Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1580

 

 

 

 

 

 

 

 

 

                           Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Шарын гол сум 2 дугаар баг Дархан уурхайчид 6 дугаар гудамж 14 тоотод оршин суух, Төлек овогт  Муратын Мухамед /РД:ББ93030211/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Рапид харш 2 дугаар байр 80 тоотод оршин суух, Йөншөөбү овогт Гарамжавын Болормаа /РД:ЧС77060803/-д холбогдох

500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Мухамед шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Болормаад 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт Түргэн үйлчилгээний цэг ажиллуулж өгнө үйлчилгээний хураамж 1,000,000 төгрөг төл гэсний дагуу 1,000,000 төгрөг өгсөн. Мөнгө авснаас хойш Г.Болормаа нь утсаа авахаа больсон бөгөөд хааяа холбогдохоороо 7 хоног, 1 сарын дараа өгнө гэдэг. Миний бие Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст 4 сард хандахад Г.Болормаа нь надад 500,000 төгрөг өгсөн бөгөөд үлдсэн 500,000 төгрөгийг 5 дугаар сард багтааж өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй. Иймд Г.Болормаагаас 500,000 төгрөг гаргуулж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Г.Болормаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М.Мухамедэд өгөх 500,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс өмнө барагдуулж өгөх нь үнэн болно. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Мухамед нь хариуцагч Г.Болормаад холбогдуулан 500,000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.

 

  Хариуцагч Г.Болормаа нь М.Мухамедаас 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарыг гаргасан тайлбар, 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1,000,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны орлогын баримт, 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн хариуцагч Г.Болормаагийн бичсэн баталгаа гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Болормаа нь нэхэмжлэлийн шаардлага 500,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Мухамедэд төлөхийг зөвшөөрсөн болох нь хариуцагчийн хариу тайлбараар тогтоогдож байна.

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн  нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Г.Болормаагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

                Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Г.Болормаагаа 4,525 төгрөгийг гаргуулж нэхэжлэгчид олгож шийдвэрлэв.

                           

                 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                       

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Нэхэмжлэгч М.Мухамедийн нэхэмжлэлийн шаардлага болох 500,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 5-ны дотор  хариуцагч Г.Болормаа нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,050 төгрөгнөөс 2603030349 тоот данснаас 4,525 төгрөг, хариуцагч Г.Болормаагаас 4,525 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Мухамедэд олгож, үлдэх 4,525 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

  

 

 

 

                              ШҮҮГЧ                                           Ц.ОЮУНБИЛЭГ