Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
Хэргийн индекс | 107/2022/0011/э |
Дугаар | 2022/ШЦТ/14 |
Огноо | 2022-01-19 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Э.Баасанбаяр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/14
2022 01 19 2022/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгч, хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2104000960115 дугаартай хэргийг 20******* оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо *******илчингийн .....тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо *******илчингийн ..... тоотод түр оршин сууж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ш-д ******* У-н ******* /РД: /,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 14-ний орой 20:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын хашаан дотор хохирогч -тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөж биеийн эрүүл мэндэд нь дээд үүдэн шүдний булгаралт, доод уруулын язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.
ТОДОР*******ОЙЛО******* нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Багануур дүүргийн 1 дүгээр хороонд баригдаж байгаа Прокурорын барилгын дотор засал хийхээр ирсэн. Тэгээд орой нь хамт ажилладаг А, түүний эхнэр, Аах бид дөрөв 2 шил архи А-н машинд хувааж уусан. Би гарч баригдаж байгаа барилгын довжоо, шатыг харчихаад буцаад иртэл Б А ахын нүүр лүү нь цохиод хамраас нь цус гаргачихсан байсан. Тэгээд би А ахыг өмөөрөөд Б-тэй маргалдаж, барьцалдаж байтал Б газарт унахаар нь нүүр рүү нь нэг удаа өшиглөчихсөн. Тэр үед Б босч ирээд шүд хугарчихлаа гэж байсан. Миний буруу, гэмшиж байна” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 64-р хуудас/,
-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/,
Гэрч Д.Ш-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
Гэрч Г.Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх *******эсгийн шинжээч эмчийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 259 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-41-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 68-88-р хуудас/,
Шүүгдэгч *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 112-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 14-ний орой 20:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын хашаан дотор хохирогч -тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөж биеийн эрүүл мэндэд нь дээд үүдэн шүдний булгаралт, доод уруулын язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл гаргасан болох нь:
- -н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 14-ний орой 20 цаг өнгөрч байхад би ажлын байран дээрээ байсан. *******амт ажилладаг ******* гэх залуу ахалж байгаа даргатай хамт архи уугаад сууж байхаар нь тэр архинаас нь би хоёр хундага татсан. Тэгээд тэр хавиар явж байтал Амараа ах согтуу явж байхаар нь унтуулах гээд байж байхад “чи дандаа намайг ингэдэг” гээд миний баруун талын шанаа хэсэгт нэг удаа гараараа хальт цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь 2-3 удаа алгадаад гараад явсан. Тэгтэл ******* гэх залуу “Ахыг маань зодлоо” гээд над руу дайрсан. Тэгээд ******* бид хоёр зууралдаад ноцолдож байхад ******* миний шүд рүү өшиглөчихсөн. Одоо миний шүд зүгээр болсон ба надад гомдол санал, хохирол төлбөр, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14, 118-р хуудас/,
- Гэрч Д.Ш-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 14-ний орой бригдынхаа 2 залуугийн хамтаар халуун усанд орчихоод 20 цагийн үед барилгын талбай дээр байрлах гэртээ ирээд байж байтал баруун талын гэрт хүмүүс маргалдаад байсан. Тэгээд би баруун гэр рүү ороход 2 тогооч эмэгтэй, Ш, А, Б, А гэх хүмүүс байсан. А, Ш хоёр гэрээс гараад явчихсан. Тухайн үед Б А-г унтуулах гэж байгаад дээрээс нь дараад уначихсан. Тэгэхэд А босч ирээд Б-г өшиглөх гэж оролдсон. Б-г гэрээс гараад явсаны дараа Аорж ирээд “А ахыг хэн зодсон” гэж согтуурхаж байхад Б гаднаас А-г дуудсан. Барилгын хойд талд А, Б хоёр хоорондоо ноцолдож байсан. Б цааш алхахад Ш цаанаас ирээд Б-тэй зодолдсон. Б газар унаад босохдоо шүд хугарчихлаа гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
- Гэрч Г.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 14-ний орой усанд орчихоод 20 цагийн үед барилгын талбай дээр ирсэн. ...Ш гэх залуу 45 орчим насны шар царайтай эрэгтэйтэй зодолдоод байсан. Тухайн үед Ш нь тэр залууг өшиглөх шиг болсон. Тэгээд тэр 45 орчим насны шар царайтай эрэгтэй “миний шүд хугарчихлаа, би төлүүлнэ шүү” гээд орилоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэлд: ”Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа прокурорын барилга дээр ажиллаж байгаа хүн миний шүдийг хугалчихлаа” гэжээ. /хх-ийн 5-р хуудас/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх *******эсгийн шинжээч эмчийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 259 дугаартай дүгнэлтэд: “...1. -н биед дээд үүдэн шүдний булгаралт, доод уруулын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 43-44-р хуудас/,
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.
Иймд *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
*******ууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч *******-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тус хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******-г хохирогч -н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” гэв.
Шүүгдэгч ******* гаргасан дүгнэлтдээ: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Би хувиараа ажил хийж орлого олдог, торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, *******.4 дүгээр зүйлийн *******.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТОО******* нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН