Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1409

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 40-59 тоотод оршин суух, Дугаржанцан овогт Пүрэвдоржийн Санбуян /РД:ЧЕ87010419/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг Нэхээсгүй эдлэлийн байр “Ар Ий Си” ХХК /УБД:9011062015, РД: 5088763/-нд холбогдох

 

115 411 428 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч П.Санбуян “Шинэ өргөө” хорооллын 610 дугаар байрны 16 тоот 52,86 м.кв талбай бүхий орон сууцтай холбоотой нэхэмжлэлд хариуцагч “Ар Ий Си” ХХК –тай  харилцан тохирч эвлэрлээ.

 

Үүнд. 1.Орон сууц худалдан авсан анхны үнийг 1 м.кв талбайг 1 800 000 төгрөгөөр үнэлэн зөрүү болох 7 929 000 төгрөгийг буцаан олгох, /эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болох өдөр 3 964 500 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор үлдэгдэл 3 964 500 төгрөгийг олгоно/, шүүхэд өгсөн тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 368 000 төгрөгийг эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болох өдөр нэхэмжлэгчид төлөх,  “Ар Ий Си” ХХК нь уг орон сууцанд 400,000 төгрөгийн засварын ажлыг 2017 оны 7 дугаар сарын 15-ны дотор  хийж гүйцэтгэх.

           2. Тус нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад 115 854 634 төгрөгөөс эвлэрлийн гэрээгээр 7 929 000 төгрөгийг авах болж эвлэрсэн тул 107 925 634 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж харилцан тохирч эвлэрлээ гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Санбуян нь 115 411 428 төгрөг гаргуулахаар хариуцагч “Ар Ий Си” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 443 206 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 115 854 634 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч харилцан тохирч нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлага болох 107 925 634 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, Орон сууц худалдан авсан анхны үнийг 1 м.кв талбайг 1 800 000 төгрөгөөр үнэлэн зөрүү буюу нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 7 929 000 төгрөгийг нэхэмжлэгчид эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болох өдөр 3 964 500 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор үлдэгдэл 3 964 500 төгрөгийг  төлж барагдуулах, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 368 000 төгрөгийг эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болох өдөр төлөх, “Шинэ өргөө” хорооллын 610 дугаар байрны 16 тоот 52,86 м.кв талбай бүхий орон сууцанд  400 000 төгрөгийн засварын ажлыг 2017 оны 7 дугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэхэээр талууд харилцан тохиролцож эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчийн эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Санбуян нь нэхэмжлэлийн шаардлага болох 107 925 634 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх 7 929 000 төгрөгийг  “Ар Ий Си” ХХК нь эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болох өдөр 3 964 500 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор үлдэгдэл 3 964 500 төгрөгийг  төлж барагдуулах, улсын  тэмдэгтийн хураамжинд 368 000 төгрөгийг эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болох өдөр нэхэмжлэгчид төлөх, “Шинэ өргөө” хорооллын 610 дугаар байрны 16 тоот 52,86 м.кв талбай бүхий орон сууцанд  400 000 төгрөгийн засварын ажлыг 2017 оны 7 дугаар сарын 15-ны дотор хариуцагч “Ар Ий Си” ХХК нь хийж гүйцэтгэхэээр талууд харилцан тохиролцож зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах  хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Санбуянгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 736 000 төгрөгөөс 368 000 төгрөгийг улсын төсөвт үлдээж, үлдэх 368 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч П.Санбуянд  олгосугай.

 

3. Хариуцагчаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийг талууд эвлэрлийн гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчаас гаргуулан авч байх тул хариуцагчаас дахин  давхардуулж гаргуулах шаардлагагүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар тогтоолд зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                                   

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ОЮУНБИЛЭГ