Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Г.Баясгалан,

Шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт Ж.Мд холбогдох эрүүгийн 2170 00000 0198 дугаартай хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1008 дугаар магадлалаар 365 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ...... оны .... дүгээр сарын ....-ний өдөр *******од төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Уул уурхайн өндрийн цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ......................................... тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:..................,

******* овогт Ж.М.

 

            Холбогдсон хэргийн талаар:                                                                       

 

Шүүгдэгч Ж.М нь ......................................... тоотод 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Цыг ‘‘гадуур явсан” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон, мөн 2021 оны 08 дугаар сарын 27-ны шөнө 03 цагийн үед хоолойг нь боож, баруун гарлуу нь 4-5 удаа өшиглөж баруун дээд зовхи, зүүн бугалганд цус хурапт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаарх нөхцөл байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Нэмж

ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би дахиж ийм үйлдэл

гаргахгүй..” гэв.

 

Хохирогч Б.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Орой 17 цагийн үед найзындаа сууж байгаад охинтойгоо гэртээ орсон. Тэгээд орой 21 цагийн үед гэртэй ороход шууд нүүр рүү цохисон. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 27-ны шөнө өөрөө дахин босож ирсэн. Би тухайн үед хажуу талынхаа өрөөнд хэвтэж байсан чинь босож ирээд цохисон байдаг. Тэгээд өглөө нь би гэрээсээ гарч явсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 29-ний шөнө эдний хамаатны хүн өнгөрчихлөө гэж ээж нь хэлсэн. Тэгээд тухайн шөнө цагдаад өгсөн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогчид болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон бусад оролцогч нар гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Улсын яллагчийн зүгээс:

 

Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ ирээд сууж байтал найз Б нь манайд ирээд үхрийн гэдэс арилгаад өгөөч гэхээр нь нөхөд Ж.Мд “сая Б залгаад манайд ирээд үхрийн гэдэс арилгаад өгөөч гэж байна, би тэдний гэр очоод ирье” гэж хэлээд охин Хг дагуулаад гэрээсээ гарч Бын гэрт очиж...гэртээ 21 цагийн үед ирсэн. Намайг гэрт ирэх үед манай нөхөр архи уучихсан “чи хаагуур яваад ирж байгаа юм” гэж хэлсэн. Гэтэл ямарч үгийн зөрүүгүй шууд миний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохихоор нь “чи яаж байгаа юм” гээд цааш нь түлхсэн...Тэгтэл шөнө 03 цагийн үед “чи яагаад энд унтаж байгаа юм” гэж хэлээд үснээс зулгаагаад, баруун гарны булчин хэсэгт хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн...Баруун нүд хөхөрч хавдсан, баруун гарын гадна булчин хэсэгт мөн адил хөхөрч хавдсан...Урд өмнө зодож, цохиж байсан удаа байхгүй. Анх удаа миний биед халдаж зодсон...Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-6-7/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 09- -ий өдрийн 462 дугаартай дүгнэлт:

  1. Б.Цын гэх гэрэл зурагт баруун дээд зовхи, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох чурмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." /хх-19-20/ гэх дүгнэлт,

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 36-42-р тал/,

 

Шүүгдэгч Ж.Мгийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Манай эхнэр Б.Ц нь 2021 оны 08 дугаар сарын 26- ны өдөр 17 цагийн үед найзтайгаа уулзаад ирье гэж хэлээд охин Хг дагуулаад гэрээсээ гарч яваад 21 цагийн үед гэртээ ирсэн. Тэгэхээр нь би хаагуур яваад ирж байгаа юм гэтэл өөдөөс найз Бгын гэртүхрийн гэдэс арилгаад ирлээ гэхээр нь битгий худлаа яриад бай гэж хэлээд цээж хэсэгт нь гараараа түлхсэн. Тэгтэл эхнэр би юу гэж чамд худлаа ярьж байдаг юм гэж хэлээд миний өөдөөс дайрахаар нь хоёр гарыг нь доош нь цохиж холдуулах үед надруу дахиж дайрахаар нь баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиод гэрээсээ гарч дэлгүүр ороод нэг шил Хараа нэртэй 0.5 литрийн архи худалдаж аваад буцаж гэртээ орж ганцаараа уугаад унтсан. Тэгээд маргааш өгпөө нь сэрээд тамхи олж татах санаатай гэрээсээ гарч хүнээс тамхи гуйж татчихаад буцаад гэртээ иртэл эхнэр охиноо дагуулаад гараад явчихсан байсан. Тэгэхээр нь хаачсан юм бол гэж бодоод утас руу нь залгахад холбогдох боломжгүй байхаар нь хаачихаа мэдэхгүй байж байгаад гэртээ 2 хоног ганцаараа хоносон. Ингээд 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр МТ клонкийн хажуугаар явж байтал манай эхнэр найз Бтайгаа алхаад явж байхаар нь очиж “машинд суу” гэхэд “суухгүй” гээд бид хоёр хэсэг хоорондоо маргалдаж байгаад Цыг тухайн газар орхиод гэртээ хариад байж байтал миний араас Ц орж ирсэн. Цыг орж ирсний дараа төд удалгүй цагдаа нар түүний араас нь орж ирээд намай эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн...” /хх-29-30/ зэрэг бусад нотлох баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Ж.Мг холбогдсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруугийн талаарх дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

 

Хохирогч Б.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....ямарч үгийн зөрүүгүй шууд миний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохихоор нь “чи яаж байгаа юм” гээд цааш нь түлхсэн...Тэгтэл шөнө 03 цагийн үед “чи яагаад энд унтаж байгаа юм” гэж хэлээд үснээс зулгаагаад, баруун гарны булчин хэсэгт хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн...Баруун нүд хөхөрч хавдсан, баруун гарын гадна булчин хэсэгт мөн адил хөхөрч хавдсан...Урд өмнө зодож, цохиж байсан удаа байхгүй. Анх удаа миний биед халдаж зодсон...Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 09- -ий өдрийн 462 дугаартай дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Шүүгдэгч Ж.Мгийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Тэгтэл эхнэр би юу гэж чамд худлаа ярьж байдаг юм гэж хэлээд миний өөдөөс дайрахаар нь хоёр гарыг нь доош нь цохиж холдуулах үед надруу дахиж дайрахаар нь баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиод гэрээсээ гарч дэлгүүр ороод нэг шил Хараа нэртэй 0.5 литрийн архи худалдаж аваад буцаж гэртээ орж ганцаараа уугаад унтсан...”гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Шүүгдэгч Ж.М нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн үед ............................ тоотод эхнэр Б.Цыг ‘‘гадуур явсан” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон, мөн 2021 оны 08 дугаар сарын 27-ны шөнө 03 цагийн үед хоолойг нь боож, баруун гарлуу нь 4-5 удаа өшиглөж баруун дээд зовхи, зүүн бугалганд цус хурапт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

           

Шүүгдэгч Ж.Мд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан х гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Ж.Мд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал болгосныг шүүгдэгч нь сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд торгох ялыг тохиролцсоны дагуу оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хохирогч Б.Ц нь шүүгдэгч Ж.Мд гомдолгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ....... овогт Ж.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мд 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мд оногдуулсан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ж.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД