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохоор шүүх үзэв.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ....... овогт Д.Бийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/

хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан “дугуй засварын багаж” гэх мөнгөлөг өнгийн металлыг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД