Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Ж.Отгонбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Г.Баясгалан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******ийн өмгөөлөгч Г.Тунгалаг, Л.Ононбаяр,

Шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Л.Сарангуа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан яллагдагч ******* овогт *******ийн Мд холбогдох эрүүгийн 2107 00000 0079 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ...... оны ....... дугаар сарын ........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ............... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эгч Т, хүргэн ах Б, түүний хүүхдүүдийн хамт ................................... тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 597 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан,

РД:/................./, ........... овогт Э.М.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Мийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 23 цагийн орчим ..................................................... гэх газарт үйл ажиллагаа явуулдаг ".........................." амралтын газарт А.Мг өөрийн найз охин болох Б.Лтэй зүй бус харьцсан гэх шалтгаар хэрүүл, маргаан үүсгэж улмаар маргааныг таслан зогсоохоор ирсэн М.Мийн цээжин тус газар нь нэг удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдлээс болоод эрдэнэт амиа алдсан залуугийн өмнөөс маш их харамсаж байна. Мөн таны өөрийн эрхэм хөвгүүнээ цаг бусаар алдсанд маш харамсаж байна. Намайг уучлаарай. Ар гэрийнхэнтэй нь гүнээ хүлцэл өчиж байна. Энэ хэргээ өөр хэн нэгэнд нялзаах гэсэн хүсэл байхгүй. Цагдан хоригдсон хоногоос хойш хохирогчийн ар гэрээс уучлалт гуйх боломж надад олдсонгүй. Энэ танхимд цугларсан бүх хүний өмнө ар гэрийнхнээс нь уучлалт гуйж байна...” /2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт/,

 

Шүүгдэгч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй, нэмж мэдүүлэх зүйл байхгүй.. ” гэв. /2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний хүүг нас бараад 12 цагийн дараа мэдэгдсэн. Тэгээд очих гэсээр байтал 14 цагийн дараа Налайхад ирсэн. Миний хүү нас бараад тэр олон цаг болж байхад надад хэлээгүй. Тэгээд задлан шинжилгээнд оруулчихсан байсан. ...намайг ирж байгааг дуулангуутаа хохирогчийн ар гэрийнхэн ирж байна шүү гээд ******* байцаагч гарч ирээд тухайн үед байсан хүмүүсийг хохирогчийн ар гэрийнхэн байна шүү та нар битгий хэлээрэй гэж хэлсэн байдаг. Тэрийг гэрчлэх хүүхдүүд байгаа... Тэгээд би тухайн хэргийн газар болох .......................... амралтын газарт очсон. Би өөрөө очиж харсан маш сайн тусгалтай 5 камер байсан. Гэр болгон маш ойрхон байсан. Гэр болгоны дунд маш өндөр гэрэлтүүлэг байсан. Тухайн үед танайх камертай юм байна гэсэн чинь цагдаа нь камерын бичлэгийг хураагаад аваад явсан гэж хэлсэн. Тэгээд ******* байцаагч руу залгаад та нарт камерын бичлэг байгаа юм байна шүү дээ гэхэд мэдэхгүй гээд шууд утсаа тасдсан. Энэ үг надад маш утгагүй санагдсан. Тэгээд хүүгийн найз болох Мгийн аав болох Н өмгөөлөгчтэй ярьсан. Камерын бичлэг нь байгаа юм байна. Цагдаа нар хураагаад явсан байна гэж хэлсэн. Мэргэжлийн бланктай 04 дүгээр сарын 06-нд ******* прокурорт камерын бичлэг байгаа юм байна. Та өөр дээрээ аваад хяналтдаа аваарай гэсэн хүсэлтийг илгээсэн байдаг. Одоо хүртэл камерын бичлэгээ хяналтдаа аваагүй. Камерын бичлэг хэрэгт авагдахгүй байгаа. Тэгээд М мөрдөгчид мемори карт сд картыг би өөрөө мөнгөөрөө 150.000 төгрөгөөр худалдан авч өгсөн. Одоо хүртэл камерын бичлэг байхгүй байгаад маш их гомдолтой байна. ...Миний хүүгийн хамгийн сүүлийн хүсэл. Миний ээж заавал олоорой. Миний ээж чадна гэж хэлсэн. Миний хүү 20 настай сургуулиа төгсөөд улс орондоо нэмэр болоод нийгмийн даатгалаа төлөөд аль эрт нийгэмшсэн ариун нандин үр минь, маш их гомдолтой байна. Би худал хуурмаг бусармаг зүйлийг тэвчихгүй. Одоо 21 настай мэргэжлийн садист алуурчин. Энэ хүн эхнэртэй харьцдаг биш 2 эхнэр сольсон. Одоо 3 настай охинтой найз охин нь 3 сартай жирэмсэн гэчхээд тэр өдөр охинтой явж байдаг. Жилийн өмнө гэмт хэрэг хийгээд 450.000 төгрөгөөр торгуулсан. Одоо мэргэжлийн алуурчин. ...Би энэ байдлын төлөө тэмцэнэ. Үнэнийг олох хүртэл би тэмцэх болно. Би тасгийн даргад нь хэлсэн. Миний хүү Монгол телевизэд 2 жил сэтгүүлч хөтлөгч хийсэн. Одоо миний хүүгийн бичлэг YouTube гарч байгаа. Маш олон ээжүүд миний хүүгийн хэргийг шийдэгдэхийг хүлээж байгаа. ...Жинхэнэ найзууд нь биш юм байна шүү дээ гэсэн. Чамайг М өшиглөөгүй. Миний нөхөр чамайг өшиглөсөн. Тэгээд намайг ороход Э.М мэдүүлэг өгөөд гарч байсан. ...Д надад ганц гэрч болж байгаа ганц хүн өнөөдөр ирээгүй байна. М нь дарамталсан чи хутгатай гарыг нь дарчихсан байсан гэсэн чи яадаг юм гээд хүүхдээс мэдүүлэг авчхаад шөнө 12 цаг хүртэл зогсоосон байгаа юм. Би дахиад олон хүүхэдтэй шүү дээ Энэ нийгэм чинь ийм байх юм уу, Би маш их гомдолтой байна...” гэв. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...шинжээч нарын бодит байдлаас зөрүүтэй дүгнэлтийн талаар дурдья. Хавтаст хэрэгт байгаа Ц.******* шинжээчийн дүгнэлт дээр 1.88 тв хэмжээтэй дисктэй байна гэсэн дүгнэлт гардаг. Гэтэл шинжээч нарын бага 2 тв хэмжээтэй дисктэй байна гэсэн дүгнэлт гаргасан. Дүгнэлтүүдийн багтаамжийн зөрүү нь 200 гегабайтын зөрүүтэй байна. Энэ зөрүү нь 5-6 камераар 4 цаг тасралтгүй бичих бичлэгийн багтаамжтай тэнцүү зөрүү гарч байна. Ц.******* шинжээчийн дүгнэлт дээр 2020 оны 09 сарын 24-нөөс 2021 оны 04 сарыг 07-ныг хүртэлх 4650 ширхэг дүрс бичлэг байна гэж дүгнэсэн байдаг бол шинжээчийн баг 2782 дүрс бичлэг байна гэдэг. Нийтдээ 2168 ширхэг дүрс бичлэгийн зөрүү гарч байна. 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 8 цаг 40 минутаас 2021 оны 04 сарын 07-ны өдрийн 12 цаг хүртэлх бичлэг байна гэсэн дүгнэлт гардаг. Гэтэл шинжээчийн багийн дүгнэлт нь 2020 оны 12 сарын 06-ны өдрөөс шөнийн 11 цаг хүртэлх бичлэг байна гэсэн дүгнэлт гардаг энэ нь 2 сар 18 хоногийн зөрүү гарч байна. Шинжээч Ц.*******ийн дүгнэлтээр Улаанбаатарын цагаас 22 минут 35 секундийн зөрүүтэй буюу түрүүлж явж байна гэсэн бол шинжээчийн баг 35 минутын зөрүүтэй байна гээд дүгнэлтүүд хоорондоо 12 минут 25 секундийн зөрүү гаргаж байна. Камер 1-ийн бичлэг дээр Б.Б амь хохирогчийг хайж амралт руу орж байгаа бичлэг байгаа. Үүнээс залгаа камер болох камер-3, камер-6-д бичигдээгүй. Энэ нь камерын бичлэгийг устгаж тасалж авсныг харуулах бөгөөд үйл явдлыг адил нэг цагт тохируулж, хүний гараар хийгдсэн хуурамч ажиллагаа гэдэг нь харагдаж байна. Энэ камерын төхөөрөмжийн ямар нэгэн алдаа биш байна. Камер-6 бичлэг бүрэн устгагдсан бөгөөд түүнд ямар ч хөдөлгөөн, байгалийн тоос байхгүй байна. Гэмт хэрэг үйлдэгч нар амралтын газрын эзэдтэй хуйвалдан камерыг унтрааж асаасан. Мөн А.Нгийн хутга дамжуулж нууж буй үзэгдэх байдлыг үгүй хийсэн. Камерын бичлэгийг устгахдаа цагийн зөрүү дээр алдаа гаргасан. Машинд байхдаа бичлэг хийсэн гар утасны бичлэгийн цаг, гэрч Оийн түргэн дуудсан цаг бас зөрүүтэй байна. Гэрч Н.Ч амралтаас дөнгөж машинтайгаа хөдлөөд амь хохирогчийн араас явж байхад шүүгдэгч араас нь утсаар ярьж 2 минут 17 секундийн ярианы бичлэг хийсэн. Камерын бичлэгийг А.Н үзээд яг таарч байна зэрэг үндэслэлтэй хардах баримтууд ил гарч байна. Камерын бичлэгүүдийг үзэхэд эхэлж байгаа цаг нь 21 цаг 50 минут 03 секунд байдаг бол шууд үсэрч 23 цаг 38 минут 33 секунд болдог. Зөрүүтэй эхэлж байгаа цаг нь бүгд өөр үсэрч байгаа цаг ижил секундийн л зөрүү гараад байгаа. Камерын лог файлыг унтрааж асаасан бөгөөд 20 секундийн зөрүү гарч байгаа. 23 цаг 38 минут 33 секунд гэсэн цаг нь системийг кодчилох командтай яг нэг ижил цагт байгаа. Гэртээ ирээд сэргээх программ татаж оролдоод Камер-6 файлыг нээхэд 04 сарын 02-ны шөнийн 23 цагаас эхэлсэн 24 цагийн бичлэг байгаа. Маш тод харагдаж байгаа. Одоо ирүүлсэн байгаа камерын бичлэг дээр ямар ч дүрс хөдөлгөөн байхгүй, шинжээч тодруулан хүргүүлэв гэсэн байгаа. Энэ олон зөрүүтэй байдлуудыг харахаар энгийн байдалтай камерын бичлэг тод стандартад нийцсэн камерын бичлэг гэдэг нь харагдаж байгаа. Тиймээс миний хувьд камерын бичлэгийг санаатайгаар устгаж, дахин сэргээсэн, шинжээчийн дүгнэлтүүд бодит байдлаас маш их зөрүүтэй байна. Ийм учраас энэ бүх нөхцөл байдлуудыг харгалзаад мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Хохирлын талаар би шүүхэд нэхэмжлэл бичиж өгсөн. Үүнийг би үндэслэлгүй гэж бодохгүй байна. Хүүгийнхээ нийгмийн даатгал төлсөн хуулбарыг гаргаж өгсөн. Миний хүү 20 настайгаасаа улсдаа ажиллаж 20 сар нийгмийн даатгал төлж байсан 2 компанид зэрэг ажиллаж байсан. Түүнээс цалингийн дундаж нь 600.000 төгрөг болж байсан. Би өнөөдөр үүнийг нэхэмжлэх гэж ирээгүй. Гэхдээ нэхэмжлэх нь зүйтэй юм гэж бодож байна. Би хүүгээ 21 настайдаа төрүүлсэн Миний анхны хүү. 21 нас хүртэлх амьдралын минь бүх зүйл миний хүү байсан. Миний бүх зүйлийг, миний амьдралын 20 гаруй жилийг чи үгүй хийсэн. Би хүүгүйгээр яаж амьдрахыг мэдэхгүй байна. Гэтэл чи өнөөдөр гэм буруугаа хүлээсэн гээд байна. Чи А.Мг хутга аваад дайрсан гэж худлаа ярьдаг. Мөн чи Санхүү эдийн засгийн их сургуулийн 3 дугаар курст сурдаг гэсэн атлаа энд чи төгссөн гэдэг.... Би хүүгээ буяных нь ажлыг хүссэнээрээ хийж чадаагүй. Миний ахан дүүс хөдөө орон нутагт байгаа. Найз нөхөд нь бүгд сүүлийн замд нь үдэж чадаагүй... Би хүүдээ ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байна. Би хүүдээ гурван бүтээл гаргасан. Би хүүгийнхээ сүнсийг тайван байлгамаар байна. Та нар бүгдээрээ цусаар хооллогч нар. Хүнийг чи хормын дотор санаатайгаар хутгалж алчхаад хөрсөнд нь цус нь шингэж амжаагүй байхад худлаа ярьж байгаа чинь гэм буруугаа хүлээж байгаа байдал чинь үү.. 2021 оны 04 сарын 04-ний 22 цаг 55 минутад миний хүү хамгийн сүүлийн удаа дуудлага хийж А.М талийгаачтай 1 минут гаран ярьсан байдаг. 22 цаг 58 минутад А.М дахиад залгангуут нь салгаад 22 цаг 59 минутад буцаж залгаад 25 секунд ярьсан байдаг. Нийгмийн даатгал төлж байсан цалинг нь дундажлаад хэрэв хүүгээ амьд сэрүүн байсан бол тэтгэвэрт гарах хугацаа хүртэл цалинг нь бодоод 300 сая төгрөг болж байсан. Би цаашид хүүгийнхээ дурсгалд зориулж цэцэрлэгт хүрээлэн бариулах бодолтой байгаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй ярихад газар өгч болно та модоо биднээс аваад стандарт, гэрээний дагуу хийх боломжтой гэсэн. Хөдөө орон нутагт байгаа миний хүүгийн найз нар болон хамаатан садан нар хүүгийн минь үдэж чадаагүй тул цэцэрлэгт хүрээлэнд очиж мод тарьж, залуучууд ч очих боломжтой дурсгал бүтээх бодолтой байгаа. Би 20 гаруй жил хөдөлмөрлөсөн дунджаар 300 гаруй сая төгрөг болж байсан. Арай ахдах байх гэж бодоод бага зэрэг багасгаад гаргасан. Би хүүгийнхээ амийг мөнгөөр үнэлж байгаа юм биш. Би цаашид сэтгэлзүйн шаналлаа яаж давж гарахаа мэдэхгүй. Надад юу ч тохиолдож болно. Миний зүрх өвддөг болсон тархиар хатгадаг болсон. Миний хүү 22 настай найз охинтой байсан. Охины эмээ өвөө хоёртой нь миний хүү хамт амьдардаг байсан. Ээж нь японд амьдардаг. Аав нь 2 жилийн өмнө өнгөрчихсөн юм. Саяхан эмээ өвөө нь асуухад бие нь муудчих байх гээд хэлж чадаагүй. Төстэй хоолойтой хүнээр утсаар яриулсан гэсэн. Эмээгээ аваад япон яваад өгсөн. Миний хүүгийн инстграмм хуудас 5000 дагагчтай. Одоо утсанд нь мессеж ирдэг... ” гэв. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид холбогдох хэргийн талаар хэлэлцүүлэхээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр оролцсон оролцогч нарын дараах мэдүүлгүүд болох:

 

Шинжээч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Лог файл гэдэг нь хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмж хард дисктэй байсан ч хард дискгүй байсан ч ямар нэгэн байдлаар өөр дээрээ хадгалж авдаг. Бичлэг устгасан Лог үүсээгүй байна гэдэг нь устгасан файл байхгүй байна гэсэн үг... Ямар нэгэн байдлаар асаж, унтарсан ч лог үүснэ... Наана чинь ажиллаж эхэлсэн цагаасаа эхлэг лог файл үүсэж байгаа. Ямар нэгэн байдлаар тог салаад унтарч ассан ч байж магадгүй... Мөрдөгч ямар асуулт асуусан тэр асуултад хариулсан.... Яг ямар дүрслэлтэй байсныг нь санахгүй байна. Тэгээд дүгнэлтдээ тодруулаад хүргүүлчихсэн байгаа... Хуулж аваад хүрүүлсэн чинь 2021 оны 03 дугаар сарын 04-06-ны хооронд гэж байна. 145 гегабайт хүргүүлсэн... 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цагаас 00 цаг хүртэл дүрс бичлэгийг хүн нэг бүрийн үйлдлийг тайлбарлах нь дүрслэлийн шинжээчийн хийх ёстой ажил биш гэж би дүгнэлтдээ тусгасан байгаа. Тэгээд энэ тодруулсан хэсгээ тодруулаад хүргүүлсэн байгаа.... 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 00 цаг хүртэлхийг би сэргээж өгсөн... Бид нарын хэрэглэдэг гар утас, компьютер бүгд лог файл үүсгэж байдаг. Лог үүсгэж байна гэдэг маань өөрийн гэсэн жижиг багтаамжтай байдаг. Тэрэндээ зөвхөн логоо хадгалж байдаг. Энэ дээр зөвхөн бусад системүүд хадгалж байдаг. Лог файл гэдэг нь үйлдлийн дараалал. Энэ нь хэзээ ассан, хэзээ унтарсан. Хэн нэвтэрсэн нь хард дискийг форматлаад устгасан уу гэх зэрэг бүх үйлдлүүдийг дарааллаар нь хадгалж байдаг... Cut хийх боломжгүй. Шууд бас байгаа гэж хэлж болохгүй. Энэ бичлэгийг унтрааж асаасан ч гэсэн бага багаар бичигдээд явж байгаа... Дүрс бичлэг, вива сиди устгагдсан тохиолдолд сэргээгдэх боломжгүй... Цагдаагийн компьютер дээр байгаа бичлэгийг тэндээс авсан гэдгийг мэдэх боломжгүй... Би гар дээрээ 2021 оны 04 дүгээр сарын 12-нд би хүлээж авсан. Тэгээд дүрс бичлэгийг шалгахад 2021 оны 04 дүгээр сарын 07 хүртэл байсан... Дүрс бичлэгийн төхөөрөмжийг суулгахдаа бүх тохиргоог нь хийдэг. Тэр тохиргоо алдагдсан тохиолдолд цаг нь буруу гарч байна... Тог унтрахад унтарсан лог үүснэ... ” гэв.2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт/,

 

Гэрч С.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шөнийн 00 цаг өнгөрсөн байх.... Шинжээч С, жижүүрийн жолооч, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч нар, Хяналтын прокурор Д.Аянагүл, мөрдөн байцаах тасгийн дарга Батбаяр нар хамт явсан... Тухайн хэргийн газарт үзлэг хийх явцад тухайн амралтын газар камертайг олж мэдсэн. хэргийн газар үзлэг хийж байхад тухайн камерын төхөөрөмж байшин дотор байрлаж байсан. Тэгээд тухайн байшинд ороод манай мөрдөгч нар камерын бичлэгийг ухрааж үзэх гээд оролдож байсан. Тухайн үед камерын бичлэгт үзлэг хийх гэсэн боловч кодыг нь мэдэхгүй байсан. Тэгээд би камерын бичлэгийг хурааж авахаар тэмдэглэлд дурдсан. Тэгээд тухайн камерын бичлэгийг тэнд залгаатай дэлгэцэн дээр нь шүүж үзэхээр түр хугацаанд үлдээгээд явсан. Тэгээд суурилуулж өгсөн бичлэгийг суурилуулж өгөхөөр хичээсэн. Тухайн үед амралтын газрын эзэд тухайн камерын бичлэг ухрааж өгөх кодоо мэдэхгүй байсан.... Тухайн камерын бичлэгт үзлэг хийх гэсэн болов ч код нэхээд нэвтэрч болохгүй байсан....Хяналтын камерын төхөөрөмжийг нээж чадахгүй байсан. Ямар нэгэн байдлаар салгасан бол тухайн камерын бичлэг устаж болох байсан. Тухайн үед төхөөрөмж тавьсан улсуудтай холбогдох гэж оролдсон асуудал байгаа... Төхөөрөмжийг нээсэн байгаа. Маргааш нь цохолтоор ******* гэж ахлах мөрдөгчид хуваарилагдсан байгаа. Үзлэг хийсэн эсэхийг нь би мэдэхгүй байна. Тэгээд буцаад цохолтоор над дээр ирсэн үед шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн рүү шинжээч томилоод шинжээч явуулсан... Хийгээгүй хяналтын камерын төхөөрөмжийг нээж үзсэн байгаа. Тухайн үед нээгдэж байсан. Тэгээд явуулсан... Сидитэй зүйл өгөөгүй. Тухайн үед эд мөрийн баримтаар тооцсон байх... Шинжээчээс ирсэн юм эд мөрийн баримт хадгалах өрөөнд байдаг... Тэрийг ахлах мөрдөгч Мөнх-Очир гэж хүн хариуцаж байгаа.... Шинжээчийн хуулж өгснийг ч гэсэн үзсэн... Хард чинь өөрөө маш их хэмжээний бичлэг байгаа. Тэрэнд үзлэг хийхэд маш олон өдөр орсон. Нэг дор бүгдийг нь суугаад үзэх боломж байгаагүй. Тэгэхээр тасалж зөндөө олон өдөр үзсэн... Үзэхдээ хуулаагүй..... Тухайн төхөөрөмжид өөрт нь үзлэг хийхээр өмнөх өдөр буюу 1 сараар дандаа тасалсан байсан. Тэрийг гаргаж ирсэн... Тухайн амралтын газрын хүмүүс кодоо мэдэхгүй нээж чадахгүй байсан. Тийм болохоор ямар бичлэг агуулагдаж байгааг тэр үедээ би мэдээгүй.... Тухайн үед хэргийн газрын үзлэг хийхэд гэр рүү 1 камер туссан байсан. Тэр 1 камерын гэрэл нь асаж байсан учраас тухайн камеруудыг ажиллаж байна гэж үзсэн. Мөн зогсоол дээр камер байсан. Өөр бусад газруудад камер байсан эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд амралтын газрын эзэд нь ажиллуулж чадахгүй байсан. Тэгээд тухайн камерын бичлэг суурилуулсан компани руу хүртэл залгасан...  Тэр үед энэ хяналтын камерын бичлэг кодгүй юм байна. Кодгүй чигт нь enter дарах юм бол холбогдож орох юм байна гэсэн. Тэгээд орж үзсэн... Дотор нь байгаа дүрсийг нь үзсэн....Тухайн шөнийн бичлэгийг тавьж үзсэн цагийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан бичлэг хийгдэж байгаад дундуураа тасраад 23 цагаас хойш дахин бичлэг хийсэн байсан. Зогсоол дээр хүмүүс бужигналдаад амь хохирогчийг машинд суулгаад явж байгаа тийм бичлэг байсан... гэр рүү харсан камерын бичлэг ажиллаж байсан уу гэдгийг сайн санахгүй байна. Цагийг сайн санахгүй байна 23 цагаас хойших зарим камерын бичлэг хийгдсэн байсан... Амь хохирогч яг хэний улмаас хохирсон үйлдлийг хараагүй....” гэв. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт/,

 

Гэрч А.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 04 р сарын 04-ний өдрөөс өмнө энэ банди ирж амарч байсан. Тэгээд манай найзууд байгаа янз бүрийн зүйл болохгүй амарна гэж хэлсэн. Тэгээд би хорио цээртэй байгаа гэсэн чинь асуудалгүй амарна гэсэн. Хоёр машинтай ирсэн байсан. Тэгээд хэрэгцээтэй зүйл байна уу гээд хоол ундаа хийх юмнуудаа авсан. Тэрнээс хойш айхтар зүйл аваагүй... Тэр хэрэг болдог шөнө би хүүхдүүдтэйгээ байсан. Нөхөр байхгүй байсан....Камерын бичлэгээ яг хэдэн цагт асааснаа санахгүй байна. Энэ хүүхдүүдийг ирэхэд асаагаагүй байсан. Тэрнээс хойш асаасан....Орой 23 цагаас хойш амралтын газар согтуу хүмүүс зодолдоод байна гэдгийг бид нар мэдээгүй. Тэгээд Налайхын цагдаагаас залгаад наад хүмүүсээ явуулахгүй байж байгаарай гэж хэлсэн... 23 цаг 38 минутад камерын төхөөрөмжийг унтрааж асаах үйлдлийг хэн хийснийг сайн мэдэхгүй байна.... 5 камер, зогсоол руу хоёр бусад нь гэр рүү нь туссан байдаг.... Цагдаа нар авчирч өг гэснээс хойш дахин бичлэг хийсэн, хуулж авсан үйлдлүүдийг хийгээгүй. Цагдаа тэр төхөөрөмжийг чинь буцааж өгөөгүй... Камерын үндсэн тэжээл тогоор дамжуулдаг... Унтрааж асаах үйлдлийг хэн ч тасалсан байж магадгүй. Манайн телевизортой холбоотой болохоор хүүхдүүд кино үзэх гээд унтраасан байж магадгүй... Энэ үед тог тасарсан үйл явдал болоогүй... ” гэв. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт/,

 

Гэрч Р.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн орой Лг ажлынх нь найзууд дээр нь хүргэж өгөх гэж явсан. Тэгээд хүргэж өгөх зорилгоосоо гадна тэндээ үлдэхээр шийдсэн. Олон хүн байсан болохоор хоёр машинд хуваагдаж явсан. Тал нь миний машинд тал нь Э.Мийн машинд суусан. Тухайн үед хүмүүсийн харилцаа холбоог би мэдэхгүй байсан. Тухай орой архи согтууруулах ундааны тодорхой зэрэг  хэрэглэсэн. Тухайн маргаан орой 23 цаг өнгөрөөгөөд болсон. Тэр маргаанд хэн хэн оролцсон бэ, гэвэл шүүгдэгч болон гадаа сууж байсан М гэх залуу хоёр маргалдаж зодоон хийсэн. Тэгээд би салгах гэж байхдаа нүд рүүгээ цохиулаад жоохон зайгаа барих гэж хичээсэн. Тэгээд ил сандал байхаар нь тэнд очоод сууж байтал гэрийн гадаа охидууд орилолдоод унахаар нь би сандраад гараад харагдахад талийгаач газар хэвтэж байсан. Тэгээд юу болсныг нь мэдэхгүй энэ хүн үхчихлээ гээд орилоод байсан. Тэгэхээр нь би сандарсандаа тухайн үед хамт байсан Л болон бусад найзуудаа машиндаа суулгаад тэндээс холдох бодолтой байсан. Тэгэхэд түргэний машин явж байсан болохоор ухаан алдсан хүнийг авч явж байгаа юм болов уу гэж бодсон.” гэв. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт/,

 

Гэрч Н.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би Мтой хамт гэрт байж байсан. Тэгээд гадаа зодоон болоод. Нөгөөдөх нь явсаар байгаад урд талын гэрийн тэнд очсон. Тэр үед Мгийн дуу хадаад орилоод байсан. Тэгээд юу болоод байгаа юм болоо гэж бодоод анхаарлаа төвлөрүүлээд харсан чинь талийгаач унаад өгсөн. Тэгээд би дөхөөд очсон чинь амьсгалахгүй байсан. Тэгээд би амьсгалахгүй байна гэсэн чинь тэнд байсан хүмүүс амьсгалж байна. Зүгээр байна та нар битгий маяглаад бай гээд байсан. Тэгээд би гэр рүү ороод сандарсан. Тэгээд талийгаачийг өргөж оруулж ирээд цамцыг нь сөхсөн чинь цээжин дээр нь нүх байсан. Тэгээд хутгалчихсан байна гээд бүгд сандраад ийш тийшээ гараад явсан. Тэгээд буцаад ороод ирсэн чинь талийгаач байхгүй байсан. Тэгээд эмнэлэг рүү араас нь явъя гээд хамт байсан хүмүүсээ цуглуулах гээд урд талын гэр рүү орсон чинь бүгдээрээ юу ч болоогүй юм шиг юм яриад инээлдээд сууж байсан. Тэгээд өөрийнхөө хүмүүсийг аваад араас нь эмнэлэг рүү явсан.. ” гэв. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт/,

 

Гэрч Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өнгөрөгч 2021 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн орой 19 цагийн үед BMW маркийн машинд Ц, Б, Э, Н Г, Д зэрэг хүмүүс .......................... амралтад ирсэн. Ирээд байршлаа мэдэхгүй байхад М бид нарын тосож авсан. Машинд нь би суусан, Л гэх охин суусан байсан. Тэгээд .......................... амралтад очсон. Ороход гэр дүүрэн охид байсан. Тэгээд байрлаж байсан гэрийн чанх урд талын гэрт бид нар орсон. Ирж байх замдаа Оргил худалдааны төвөөс идэж уух юм аа авсан. Тэгээд авчирсан зүйлээ ууж идээд байж байсан. Тэгээд М хоёр гэрийн хооронд яваад байсан. Тэгээд 2 цагийн дараа Э орж ирээд бид нартай танилцсан. Тэгээд Э.М хойд талын гэр рүү орчхоод ирье гээд явсан. Тэгээд хэдхэн минутын дараа орилж хашгираад ороод ирсэн. Тэр үед би Налайхын найзтайгаа ярьж байсан болохоор юу ярьсныг нь анзаараагүй. Орилж, хашгираад гараад явсан. Тэр үйл явдал 10 секунд болсон байх. Тэгээд Мийг дагаад бүгд гараад явсан. Хамгийн сүүлд би гэрээс гарсан. Гэрээс гараад хойд талын гэрийн тэнд М гэх залууг надтай цуг явж байсан. Э өшиглөсөн байгаа. Тэгээд Э.М, Мг очиж мөргөсөн. Тэгээд хойд талын гэр рүү харахад баахан хүмүүс тойроолд зогсчихсон байсан. Тэгээд гэрийн тэнд очиход нэг хүн ухаан алдаад унасан байсан. Тэгээд би энэ хүн яасан юм гэсэн чинь таг гээд дуугарсан чинь ухаан алдаад уначихсан гэсэн. Тэгээд Н ухаан алдчихсан юм биш үү гээд үнэртэй ус үнэртүүлсэн. Тэгэхэд хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгээд найзуудаас нь яасан юм гэхээр мэдэхгүй байна гээд байсан. Тэгээд талийгаачийг 1 залуу тэвэрчихсэн миний найз яачхав гээд суугаад байсан. Тэгээд удаагүй байж байтал Э ирээд наадхаа хаяач ээ ухаан алдсан юм шиг байна гэртээ оръё гээд орсон. Тэгээд жоохон байж байсан чинь дахиад орилсон. Тэгээд гараад ирсэн чинь хүн хутгалуулсан үхчихсэн байна гэж хэлсэн. Би хутгалуулсныг нь хараагүй хутгалуулсан эсэхийг нь ч мэдэхгүй байсан. Намайг гэрт ороход бүгд гэрт цугласан байсан. Бүгд хутгалуулсан гэх талаар яриагүй байсан. Э.М хутгалаагүй гэсэн Тэгээд Н гэх охин хутгалаагүй гэж хэлсэн. Тэгээд 30-40 минутын дараа бид нарыг цагдаа нар ирж авч явсан. Тэгээд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг өгсөн... ” гэв. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт/,

 

Гэрч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр бөөнөөрөө явъя гэж байгаад М 7 охинтой хамт түрүүлж хөдөлсөн. Тэгээд бид нар ууж идэх юм аа цуглуулаад араас нь хөдөлсөн. Тэгээд бид нарыг Э.М тосож авсан. Бид нар түрүүлж очоод гэр аваад байж байгаарай гэж хэлсэн. Тэгээд уугаад сууж байсан чинь М ундаа оруулж өгнө гээд гарсан. Тэгээд гарч ирээд хэрүүл үүссэн. М гаднаас орж ирээд М гээд ямар зэвүүн пизда вэ гэж хэлсэн. Тэгээд шөвөг хаана байна гэхээр нь би ширээн дээр байсан шөвгийг ханцуйндаа нуугаад гэрээс бид хоёр хамт гарсан. Тэгээд М дээр очиж маргалдаад гэдэс рүү нь хоёр өвдөглөсөн. Тэгээд Лтай очиж уулзсан. Тэгээд гэртэй орсон. Тэнд яг юу болоод байгааг гадарласан. Удалгүй гадаа хүмүүс орлолдоод унасан. Тухайн үед би гэрээсээ гараагүй. Тэгээд төд удалгүй гаднаас цагдаа нар ирсэн.. ” гэв. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт/,

 

Гэрч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр Мгийн найз охиныг амралтын газраас очиж авах гээд найзуудтайгаа гарсан. Явах замдаа гэрт байсан тал пиво уусан. Тэгээд тухайн газар очоод М найз охиноо очоод аваад гарах зорилготой байсан. Тэгээд М 5 минутын дараа хажууд илүү гэр байгаа юм байна хэдүүлээ хоночхоод өглөө явъя гэсэн. Маргааш 1 дэх өдөр байсан болохоор хонохгүй гэдгээ хэлсэн. Тэгээд Мг дагуулаад гараад ирье гээд би талийгаачтай орсон. Тэгээд гэрт ороход М найз охинтойгоо гэрт байхгүй байсан. Тэгээд найзуудад нь явлаа гэдгээ хэлээд байж байсан. Тэгээд М найз охинтойгоо орж ирээд явлаа гэдгээ хэлсэн. Тэгээд М нөгөө гэрт байгаа найзууддаа явлаа гэдгээ хэлчхээд гараад ирье гээд гараад явсан. Төд удалгүй араас нь баахан залуучууд орилоод гараад ирсэн. Гарч ирээд зодоон болсон. Тэгээд манай талийгаач найз Мийг болиулаад би Мг 6,7 залуучууд нийлж зодож байхад нь болиулах очсон. Тэгээд охидууд орилох чимээгээр эргээд харсан чинь манай найз газарт уначихсан байсан. Анх ухаан алдчихсан байна гээд бөөндөө сэргээх гэж үзсэн. Тэгээд гэр рүү өргөж оруулсан. Өргөөд явж байхад цамц нь сөхөгдөөд цус гарчихсан юм шиг харагдсан. Тэгээд орон дээр хэвтүүлээд цамцыг нь сөхөөд харсан чинь хутгалуулчихсан байсан. Бид нар шокт орсон. Гэрээс өргөөд гарсан чинь манай Т найз даахгүй байна гээд гэрийн гадаа тавьчхаад Мг цуг өрье гэж хэлээд гараад ирсэн чинь нөгөө залуучууд өргөөд машин руу явсан байсан. Тэгээд эмнэлэг рүү яриад түргэний машинтай голдоо уулзахаар болоод явсан... ” гэв. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт/,

 

Гэрч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр ажлын охидуудаараа манай найзын төрсөн өдөр гээд амралтад явах гэж байсан. Тэгээд машин хэрэгтэй болоод Э, М хоёрыг дуудаад хүргээд өгөөч гэж хэлсэн. Тухайн үед бид нарыг хүргэж өгөөд буцах ёстой байсан. Тэгээд М явахаа болиод найзуудаа дуудаад өөр гэр аваад байж байгаад найзууд нь ирсэн. Тэгээд тус тусдаа уулзахгүй байж байгаад Э, М, бид гурав уулзаж юм яриад байж байхад Төрсөн өдөр болж байсан хүний найз залуу нь хоёр найзтайгаа ирээд намайг ярих юм байна гээд дуудсан. Тэгээд намайг дуудсанд чинь М чи Лтай уулзаж яах гээд байгаа юм гээд М, Э.М хоёр нэлээн удаан муудалцаад нэг нэгнийгээ цохиод байхаар байсан. Тэгээд би салгах гэж оролдсон чинь дийлэхгүй байсан. Тэгээд би уурлаад яваад өгсөн чинь .М араас ирээд намайг уучлаарай гэхээр нь үгүй чи намайг тайван орхи гээд гээд хэлээд цаашаа явж байсан чинь Э араас ирээд 10-20 минут надтай юм яриад намайг аргадаад байж байсан. Тэгээд буцаад гэрт дотор ороод Мтэй юм яриад байж байсан чинь гадаа орилоон болохоор нь гараад хартал талийгаач газар хэвтэж байсан... ” гэв. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт/,

 

Гэрч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр М найзуудаараа Тэрэлж явъя гээд дуудсан. Эхэндээ би явахгүй гэсэн. Тэгээд найзуудаараа хамтдаа байя гэхээр нь тэрэлж явсан. Эндээс Э, Н, Ц, Д, Г бид нар явсан. Очоод юм яриад пиво уугаад сууж байсан. Тэгээд тэнд байгаа Л гээд охинтой М харьцдаг гээд орж гараад юм яриад байж байсан. Тэгээд дуу сонсож байсан чинь спикер ажиллахгүй гал тогоо руу яваад овтирка авчраад спикерээ янзлаад дуу сонсоод сууж байсан. Тэгсэн чинь М Л хоёр гэрээс гараад явсан. Тэгээд гадаа муудалцаад байсан юм шиг байсан. Би тэрийг сайн анзаараагүй. Тэгээд орж ирээд хутга хаана байна гээд  орилж байгаад гараад явсан. Н тухайн үед цаадах чинь хутга аваад гарчихлаа гэсэн. Тэгэхээр нь би арай ч тэгэхгүй байлгүй дээ гээд байж байсан чинь гадаа орилолдоод байсан. Тэгээд гарахад М, Мтэй муудалцаад байж байсан. Тэгээд Мийн баруун гарыг нь харахад хутга байсан. Тэгээд араас нь очоод гараас нь хутгыг нь булаагаад авсан. Тэгээд Д гарч ирэхээр нь Дд тухайн хутгийг өгөөд наадахаа нуу гэж хэлсэн. Яагаад тэгж хэлсэн бэ гэхээр янз бүрийн юм болохоос урьдчилан сэргийлсэн. Тухайн хутга цустай байхыг анзаараагүй. Тэгээд гэрт ороод Н тухайн цустай хутгыг аваад цамцандаа цусыг нь арчаад цамцаа шууд шатаасан байсан. Тэгээд хутгыг гаргаад шидсэн гэж би сонссон. Тэгээд Мийг болиулах гээд байж байсан. Тэгээд Э.М М гэх залуугийн толгой руу цохисон. Тэгээд явж байхад талийгаач залуу газар уначихсан байсан. Тэгээд энэ юун залуу вэ гээд Цоос асуусан чинь ухаан алдчихсан байна гэж хэлсэн. Тэгээд ухаан алдсан гэхээр нь би тоохгүй шууд гэр рүүгээ яваад орсон. Тэгээд гараад мод руу бие засах гээд явж байсан чинь үхчихлээ гээд орилолдоод талийгаач залууг авч явсан. Тэгээд би гэр рүү ороод Гас юу болоод байгаа юм бэ гээд асуусан чинь харсан чинь цээжин дээр нь хутганы сорив байсан. Нээх сүртэй зүйл биш байх шиг байсан гэсэн. Тэгээд миний санаа амарсан. Тэгээд юм яриад сууж байхад цагдаа бид нарыг ирээд аваад явсан...” гэв. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт/,

 

Гэрч А.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр .......................... амралтад очсон. Хойд талын гэрт өөр найзуудаараа явж байгаа хүмүүс байсан. М тэр дундаас Л гэдэг охиныг таньдаг байсан. Тэгээд бүгд ууж идэж байгаад М М хоёр Л гэдэг охиноос болоод маргалдсан. Тэгээд ална гээд гараад явахаар нь ардаас нь гарсан. Тэгээд бужигнаан болоод нэг мэдсэн чинь хойд гэрийн үүдэнд М ухаан алдаад унасан байсан. Бид нар сэрээх гэж 5-10 минут сэгсэрсэн. Бид нар хутгалуулсан цусыг нь хараагүй. Тэгээд гэр рүү оруулах гэтэл цамц нь дээшлээд хутгалуулсныг нь мэдсэн. Тэгтэл манай орны гудасны завсар хутга байсан. Тэгээд энэ хутгыг Яах вэ гэхээр нь би мод руу шидсэн. Тэгээд эмч, цагдаа ирсэн. Мийг машинд суулгаад эмнэлэг рүү өөдөөс нь аваад явсан. Тэгээд байж байсан чинь цагдаа нар ирсэн... ” гэв. /2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт/,

 

Гэрч А.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 04 дүгээр сарын 04-нд С, Б, О, хохирогч бид тав 8 цагийн үед Налайх дүүргийн .......................... гэх амралт руу манай найз охиныг авах гээд явсан. Тус өдөр Мгийн төрсөн өдөр байсан. Тэгээд ажлын газрын найзуудаараа салхинд гарчхаад ирнэ. Орой ирээд аваарай гэсэн мессежийг үлдээгээд явсан. Тэгээд очиж авах зорилготой .......................... амралт руу хөдөлсөн. Замдаа бүгд 1 лааз пиво уусан. Тэгээд машинд 2.5 литр пиво байсан. Тэрийг замд явж байсан болохоор ууж чадаагүй. Тэгээд МТ шатахуун түгээх станц өнгөрөөд тус амралтын газраас хүн ирээд бид нарыг дагуулж авч явсан. Тэгээд 10 цаг 50 минутад амралтын газрын үүдэнд очоод би гэр рүү нь ганцаараа орсон. Тэгээд аль гэрт нь байгаа юм бол гэж бодоод явж байсан чинь гадаа нь ажлын газрын хүмүүс байсан болохоор шууд гэр рүү нь орсон. Тэгээд ороод явах уу яах уу гээд байж байсан чинь М бие засъя гээд гарсан. Тэгээд буцаад ирэхэд талийгаач болон С, ажлын газрынх нь хүмүүсийн байрлаж байсан гэрийн урд талд зогсож байсан. Тэрний өмнө би орой болчихлоо хоноод явах уу яах уу гээд утсаар дуудлага хийсэн. Тэгээд хоноод яв гэнэ яах уу гээд асуусан. Тэгээд маргааш ажилтай учраас хонохгүй гэж хэлсэн. Тэгээд явах болоод нөгөө гэрт баахан залуучууд байхаар нь чи охидуудаараа явна гээгүй юм уу? Яагаад ийм олон залуучууд байгаа юм гэдэг асуултыг асуусан. Тэгсэн чинь манай Лгийн найз залуугийнх нь найзууд ирсэн байгаа юм гэж хэлсэн. Тэгээд найз охиноо дагуулаад гарах үедээ би гялс гарчхаад ирье гээд Л дээр очоод та нар олон залуучуудтай явж байгаа юм байна. Болгоомжтой байгаарай гэх үүднээс хэлэх гэж очсон. Тэгээд Лаг дуудаад нааш ир юм яриадахъя гээд дуудсан чинь Л хөдлөхгүй болохоор нь өндөр дуугаар Л наашир гээд дуудсан чинь яллагдагч болох Э.М над дээр ирээд чи хэн юм гээд над руу дайрч эхэлсэн. Тэгэхээр нь би Лгийн ажлынх нь охины найз залуу байгаа юм Ла хоёулаа гялс юм яриадахъя гэж хэлсэн. Тэрний дараа Лтай хэн ч ингэж ярьдаггүй юм писда минь гээд дайрч эхэлсэн. Тэгээд би байдал нэг л биш боллоо гэж мэдээд зайгаа барьтал. Э.М буцаж гэр рүү ороод гарч ирсэн. Тухайн үед гартаа юу ч бариагүй байсан. Тэгээд над руу дөхөөд байхаар нь би ухарч явж байгаад гэр тулах дөхөөд ирэхээр нь би хоёр гараас нь бариад за хөгшөөн асуудал үүсээгүй байхад яагаад ингээд байгаа юм гэхэд цаашаа буцаад яваад өгсөн. Тухайн үед мэдүүлэг өгснөөр хэлье би жоохон сандраад байна. Тэгээд хажуугаас Ц, Э хоёр чи найзыг минь яаж байгаа юм гээд дайраад унасан. Тэгээд над руу дайраад боож унагаагаад өвдөглөсөн. Би тэр үед бид нар чамтай маргалдах гэж ирээгүй. Маргалдах зүйл болоогүй би найз охиноо авах гэж ирсэн гэж хэлсэн. Тэгээд байж байтал тухайн хүмүүс согтуу байсны улмаас над руу дайрч эхэлсэн. Тэгээд намайг боох, заамдах зэргээр давшилсан. Тэр үйл явдал 15 секунд болсон байх. Тэгээд М зүүн талаас над руу дайрч мөргөж орж ирсэн. Тэгээд би хамар руугаа мөргүүлчхээд доошоо хараад байж байсан чинь нэг хөл орж ирээд намайг өшиглөсөн. Тэр үед гурвуулаа над руу дайрч намайг зодож эхэлсэн. Тэгээд тухайн үйл явдал болж байхад Н орж ирээд манай найз байна гээд салгасан. Тэгээд дөнгөж босож ирчхээд нүүрээ гайгүй байна уу гээд байж байсан чинь  манай найз охин ирээд М гэрийн урд уначихсан босож ирэхгүй байна гэхээр нь яараад гүйгээд очоод харсан чинь ухаангүй байсан. Тэгээд би ухаан алдчих уу гэж бодоод анхны тусламж үзүүлэх зорилгоор үнэртэй ус үнэртүүлсэн. Тэгээд би цээж хэсгээс нь өргөөд хөлөөс нь Т, С нар өргөөд гэр рүүгээ өргөөд оруулахад цамц нь сөхөгдсөн. Тэгээд нөжирсөн цус гоожсон байсан. Тэгээд гялс цамцыг нь сөхөхөд цоорчихсон юм шиг нүх байсан. Яаг тэр үед М над руу ирэхээс өмнө Ц, Э хоёр байхад нь хутга барьчихсаныг нь сүүлд анзаарсан. Ямар ч байсан мэс барьчихсан. Талийгаач хоёр гарыг нь барьчихсан байсан. Тэгээд би тэрийг анзаараад хутгалчихсан юм биш биз дээ гэж бодоод ухаан балартаад шокт орсон. Тэр үед Б над дээр ирээд би ч гэсэн үзсэн ерөөсөө амьсгалахгүй байна гээд надад хэлсэн. Тухайн үед би яахаа мэдэхээ болиод ухаан самуурсан байсан. Тэгээд намайг гэрийн хойд талд шокийн хэлбэртэй байж байхад түргэн тусламж дуудах хэрэгтэй юм байна гэсэн. Тэгээд гэрээс хэн авч гарсныг нь би мэдэхгүй байна. Тэгээд гэрийн гадаа байж байсан чинь М хурдан суугаад явъя гэсэн тэгээд зогсоолын тэнд очсон. Тэр үед би алхаж чадахгүй байсан болохоор шууд унасан. Тэгээд машинд суу явах хэрэгтэй байна гэсэн тэр үед 23 цаг 15 гаран минутын үед байх гэж гадарлаж байна. Тэр үед Налайхын эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тэгээд Мэлхий хад жоохон өнгөрөөд түргэний машинтай таараад би түргэний машин руу өргөж оруулаад найз охинтойгоо гурвуулаа суусан. Тэгээд шууд суугаад түргэний эмч нь үзчихээд өөд болчихжээ гээд жолоочдоо хэлсэн. Тэгээд би шууд цагдаа дуудах хэрэгтэй гэж бодоод түргэний эмч рүү буцаагаад гялс цагдаа дуудаач ээ та нар холбоотой байдаг биз дээ гялс дуудаад өгөөч гээд Налайх дүүргийн эмнэлгийн гадаа ирэхэд цагдаагийн газрын ажилчид ирсэн байсан. Тэгээд би буугаад газар унасан. Тэгсэн чинь тэр үед чи байсан учраас гэрчээр авч явах хэрэгтэй байна гээд буцаад аваад явсан. Тэгээд хэргийн газар руу буцаж очсон. Тухайн үед надаас мэдүүлэг аваагүй машин дотор суулгаад байсан. Тэгээд гарч үлдээсэн юмнуудыг нь аваад буцаад машинд хийгээд яв гэсэн. Тэгээд 4 цаг болж байхад Налайхын цагдаа дээр очоод хүлээж байгаад мэдүүлэг өгсөн... ” гэв. /2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт/,

 

Шинжээч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шинжилгээнд ДВР төхөөрөмж, 1 тв багтаамжтай зөөврийн сд мемори карт ирүүлсэн. Үүнд бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон бөгөөд Цагдаагийн хошууч Ганзориг, Цагдаагийн ахмад Сандагсүрэн, Цагдаагийн ахмад ******* миний бие оролцоод 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан. Үүн дээр шинжээчээс асуусан асуултын хүрээнд 2021 оны 09-24-ний өдрийн 1211 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх гэсэн байсан. Дараагийн асуулт нь тодорхой өдөр заагаад камерын бичлэг хадгалагдаж байсан уу гэсэн байсан. Үүнд бүрэлдэхүүн үзлэг хийгээд тухайн ДВР төхөөрөмжид 2020 оны 12 сарын 06-ны 23 цагаас 2021 оны 04 сарын 07-ны 12 цаг 10 минут хүртэл нийт 2762 ширхэг дүрс бичлэг хадгалагдаж байсан. Үүнд камерын 5 сувгийн дүрс бичлэг хадгалагдаж байсан. Үүнд шинжээчээс шүүгчийн тогтоолд дурдсан 2021 оны 04 сарын 04-ний өдрийн 22 цагаас 2021 оны 04 сарын 05-ны 00 цагийн хоорондох бичлэг байна уу гэсэн асуултад хариулах гэж үзлэг хийхэд 2021 оны 04 сарын 04-ний өдрийн 23 цаг 38 минутаас 23 цаг 59 минут хүртэлх 1, 2, 3, 4, 6 гэсэн 5 сувгийн дүрс бичлэг хадгалагдаж байсан. Үүнийг бид 22 цагаас 23 цаг 38 минут хүртэлх дүрс бичлэг яагаад байхгүй байна вэ гэдгийг тогтоох зорилгоор ДВР төхөөрөмжийн лок бүртгэлд үзлэг хийсэн. Янз бүрийн хадгалах, хуулах, төхөөрөмжид ямар нэгэн үйлдэл хийх болгоныг бүртгэдэг бөгөөд уг лок бүртгэлд үзлэг хийхэд 2021 оны 04 сарын 04-ний өдрийн 09 цаг 21 минутад төхөөрөмж унтраад 23 цаг 38 минутад төхөөрөмж ассан нь бүртгэгдсэн байсан. Энэ нь тодорхой цаг хугацааны давтамжтай байсан бөгөөд 2021 оны 3-23, 3-24, 4-21 өдрүүдэд унтраад ассан нь системийн бүртгэлд бүртгэгдсэн байдаг. ДВР төхөөрөмжийг өөрөөр нь залгаж асаахад мэдээллийг харах боломжгүй байсан. Иймд энэ хард дискийг уншдаг төхөөрөмжийг холбож ажиллуулсан байгаа. ДВР төхөөрөмж нь мэдээллийг хадгалахдаа компьютер шиг системээр хадгалдаггүй. Систем нь уялдаж ажиллахгүй. Өөрийнх нь хадгалж байгаа механизм нь лок файл дээрээ бүх мэдээллээ хадгалдаг гэсэн үг. Дүрс бичлэгийг устгалаа гэхэд ДВР дээр бүртгэгдэж бүх мэдээллээ хадгалдаг. ДВР төхөөрөмжийг устгахад цаг заах, сонгож устгах боломжгүй байдаг. Лок файлыг устгавал бүтнээр нь устгана. Дундаас нь цаг зааж устгах, эсхүл тодорхой хийгдсэн үйлдлээ устгахаа боломжгүй, тохиргоогүй байдаг. Шинжилгээнд ирүүлсэн төхөөрөмжид 23 цаг 38 минутаас 00 цаг хүртэлх л бичлэг бичигдсэн байгаа бөгөөд системийн хэвийн бус ажиллагаанаас хамаарч систем унтарсан гэж дүгнэлт гаргасан. Энэ төхөөрөмжийн багтаамж нь 2 тв бөгөөд мэдээлэл хадгалах багтаамжийн талаар үзлэгийн дүгнэлт л гарсан байгаа... ” гэв. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт/,

 

Гэрч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр би Э.Мтэй .......................... гэх амралтын газар ирсэн. Тухайн хэрэг болсон өдөр би гэр дотор байж байсан чинь М гэрт орж ирээд М гээд залуутай маргалдсан гэж хэлсэн. Тэгээд хутга аваад гарч явсан. Араас нь бүгд гарч явсан бөгөөд би хамгийн сүүлд ганцаараа гэрээс гарахад М гээд залуу болон таньдаг найзууд байсан. Мтэй гар барьчхаад гэр лүү орж ус уусан. Би зодооныг салгах ямар ч боломжгүй байсан Би 3 нүдэндээ оёдолтой зодооныг салгаж чадаагүйд үнэхээр их харамсаж байна... М хутга аваад гарахыг харсан. Б надад хутгыг салгаж авч ирээд энэ хутгыг аваад нуугаарай гэж хэлэхэд нь гэр лүү ороод орны гудсан доогуур хийсэн... Яг болсон процессыг харж байхад талийгаач Э.Мийн хоёр гараас нь салгах гээд бариад чи ямар ядаргаатай залуу вэ одоо больчхооч ээ гэж хэлж байсан. Нөгөө талд олон хүмүүс М дээр шавсан байсан... Хэрэг болоод би ардаас нь хутгыг далд хийчхээд гарсан чинь талийгаач найз газар хэвтэж байсан. Миний нэг нүд юм харахгүй байсан. Тэгээд нэг охин хажуу талаас нь хөөе сэрээч ээ, босооч ээ гээд байж байсан. Тэгэхээр нь би Т сэрээрэй гэж хэлсэн. Тэгээд бүгд шавааралдаад үнэртэй ус цацаад байхад ямар ч сэхээ авах чадваргүй болсон байсан. Гэр лүү оруулаад орон дээр өргөөд тавьж байхад цамц нь сөхөгдсөн. Тэгээд цус болчихсон болохоор сөхөөд харсан чинь хутгалуулсан байсан. Орилолдоон болсон. Гэрт Н, Э, Б, Г, М, Ц бид хэд байж байсан. Э.М одоо яах уу гээд юм ярилцаад сууж байсан. Хутгалаад гэмтээсэн, арай үхчихгүй байлгүй дээ, дараа нь хаашаа явах уу Хөвсгөл явах уу гээд ярилцаж байсан чинь Н гаднаас орж ирсэн. Орж ирэхэд нь цамц чинь цус болчихсон байна гээд Б хэлсэн. Тэгээд О.Н цамцаа тайлаад галд хийсэн. Тэгээд ярилцаад байж байхад гаднаас цагдаа нар ирсэн. Цагдаагийн газар очсон... ” гэв. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт/,

 

Гэрч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мг найз охин руу нь хүргэж өгөх гээд амралт руу машин бариад явсан. Тэрэлжийн амралт дээр очоод би огт машинаасаа буугаагүй. О гээд найзтайгаа машинд үлдсэн. М найз охиноо аваад гараад ирнэ гээд талийгаач, М тэр гурав машинаас буусан. Түрүүлж М ороод найз охиноо аваад ирье гээд орсон. Бараг 10 минутын дараа залгаад эндээ хоночхоод явах уу гэхээр нь танихгүй хүмүүстэй цуг байж яах юм бэ өөр газар очъё гэхэд за за гэсэн. Удаад байхаар нь эргүүлээд залгасан чинь явуулахгүй гээд байна гэсэн. Араас талийгаач тэр хоёр буугаад орсон. 10 цагийн алдад гэрийн тэндээс хүмүүс ирж байна нэг юм өргөөд явж байх шиг байна гэхээр биш байх гэж бодож байсан. Машины хойд талын хаалга татаад манай найз гэмтчихлээ эмнэлэг хүргээд өгчих дэх үү гэхээр нь гайхаад буусан чинь машины урд талд М хажууд нь уйлчихсан бас найз охин нь хажууд нь уйлаад байж байсан. Юу болсон юм бэ гэсэн чинь Т хутгалуулчихлаа гэсэн. Тэгээд гэрийн тийшээ гүйсэн чинь наана чинь байхгүй гээд эргээд ирсэн чинь машины хойд талд талийгаач хэвтэж байсан. Цаад талаар нь хэдэн охидууд уйлаад орилолдоод байсан. Талийгаачийг хойд талын суудал дээр хэвтүүлээд машинд М найз охин нь, урд талд О бид хэд суугаад хөдлөөд шууд түргэн дуудсан. Түргэний машинтай мэлхий хадны тэнд уулзаад Налайхын эмнэлэгт ирсэн...” гэв. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт/,

 

Гэрч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хэрэг болохын өмнөх өдөр Мтэй танилцсан. Маргааш орой нь Тэрэлж рүү манай найз найз охиноо авахаар явна хамт явъя гээд бид нар бөөнөөрөө машинд суугаад явсан. Амралтад очоод би машин дотор байж байсан. Эхлээд А.М буугаад явсан. Удаад байхаар нь араас нь шалгах гээд талийгаач, С нар явсан. Тэгээд удалгүй талийгаач ухаан алдсан байдалтай хүргэгдэж ирсэн. Би түргэн рүү 23 цаг 20 минут хавьцаа дуудлага өгсөн. Машиндаа суулгаад түргэний өөдөөс явсан. Түргэн ирээд цааш аваад явсан. Би хамт яваагүй...” гэв. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах

байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-17/,

Гэрч А.Ны мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-24/,

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-25-28/,

Эд мөрийн баримтаар хураагдсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-32-34/,

 

Гэрч А.Ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тэгээд бөөндөө юм яриад байж байхад хойд талын гэрлүү Ла, М хоёр хэд хэдэн удаа орж гарцгаасан. Тэгтэл М гэрт ганцаараа орж ирсэнээ "М гэнэ үү нэг пизда өдөөд байх юм. Ла руу орилоод байх юм. Хөөе, мөөе ч гэх шиг гээд отверка хаана байна" гэхээр нь би ширээн дээр байсан хутгыг аваад нуух гэтэл М миний гарнаас булааж аваад "Алив аваад ир, ална пизда" гээд гараад явсан. Мийг босоод гарахаар нь Б бид хоёр зэрэгцээд шахуу гарсан. Би Мий цамцнаас нь таттал угз татаад гадаа байсан Мрүү гүйгээд "хөөе" гээд орилоод гүйж байтал М гэнэт гарч ирээд Мийг салгах гээд ойртож очтол М, М хоёр зууралдаад авсан. М ерөөсөө уурлаагүй, тайвшир гэтэл М дээгүүр нь М рүү давж хараад "алив чи цаашаа" гээд түлхсэн. Яг тэр хоёр зууралдахаас өмнө М намайг хараад "хөөе юу байна Н" гэсэн. М ямар ч зодолдох санаа байгаагүй салгах гэж байсан нь тодорхой байсан. Дээрээс нь цоо эрүүл байх шиг байсан. Тэгээд тэр хоёр хальт зууралдахад нь Б бид хоёр 2 талаас нь татаад салгатал, бид хоёрыг цаашаа гэж хэлээд Мрүү явж очсон. Тэгэхэд нь Мгийн найзууд болон бид бүгдээрээ салгах үед М духаараа Мгийн нүүрлүү нь мөргөхөд М болохыг нь таньж амжаад манай найз байна гээд Мий урдуур ороод нүүрийг нь хамгаалахад М намайг урдуур нь орсон гээд цохиогүй. Тэгээд би Мтэй гэрийн үүдэнд очоод нүүр чинь гайгүй юу гээд яриад байж байтал хойно нэг эмэгтэй аймар орилоод бид хоёр гүйгээд очтол М ухаан алдсан бололтой газар уначихсан байсан. Тэгээд би тэр хүмүүс юу ч хийхгүй байсан болохоор хөмхийн дээр нь дараад үзтэл юу ч мэдэгдээгүй, тэгээд юу ч гэсэн эрэгтэйчүүд нь гэр лүү оруулчих гээд гэрлүү оруулахад хувцас нь сөхөгдөөд жаахан цус харагдахаар нь юун цус вэ гэтэл хутгалуулчихсан байсан. Тэгээд би тэрийг хараад уйлаад урд гэрлүү орж хутгалсан найз М рүү очоод "чи хүн аллаа шдээ, хутгалчихсан байна шүү дээ, эмнэлэг цагдаа дуудъя" гэтэл М "би харин тэгсэн үү яасан, мэдэхгүй байнаа пиздаа" гэж хэлсэн. Энэ үед би 103 руу залгаад түргэн дуудсан. Тэр үед тэр хутга нь хаана байна гээд гэр дотор байсан хүмүүс дунд яриа үүсэхэд Б "хөөе Н хоёр дахь орон доор хутга байгаа хол газар аваачаад шидчих" гээд хутгыг нь хайтал орон доор байхгүй байхаар нь Бт хэлтэл "бишээ наад гудсан доор нь" гэхээр нь гудсыг нь сөхөхөд гал тогооны хутга тэр чигээрээ бүтнээрээ цус болчихсон байхаар нь би бариулаас нь бариад гэрээс гарч гүйж байгаад газар хол шидэхэд харагдаад байхаар нь дээрээс нь том чулуу тавьчихаад аль чулуун доор хийснээ хараад гэрлүүгээ буцсан, Тэгээд гэрт очтол М, Г хоёр Мийг өргөөд автомашинруу явж байсан. Гэрт байсан бүгд орж ирээд хоорондоо ярилцаад "цагдаа ирвэл мэдэхгүй гэж хэлнэ шүү" гэж хоорондоо ярилцаад байж байхад М уйлсан. Энэ үед Г "чи уухаараа хүнээ байчих юмаа чамаас болж зургаан хүнд гай болж байна шд" гээд ярилцаад байсан. Тэр үед Б аймар уурлаад "цагдаа ирсэн ч үнэнээрээ байсан нь дээр, би тэр хутгыг нь яаж салгаж авсан гэж санана, тэгээгүй бол хэдэн хүн хутгалчихсан байх бол" гэж хэлсэн. Намайг Мээс Мийг салгах үед баруун гараас нь Б хутга салгаж авсан гэдгийг тэгэхэд мэдсэн юм. М, М хоёрын зууралдсан газарт М ухаан алдаад уначихсан байсан. Цаадах зодоон руу анхаарлаа хандуулаад Мийг тухайн үедээ хүмүүс анзаараагүй юм. М Мээс салаад М дээр очиход гарт нь байсан хутга байхгүй болчихсон байсан. Би Мг хутгалчих вий гэж бодоод гарлуу нь сайн анзаарч харсан юм. ...Намайг хутгыг хол аваачаад нуучих гэхээр нь хойд гэрийнхэнээс л гэж хол аваачиж нуусан юм. Цагдаа ирэх юм бол ядаж тэмдэг тавья гээд дээр нь чулуу тавьсан. ...Хардуу иштэй 20 гаруй см-ийн урттай болов уу гэмээр урт хутга байсан..." /1хх-62-63/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Шөнө 23 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлж шугуй гэх газар Мгийн байгаа гэх амралтын газрыг утсаар заалгаж би өөрийн найзууд болох С, талийгаач М, О, Нана нарын хамт цуг ирсэн юм. ...Тэгээд Мгийн байгаа гэх амралтын гэрлүү яваад ороход М өөрийнхөө найзууд гэх Б, М, Т нарын хамт байж байхаар нь Мд хоёулаа явъя гэж хэлтэл тэнд байсан М гэх найз нь надад "та хоёр ийм орой болчихоод байхад явж яах гээд байгаа юм бэ, нэг мөсөн хоноод явахгүй юм уу гэхээр нь би хонож чадахгүй ээ гадаа найзуудыгаа хүлээлгэчихсэн байгаа, бүгдээрээ өглөө ажилтай болохоор болохгүй гээд Мг дагуулаад амралтын гэрээс нь гараад явж байхад урд талынх нь гэрт хүмүүс шуугилдаад байхаар нь энэ хүмүүс ямар учиртай хүмүүс болох талаар Мгоос асуухад "манай найз Лгийн найз залуу болон өөр хэдэн найзууд нь цуг ирчихсэн байгаа юм" гэсэн. ...Мгийн найзуудад санаа зовж ядаж Лд нь хамт байгаа залуучуудыгаа битгий нийлүүлээрээ сайн танихгүй хүмүүс аюултай шүү гэж хэлэх санаатай түүний байгаа гэрийх нь гадаа ирэхэд Л үүдэн дээрээ хоёр танихгүй залуутай хоорондоо юм яриад зогсож байсан. Тэгэхээр нь Лг "наашаа хүрээд ирээч ярих юм байна" гээд дуудаад дагуулаад явах гэтэл нэг залуу нь хойноос дуудаж "чи яасан гээд байгаа юм бэ" гээд надруу дөхөөд ирэхээр нь би гартаа байсан ээмгээ куртикныхээ энгэрийн халаасанд хийгээд "чи өөрөө яасан гээд байгаа юм бэ" гэтэл нөгөө залуу шууд гүйгээд гэрлүүгээ орчихсон. Тэгсэнээ буцаж гэрээсээ гарч ирэхдээ гэрт байсан хүмүүсээ дагуулж гарч ирээд "чи хутгатай нь юм уу" гээд орилоод байсан. Энэ үед манай хоёр найз болох С, талийгаач М нар намайг харчихаад гарч ирж тэд нартай намайг өмөөрч хэрүүл маргаанд оролцсон. Энэ үед нэг залуу нь намайг түлхээд хойшлуулаад байсан. Тэр үед талийгаач М М гэх залуутай муудалцаад зогсож байсан. М М хоёр маргалдаад зогсож байхад анзаарахад М М гэх залуугийн 2 гарын бугуйны дээд хэсгээс барьсан байдалтай байсан. М нь баруун гартаа хутгыг дээш харуулан барьсан харагдсан. М над руу дайрч ирээд шууд мөргөхөөр нь би өөрийгөө хамгаалж доошоо тонгойгоод нүүрээ гараараа хаахад миний урьд өмнө таньдаг байсан охин болох Н голоор орж ирж салгасан. Тухайн үед би өөр тийшээ харчихаад буцаад талийгаач руу харахад талийгаач газар уначихсан байсан. Тэгээд шууд бид хэд талийгаач М дээр очиж амралтын гэрлүү оруулж байх явцдаа цээжин хэсэгтээ хутгалуулсан байгааг мэдсэн юм...Ингээд талийгаачийг гэрлүү өргөж явж байх үед цээж хэсгээс нь цус гарчихсан байсан. Тэгээд гэрт оруулаад дээгүүрх хувцасыг нь тайлаад хартал цээжний зүүн талдаа хутгалуулсан юм шиг шархтай, их хэмжээний цус гарчихсан байсан..." /1хх-70-71/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Ингээд нэг мэдсэн орой болж гадаа харанхуй болчихсон байсан энэ үед 23 цагийн хавьцаа манай найз залуу М надруу “би Улаанбаатар хотоос гараад очиж байна шүү” гэж хэлээд утсаар ярьснаасаа хойш нээх удалгүй М хүрч ирээд бид амарч байсан гэрт орж ирэн намайг дагуулаад гараад тэгэхэд гэрийн гадаа Мгийн найзууд болох С, талийгаач М нар бид хоёртой тааралдаж надад төрөн өдрийн мэнд хүргэээд үлдсэн тухайн үед би гадаа бие засчихаад буцаж гэрлүү ороод хувцас солид гараад гадаа бөөн хүмүүс бужигналдаад үймэцгээгээд байж байсан. Тухайн үед би гадаа юу болоод байгааг ойлгоогүй ямар ч байсан гадаа байсан хүмүүсийн нэг нь М газар ухаан алдаад уначихлаа гээд орилолдоод байхаар нь би гайхаад яваад очиход талийгаач газар хэвтчихсэн ямар ч ухаангүй байсан тэгэхээр нь тэнд байсан бусад маань түүнийг хоёр талаас нь тэвэрч аваад гэр лүү оруулах гээд явж байхад нэг нь хүүе энд чинь зөндөө цус болчихсон байна гэж байсан тэгээд бид нар шууд талийгаачийг гэрт оруулаад орон дээр хэвтүүлэн дээгүүрх хувцасыг нь тайлахад цээжнийнхээ зүүн хэсэгт хутгалуулчихсан юм шиг шархтай бие нь цус болчихсон байсан. Ингээд удалгүй түргэний машин иржталййгаачийн авч явсан. /хх-79-80/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...22 цаг 30 минутын орчим хавьцаа л болж байсан байх бид нар Налайх дүүргийн 6-р хороо Тэрэлжийн төв рүү нилээн дөхөж байхад М найз охиныхоо байгаа амралтын газрын хүний дугаарыг нь авчихсан яриад бид нарыг тэр хүн нь тосч авсан. Тосч авсан машиныг дагаад засмал замаасаа ертөнцийн зүгээр урагшаа салаад их бартаатай замаар дагаж яваад амралтын хашаануудын дундуур явсаар нэг амралтын газрын гадаа очоод зогссон. Тэгтэл М “хэдүүлээ бөөнөөрөө амралт руу орох уу” гэж асуусан. Гэхээр нь Б “бид нap ороод яахын бэ, бид нар сууж байя, чи ганцаараа орчихоод иp” гэж Мд хэлтэл ганцаараа буугаад амралтын хашааны цаад хэсэгт байрлах гэрэлтэй хоёр гэр лүү зүглээд явсан. М ороод 20 гаруй минут болсныхоо дараа Т рүү залгаад “бүгдээрээ хоноод явах уу, хажууд нь илүү гэр байгаа юм байна, манай найз охин явуулахгүй гээд байна” гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь бид нар энд хонохгүй явья гээд Мг гараад ир гэж хэлсэн. Төд удалгүй Т бид хоёр Мг орж авахаар болоод машинаас буугаад амралт руу орсон. Тэгээд бид хоёр эхлээд хойд талд нь байрлах гэр лүү ортол баахан танихгүй охидууд байсан. Тэгэхээр бид хоёр гэрээс нь гараад тамхи татаад зогсож байтал М найз охинтойгоо хүрч ирээд “би урд талын гэр лүү орж найзтайгаа уулзчихаад гараад ирье” гэж хэлээд урд талд нь байсан гэр лүү ороод ганцаараа ороод 2-3 минутын дараа буцаад гараад ирэхэд нь араас нь баахан залуучууд дагаад гараад ирсэн. Тэгтэл М гэх нэг өндөр залуу М рүү дайраад байсан. Гэтэл тэр залуугийн найзууд нь бас М рүү дайраад байхаар нь Т бид хоёр салгах гээд очсон. Т тэр М гэх залуу дээр очоод би М рүү дайраад байсан М гэх залуугийн найзууд дээр нь очтол гэв гэнэт охидууд орилолдоод эхэлсэн. Тэгэхээр нь эргээд хартал Т ухаан алдаад уначихсан, газар хэвтэж байсан. Тэгээд Т дээр очоод бид нар сэргээх гэж оролдоод болохгүй байхаар нь гэр лүү өргөж оруулсан. Гэр дотор ороод хартал Тийн гэдэс хэсэгт нь цустай байгаа харагдахаар нь цамцыг нь сөхөөд хартал Тийн цээжний зүүн хэсэгт нь доороосоо 4 дэх хавирганы орчимд 2.5 см орчим урттай өргөөшөө 1.5 см орчим ангайсан хутганы шархтай байсан. Цус нэмж гарахгүй байсан ба шархнаас цус нь өмд хэсэг рүү нь урсаад хатчихсан байсан. Тэгээд бид нар сандраад Тийг өргөж гэрээс нь гаргаад машин руугаа явсан. Тийг машины арын суудалд хэвтүүлээд би Тийн хөл хэсэгт, М М хоёр толгой хэсэгт нь суугаад, би гараараа шархыг нь дараад Налайх орохоор хөдөлсөн. Замдаа бид нар эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Замдаа түргэний машинтай таарна гэсэн бодолтой явж байтал Мэлхий хад дөнгөж өнгөрөөд таарсан. Тэгэхээр нь зогсоод Тийг түргэний машинд өгч явуулаад өөрсдеө араас нь дагаж явсаар байгаад Налайх дүүргийн эмнэлэг дээр ирсэн...” /хх-85-86/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2021 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 16 цагийн үед найз Мгийн төрсөн өдрийг тэмдэглэхээр манай найзууд болох М, Л, Т, Ч нарын хамт Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжид нэг амралтын газар /нэрийг нь мэдэхгүй байна/ ирсэн. Тухайн үед бид хэдтэй хамт Улаанбаатар хотоос цуг ирсэн манай найз Лгийн найз залуу болон түүний нэг эрэгтэй найзын хамт ирсэн байсан. Лгийн найз залуу болон түүнтэй хамт ирсэн найз М нь анх бид нарыг Тэрэлжид хүргэж өгчихөөд буцна гэж ярьж байсан боловч буцалгүй тэр амралтанд өөрсдөө гэр авч үлдсэн. Удалгүй Лгийн, найз залуу нь Улаанбаатар хотоос өөрийнхөө гэх найзуудыг дуудсан гээд миний мэдэхийн эмэгтэй, 3 эрэгтэй хүмүүс ирж Л болон түүний найз залуугийн хамт өөрсдийнхөө авсан гэрт амарцгаасан. Тэгээд М, М, Ч, Т бид хэд тэр хэдийг тоолгүй өөрсдийнхөө гэрт Улаанбаатар хотоос авч ирсэн 1 литрийн Jack нэртэй виски 1 шилийг, 24 лааз Сэнгүр нэртэй пиво хамтдаа хувааж уунгаа хоорондоо юм ярьж хөгжилдсөөр нэг мэдсэн шөнө харанхуй болчихсон байсан. Ингээд 23 цагийн үед Мгийн найз залуу М Улаанбаатар хотоос хүрч ирээд Мг бид хэдтэй хамт амралтанд хонуулахгүй гээд авч явахаар өөрийн найз гэх талийгаач Тийн хамт ирэхээр нь бид хэд ч бас М, М тэр хэдийг дагаад цуг явахаар шийдэн манай урд талын гэрт амарч байсан Лг авахуулахаар М, түүний найз талийгаач Т хоёрыг явуулсан ингээд удалгүй М, талийгаач Т хоёр урд талын гэрт амарч байсан хүмүүстэй муудалцаж марган бөөндөө гараад ирэхээр нь би гайхаад очоод хартал М, Т хоёртой Лгийн найз залуу бас нэг танихгүй залуу, 2 эмэгтэй хүмүүс маргалдаж хоорондоо зодолдоод байх шиг байхаар нь би тэр хэдийн зодооныг болиулахаар явж очоод тэнд байсан хүмүүсийн нэг нь талийгаачтай зууралдаад зогсоод байхаар нь тэр хоёрын дундуур орж хоёуланг нь хойшоо түлхчихээд Мтэй зодолдоод байсан Лгийн найз залууг салгах гээд явсан. Энэ үед хойно үлдсэн талийгаач Т газар унах болохоор нь нээх сүртэй зүйл бодолгүй тоогоогүй юм. Ингээд би Мг Лгийн найз залуугаас салгачихаад буцаад талийгаачийн үлдсэн газарлуу очиход талийгаачийн нөгөө гэрт амарч байсан хүмүүс бөөндөө тойроод зогсчихсон талийгаач өөрөө ухаан алдсан юм шиг байдалтай ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй газар хэвтэж байсан. Тэгэхэд тэнд талийгаачийг тойроод зогсож байсан хүмүүсээс нэг нь түүний амьсгал болон судасных нь цохилтыг гараараа шалгаж үзээд байхаар нь би уурлаад “хөөе та нар холдоцгоо” гээд талийгаач дээр очин түүний амьсгал, судасны цохилтыг нь шалгахад судас нь цохилохгүй ерөөсөө амьсгалахгүй байсан ингээд би сандарч тэнд байсан хүмүүс рүү “энэ хүн чинь амьсгалахгүй судас нь цохилохгүй байна, та нар яачихсан юм бэ” гээд орилсон чинь нэг нь надруу “чи битгий жүжиглээд бай наадах чинь зүгээр байсан” гэж хэлэхээр нь Т, М бид хэд талийгаач Тийг хөл, гарнаас өргөөд амралтын гэрлүү аваад явах үед нэг нь хүүе энд газраар аймар их цус болчихсон байна гэхээр нь бид хэд гайхаад гэрлүү оруулаад талийгаачийн дээгүүрх хувцасыг нь тайлж үзэхэд цээжнийхээ зүүн талд хутгалуулчихсан юм шиг шархтай маш их цус гарчихсан байсан тэгээд бид хэд сандралдан шууд цагдаа, эмнэлэгрүү дуудлага өгсөн...” /хх-88-89 / гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл М “хэдүүлээ бөөнөөрөө амралт руу орох уу” гэж асуусан. Гэхээр нь би “шал танихгүй хүмүүс рүү ороод яахын бэ, бид нар сууж байя, чи ганцаараа орчихоод ир” гэж Мд хэлтэл ганцаараа буугаад амралтын хашааны цаад хэсэгт байрлах гэрэлтэй хоёр гэр лүү зүглээд явсан. Би яг аль гэр лүү нь орсоныг нь хараагүй. М ороод 20 гаруй минут болсныхоо дараа Т рүү залгаад “бүгдээрээ хоноод явах уу, хажууд нь илүү гэр байгаа юм байна, манай найз охин явуулахгүй гээд байна” гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь О, С бид гурав тийм юм байхгүй энд хонохгүй гэж хэлтэл Т “энд хоновол хоносон ч яахав” гэж хэлсэн. Төд удалгүй Т “С бид хоёр ороод Мг аваад гараад ирье” гэж хэлээд тэр хоёр буугаад амралт руу орсон. 30-аад минутын дараа намайг утсаа оролдоод сууж байтал О надад “нөгөө хэд ирж байх шиг байна” гэж хэлтэл машины урдуур хэсэг хүмүүс өнгөрөөд явах шиг болсон. Гэтэд О “за за биш юм шиг байна" гэж хэлчихээд байж байтал машины хажууд гадаа нэг охин уйлаад байх шиг болохоор нь би хартал нэг залуу газар хэвтчихсэн, нэг охин дээр нь гараад суучихсан уйлж байсан ба хажуу талд нь С уйлчихсан зогсож байсан. Тэгэхээр би ганцаараа машинаас буутал нэг 178-183 см орчим өндөртэй би бараан хувцастай залуу /одоо харвал танина гэх/ миний машины хойд талын хаалгыг татаж онгойлгож үзсэнээ надад хандаж “манай найз гэмтчихлээ, чи ойрхон эмнэлэг рүү хүргээд өгөөч тэгэх үү” гэж асуухаар нь би “чи одоо юу яриад байгаа юм” гэж хэлчихээд газар хэвтэж байгаа залуу дээр очтол тэр хэвтэж байсан хүн нь М байсан ба дээр нь найз охин М нь цээж хэсэг дээр нь суучихсан, “би ийм юм болно гэж мэдээгүй ш тээ гээд” уйлаад байсан. Тэгэхээр нь би М дээр очоод “юу болсон бэ” гээд асуутал М уйлаад “Т хутгалуулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би М, С хоёрт хандаж “юу яриад байгаа юм бэ, үхсэндээ уйлаад байгаа юм, Т хаана байгаа юм” гээд асуугаад тэр хүмүүсийн байрлаж байсан гэр лүү нь алхаж байтал 180 см орчим өндөртэй, бараан эсвэл өнгийн хувцастай, хар цагаан өнгийн эрээн алчуур бүсэлхий хэсгээсээ унжуулчихсан /харвал танина гэх/ нэг залуу миний хажуугаар яарсан байдалтай зөрсөн. Тэр үед М надад Т тэнд байгаа гээд миний машины зүг гараараа заасан. Тэгэхээр нь би машиныхаа зүг хартал миний машины баруун талд голдоо нэг машин багтахаар зайтай амралтын газрын ахын саарал өнгийн Приус зогсож байсан ба тэр машины хойд хэсэгт нэг охин явган суучихсан “би хөлөө мэдрэхгүй байнаа” гээд уйлаад байхаар нь хартал хэсэг хүмүүс бөөгнөрөөд зогсчихсон байсан. /хэдэн хүн байсныг нь сайн санахгүй байна гэх/ Бөөгнөрсөн хүмүүсийн гол руу нь хартал Т дээшээ хараад хэвтчихсэн, цээж, нуруу хэсэг нь цус болчихсон ухаангүй хэвтэж байсан./ гэхдээ Тийн хэвтэж байсан газар огт цус байгаагүй гэх/ Тэгтэл Тийг С, толгой хэсгээс нь өргөөд хөлнөөс нэг залуу өргөөд /ямар хүн байсныг нь санахгүй байна, би цочирдсон байсан гэх/ миний машин руу аваад явсан тэгэхээр нь би машиныхаа баруун хойд хаалгыг нь онгойлгож өгөөд Тийг хэвтүүлээд С Тийн хөл хэсэгт, М М хоёр толгой хэсэгт нь суугаад, О машины урд суудлаас ерөөсөө буугаагүй болохоор урд суусан чигтээ байсан. Тэгээд би машиндаа орж ирж суугаад От хандаж “хүзүү хэсэгт нь дарж үзээд судас нь цохилж байна уу, үгүц байна уу үзээдэх” гэж хэлтэл С дарж үзээд “судсыг нь олохгүй байна” гэсэн. Тэгтэл М хамран дээр нь гараа тавьж үзээд “амьсгалж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь 103 луу дуудлага өгөөд Налайх руу хөдөлсөн. Замдаа түргэний машинтай таарна гэсэн бодолтой явж байтал Мэлхий хад дөнгөж өнгөрөөд таарсан. Тэгэхээр нь зогсоод Тийг машинаас С, М хоёр өргөж буулгаад түргэний машинд өгч явуулаад өөрсдөө араас нь дагж явсаар байгаад Налайх дүүргийн эмнэлэг дээр ирсэн....”/хх-94-97/ гэх мэдүүлэг,

Гэрч Н.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “.... Тэд нарыг ирсэнээс хойш 2 цаг орчимын дараа М манай найз залуу М ирж байна гэж байсан, бид нар ч Мг найзуудтайгаа ирсэн болохыг мэдэжбайсан. М манай гэрт эхлээд ганцаараа орж ирээд бид нартай юм яриад 5-10 минут болсон энэ хооронд М найз охин Мг авч явах гээд харин М Мг үлдчих гээд ятгаад байсан. Тэгээд М Мрүү залгаад “энд үлдчих үү хоночих уу” гээд утсаар яриад гэрээс гарсан, би ч араас нь бие засах гээд гараад бие засчихаад буцаад гэрт орж иртэл М, С, М гурав манай гэрт ороод ирсэн мэнд мэдээд байж байгаад тэр гурав гарч явцгаасан, гэр дотор М бид хоёр үлдчихсэн байсан. Тэд нарыг гарч явсанаас хойш 5 орчим минутын дараа гадаа орилолдоод зодоон болоод байгаа бололтой байхаар нь М бид хоёр гэрээс гарахад яг манай гэрийн урд эрэгтэйчүүд нь зодолдоод байсан. М, М, С гурав урд талын гэрт байсан М болон түүний найзуудтай зодолдоод байх шиг бужигналдаад байсан харанхуй болохоор хэн нь хэнийгээ цохиж зодсоныг нь анзаарч харж чадаагүй. Яг тэр зодоон болж байгаа хэсэгрүү М ойртож очиж байхдаа хойшоо саваад уначихсан, энэ үйл явдал надаас 3 алхамын зайтай л болсон. Мийг би хэн цохисон болохыг нь хараагүй тэгээд би “хүүе ээ энд уначихлаа” гэж хэлээд Мийг хажуу тийш нь харуулж хэвтүүлсэн тэгэхэд бөөнөөрөө яав, ийв гээд овоороод байж байтал нөгөө гэрийн залуучууд “амьсгалж байна шд зүгээр байна” гээд байсан. Тэгээд эрэгтэйчүүд нь манай гэрлүү Мийг өргөөд оруултал цамц нь дээшээ сөхөгдөөд зүүн талын хавирга орчимд хутгалсан юм шиг шархтай байсан. Тэгээд М орилоод бид нар шоконд ороод би гэрээс гарчихаад буцаад гэрлүү ортол М байхгүй байхаар нь хаачсан юм гэтэл автомашин руу аваад явсан. Бүгдээрээ араас нь явья гэж хэлсэн. Тэгээд би урд гэрлүү хаалгыг нь нээгээд ороход урд гэрийнхэн дээр Э, Л хоёр нэмэгдчихсэн тэр хоёр хоорондоо Франц хэлээр бухимдсан байдалтай чанга чанга яриад байсан. Харин бусад нь инээсэн, үл тоосон байдалтай байцгааж байсан. Тэгээд хойморт нэг охин суучихсан М хаачсан юм гээд надаас асуухаар нь юу яриад байгаа юм гэтэл бид нар яасан юм гээд инээгээд байсан. Тэгээд би Э, Л хоёрыг явья гээд дагуулаад гарсан. Тэгээд бид нар Мийн араас Налайхруу явж байтал М араас нь залгаад Н бүгдийг нь харсан гэсэн юм л ярьж байсан, тэр үед нь би гар утсан дээрээ бичлэг хийсэн юм. Тэгээд бид нар Налайхад ирээд эмнэлэг дээр ирэхэд М Мийг нас барчихлаа гээд уйлаад бууж ирсэн. ...” /хх-99-100/ гэх мэдүүлэг,

 

 Гэрч Р.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд бид нар гэрт хоол унд хийж идээд пиво уугаад сууж байтал гэгээ тасрах үед М манай найз нар ирчихлээ гээд гарч явсан. Удалгүй Мийн найз нар бид нарын байрлаж байсан гэрийн урд талд байрлах гэрт орсон байсан. Ингээд гэр гэртээ ууж идээд сууж байх үед 23 цагийн үед найз Л Мий гэрт орьё гэхээр нь би хамтдаа орсон. Л гэрт ороод Мий найз натай сууж юм яриад сужж байх үед би тамхитатах зорилгоор гэрээс гарч гэрийн гадаа тамхи татаж байх үед миний араас Л, М хоёр гарч ирээд хамтдаа тамхи татаад зогсож байтал М гэх охины найз М гарч ирээд Лтэй ярих юм байна гэж хэлсэн. Тэгтэл Мгийн харьцсан байдал нь Мд таалагдаагүй учир түүнд хандаж “чи Лтэй ингэж харьцахгүй шүү” гэж уурлаж М рүү дайрч эхэлсэн. Тэгтэл Мийн найз нар гэрээс гарч тэр хоёрыг хэрэлдээд байхаар нь хоёр тийш салгах гэж байгаад хэн нэг нь миний зүүн талын хөмсөг  рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би Лг хаана байгаа юм бол гээд хартал 1-2 охинтой хамт урагшаа  алхаад явж байхаар нь гайгүй юм байна гэж бодчихоод гэрийн ойролцоо байх сандал ширээн дээр очоод сууж байтал бид нарын байрлаж байсан гэрийн гадаа эмэгтэй хүмүүс орилолдсон. Тэгэхээр нь юу болсон юм бол гээд яваад очтол Тээ гэх залуу газар унасан байдалтай цээжин биеийг нь 2 хүн түшчихсэн өөр 2 хүн хажууд нь зогсож байгаад хэн хутгалчихав аа гээд охидууд орилж чарлаад байхаар нь Лг хайх зорилгоор гэрээс гарч түүний явсан зүг рүү алхаж очоод Лл нэг нь нэгнийгээ хутгалчихлаа, үхсэн юм уу, үгүй юм уу бүү мэдээ хоёулаа явсан нь дээр байх гэж хэлээд буцаж гэрт ороод өөрсдийнхөө эд зүйлийг цуглуулж аваад машин дээрээ очиж эд зүйлээ хийгээд явж байх хооронд эмнэлгийн машин ирээд Тээг аваад явсан...” /хх-105/ гэх мэдүүлэг,   

 

Гэрч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид нар амралтан дээрээ очоод 5 ортой нэг гэр авсан. Бидний авсан гэрийн хойд талд М танилцсан охиныхоо найзуудтай хамт оччихсон байсан. Тэгээд бид нар тэр хүмүүсийн байгаа гэрлүү ороогүй. Харин М бид нар дээр танилцсан Ла гэх охинтойгоо бид нар дээр орж ирсэн, бид нар хөгжим тавиад юм яриад авчирсан юмаа ууж идээд 3 цаг орчимын дараа М, Ла хоёр гэрээс юм ярина гээд гарч яваад 5 орчим минутын дараа гадаа орилоод эхэлсэн. Тэгэхээр нь бид нар гарахад М тэр хохирогч залуутай зодолдох гээд бие биерүүгээ дайраад байхаар нь бид нар тал талаас нь бариад авсан. Би Мийг “болиоч битгий муудалцаад бай” гэтэл намайг “цаашаа байж бай” гээд түлхээд М нөгөө хохирогч залууруу явж байсан. Тэгээд харсан чинь Мий баруун гарт амралтан дээр бид нарыг ашиглаж байсан амралтын газрыг хутгыг барьсан, хутгатай гар нь ташааны хойд талдаа барьчихсан байхаар нь би шууд очингуутаа гялс баруун гарыг нь зүүн суганы доогуураа хавчиж бариад Мий гарыг нь бугуйн үеэр нь өчиж дарахад гарт нь байсан хутга газарт уначихсан. Тэгэхээр нь би хутгыг нь бариулаас нь бариад дөнгөж гэрээс гарч ирж байсан Д гэх найздаа өгөөд “май энийг цаашаа далд хий” гэж хэлээд буцаж М рүү очиж “одоо болио” гээд тайвшруулаад болиулсан. Тухайн үед Н надтай хамт Мийг боль гэж хэлээд болиулчихаад би цаашлаад гэрээс жаахан зайтай очиж хөнгөнөөр бие засч байхад хүмүүс дахиад орилолдоод байсан. Тэгээд очиход хохирогч залуу газар уначихсан байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс баахан бужигналдаж байгаад манай найз Г автомашинруу нь тэр залууг өргөөд хүргэж өгсөн байсан. Тэр үед нь би гэрлүүгээ орчихсон. Тэгээд нэг их юм болоогүй гээд бүгдээрээ тайвшраад буцаад гэртээ цувраад ороод ирсэн. Тэгээд уух юмаа уугаад юм яриад сууцгаагаад 30 гаруй минутын дараа цагдаа нар ирээд бид нарыг авч явсан...”/хх-110-111/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Тэгээд бид нар авчирсан хоол хүнсээ идчихээд, архиа задлаад уугаад сууцгааж байсан. 00 цагийн орчимд намайг утсаар ярьж байх хооронд гэрт байсан манай найзууд бүгдээрээ гараад явчихсан байсан. Гэтэл орилоод эхлэхээр нь гараад хартал М М гэх залуутай маргалдаад зогсож байсан /Дараа нь надад хэлэхдээ М Мг нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөсөн гэсэн/. Тэгээд би нөгөө охидуудын байрлаж байсан гэрийн зүг хартал нэг залуу ухаан алдчихсан хэвтэж байсан ба тэр залууг танихгүй хүмүүс тойроод зогсож байсан. Тэгэхээр нь би очоод хэвтэж байсан залуугийн судсыг бариад үзтэл хэвийн цохилж байсан /ямар цус гарсан зүйл харагдаагүй/. Тэгтэл Н хүрч ирээд үнэртэй ус үнэртүүлтзл тэр залуу хальт сэргэчихээд буцаад хурхираад унтаад өгсөн. Тэр хавьд байсан хүмүүсээс яагаад ухаан алдчихсан юм бэ гээд асуутал хоёр гурван охин “цочсондоо ухаан алдчихсан гэж хэлсэн” тэгтэл тэр залуугийн найзууд нь өргөөд гэр лүүгээ аваад орсон. Тэгэхээр нь би зүгээр ухаан алдчихсан юм байна даа гэж бодоод гэр лүүгээ буцаад орсон. Би гэр лүүгээ ороод 2 минут орчим болсны дараа дахиад нэг охин улам чангаар орилоод эхэлсэн. Би гэрийнхээ хаалгыг онгойлгоод хартал нэг залууг өргөөд зогсоол хэсэг рүү явж байсан...”/хх-118-119/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Тэгээд бид нар очоод захиалсан байсан гэртээ ороод ойролцоогоор 2 цаг орчим сууж байтал М хойд гэрт байсан найзуудлуугаа захисан ундааг нь оруулж өгөхөөр гараад удалгүй орж ирээд хүмүүс намайг дээрэлхээд байна гэхээр нь гараад харахад 3-4 хүн байсан ба нэг намхан залууг нь яагаад манай найзыг дээрэлхээд байгаа юм бэ гээд тухайн үед хэрүүл маргаан болоод байж байтал хойд талаас Мий найз Ла /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гарч ирээд бид хоёр гэрийн урд талын ширээн дээр сууж байгаад юм ярьж байгаад тарцгаагаад явж байсан. Тэгтэл хойд гэр дотроос манай найз хутгалуулчихлаа гээд орилохоор нь би хутгалсаныг нь мэдээгүй жүжиглэж байна гэж бодоод гэрийнх нь үүдэнд нь очоод чи битгий жүжиглээд бай гэж хэлчихээд буцаад явчихсан. Тэгээд удалгүй байж байтал цагдаа нар орж ирсэн...” /хх-125/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэмж ярих зүйл гэвэл Тэрэлжид амралтын газар очсоны дараа манай найзууд бүгдээрээ тойроод суусан хоорондоо юм яриад би найз Дтай чат бичээд гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байтал гаднаас М ганцаараа орж ирээд “...энд М гээд залуу ирчихэж намайг оролдоод байна аптерик аваад ир...” гэж хэлэхэд одоо хэн нь гэдгийг санахгүй байна жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна Б яах гээд байгаа юм гэхэд М юу ч дуугаралгүй ширээн дээрээс хар өнгийн хутгыг аваад гарсан. Тэгтэл араас нь бүгдээрээ гараад явсан ба би ганцаараа Дтай чат бичиж байсан болохоор үлдээд хэвтэж байтал гадаа эмэгтэй хүн орилохоор нь гүйгээд гартал гэрийн баруун талд М, Н 2 өөд өөдөөсөө харсан юм ярьж байгаа бололтой зогсож байхаар нь очоод Мтэй мэнд мэдээд гар бариад цаана нь юу болж байгааг хартал манай гэрийн ард байрлах гэрийн урд талд талийгаач Мий 2 гарын шуунаас нь барьсан чи болиоч ямар ядаргаатай залуу вэ гээд зогссон хажууд нь нэг эмэгтэй зогсож байгаа харагдсан цаагуур нь болон тойроод манай найзууд болон Мтэй хамт яваа хүмүүс гарч ирсэн шуугилдаад байхаар нь би 2 хоногийн өмнө хүнд зодуулаад нүдээ гэмтээсэн байсан болохоор дахиад хүнд цохиулаад гэмтэж бэртэж мэднэ гэж бодоод буцаад гэр рүү ганцаараа яваад ороход ямарч хүн байгаагүй ба гадаа дахиад хүмүүс бүр чанга чанга хашгираад хөөе Тээ Тээ гээд орилоод байхаар нь дахиад гайхаад сонирхоод гартал арын гэрийн урд талийгаач газар хэвтсэн хажууд нь нэг эмэгтэй хүн байсан яг хэн гэдгийг нь сайн харж чадаагүй хажууд нь манай найзууд болон Мтэй хамт яваа хүмүүс шуугилдаад байхаар нь би дөхөөд очиж явтал Б намайг тосч ирээд энэ хутгыг аваад хурдан далд хий гэхээр нь хутгыг аваад буцаад гэрт ороод гэрэлд хутгыг хартал урд ир хэсэг нь тал хүртэлээ цус болсон байхаар нь би хутгыг хурдан нууя дахиад хүмүүс аваад нэгнийгээ гэмтээж мэднэ гэж бодоод гэрийн баруун талын 2 дахь орны гудсан завсараар хийгээд буцаад гараад арын гэрийн урд яваад очтол талийгаач Т ухаангүй хэвтсэн нөгөө эмэгтэй хажууд Тээ Тээ гээд л сэрээх гээд байгаа бололтой байсан ба манай найзууд болон нөгөө хүмүүс мэдээгүй бололтой шуугилдсан хэвэндээ байсан ба би очоод Тээ андаа сэрээрэй гээд чанга дуугараад мөр рүү нь цохиход нөгөө хэд бүгд ирээд юу болов яав гээд эхэлсэн ба Ц судсыг нь барьж үзээд зүгээр юм шиг байна гэр рүү оруулъя гэхээр нь би 2 хөлнөөс нь өргөөд хэн гэдгийг нь санахгүй байна нэг нь цээжнээс нь өргөөд гэр рүү оруулах явцад талийгаачийн цамц сөхөгдөөд цээж нь гартал цус гараад хутгалуулсан шарх байхаар нь би хүүе хутгалуулсан байна ш дээ гээд чанга хэлэхэд бүгдээрээ хараад тийм байна гээд л орилоод бөөн шуугиан болоод эхэлсэн. Ингээд гэрийн орон дээр хэвтүүлээд шууд эмнэлэг явъя гэж хоорондоо ярилцаад машинд суулгахаар болсон ба би ч айгаад шууд холдоод гэр рүү ороход хүн байгаагүй ба араас манай гэрт байсан найзууд бүгдээрээ орж ирээд тойроод суутал Н нөгөө хутга хаана байна гэхээр нь би орны доор гудсан завсараар байгаа гэхэд Н хутгыг очоод аваад юу ч хэлэлгүй гараад явсан. Ингээд юу болов яав гээд хоорондоо ярилцахад М би Мг л мөргөсөн гэж хэлээд чимээгүй болчихсон тэгтэл манай найзууд яг хэн нь гэдгийг бас санахгүй байна бүгдээрээ ам уралдаад яриад байсан ямар ч байсан талийгаач М, М нарыг салгах гэж голоор нь орж ирээд хутгалуулчихлаа гэж ярилцаад байж байтал М уйлаад би одоо яанаа гээд сууж байтал гаднаас Н орж ирээд би хутгыг нуучихлаа гэхээр нь хартал цамц нь цус болсон байхаар нь би Н наад цамц чинь цус болчихож гэж хэлсэн чинь тайлаад шууд гал руу цамцаа хийгээд шатаасан. Тэгээд одоо яах вэ гээд хоорондоо ярилцахад Ла гээд охиныг М дуудсан чинь М чи миний найз охиныг дуудлаа гээд маргаан үүссэн. Цаашаа юу юу болсон бэ гээд л хүн болгон өөрийн харсан үзсэн зүйлээ яриад сууж байтал амралтын газрын эгч орж ирээд сая юу болов, та нар хамааралтай юм уу гэж асуухад Н бид нарт хамаагүй, хойд гэрийн хүмүүсийн хооронд болсон асуудал гээд хэлсэн чинь гараад яваад өгсөн. Ингээд манай найзууд одоо яанаа гээд л хоорондоо юм ярих гэсэн боловч бүгд л ер нь чимээгүй нээх юм ярихгүй дуугүй сууцгаагаад байсан ба зарим нь пивоо аваад уугаад сүүлдээ уур амьсгалыг өөрчлөх гээд хоорондоо талийгаачийг нас барсан гэж бодоогүй болохоор одоо зун хэдүүлээ Хөвсгөл рүү аялах уу гээд л хоорондоо юм яриад сууж байтал цагдаа нар ирсэн...” /хх-133-134/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...тэгж байтал М гаднаас ууртай орж ирэхээр нь яасан бэ гэхэд гадаа Латай уулзаж байхад Лтай нэг гэрт байсан эрэгтэйчүүд нь уурлууллаа гэж хэлсэн. Тэгээд бид нар гэртээ байж байтал М гараад явсан. Удалгүй гадаа хүмүүс маргалдаж шуугиад байхаа нь гарахад М дээгүүрээ хар өнгийн хувцастай, доогуураа жинс өмссөн эрэгтэйг мөргөөд нүүрэн тус газар нь өшиглөж  байсан. Тэгэхээр нь би Б бид 2 Мийг дагуулаад гэрийн хойно очиж байтал тэнд байсан нэг эрэгтэй хөдөлж чадахгүй байна үнэртэй ус аваад ир гэхэд Н гэрээс үнэртэй ус авч ирээд үнэртүүлэхэд сэргэхгүй байсан. Тэгэхээр нь бид нар зүрх болон судасны цохилтыг нь чагнаж үзэхэд зүгээр цохилж байсан. ...тэгтэл ухаан орохгүй байсан залуугийн хэвлий хэсгийн цамц нь дээш сөхөгдсөн байсан ба тэр хэсэг газарт цус мэт зүйл гарсан байхаар нь цамцыг тэнд байсан нэг эмэгтэй дээшлүүлэхэд зүүн талын хавирганы доод талд 2-3 см урттай хутгалуулсан юм шиг сорви байсан. Тэгээд тэнд байсан эмэгтэйчүүд шуугилдаад эхэлсэн. Тэгэхээр нь нөгөө хутгалуулсан юм шиг залууг М, саарал цамцтай эрэгтэй бид 3 өргөж машины зогсоол дээр очиж тэнд байсан асаалттай байсан цагаан өнгийн машинд суулгаад Налйх дүүргийн төв рүү явсан...” /хх- 135/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Араас нь 22 цаг өнгөрч байхад М найз залуугаа дуудсан байсан ба М, талийгаач М нар ирээд бид нар сууж байгаад М намайг найзуудтайгаа танилцуулах гээд урд гэрт ороод танилцаад би нээх сайн танихгүй болохоор надад эвгүй санагдаад гарая гээд хамтдаа гэрээс гараад иртэл гэрийн хажууд байрлах ширээн дээр Э ганцаараа тамхи татаад сууж байхаар нь бид 2 очоод хамтадаа тамхи татаад сууж байтал бид нарын байрлаж байсан гэрээс М гарч ирээд надад хандаж Ла ярих юм байна гээд ууртай хэлэхэд М чи Латай ингэж ярихгүй шүү гэж хэлээд хоорондоо муудалцаад эхэлсэн ба М чи яах гээд байгаа юм гээд чанга чанга дуугараад л хэрэлдэж байтал М цаашаа гэр рүүгээ ороод буцаад ирэхэд араас нь найзууд нь гарч ирээд дахиад М, М нар өөд өөдөөсөө хараад зогсоод хэрэлдээд найзууд нь ирээд салгах гэж оролдоод Б, би, Э бид 3 яг голд нь зогсоод салгах гэтэл салахгүй байж байснаа М Мг цохих гэж байгаад хальт цохиод Эыг оносон тэгэхээр нь би Мийг чи хүн цохилоо гэж хэлээд уурлаад холдоод явтал араас М ирээд миний гарнаас аймар хүчтэй татаад уучлаарай гэхээр нь би уучлахгүй гээд юм ярихгүй гээд автозогсоол руу алхахад М буцаад цаашаа яваад түүний найз нь гээд Нг нь сайн санаад байна нөгөө эмэгтэйгийнхэн нэрийг нь санадаггүй тэр эмэгтэй Б нар ирээд Мийг уучлаарай тэр чамд их сайн гээд хэлээд зогсож байтал нөгөө эмэгтэй Быг цаашаа явж бай гэхэд Б цаашаа яваад тэр эмэгтэй бид 2 Мийг жоохон түргэн ууртай гээд л хоорондоо ярьж байгаад би Мийг уучлахаар болоод буцаад алхаад Мий найзуудтайгаа байрлаж байсан гэрт нь яваад ортол М ганцаараа гэрийн зүүн талын 2 дох орон дээр ганцаараа нилээн согтсон бололтой хойшоо ханаа гараараа түшсэн сууж байхаар нь очоод юу хийж байгаа юм гээд асуугаад байж байтал гэрийн ард хүмүүс орилолдох чимээ гарахаар нь би гайхаад харахаар гартал гэрийн гадаа манай найзууд тойроод зарим нь суугаад зарим нь зогссон уйлалдаад Тээг хутгалсан байна гэхээр нь гэр рүү яваад ортол Тээг гэрийн баруун талд үүд хэсэгт байрлах орон дээр дээш нь харуулаад хэвтүүлсэн хажууд нь М уйлаад сууж байхаар нь би сандараад Мийг хутгалсан юм болов уу гэж бодоод буцаад гэрт яваад ортол Мий найзууд бараг бүгдээрээ буцаад орсон байхаар нь би дотогш оролгүй Мийг гараад ирээч гээд дуудахад гараад ирэхээр нь би чи хутгалсан юм уу гэхэд М би бишээ амлаж байна, манай найзууд дундаас хутгалах хүн байхгүй гэж хэлээд зогсож байтал манай найзууд Мийг аваад эмнэлэг рүү явъя гээд бүгдээрээ гараад явахаар нь араас нь дагаад шууд машиндаа суугаад Налайх руу явсан ба замд түргэн тусламжийн машин таараад Мийг эмч үзээд машиндаа суулгаад Налайх руу явсан. Тэгээд л эмнэлэг дээр ирэхэд цагдаа нар ирсэн байсан...” /хх-139-144/ гэх мэдүүлэг,

 

Гэрч З.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Тэрэлжид Мгийн төрсөн өдрийг тэмдэглэхээр Чиваадулам, Б, Л, Т, М, 2 танихгүй залуугийн хамт наймуулаа Тэрэлжид 17 цаг өнгөрөөж ирсэн. Нэг нь Э, нөгөө нь Лгийн найз М гэдэг залуу гэж байсан. Тэрэлжид амралтын газарт М, Э нар машинаараа хүргэж өгөөд явах ёстой байсан ч яваагүй үлдсэн. Тэгээд гэрт сууцгааж төрсөн өдрөө тэмдэглэж байхад орой Мгийн найз залуу М найзуудтайгаа ирчихсэн байсан. Намайг гэрт сууж байхад гадаа хүмүүс орилолдоод байх чимээ гарахаар нь гараад харахад гэрийн урд М гэдэг залуу газар унаж байсан. Очоод яачхав юу болов гэхэд 2 залуу дамжлаад гэрт оруулсан. Би араас нь ороход Тээг орон дээр хэвтүүлчихсэн нэг нь цамцыг нь сөхөхөд цээжний хавьд нь зүсэгдсэн жаахан цус болсон харагдсан. Тэр үед Тээ амьсгалахгүй байна гэж Б хэлж байсан бөгөөд түүний дараа тэд цагдаа, эмнэлэг дуудсан байх. Би ирсэн машин руугаа очоод суучихсан....” /хх-144-146/ гэх мэдүүлэг,

 

Гэрт Т.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Найзууд нь ирээд бидний авсан гэрийн урд талын гэрт орчихсон, бид гэртээ төрсөн өдрөө тэмдэглэж байхад 22 цаг өнгөрч байхад Мгийн найз залуу М найзуудтайгаа ирчихсэн байсан. 23 цаг 20 минутын үед би гэрийнхээ урд гадаа зогсож байхад урд 3 метр орчим зайд М Мг зодох гээд хөөгөөд барьцалдаж авах гээд байхад нь М голоор нь орж салгаж Мийг түлхээд хоромхон хугацаанд зууралдаад салсан. М тойрч М рүү очиж, 2-3 секунтын дараа газар М газар унасан ч тэрийг ч анзаарах сөхөөгүй Мөнх эрдэнэ Мтэй зууралдаад байсан. Б гэнэт Тээ ухаан алдчихлаа гээд орилохоор нь харахад тийшээ очоод газар унасан Мийг С, М бид 3 өргөөд манай гэр рүү оруулсан. Өргөж оруулж байхад цамц нь сөхөгдөөд цээжний зүүн талд шарх харагдсан. Гэрт оруулаад зүүн талын доод орон дээр хэвтүүлээд шархыг харахад шархнаас жаахан цус жаахан гарчихсан байсан. Гэр рүү оруулж байхад л М хөдөлгөөнгүй болчихсон байсан. Тэгээд Мийг бид өргөж гаргаад цагаан өнгийн машин руу аваачиж ард талынх нь суудал дээр хэвтүүлж явуулсан...” /хх-148-150/ гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 04-ний орой 18 цагийн орчим шиг санагдаж байна манай гэр амралтын газарт 2 машин ирж зогсоол дээр зогсож нэг машинаас нь өндөр залуу ирээд гэр байгаа юу гэхээр нь хүн авахгүй байгаа гэхэд тиймээ тийм бид мэдэж байгаа бид нар хэдхэн найзуудаараа яваа төрсөн өдрийг хийх гэж байна бужигналдаад гэр өгчих гээд гуйгаад байхаар нь 6 номерын гэрт оруулсан. Анх гуйдаг нүдний шилтэй өндөр залууд машин тэрэг энд байлгахгүй гэхэд машинууд нь энд хонохгүй буцаад явна гээд эгчээ манай найзууд бас ирж байгаа, та нэг гэр бэлдчих гэхээр нь за гэсэн. Тэгээд гэртээ орсоны дараа өндөр залуу нэг охины хамт манай амьдардаг байшинд орж ирээд хоол хийх гэсэн юм гээд хутга, ганбанз мод, тогоо гуйж аваад явсан. Түүнээс хойш цаг гаруйн болсон байх харанхуй болсоны дараа өндөр залуугийн найзууд нь гээд нэг машинтай хүмүүс ирээд 6 номерын урд талын 7 номерын гэрт орж байрласан. Түүнээс хойш нэлээд орой болсон хойно орондоо орсоны дараа манай Тэрэлжийн цагдаа Ганболд над руу залгаад танай амралтын газарт хүн амины хэрэг гарчихсан байна. Битгий очоорой цагдаа иртэл хүмүүсийг нь битгий явуулаарай гэж хэлсэн. Тэгээд гэртээ сууж байтал удаагүй цагдаа нар ирсэн. Би хаана ямар асуудал болсоныг хараагүй, тийшээ битгий оч гэж хэлсэн болохоор очоогүй...” /1хх-158/ гэх мэдүүлэг,

Гэрч Н.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мг хэн зодож цохисон талаар би хараагүй, мэдэхгүй. Сүүлд цагдаагийн газар дээр 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байцаалт өгөөд явж байх үед Э буюу /Э/ гэгч нь манай ажлын хүмүүс дээр ирээд юм яриад зогсож байсан. Би Мг 2, 3 удаа өшиглсөн талаар яриан дундаа ярьсан. Энэ талаар мөрдөгч Мт мэдүүлэг өгч байхдаа хэлсэн. Тэгтэл мэдүүлэг өгсөний дараа мэдүүлэгээ уншихад энэ талаар бичээгүй орхисон байсан. Тэгэхээр энэ талаар тухайн үед мөрдөгчид хэлсэн, тэгэхэд мөрдөгч хэрэгт ач холбогдолгүй гээд миний мэдүүлэгт нэмж оруулаагүй. Би ч бас энэ талаар өөрийн мэдүүлэгтээ нэмж оруулах талаар мөрдөгчид хүсэлт тавиагүй тэгээд л өнгөрсөн. Мөрдөгч бол намайг мэдүүлэг өгөх үед намайг ингэж хэл, тэгж мэдүүлэг өг, эсвэл ийм зүйл ярьж болохгүй гэх мэтчлэн тулгаж хөтөлж мэдүүлэг авсан зүйл байхгүй...” /1хх-176/ гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хэргийн газрын үзлэгийг хийсэн. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо .......................... амралтын газар М бусдад хутгалуулсан гэх дуудлага мэдээллийн дагуу очиж хэргийн газрын үзлэг хийсэн. Хэргийн газрын үзлэг хийхэд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл, мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн ахмад Э.Батбаяр нар биечлэн оролцсон. Харин хэргийн газрын үзлэгийг дуусгаад оролцогч нарын гарын үсгийг зуруулахдаа тухайн үед зуруулж амжаагүй. Учир нь хэргийн газрын үзлэгт оролцсон шинжээчийн хэдэн кадр зураг авсан талаар тэмдэглэлдээ тусгаж амжаагүй буюу тэмдэглэл тухайн үед бүрэн бичиж дуусаагүй байсан тул зуруулаагүй. Тухайн үед прокурор, тасгийн дарга нар хэргийн газарт ирж танилцуаад үзлэгт орчоод шууд яваад өгсөн. Иймд тухайн үед гарын үсэг зуруулаагүй байж байгаад дараа нь тэмдэглэлээ бүрэн бичиж дуусгасны дараа тэмдэглэлээ танилцуулж гарын үсэг зуруулсан....Хэргийн газрын үзлэгээр камерын бичлэгийг хураан авахаар шийдвэрлэсэн боловч төхөөрөмжийг үзлэг хийсний дараа төхөөрөмжийг эд мөрийн баримтаар хойшлуулашгүйгээр хураан авалгүй орхиод явсан. Учир нь тухай үед камерын төхөөрөмж нь нууц үгээр хамгаалагдсан гэж ойлгосон. Тухайн үед .......................... амралтын газрыг хариуцан ажиллаж байсан Ц гэгч нь бас камерын төхөөрөмжийг нууц үгтэй байх гэхдээ нууц үгийг санахгүй байна гэсэн. Тэгээд тухайн камерын төхөөрөмжийг суурьлуулсан компанитай холбоо барьж нээж өгий гэсэн. Иймд тухайн камерын төхөөрөмжийг нууц үгийг нь олж нээлгүүлхээр орхиод явсан юм. Тийм учраас прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11 тоот мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тогтоолд камерын бичлэгийн төхөөрөмжийг хураан авсан ажиллагааг хүчинтэйд тооцох тогтоолд ороогүй. Тэгээд дараа нь би ******* ахмадаас тухайн камерын төхөөржийг авч шинжээч томилсон... Хэргийн газрын үзлгийг хийхдээ гэмт хэрэг үйлдсэн зэвсэг болох хутга хаана байгаа талаар тухайн үед хэргийн газарт байсан А.Н нь тухайн үед мэдээлэл өгсөн тул түүнийг мэдүүлгийн дагуу хэргийн газрын үзлэгийг чиглүүлж хийсэн хийсэн. Үүний үр дүнд талийгаач М.Мийг хутгалсан байж болзошгүй хутга мэт зүйлийг олж хойшлуулашгүйгээр хураан авч, тус хураан авах ажиллагааг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор хүчинтэйд тооцуулсан. Тухайн хэргийн газрын үзлэг нь гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа биш тул А.Ныг үзлэгт гэрчээр оролцуулаагүй.... Хэргийн газрын үзлэгийг шөнийн цагаар буюу үзэгдэх орчин муу техникийн гэрэлтүүлэг доор хийсэн. Иймд шинжээчийн авсан зарим гэрэл зураг нь нотлох баримтын шаардлага хангаагүй байсан буюу фокус алдсан, бүрсүүлттэй байсан. Тийм учраас нотлох баримтын шаардлага хангасан гэрэл зураг хэдэн ширхэг байгааг нарийвчлан тоог нь гаргах боломжгүй байсан. Иймд дараа нь шинжээчээс гаргаж гаргаж өгсөн хэргийн газрын гэрэл зургын үзүүлэлтээс тоог 29 зураг байгааг харж тэмдэглэлд тусгасан. Тэгээд тэмдэглэлээ бүрэн бичиж дууссаны дараа тасгийн дарга Батбаяр, хяналтын прокурор Д.Аянагүл нарт танилцуулж гарын үсэг зуруулсан...” /1хх-178-180/ гэх мэдүүлэг,

Гэрч Ш.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэргийн газрын үзлэгээг Канон 3200 маркийн дижитал зургын аппаратаар нотлох баримтын шаардлага хангасан 29 кадр зураг дарсан... Шөнө 1 бил 2 цагийн үед байсан. Харанхуй үзэгдэх орчин муутай байхад техникийн гэрэлтүүлэг ашиглаж хэргийн газрын үзлэг хийсэн... Тухайн хэргийн газрын үзлэг хийх үед хэдэн кадр зураг авсан талаар мөрдөгчид мэдээлэл өгөөгүй. Учир нь хэргийн газрын үзлэгт хичнээн кадр ч зураг дарж болно. Тухайн хэргийн газрын үзлэгийг хийх үед үзэгдэх орчин муу шөнийн цагаар хийсэн. Гадаа харанхуй байсан. Харанхуй үед дарсан зарим зураг фукусгүй, хэргийн газрын үзэгдэх байдал ойр орчим харанхуй зурагууд дарагддаг. Тиймээс техникийн гэрэлтүүлэг ашиглан зураг авдаг. Зураг бол янз бүрийн байдлаар гардаг. Тиймээс хэргийн газарт үзлэг дууссаны дараа Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст байрлах шинжээчийн зураг угаах компьютерт аппаратаа холбоод компьютер дээрээс зурагаа дахин үздэг. Тэндээс хэрэгт ач холбогдолтой, ул мөр ил тод, үзэгдэх байдал тод гарсан зургуудыг ялган мөрдөгчид зургыг хэвлэж өгдөг ба ингэхдээ хэдэн кадр зураг авсан талаар мөрдөгчид мэдээлэл өгдөг.... Дээр хэлсэнчлэн зурагаа угааж хэвлээд мөрдөгчид өгөхдөө буюу дараа нь хэдэн кадр зураг авсан талаар мэдээлэл өгдөг...” /1хх-182-183/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Э.Мий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ....Тэгээд урд гэр рүү ороод сууж байтал төд удалгүй Л дуудаад гарч үүдэндээ тахи таад зогсож байхад танихгүй өндөр хар өнгийн савхитай залуу Л гуай нааш ир даа гээд өндөр дуугаар хэлэхээр нь би тэвэрч байсан болохоор явуулаагүй. Тэгтэл уг залуу хөөе нааш ир гээд байна ш дээ гэж дахин өндөр дуугаар хэлэхэд Л гүйгээд очсон. Би араас нь очоод чи эмэгтэй хүнтэй ямар муухай харьцдаг юм бэ зодох гэж байгаа юм шиг гэхэд чи хэн юм бэ, чамд ямар хамаатай юм бэ гээд намайг түлхэснээ хойшоо ухарч зай бариад баруун энгэрний дотор халааснаас хутга ч юм шиг зүйл гаргаж ирээд над руу дайрахаар нь би айсандаа найзуудын урд гэр рүү ороод гадаа нэг танихгүй залуу ирээд хэрүүл өдөөд зодоон болох гээд байна гэж хэлээд ширээн дээр байсан хутгыг аваад гарч араас найзууд дагаж гарсан. Гэрийн баруун хойно 2-3 залуучууд хэдэн эмэгтэйтэй хэрэлдчихсэн зогсож байсан ба би очоод надтай эхэлж муудалцсан М гэх залуутай муудалцсан. Тэгтэл Г, Б 2 намайг болио гээд гар бариад хориод байсан. Тэгээд би Мтэй маргалдаж байхад дундуур нь нэг өндөр залуу орж ирээд чи найз яагаад байгаа юм бэ гэхээр нь түлхээд Мтэй маргалдаж М намайг баруун гуя руу өшиглөтөл дундуур хүмүүс орж ирээд салгах гэсэн. Тэгтэл би хүмүүсийг харж байгаад Мг духаараа дух руу нь мөргөсөн. Би баруун гартаа хутгатай байсан. Дундуур орсон залууг цээж рүү нь түлхэхэд пүлл гээд орчихож байгаа мэдрэмж төрсөн ч хутгалчихлаа гэж бодоогүй. Маргааныг болиулах гэсэн залуугийн амь насыг хохироосондоо маш их харамсаж байна. Талийгаачийн амь насыг хохирооё гэсэн ямар санаа зорилго байгаагүй..” /2хх- 83-86/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн 24 дугаартай дүгнэлт:

  1. Талийгаачийн цогцост цээжний зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцэг хальсанд шарх, үнхэлцэг хальсны хөндийд цус хуралдалт, Зүрхний зүүн ховдлын урд ханаар орж зүүн ховдлын арын ханаар нэвт гарсан хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн уушгины 8-р сегментийн нэвт хатгагдсан шарх, зүүн уушгины уналт, цээжний зүүн хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Талийгаачийн биед хуучин гэмтэл тогтоогдсонгүй.
  4. Талийгаач нь цээжний зүүн хөндийн нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлоор  нэвт гарч зүүн уушгины 8 р сегментийн нэвт хатгасан шархны улмаас хурц цус алдаж , зүүн уушги унаж цээжний зүүн хөндийд цус хуралдаж нас баржээ.
  5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй
  6. Талийгаач нь дээрх гэмтлийг авсан даруйд нас барна. Нас барсан цаг хугацааг цогцосны анхны үзлэгээр тогтооно.
  7. Талийгаачийн цусанд 1.7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын  дунд зэрэгт хамаарна.
  8. Талийгаачид эмнэлэгт яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ.
  9. Талийгаачийн цус нь АВ/4/ бүлгийн харьяалалтай байна гэх дүгнэлт /хх-186-189/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1213 дугаартай дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн малгайтай цамц, хар өнгийн цамц, хар өнгийн хагас ханцуйтай цамц дээр хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд, хар өнгийн хос оймс дээр эдэлгээний явцад гарсан хуучин цооролтууд байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмд, хар өнгийн тэлээ, бор өнгийн өмд, хар өнгийн түрийтэй хос гутал, саарал өнгийн хос оймс зэрэг нь гэмтэлгүй байна. Хувцас дээр гарсан гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй.
  2. Шинээр илэрсэн нөхцөл байдал үгүй. /хх-236-241/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2001 дугаартай дүгнэлт:

  1. Улаан хүрэн өнгийн малгайтай цамц, хар өнгийн ноосон цамц, хар өнгийн футболк, бор өнгийн дотуур өмд, хар өнгийн жинсэн өмд дээр цус илэрсэн. Уг цус нь АВ/IV/ бүлгийн харьяалалтай байна.
  2. Хар өнгийн тэлээ, саарал өнгийн оймс, хар өнгийн оймс, хар өнгийн гутал дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй. /хх-242-244/ гэх дүгнэлт,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 292 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Э.М нь сэтгцийн ямар нэгэн өвчингүй байна.
  2. Э.М нь болсон хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  3. Э.М нь хэрэг хариуцах чадвартай байна.
  4. Э.Мөнх-Эрэдэнэд эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. /хх-32-33/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судална гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Тунгалагийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-17/,

Гэрч А.Ны мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-24/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-35-43/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-44/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай тогтоол /хх-48/, 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-51/, 

Гэрч А.Ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх-62-63/,

Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх-70-71/,

Гэрч Т.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. мэдүүлэг/хх-79-80/,

Гэрч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг/хх-85-86/,

Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-88-89 /,

Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг/хх-94-97/,

Гэрч Н.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэг, /хх-99-100/

Гэрч Р.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэх мэдүүлэг /1хх-105-106/

Гэрч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, /хх-110-111/,

Гэрч Н.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг/хх-118-119/,

        Гэрч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-125/,

Гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-133-134/,

Гэрч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-139-144/,

Гэрч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-148-150/,

 

Шинжээч С.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач нь дээрх гэмтлийг аваад ухамсарт үйлдэл хийх боломжгүй. Гэмтэл авсан газраа буюу гэмтэл авсан газрын ойролцоо нас барна...Гэмтэл авснаас хойш богино хугацаанд буюу 1 минут орчмын дотор нас барна....Задлан шинжилгээний дүгнэлтэд бичигдсэнээр цээжний зүүн талд өвчүүний хажуугийн шугамаар 4, 5-р хавирганы завсарт мөр тал нь 23 цаг, ир тал нь 17 цагийн чигтэй урдаас арагш, зүүнээс баруун, дээрээс доош чиглэлтэй 2 см урттай 1.5 см өргөнтэй цээжний хөндийд нэвтэрч хатгагдаж зүсэгдсэн шархтай байсан....” /хх-196/ гэх мэдүүлэг,

 

Шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол /хх-215/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1210 дугаартай дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Налайх дүүргийн 6-р хороо “...............” амралтын газар 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Э.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Мтэй маргалдан улмаар цээжин тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хутга дээрээс 1 ширхэг гарын мөрийг илрүүлж бэхжүүлэв.
  2. Шинжилгээнд ирүүлсэн хутга дээрээс илрүүлж бэхжүүлсэн 1 ширхэг гарын мөр нь гарын хээний адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Харьцуулах загвараар ирүүлсэн М.Мийн гэх гарын хээний дардас нь гарын хээний адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.
  3. Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн М.Мийн гэх гарын хээний дардас нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн гарын хээний дардас, гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирохгүй байна. /хх-216/ гэх дүгнэлт,

 

Гэрч Ч.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл 18 цагийн үед байх манай эхнэр гадаа хүмүүс ирсэн байна гэж хэлээд гарч уулзаад буцаж орж ирээд байнга ирдэг хүүхэд байна 2 гэр өгөөч гээд гуйгаад байна 8, 9 үүлээ юм байна гэхээр нь байнга ирдэг юм бол яахав дээ гэж хэлээд л би хэвтэж байгаад хэсэг унтаж байгаад байхад над руу Тэрэлжийн хэсгийн төлөөлөгч байсан над руу залгаад танайд хүн амины хэрэг гарсан байна амрагчид байгаа юм уу байгаа бол наад хүмүүс гарч явах нь уу хараад байж байгаарай, хэрэв гарч явахаар бол хаашаа явахыг нь хараад над руу маш хурдан мэдэгдээрэй гэж хэлсэн. Ингээд удалгүй цагдаа нар ирсэн....” /хх-162/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №1211 дугаартай дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмж нь дүрс бичлэг, техникийн оношилгооны шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд ирүүлсэн хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжийн хатуу дискэнд 2020 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 20:40:57 секундээс 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 12:10:09 секунд хүртэлх нийт 4590ш дүрс бичлэг хадгалагдаж байна.
  3. Шинжилгээнд ирүүлсэн хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжид 2021 оны 04 дүгээр сарын 03-наас 06-ны өдрийн хооронд бичигдсэн 145GB хэмжээтэй бичлэгийг хөрвүүлэн авав.
  4. Шинжилгээнд ирүүлсэн хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжийн хатуу дискнээс дүрс бичлэг устгагдаагүй байна.
  5. Хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжийн системийн цаг нь Улаанбаатар хотын цагаас 00:22:35 секундээр түрүүлж байна.
  6. 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цагаас 00 цаг хүртэлх бичлэгийг тодруулан хүргүүлэв. Хүн нэг бүрийн үйл хөдлөлийг цаг минутаар тусгах үйл явдлыг тайлбарлах нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй.
  7. Шинжилгээний явцад шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй. /2хх-7/ гэх дүгнэлт,    

Шинжээчийн дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлт /2хх-11/,

Хатуу диксний мэдээлэл /2хх-12/,

Худалдаж авсан баримт /2хх-13/,

 

Шинжээч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ямар нэг бичлэг устагдаагүй байсан. Учир нь бичлэг устгасан бол лог үүсдэг юм. Миний бие 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд бичлэгийг хуулбарлахад 145 GB болж байсан. Тэгэхээр 6 сар 11 хоногийн хоногийн хугацааны бичлэгийг тэмдэглэл төхөөрөмжинд хадгалагдж байгаа вэ гэхээр байнгын бичлэг буюу үргэлжилсэн цагийн бичлэг хийдэггүй байсан.....1211 дугаартай дүгнэлтийн 4 дүгээр хариултаар миний бие хариулсан. Ямар нэг устгасан Log байгаагүй...” /2хх-16-20/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн оролцогч нарын Согтолтын зэргийг тогтоосон баримт /2хх-83-90/,

Шүүгдэгчийн эгчид ярьсан ярианы бичлэг /2хх-173-174/,

ДВР төхөөрөмжид шинжилгээ хийсэн баримтууд, зураг, тайлбар /3хх-222-237/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3421 дугаартай дүгнэлт:

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.*******ийн гаргасан 2021-09-24-ний өдрийн №1211 дугаартай шинжээчийн дүгнэлт
    үндэслэлтэй эсэхийг үнэлэх нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд
    хамаарахгүй.
  2. Шинжилгээнд ирүүлсэн хяналтын камерийн дүрс бичлэгийн төхөөрөмжид
    2021-04-04-ны өдрийн 23:38:10 секундээс 23:59:59 секунд хүртэлх нийт 5 сувгийн
    /01, 02, 03, 04, 06/ хяналтын камерийн дүрс бичлэгүүд хадгалагдаж байна. Тухайн
    дүрс бичлэгүүдийг хөрвүүлэн авч DVD дискэнд хуулбарлан хүргүүлэв.
  3. “Шүүхийн тогтоол”-д дурдсан цаг хугацаа буюу 2021-04-04-ний өдрийн
    22:00:00 секундээс 23:59:59 секунд хүртэлх хугацааны дүрс бичлэгүүдээс 2021-04-
    04-ны өдрийн 22:00:00 секундээс 23:38:09 секунд хүртэлх дүрс бичлэг бичигдээгүй
    байна. Тухайн хяналтын камерийн дүрс бичлэгийн төхөөрөмж нь 2021-04-04-ны
    өдрийн 09:21:20 секундэд унтарч, 2021-04-04-ны өдрийн 23:38:13 секундэд асч
    системээ дахин ачаалсан бүртгэл бүртгэгдсэн байна.
  4. “CH01_2021-04-04_233827_2021-04-05_000000_ID2708.AVI”, “СН02_2021-

04-04_233827_2021-04-05_000000_ID2709.AVI”, “СН03_2021-04-04_233828_2021-
04-05_000000_ID2710.AVI” “СН06_2021-04-04_233830_2021-04- 05 000000 ID2711 .AVI” “СН04_2021 -04-04_233831 _2021 -04- 05_000000_ID2712.AVI” гэсэн нэртэй таван ширхэг дүрс бичлэгүүдээс хэргийн үйл баримтын талаар тусгагдсан дүрс бичлэг байгаа эсэхийг тогтоох боломжтой бөгөөд энэ нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй..” гэх дүгнэлт, Фото зураг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мийн өмгөөлөгч Л.Сарангуагийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-88-89 / гэх мэдүүлэг,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-111-112/,

Хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн тодорхойлолт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3421 дугаартай дүгнэлт,

Хохирлын нөхөн төлсөнтэй холбоотой баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр талуудыг оролцуулан хийгдсэн хэрэг болсон газарт амралтын газрын камерийн тоо, тусгал, байршил зэрэгт үзлэг хийсэн ажиллагааны тэмдэглэл , дүрс бичлэг зэрэг нотлох баримтуудыг хянан хэлэлцлээ.

 

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэргийн оролцогч нарын мэдүүлэг авах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийсэн болно.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд Улсын яллагчийн зүгээс: ... Шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хороо гэх газарт байрлах .......................... амралтын газарт үл ялих зүйлээр маргалдан маргааныг таслан зогсоохоор ирсэн М.Мийг цээжин тус газар нэг удаа хутгалж хүнийг санаатай алсан гэмт хэрэгт буруутай болох нь тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Э.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэсэн дүгнэлтийг ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын зүгээс:  Энэ хэргийг шийдвэрлэхэд хараахан бүрдэл хангагдаагүй гэж үзэж байна. Хэргийн зүйлчлэл талаасаа дутуу зүйлчилсэн байна. Э.М нь М.Мийг алаад зогсоогүй А.Мг алах гэж довтолсон үйлдлийг зүйлчлээгүй. Камерын бичлэгийн үндсэн хард дискийг сэргээж болохоор байна. Сэргээлгэх юм бол бүлэглэсэн гэмт хэрэг байж болзошгүй байна. ...А.Мгийн зодуулсан үйлдэл дээр нь танхайн гэмт хэргийн хохирогчоор тогтоогоогүй байна.  Д.Э, Н.Ц нар Э.Мтэй бүлэглэн А.Мг зодож байсан талаар гэрчүүд мэдүүлдэг. ...процессын зөрчил буюу хутганаас хурууны хээ шинжлэх гээд Э.М, А.Н, О.Б, Б.Д нарын гарын хурууны хээний дардас авсан гэж байгаа. Мөрдөгч бүгдийнх нь гарын хурууны дардсыг хавсаргалаа гэсэн боловч замдаа алга болоод шинжээчид ганцхан хохирогчийн гарын хурууны хээ очиж шинжлэгдэж байгааг нотлох баримт алга болгосон хариуцлага хүлээлгэх асуудлыг энэ хэрэгтэй хамт шийдвэрлүүлэх саналтай байна. ...Камерын бичлэг ямар ч байсан гэсэн Э.Мийг хэрэг үйлдсэнийг үгүйсгэж, бусад этгээд оролцсоныг нотолж чадахгүй юм чинь гэж үзээд нүдээ аниад өнгөрүүлмээргүй байна. Хэрэгт ач холбогдолтой ажиллагаануудыг хийж байж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс:  Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь шууд санаатай үйлдлээс хамаардаг гэдгийг улсын яллагч тайлбарладаг. Э.М нь анхнаасаа гэм буруугаа хүлээж байсан бөгөөд мэдүүлгүүд нь тогтвортой байсан. Гэмт хэргийн шинж, санаа зорилгын хувьд ямар нэгэн байдлаар бусдад булзааруулах, өөрөөр тайлбарлах санаа байхгүй байсан. Хохирогчийн гаргаж байгаа гомдлуудыг үндэслээд тодорхой ажиллагаануудыг хийгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдөөгүй, тодорхой хариуг нь өгч байсан баримтууд хэрэгт авагдсан байна. А.Мгийн эсрэг чиглэсэн алахыг завдсан үйлдлийг шалгах ёстой гэж байна. Өөрсдийнх нь гомдол хүсэлтийг хүлээн аваад прокурор тодорхой хариу өгсөн байна. Эрүүгийн хуульд 2 болон түүнээс дээш хүн гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж байгааг хамтран оролцох гэж хэлдэг. Үйлдлээрээ юм уу санаагаараа нэгдээд бүлэглэж байгаа бүлэглэсэн гэх үндэслэлтэй зүйл харагдахгүй байгаа гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүхээс Налайх Багахангай дүүргийн Прокурорын газраас үйлдсэн яллах дүгнэлттэй шүүгдэгч Э.Мд холбогдох эрүүгийн 2107000000079 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтын дагуу хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн болон 2022 оны 01 дүгээр сарын 06 ны өдрийн шүүх хуралдаануудад талуудын хүсэлтээр мэдүүлэг өгсөн болон хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох: Шүүгдэгч Э.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдлээс болоод эрдэнэт амиа алдсан залуугийн өмнөөс маш их харамсаж байна. Мөн таны өөрийн эрхэм хөвгүүнээ цаг бусаар алдсанд маш харамсаж байна. Намайг уучлаарай. Ар гэрийнхэнтэй нь гүнээ хүлцэл өчиж байна. Энэ хэргээ өөр хэн нэгэнд нялзаах гэсэн хүсэл байхгүй. Цагдан хоригдсон хоногоос хойш хохирогчийн ар гэрээс уучлалт гуйх боломж надад олдсонгүй. Энэ танхимд цугларсан бүх хүний өмнө ар гэрийнхнээс нь уучлалт гуйж байна гэсэн мэдүүлэг,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний хүүг нас бараад 12 цагийн дараа мэдэгдсэн. Тэгээд очих гэсээр байтал 14 цагийн дараа Налайхад ирсэн. Миний хүү нас бараад тэр олон цаг болж байхад надад хэлээгүй. Тэгээд задлан шинжилгээнд оруулчихсан байсан. ...Миний хүү 20 настай сургуулиа төгсчхөөд улс орондоо нэмэр болоод нийгмийн даатгалаа төлөөд аль эрт нийгэмшсэн ариун нандин үр минь маш их гомдолтой байна. Би маш их гомдолтой байна.... Би хүүгээ 21 настайдаа төрүүлсэн Миний анхны хүү. 21 нас хүртэлх амьдралын минь бүх зүйл миний хүү байсан. Миний бүх зүйлийг, миний амьдралын 20 гаруй жилийг чи үгүй хийсэн. Би хүүгүйгээр яаж амьдрахыг мэдэхгүй байна. Гэтэл чи өнөөдөр гэм буруугаа хүлээсэн гээд байна.. Би цаашид хүүгийнхээ дурсгалд зориулж цэцэрлэгт хүрээлэн бариулах бодолтой байгаа... гэсэн мэдүүлэг,  

Гэрч Р.Эын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн маргаан орой 23 цаг өнгөрөөгөөд болсон. Тэр маргаанд хэн хэн оролцсон бэ гэвэл шүүгдэгч болон гадаа сууж байсан М гэх залуу хоёр маргалдаж зодоон хийсэн. Тэгээд би салгах гэж байхдаа нүд рүүгээ цохиулаад жоохон зайгаа барих гэж хичээсэн. Тэгээд ил сандал байхаар нь тэнд очоод сууж байтал гэрийн гадаа охидууд орилолдоод унахаар нь би сандраад гараад харагдахад талийгаач газар хэвтэж байсан..” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Чын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Мтой хамт гэрт байж байсан. Тэгээд гадаа зодоон болоод. Нөгөөдөх нь явсаар байгаад урд талын гэрийн тэнд очсон. Тэр үед Мгийн дуу хадаад орилоод байсан. Тэгээд юу болоод байгаа юм болоо гэж бодоод анхаарлаа төвлөрүүлээд харсан чинь талийгаач унаад өгсөн. Тэгээд би дөхөөд очсон чинь амьсгалахгүй байсан. Тэгээд би амьсгалахгүй байна гэсэн чинь тэнд байсан хүмүүс амьсгалж байна. Зүгээр байна та нар битгий маяглаад бай гээд байсан. Тэгээд би гэр рүү ороод сандарсан. Тэгээд талийгаачийг өргөж оруулж ирээд цамцыг нь сөхсөн чинь цээжин дээр нь нүх байсан. Тэгээд хутгалчихсан байна гээд бүгд сандраад ийш тийшээ гараад явсан. Гэсэн мэдүүлэг,  

Гэрч Н.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Тэгээд Э.М хойд талын гэр рүү орчхоод ирье гээд явсан. Тэгээд хэдхэн минутын дараа орилж хашгираад ороод ирсэн.. Тэгээд Мийг дагаад бүгд гараад явсан. Тэгээд Э.М, Мг очиж мөргөсөн. Тэгээд хойд талын гэр рүү харахад баахан хүмүүс тойроод зогсчихсон байсан. Тэгээд гэрийн тэнд очиход нэг хүн ухаан алдаад унасан байсан. Тэгээд би энэ хүн яасан юм гэсэн чинь таг гээд дуугарсан чинь ухаан алдаад уначихсан гэсэн. Тэгээд Н ухаан алдчихсан юм биш үү гээд үнэртэй ус үнэртүүлсэн... Тэгээд гараад ирсэн чинь хүн хутгалуулсан үхчихсэн байна гэж хэлсэн. Би хутгалуулсныг нь хараагүй хутгалуулсан эсэхийг нь ч мэдэхгүй байсан.” Гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд уугаад сууж байсан чинь М ундаа оруулж өгнө гээд гарсан. Тэгээд гарч ирээд хэрүүл үүссэн. М гаднаас орж ирээд М гээд ямар зэвүүн пизда вэ гэж хэлсэн. Тэгээд шөвөг хаана байна гэхээр нь би ширээн дээр байсан шөвгийг ханцуйндаа нуугаад гэрээс бид хоёр хамт гарсан. Тэнд яг юу болоод байгааг гадарласан. Удалгүй гадаа хүмүүс орлолдоод унасан. Тухайн үед би гэрээсээ гараагүй. Тэгээд төд удалгүй гаднаас цагдаа нар ирсэн.. ” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.... Төд удалгүй араас нь баахан залуучууд орилоод гараад ирсэн. Гарч ирээд зодоон болсон. Тэгээд манай талийгаач найз Мийг болиулаад би Мг 6,7 залуучууд нийлж зодож байхад нь болиулах очсон. Тэгээд охидууд орилох чимээгээр эргээд харсан чинь манай найз газарт уначихсан байсан. Анх ухаан алдчихсан байна гээд бөөндөө сэргээх гэж үзсэн. Тэгээд гэр рүү өргөж оруулсан. Өргөөд явж байхад цамц нь сөхөгдөөд цус гарчихсан юм шиг харагдсан. Тэгээд орон дээр хэвтүүлээд цамцыг нь сөхөөд харсан чинь хутгалуулчихсан байсан.” Гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Лгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Төрсөн өдөр болж байсан хүний найз залуу нь хоёр найзтайгаа ирээд намайг ярих юм байна гээд дуудсан. Тэгээд намайг дуудсанд чинь М чи Лтай уулзаж яах гээд байгаа юм гээд М, Э.М хоёр нэлээн удаан муудалцаад нэг нэгнийгээ цохиод байхаар байсан... Тэгээд буцаад гэрт дотор ороод Мтэй юм яриад байж байсан чинь гадаа орилоон болохоор нь гараад хартал талийгаач газар хэвтэж байсан... ” гэсэн мэдүүлэг,

Гэрч О.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгсэн чинь М Л хоёр гэрээс гараад явсан. Тэгээд гадаа муудалцаад байсан юм шиг байсан. Би тэрийг сайн анзаараагүй. Тэгээд орж ирээд хутга хаана байна гээд  орилж байгаад гараад явсан. Н тухайн үед цаадах чинь хутга аваад гарчихлаа гэсэн. Тэгэхээр нь би арай ч тэгэхгүй байлгүй дээ гээд байж байсан чинь гадаа орилолдоод байсан. Тэгээд гарахад М, Мтэй муудалцаад байж байсан. Тэгээд Мийн баруун гарыг нь харахад хутга байсан. Тэгээд араас нь очоод гараас нь хутгыг нь булаагаад авсан. Тэгээд Д гарч ирэхээр нь Дд тухайн хутгийг өгөөд наадахаа нуу гэж хэлсэн. Яагаад тэгж хэлсэн бэ гэхээр янз бүрийн юм болохоос урьдчилан сэргийлсэн. Тухайн хутга цустай байхыг анзаараагүй. Тэгээд гэрт ороод Н тухайн цустай хутгыг аваад цамцандаа цусыг нь арчаад цамцаа шууд шатаасан байсан. Тэгээд хутгыг гаргаад шидсэн гэж би сонссон. Тэгээд Мийг болиулах гээд байж байсан. Тэгээд Э.М М гэх залуугийн толгой руу цохисон. Тэгээд явж байхад талийгаач залуу газар уначихсан байсан. Тэгээд энэ юун залуу вэ гээд Цоос асуусан чинь ухаан алдчихсан байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,  

Гэрч А.Ны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд бүгд ууж идэж байгаад М М хоёр Л гэдэг охиноос болоод маргалдсан. Тэгээд ална гээд гараад явахаар нь ардаас нь гарсан. Тэгээд бужигнаан болоод нэг мэдсэн чинь хойд гэрийн үүдэнд М ухаан алдаад унасан байсан. Бид нар сэрээх гэж 5-10 минут сэгсэрсэн. Бид нар хутгалуулсан цусыг нь хараагүй. Тэгээд гэр рүү оруулах гэтэл цамц нь дээшлээд хутгалуулсныг нь мэдсэн. Тэгтэл манай орны гудасны завсар хутга байсан. Тэгээд энэ хутгыг Яах вэ гэхээр нь би мод руу шидсэн. Тэгээд эмч, цагдаа ирсэн. Мийг машинд суулгаад эмнэлэг рүү өөдөөс нь аваад явсан. Тэгээд байж байсан чинь цагдаа нар ирсэн... ” гэсэн мэдүүлэг,

Гэрч А.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд Лаг дуудаад нааш ир юм яриадахъя гээд дуудсан чинь Л хөдлөхгүй болохоор нь өндөр дуугаар Л нааш ир гээд дуудсан чинь яллагдагч болох Э.М над дээр ирээд чи хэн юм гээд над руу дайрч эхэлсэн. Тэгэхээр нь би Лгийн ажлынх нь охины найз залуу байгаа юм Ла хоёулаа гялс юм яриадахъя гэж хэлсэн. Тэрний дараа Лтай хэн ч ингэж ярьдаггүй юм писда минь гээд дайрч эхэлсэн. Тэгээд би байдал нэг л биш боллоо гэж мэдээд зайгаа барьтал. Э.М буцаж гэр рүү ороод гарч ирсэн. Тухайн үед гартаа юу ч бариагүй байсан. Тэгээд над руу дөхөөд байхаар нь би ухарч явж байгаад гэр тулах дөхөөд ирэхээр нь би хоёр гараас нь бариад за хөгшөөн асуудал үүсээгүй байхад яагаад ингээд байгаа юм гэхэд цаашаа буцаад яваад өгсөн. ...Тэгээд М зүүн талаас над руу дайрч мөргөж орж ирсэн. Тэгээд би хамар руугаа мөргүүлчхээд доошоо хараад байж байсан чинь нэг хөл орж ирээд намайг өшиглөсөн.... Тэгээд дөнгөж босож ирчхээд нүүрээ гайгүй байна уу гээд байж байсан чинь  манай найз охин ирээд М гэрийн урд уначихсан босож ирэхгүй байна гэхээр нь яараад гүйгээд очоод харсан чинь ухаангүй байсан. Тэгээд би ухаан алдчих уу гэж бодоод анхны тусламж үзүүлэх зорилгоор үнэртэй ус үнэртүүлсэн. Тэгээд би цээж хэсгээс нь өргөөд хөлөөс нь Т, С нар өргөөд гэр рүүгээ өргөөд оруулахад цамц нь сөхөгдсөн. Тэгээд нөжирсөн цус гоожсон байсан. Тэгээд гялс цамцыг нь сөхөхөд цоорчихсон юм шиг нүх байсан. Яг тэр үед М над руу ирэхээс өмнө Ц, Э хоёр байхад нь хутга барьчихсаныг нь сүүлд анзаарсан. Ямар ч байсан мэс барьчихсан. Талийгаач хоёр гарыг нь барьчихсан байсан. Тэгээд би тэрийг анзаараад хутгалчихсан юм биш биз дээ гэж бодоод ухаан балартаад шокт орсон. ” гэсэн мэдүүлэг.

Гэрч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би Э.Мтэй .......................... гэх амралтын газар ирсэн. Тухайн хэрэг болсон өдөр би гэр дотор байж байсан чинь М гэрт орж ирээд М гээд залуутай маргалдсан гэж хэлсэн. Тэгээд хутга аваад гарч явсан. Араас нь бүгд гарч явсан бөгөөд би хамгийн сүүлд ганцаараа гэрээс гарахад М гээд залуу болон таньдаг найзууд байсан. Мтэй гар барьчхаад гэр лүү орж ус уусан... М хутга аваад гарахыг харсан. Б надад хутгыг салгаж авч ирээд энэ хутгыг аваад нуугаарай гэж хэлэхэд нь гэр лүү ороод орны гудсан доогуур хийсэн... Яг болсон процессыг харж байхад талийгаач Э.Мийн хоёр гараас нь салгах гээд бариад чи ямар ядаргаатай залуу вэ одоо больчхооч ээ гэж хэлж байсан. Нөгөө талд олон хүмүүс М дээр шавсан байсан... Хэрэг болоод би ардаас нь хутгыг далд хийчхээд гарсан чинь талийгаач найз газар хэвтэж байсан. Миний нэг нүд юм харахгүй байсан. Тэгээд нэг охин хажуу талаас нь хөөе сэрээч ээ, босооч ээ гээд байж байсан. Тэгэхээр нь би Т сэрээрэй гэж хэлсэн. Тэгээд бүгд шавааралдаад үнэртэй ус цацаад байхад ямар ч сэхээ авах чадваргүй болсон байсан. Гэр лүү оруулаад орон дээр өргөөд тавьж байхад цамц нь сөхөгдсөн. Тэгээд цус болчихсон болохоор сөхөөд харсан чинь хутгалуулсан байсан”  гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.... Удаад байхаар нь эргүүлээд залгасан чинь явуулахгүй гээд байна гэсэн. Араас талийгаач тэр хоёр буугаад орсон. 10 цагийн алдад гэрийн тэндээс хүмүүс ирж байна нэг юм өргөөд явж байх шиг байна гэхээр биш байх гэж бодож байсан. Машины хойд талын хаалга татаад манай найз гэмтчихлээ эмнэлэг хүргээд өгчих дэх үү гэхээр нь гайхаад буусан чинь машины урд талд М хажууд нь уйлчихсан бас найз охин нь хажууд нь уйлаад байж байсан. Юу болсон юм бэ гэсэн чинь Т хутгалуулчихлаа гэсэн. Тэгээд гэрийн тийшээ гүйсэн чинь наана чинь байхгүй гээд эргээд ирсэн чинь машины хойд талд талийгаач хэвтэж байсан. Цаад талаар нь хэдэн охидууд уйлаад орилолдоод байсан. Талийгаачийг хойд талын суудал дээр хэвтүүлээд машинд М найз охин нь, урд талд О бид хэд суугаад хөдлөөд шууд түргэн дуудсан. Түргэний машинтай мэлхий хадны тэнд уулзаад Налайхын эмнэлэгт ирсэн...” гэсэн мэдүүлэг,  

Гэрч Б.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.... Эхлээд А.М буугаад явсан. Удаад байхаар нь араас нь шалгах гээд талийгаач, С нар явсан. Тэгээд удалгүй талийгаач ухаан алдсан байдалтай хүргэгдэж ирсэн. Би түргэн рүү 23 цаг 20 минут хавьцаа дуудлага өгсөн. Машиндаа суулгаад түргэний өөдөөс явсан. Түргэн ирээд цааш аваад явсан. Би хамт яваагүй...” гэсэн мэдүүлэг .

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-17/,

Гэрч А.Ны мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-24/,

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-25-28/,

Эд мөрийн баримтаар хураагдсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-32-34/

Гэрч А.Ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ".... Би Мий цамцнаас нь таттал угз татаад гадаа байсан Мрүү гүйгээд "хөөе" гээд орилоод гүйж байтал М гэнэт гарч ирээд Мийг салгах гээд ойртож очтол М, М хоёр зууралдаад авсан. М ерөөсөө уурлаагүй, тайвшир гэтэл М дээгүүр нь М рүү давж хараад "алив чи цаашаа" гээд түлхсэн. Яг тэр хоёр зууралдахаас өмнө М намайг хараад "хөөе юу байна Н" гэсэн. М ямар ч зодолдох санаа байгаагүй салгах гэж байсан нь тодорхой байсан. Дээрээс нь цоо эрүүл байх шиг байсан. Тэгээд тэр хоёр хальт зууралдахад нь Б бид хоёр 2 талаас нь татаад салгатал, бид хоёрыг цаашаа гэж хэлээд Мрүү явж очсон. Тэгэхэд нь Мгийн найзууд болон бид бүгдээрээ салгах үед М духаараа Мгийн нүүрлүү нь мөргөхөд М болохыг нь таньж амжаад манай найз байна гээд Мий урдуур ороод нүүрийг нь хамгаалахад М намайг урдуур нь орсон гээд цохиогүй. Тэгээд би Мтэй гэрийн үүдэнд очоод нүүр чинь гайгүй юу гээд яриад байж байтал хойно нэг эмэгтэй аймар орилоод бид хоёр гүйгээд очтол М ухаан алдсан бололтой газар уначихсан байсан. Тэгээд би тэр хүмүүс юу ч хийхгүй байсан болохоор хөмхийн дээр нь дараад үзтэл юу ч мэдэгдээгүй, тэгээд юу ч гэсэн эрэгтэйчүүд нь гэр лүү оруулчих гээд гэрлүү оруулахад хувцас нь сөхөгдөөд жаахан цус харагдахаар нь юун цус вэ гэтэл хутгалуулчихсан байсан. Тэгээд би тэрийг хараад уйлаад урд гэрлүү орж хутгалсан найз М рүү очоод "чи хүн аллаа шдээ, хутгалчихсан байна шүү дээ, эмнэлэг цагдаа дуудъя" гэтэл М "би харин тэгсэн үү яасан, мэдэхгүй байнаа пиздаа" гэж хэлсэн. ...Тэр үед тэр хутга нь хаана байна гээд гэр дотор байсан хүмүүс дунд яриа үүсэхэд Б "хөөе Н хоёр дахь орон доор хутга байгаа хол газар аваачаад шидчих" гээд хутгыг нь хайтал орон доор байхгүй байхаар нь Бт хэлтэл "бишээ наад гудсан доор нь" гэхээр нь гудсыг нь сөхөхөд гал тогооны хутга тэр чигээрээ бүтнээрээ цус болчихсон байхаар нь би бариулаас нь бариад гэрээс гарч гүйж байгаад газар хол шидэхэд харагдаад байхаар нь дээрээс нь том чулуу тавьчихаад аль чулуун доор хийснээ хараад гэрлүүгээ буцсан,... Намайг Мээс Мийг салгах үед баруун гараас нь Б хутга салгаж авсан гэдгийг тэгэхэд мэдсэн юм. М, М хоёрын зууралдсан газарт М ухаан алдаад уначихсан байсан. Цаадах зодоонруу анхаарлаа хандуулаад Мийг тухайн үедээ хүмүүс анзаараагүй юм. М Мээс салаад М дээр очиход гарт нь байсан хутга байхгүй болчихсон байсан. ...Хардуу иштэй 20 гаруй см урттай болов уу гэмээр урт хутга байсан..." /1хх-62-63/ гэх мэдүүлэг,

Гэрч Н.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Мгийн найзуудад санаа зовж ядаж Лд нь хамт байгаа залуучуудыгаа битгий нийлүүлээрээ сайн танихгүй хүмүүс аюултай шүү гэж хэлэх санаатай түүний байгаа гэрийх нь гадаа ирэхэд Л үүдэн дээрээ хоёр танихгүй залуутай хоорондоо юм яриад зогсож байсан. Тэгэхээр нь Лг "наашаа хүрээд ирээч ярих юм байна" гээд дуудаад дагуулаад явах гэтэл нэг залуу нь хойноос дуудаж "чи яасан гээд байгаа юм бэ" гээд надруу дөхөөд ирэхээр нь би гартаа байсан ээмгээ куртикныхээ энгэрийн халаасанд хийгээд "чи өөрөө яасан гээд байгаа юм бэ" гэтэл нөгөө залуу шууд гүйгээд гэрлүүгээ орчихсон. Тэгсэнээ буцаж гэрээсээ гарч ирэхдээ гэрт байсан хүмүүсээ дагуулж гарч ирээд "чи хутгатай нь юм уу" гээд орилоод байсан. Энэ үед манай хоёр найз болох С, талийгаач М нар намайг харчихаад гарч ирж тэд нартай намайг өмөөрч хэрүүл маргаанд оролцсон. Энэ үед нэг залуу нь намайг түлхээд хойшлуулаад байсан. Тэр үед талийгаач М М гэх залуутай муудалцаад зогсож байсан. М М хоёр маргалдаад зогсож байхад анзаарахад М М гэх залуугийн 2 гарын бугуйны дээд хэсгээс барьсан байдалтай байсан. М нь баруун гартаа хутгыг дээш харуулан барьсан харагдсан. М над руу дайрч ирээд шууд мөргөхөөр нь би өөрийгөө хамгаалж доошоо тонгойгоод нүүрээ гараараа хаахад миний урьд өмнө таньдаг байсан охин болох Н голоор орж ирж салгасан. Тухайн үед би өөр тийшээ харчихаад буцаад талийгаачруу харахад талийгаач газар уначихсан байсан. Тэгээд шууд бид хэд талийгаач М дээр очиж амралтын гэрлүү оруулж байх явцдаа цээжин хэсэгтээ хутгалуулсан байгааг мэдсэн юм......" /1хх-70-71/ гэх мэдүүлэг,

Гэрч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М найз охинтойгоо хүрч ирээд “би урд талын гэр лүү орж найзтайгаа уулзчихаад гараад ирье” гэж хэлээд урд талд нь байсан гэр лүү ороод ганцаараа ороод 2-3 минутын дараа буцаад гараад ирэхэд нь араас нь баахан залуучууд дагаад гараад ирсэн. Тэгтэл М гэх нэг өндөр залуу М рүү дайраад байсан. Гэтэл тэр залуугийн найзууд нь бас М рүү дайраад байхаар нь Т бид хоёр салгах гээд очсон. Т тэр М гэх залуу дээр очоод би М рүү дайраад байсан М гэх залуугийн найзууд дээр нь очтол гэв гэнэт охидууд орилолдоод эхэлсэн. Тэгэхээр нь эргээд хартал Т ухаан алдаад уначихсан, газар хэвтэж байсан. Тэгээд Т дээр очоод бид нар сэргээх гэж оролдоод болохгүй байхаар нь гэр лүү өргөж оруулсан. Гэр дотор ороод хартал Тийн гэдэс хэсэгт нь цустай байгаа харагдахаар нь цамцыг нь сөхөөд хартал Тийн цээжний зүүн хэсэгт нь доороосоо 4 дэх хавирганы орчимд 2.5 см орчим урттай өргөөшөө 1.5 см орчим ангайсан хутганы шархтай байсан. Цус нэмж гарахгүй байсан ба шархнаас цус нь өмд хэсэг рүү нь урсаад хатчихсан байсан.” /хх-85-86/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....манай урд талын гэрт амарч байсан Лг авахуулахаар М, түүний найз талийгаач Т хоёрыг явуулсан ингээд удалгүй М, талийгаач Т хоёр урд талын гэрт амарч байсан хүмүүстэй муудалцаж марган бөөндөө гараад ирэхээр нь би гайхаад очоод хартал М, Т хоёртой Лгийн найз залуу бас нэг танихгүй залуу, 2 эмэгтэй хүмүүс маргалдаж хоорондоо зодолдоод байх шиг байхаар нь би тэр хэдийн зодооныг болиулахаар явж очоод тэнд байсан хүмүүсийн нэг нь талийгаачтай зууралдаад зогсоод байхаар нь тэр хоёрын дундуур орж хоёуланг нь хойшоо түлхчихээд Мтэй зодолдоод байсан Лгийн найз залууг салгах гээд явсан. Энэ үед хойно үлдсэн талийгаач Т газар унах болохоор нь нээх сүртэй зүйл бодолгүй тоогоогүй юм. Ингээд би Мг Лгийн найз залуугаас салгачихаад буцаад талийгаачийн үлдсэн газарлуу очиход талийгаачийн нөгөө гэрт амарч байсан хүмүүс бөөндөө тойроод зогсчихсон талийгаач өөрөө ухаан алдсан юм шиг байдалтай ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй газар хэвтэж байсан. Т, М бид хэд талийгаач Тийг хөл, гарнаас өргөөд амралтын гэрлүү аваад явах үед нэг нь хүүе энд газраар аймар их цус болчихсон байна гэхээр нь бид хэд гайхаад гэрлүү оруулаад талийгаачийн дээгүүрх хувцасыг нь тайлж үзэхэд цээжнийхээ зүүн талд хутгалуулчихсан юм шиг шархтай маш их цус гарчихсан байсан тэгээд бид хэд сандралдан шууд цагдаа, эмнэлэгрүү дуудлага өгсөн...” /хх-88-89 / гэх мэдүүлэг,

Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний машины хойд талын хаалгыг татаж онгойлгож үзсэнээ надад хандаж “манай найз гэмтчихлээ, чи ойрхон эмнэлэг рүү хүргээд өгөөч тэгэх үү” гэж асуухаар нь би “чи одоо юу яриад байгаа юм” гэж хэлчихээд газар хэвтэж байгаа залуу дээр очтол тэр хэвтэж байсан хүн нь М байсан ба дээр нь найз охин М нь цээж хэсэг дээр нь суучихсан, “би ийм юм болно гэж мэдээгүй ш тээ гээд” уйлаад байсан. Тэгэхээр нь би М дээр очоод “юу болсон бэ” гээд асуутал М уйлаад “Т хутгалуулчихлаа” гэж хэлсэн. ...Тэгтэл Тийг С, толгой хэсгээс нь өргөөд хөлнөөс нэг залуу өргөөд /ямар хүн байсныг нь санахгүй байна, би цочирдсон байсан гэх/ миний машин руу аваад явсан тэгэхээр нь би машиныхаа баруун хойд хаалгыг нь онгойлгож өгөөд Тийг хэвтүүлээд С Тийн хөл хэсэгт, М М хоёр толгой хэсэгт нь суугаад, О машины урд суудлаас ерөөсөө буугаагүй болохоор урд суусан чигтээ байсан....”/хх-94-97/ гэх мэдүүлэг,

Гэрч Н.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “....Тэд нарыг гарч явсанаас хойш 5 орчим минутын дараа гадаа орилолдоод зодоон болоод байгаа бололтой байхаар нь М бид хоёр гэрээс гарахад яг манай гэрийн урд эрэгтэйчүүд нь зодолдоод байсан. М, М, С гурав урд талын гэрт байсан М болон түүний найзуудтай зодолдоод байх шиг бужигналдаад байсан харанхуй болохоор хэн нь хэнийгээ цохиж зодсоныг нь анзаарч харж чадаагүй. Яг тэр зодоон болж байгаа хэсэг рүү М ойртож очиж байхдаа хойшоо саваад уначихсан, энэ үйл явдал надаас 3 алхамын зайтай л болсон. Мийг би хэн цохисон болохыг нь хараагүй тэгээд би “хүүе ээ энд уначихлаа” гэж хэлээд Мийг хажуу тийш нь харуулж хэвтүүлсэн тэгэхэд бөөнөөрөө яав ийв гээд овоороод байж байтал нөгөө гэрийн залуучууд “амьсгалж байна шд зүгээр байна” гээд байсан. Тэгээд эрэгтэйчүүд нь манай гэрлүү Мийг өргөөд оруултал цамц нь дээшээ сөхөгдөөд зүүн талын хавирга орчимд хутгалсан юм шиг шархтай байсан” /хх-99-100/ гэх мэдүүлэг,

 Гэрч Р.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 23 цагийн үед найз Л Мий гэрт орьё гэхээр нь би хамтдаа орсон. Л гэрт ороод Мий найз нартай сууж юм яриад сууж байх үед би тамхи татах зорилгоор гэрээс гарч гэрийн гадаа тамхи татаж байх үед миний араас Л, М хоёр гарч ирээд хамтдаа тамхи татаад зогсож байтал М гэх охины найз М гарч ирээд Лтэй ярих юм байна гэж хэлсэн. Тэгтэл Мгийн харьцсан байдал нь Мд таалагдаагүй учир түүнд хандаж “ чи Лтэй ингэж харьцахгүй шүү” гэж уурлаж М рүү дайрч эхэлсэн. Тэгтэл Мийн найз нар гэрээс гарч тэр хоёрыг хэрэлдээд байхаар нь хоёр тийш салгах гэж байгаад хэн нэг нь миний зүүн талын хөмсөг рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би Лг хаана байгаа юм бол гээд хартал 1-2 охинтой хамт урагшаа алхаад явж байхаар нь гайгүй юм байна гэж бодчихоод гэрийн ойролцоо байх модон сандал ширээн дээр очоод сууж байтал бид нарын байрлаж байсан гэрийн гадаа эмэгтэй хүмүүс орилолдсон. Тэгэхээр нь юу болсон юм бол гээд яваад очтол Тээ гэх залуу газар унасан байдалтай цээжин биеийг нь 2 хүн түшчихсэн өөр 2 хүн хажууд нь зогсож байгаад хэн хутгалчихав аа гээд охидууд орилж чарлаад байхаар нь Лг хайх зорилгоор гэрээс гарч түүний явсан зүг рүү алхаж очоод Лл нэг нь нэгнийгээ хутгалчихлаа, үхсэн юм уу, үгүй юм уу бүү мэдээ хоёулаа явсан нь дээр байх гэж хэлээд буцаж гэрт ороод өөрсдийнхөө эд зүйлийг цуглуулж аваад машин дээрээ очиж эд зүйлээ хийгээд явж байх хооронд эмнэлгийн машин ирээд Тээг аваад явсан гэх мэдүүлэг /хх-105/,  

Гэрч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М, Ла хоёр гэрээс юм ярина гээд гарч яваад 5 орчим минутын дараа гадаа орилолоод эхэлсэн. Тэгэхээр нь бид нар гарахад М тэр хохирогч залуутай зодолдох гээд бие биерүүгээ дайраад байхаар нь бид нар тал талаас нь бариад авсан. Би Мийг “болиоч битгий муудалцаад бай” гэтэл намайг “цаашаа байж бай” гээд түлхээд М нөгөө хохирогч залууруу явж байсан тэгээд харсан чинь Мий баруун гарт амралтан дээр бид нарыг ашиглаж байсан амралтын газрыг хутгыг барьчихсан, хутгатай гар нь ташааны хойд талдаа барьчихсан байхаар нь би шууд очингуутаа гялс баруун гарыг нь зүүн суганы доогуураа хавчиж бариад Мий гарыг нь бугуйн үеэр нь өчиж дарахад гарт нь байсан хутга газарт уначихсан. Тэгэхээр нь би хутгыг нь бариулаас нь бариад дөнгөж гэрээс гарч ирж байсан Д гэх найздаа өгөөд “май энийг цаашаа далд хий” гэж хэлээд буцаж Мрүү очиж “одоо болио” гээд тайвшруулаад болиулсан, тухайн үед Н надтай хамт Мийг боль гэж хэлээд болиулчихаад би цаашлаад гэрээс жаахан зайтай очиж хөнгөнөөр бие засч байхад хүмүүс дахиад орилолдоод байсан, тэгээд очиход хохирогч залуу газар уначихсан байсан ”/хх-110-111/ гэх мэдүүлэг,

Гэрч Н.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....орилоод эхлэхээр нь гараад хартал М М гэх залуутай маргалдаад зогсож байсан /Дараа нь надад хэлэхдээ М Мг нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөсөн гэсэн. Тэгээд би нөгөө охидуудын байрлаж байсан гэрийн зүг хартал нэг залуу ухаан алдчихсан хэвтэж байсан ба тэр залууг танихгүй хүмүүс тойроод зогсож байсан. Тэгэхээр нь би очоод хэвтэж байсан залуугийн судсыг бариад үзтэл хэвийн цохилж байсан ямар цус гарсан зүйл харагдаагүй. Тэгтэл Н хүрч ирээд үнэртэй ус үнэртүүлтэл тэр залуу хальт сэргэчихээд буцаад хурхираад унтаад өгсөн. Тэр хавьд байсан хүмүүсээс яагаад ухаан алдчихсан юм бэ гээд асуутал хоёр гурван охин “цочсондоо ухаан алдчихсан гэж хэлсэн” тэгтэл тэр залуугийн найзууд нь өргөөд гэр лүүгээ аваад орсон”/хх-118-119/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....М хойд гэрт байсан найзууд луугаа захисан ундааг нь оруулж өгөхөөр гараад удалгүй орж ирээд хүмүүс намайг дээрэлхээд байна гэхээр нь гараад харахад 3-4 хүн байсан ба нэг намхан залууг нь яагаад манай найзыг дээрэлхээд байгаа юм бэ гээд тухайн үед хэрүүл маргаан болоод байж байтал хойд талаас Мий найз Ла гарч ирээд бид хоёр гэрийн урд талын ширээн дээр сууж байгаад юм ярьж байгаад тарцгаагаад явж байсан. Тэгтэл хойд гэр дотроос манай найз хутгалуулчихлаа гээд орилохоор нь би хутгалсаныг нь мэдээгүй жүжиглэж байна гэж бодоод гэрийнх нь үүдэнд нь очоод чи битгий жүжиглээд бай гэж хэлчихээд буцаад явчихсан. Тэгээд удалгүй байж байтал цагдаа нар орж ирсэн...” /хх-125/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....энд М гээд залуу ирчихэж намайг оролдоод байна аптерик аваад ир...” гэж хэлэхэд одоо хэн нь гэдгийг санахгүй байна жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна Б яах гээд байгаа юм гэхэд М юу ч дуугаралгүй ширээн дээрээс хар өнгийн хутгыг аваад гарсан тэгтэл араас нь бүгдээрээ гараад явсан ...гадаа эмэгтэй хүн орилохоор нь гүйгээд гартал гэрийн баруун талд М, Н 2 өөд өөдөөсөө харсан юм ярьж байгаа бололтой зогсож байхаар нь очоод Мтэй мэнд мэдээд гар бариад цаана нь юу болж байгааг хартал манай гэрийн ард байрлах гэрийн урд талд талийгаач Мий 2 гарын шуунаас нь барьсан чи больчооч ямар ядаргаатай залуу вэ гээд зогссон хажууд нь нэг эмэгтэй зогсож байгаа харагдсан цаагуур нь болон тойроод манай найзууд болон Мтэй хамт яваа хүмүүс гарч ирсэн шуугилдаад байхаар нь би 2 хоногийн өмнө хүнд зодуулаад нүдээ гэмтээсэн байсан болохоор дахиад хүнд цохиулаад гэмтэж бэртэж мэднэ гэж бодоод буцаад гэр рүү ганцаараа яваад ороход ямарч хүн байгаагүй ба гадаа дахиад хүмүүс бүр чанга чанга хашгираад хөөе Тээ Тээ гээд орилоод байхаар нь дахиад гайхаад сонирхоод гартал арын гэрийн урд талийгаач газар хэвтсэн хажууд нь нэг эмэгтэй хүн байсан яг хэн гэдгийг нь сайн харж чадаагүй хажууд нь манай найзууд болон Мтэй хамт яваа хүмүүс шуугилдаад байхаар нь би дөхөөд очиж явтал Б намайг тосч ирээд энэ хутгыг аваад хурдан далд хий гэхээр нь хутгыг аваад буцаад гэрт ороод гэрэлд хутгыг хартал урд ир хэсэг нь тал хүртлээ цус болсон байхаар нь би хутгыг хурдан нууя дахиад хүмүүс аваад нэгнийгээ гэмтээж мэднэ гэж бодоод гэрийн баруун талын 2 дахь орны гудсан завсараар хийгээд буцаад гараад арын гэрийн урд яваад очтол талийгаач Т ухаангүй хэвтсэн нөгөө эмэгтэй хажууд Тээ Тээ гээд л сэрээх гээд байгаа бололтой байсан ...би 2 хөлнөөс нь өргөөд хэн гэдгийг нь санахгүй байна нэг нь цээжнээс нь өргөөд гэр рүү оруулах явцад талийгаачийн цамц сөхөгдөөд цээж нь гартал цус гараад хутгалуулсан шарх байхаар нь би хүүе хутгалуулсан байна ш дээ гээд чанга хэлэхэд бүгдээрээ хараад тийм байна гээд л орилоод бөөн шуугиан болоод эхэлсэн. ” /хх-133-134/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...тэгж байтал М гаднаас ууртай орж ирэхээр нь яасан бэ гэхэд гадаа Латай уулзаж байхад Лтай нэг гэрт байсан эрэгтэйчүүд нь уурлууллаа гэж хэлсэн. Тэгээд бид нар гэртээ байж байтал М гараад явсан. Удалгүй гадаа хүмүүс маргалдаж шуугиад байхаа нь гарахад М дээгүүрээ хар өнгийн хувцастай, доогуураа жинс өмссөн эрэгтэйг мөргөөд нүүрэн тус газар нь өшиглөж  байсан. Тэгэхээр нь би Б бид хоёр Мийг дагуулаад гэрийн хойно очиж байтал тэнд байсан нэг эрэгтэй хөдөлж чадахгүй байна үнэртэй ус аваад ир гэхэд Н гэрээс үнэртэй ус авч ирээд үнэртүүлэхэд сэргэхгүй байсан. Тэгэхээр нь бид нар зүрх болон судасны цохилтыг нь чагнаж үзэхэд зүгээр цохилж байсан. ...тэгтэл ухаан орохгүй байсан залуугийн хэвлий хэсгийн цамц нь дээш сөхөгдсөн байсан ба тэр хэсэг газарт цус мэт зүйл гарсан байхаар нь цамцыг тэнд байсан нэг эмэгтэй дээшлүүлэхэд зүүн талын хавирганы доод талд 2-3 см урттай хутгалуулсан юм шиг сорви байсан. Тэгээд тэнд байсан эмэгтэйчүүд шуугилдаад эхэлсэн. Тэгэхээр нь нөгөө хутгалуулсан юм шиг залууг М , саарал цамцтай эрэгтэй бид 3 өргөж машины зогсоол дээр очиж тэнд байсан асаалттай байсан цагаан өнгийн машинд суулгаад Налайх дүүргийн төв рүү явсан  гэх мэдүүлэг /хх- 135/,

Гэрч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....гэрийн ард хүмүүс орилолдох чимээ гарахаар нь би гайхаад харахаар гартал гэрийн гадаа манай найзууд тойроод зарим нь суугаад зарим нь зогссон уйлалдаад Тээг хутгалсан байна гэхээр нь гэр рүү яваад ортол Тээг гэрийн баруун талд үүд хэсэгт байрлах орон дээр дээш нь харуулаад хэвтүүлсэн хажууд нь М уйлаад сууж байхаар нь би сандараад Мийг хутгалсан юм болов уу гэж бодоод буцаад гэрт яваад ортол Мий найзууд бараг бүгдээрээ буцаад орсон байхаар нь би дотогш оролгүй Мийг гараад ирээч гээд дуудахад гараад ирэхээр нь би чи хутгалсан юм уу гэхэд М би бишээ амлаж байна, манай найзууд дундаас хутгалах хүн байхгүй гэж хэлээд зогсож байтал манай найзууд Мийг аваад эмнэлэг рүү явъя гээд бүгдээрээ гараад явахаар нь араас нь дагаад шууд машиндаа суугаад Налайх руу явсан.” /хх-139-144/ гэх мэдүүлэг,

Гэрч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Мгийн найз залуу М найзуудтайгаа ирчихсэн байсан. 23 цаг 20 минутын үед би гэрийнхээ урд гадаа зогсож байхад урд 3 метр орчим зайд М Мг зодох гээд хөөгөөд барьцалдаж авах гээд байхад нь М голоор нь орж салгаж Мийг түлхээд хоромхон хугацаанд зууралдаад салсан. М тойрч М рүү очиж, 2-3 секунтын дараа газар М газар унасан ч тэрийг ч анзаарах сөхөөгүй Мөнх эрдэнэ Мтэй зууралдаад байсан. Б гэнэт Тээ ухаан алдчихлаа гээд орилохоор нь харахад тийшээ очоод газар унасан Мийг С, М бид 3 өргөөд манай гэр рүү оруулсан. Өргөж оруулж байхад цамц нь сөхөгдөөд цээжний зүүн талд шарх харагдсан. Гэрт оруулаад зүүн талын доод орон дээр хэвтүүлээд шархыг харахад шархнаас жаахан цус жаахан гарчихсан байсан. Гэр рүү оруулж байхад л М хөдөлгөөнгүй болчихсон байсан. Тэгээд Мийг бид өргөж гаргаад цагаан өнгийн машин руу аваачиж ард талынх нь суудал дээр хэвтүүлж явуулсан...” /хх-148-150/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Э.Мий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ...... Гэрийн баруун хойно 2-3 залуучууд хэдэн эмэгтэйтэй хэрэлдчихсэн зогсож байсан ба би очоод надтай эхэлж муудалцсан М гэх залуутай муудалцсан. Тэгтэл Г, Б 2 намайг болио гээд гар бариад хориод байсан. Тэгээд би Мтэй маргалдаж байхад дундуур нь нэг өндөр залуу орж ирээд чи найз яагаад байгаа юм бэ гэхээр нь түлхээд Мтэй маргалдаж М намайг баруун гуя руу өшиглөтөл дундуур хүмүүс орж ирээд салгах гэсэн. Тэгтэл би хүмүүсийг харж байгаад Мг духаараа дух руу нь мөргөсөн. Би баруун гартаа хутгатай байсан. Дундуур орсон залууг цээж рүү нь түлхэхэд пүлл гээд орчихож байгаа мэдрэмж төрсөн ч хутгалчихлаа гэж бодоогүй. Маргааныг болиулах гэсэн залуугийн амь насыг хохироосондоо маш их харамсаж байна. Талийгаачийн амь насыг хохирооё гэсэн ямар санаа зорилго байгаагүй гэх мэдүүлэг /2хх- 83-86/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн 24 дугаартай дүгнэлт /хх-186-189/,

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1213 дугаартай дүгнэлт /хх-236-241/ гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2001 дугаартай дүгнэлт: Улаан хүрэн өнгийн малгайтай цамц, хар өнгийн ноосон цамц, хар өнгийн футболк, бор өнгийн дотуур өмд, хар өнгийн жинсэн өмд дээр цус илэрсэн. Уг цус нь АВ/IV/ бүлгийн харьяалалтай байна /хх-242-244/ гэх дүгнэлт,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-35-43/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай тогтоол /хх-48/, 

Шинжээч С.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач нь дээрх гэмтлийг аваад ухамсарт үйлдэл хийх боломжгүй. Гэмтэл авсан газраа буюу гэмтэл авсан газрын ойролцоо нас барна...Гэмтэл авснаас хойш богино хугацаанд буюу 1 минут орчмын дотор нас барна....Задлан шинжилгээний дүгнэлтэд бичигдсэнээр цээжний зүүн талд өвчүүний хажуугийн шугамаар 4, 5-р хавирганы завсарт мөр тал нь 23 цаг, ир тал нь 17 цагийн чигтэй урдаас арагш, зүүнээс баруун, дээрээс доош чиглэлтэй 2 см урттай 1.5 см өргөнтэй цээжний хөндийд нэвтэрч хатгагдаж зүсэгдсэн шархтай байсан....” /хх-196/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үнэлэн шүүхээс

Шүүгдэгч Э.Мийг 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цаг 50 минутаас 23 цаг 10 минутийн орчим ..................................................... гэх газарт үйл ажиллагаа явуулдаг ".........................." амралтын газрын 5 дугаартай гэрийн баруун хойд талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрч А.Мг гэрч Б.Лтэй зүй бус харьцсан гэх шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэж улмаар байрлаж буй гэрээсээ хутга авч гаран Мтэй үүссэн маргааныг таслан зогсоох гэж хоёр гарыг нь барьж байсан амь хохирогч М.Мийн  цээжин тус газар нь нэг удаа хутгалж санаатай алсан үйл баримт нь тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.М нь баруун гартаа хутгатай байхдаа өөрийг нь саатуулж байсан амь хохирогчийн эсрэг цээжинд хутгаар хутгалсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэр гэж тогтоолоо.

             Шүүгдэгчийн холбогдсон хэргийн гэм буруугийн талаарх дүгнэлтэндээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нь энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй. Камерын бичлэгийн үндсэн хард дискийг сэргээж болохоор байна.  ...Камерын бичлэг ямар ч байсан гэсэн Э.Мийг хэрэг үйлдсэнийг үгүйсгэж, бусад этгээд оролцсоныг нотолж чадахгүй юм чинь гэж үзээд нүдээ аниад өнгөрүүлмээргүй байна гэсэн дүгнэлтийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******ийн: шинжээч нарын баг 2 тв хэмжээтэй дисктэй байна гэсэн дүгнэлт гаргасан. Дүгнэлтүүдийн багтаамжийн зөрүү нь 200 гегабайтын зөрүүтэй байна. Энэ зөрүү нь 5-6 камераар 4 цаг тасралтгүй бичих бичлэгийн багтаамжтай тэнцүү зөрүү гарч байна. Шинжээч Ц.*******ийн дүгнэлтээр Улаанбаатарын цагаас 22 минут 35 секундийн зөрүүтэй буюу түрүүлж явж байна гэсэн бол шинжээчийн баг 35 минутын зөрүүтэй байна гээд дүгнэлтүүд хоорондоо 12 минут 25 секундийн зөрүү гаргаж байна. Камер 1-ийн бичлэг дээр Б.Б амь хохирогчийг хайж амралт руу орж байгаа бичлэг байгаа. Үүнээс залгаа камер болох камер-3, камер-6-д бичигдээгүй. Энэ нь камерын бичлэгийг устгаж тасалж авсныг харуулах бөгөөд үйл явдлыг адил нэг цагт тохируулж, хүний гараар хийгдсэн хуурамч ажиллагаа гэдэг нь харагдаж байна. Энэ камерын төхөөрөмжийн ямар нэгэн алдаа биш байна. Камер-6-ийн бичлэг бүрэн устгагдсан бөгөөд түүнд ямар ч хөдөлгөөн, байгалийн тоос байхгүй байна. Камерын бичлэгүүдийг үзэхэд эхэлж байгаа цаг нь 21 цаг 50 минут 03 секунд байдаг бол шууд үсэрч 23 цаг 38 минут 33 секунд болдог. Зөрүүтэй эхэлж байгаа цаг нь бүгд өөр үсэрч байгаа цаг ижил секундийн л зөрүү гараад байгаа. Камерын лог файлыг унтрааж асаасан бөгөөд 20 секундийн зөрүү гарч байгаа. 23 цаг 38 минут 33 секунд гэсэн цаг нь системийг кодчилох командтай яг нэг ижил цагт байгаа. Тиймээс миний хувьд камерын бичлэгийг санаатайгаар устгаж, дахин сэргээсэн, шинжээчийн дүгнэлтүүд бодит байдлаас маш их зөрүүтэй байна гэсэн мэдүүлгийг шүүхээс хянан үзээд  хэргийн үйл баримт тогтоогдсонтой холбогдуулан хүлээн авах үндэслэлгүй байна.

            Учир нь 2021 оны 04 дүгээр сарын 04 ны өдөр Налайх дүүргийн 6 р хороо гэх газар байрлах .......................... амралтын газрын 5 камер нь хэрхэн ажиллаж байсан болон хэрэг болох үед буюу 2021 оны 04 дүгээр сарын 04 ны өдрийн 22.50-23.10 минутын үед ямар ч камер бичлэг хийгээгүй унтарсан байсан бөгөөд камерийн төхөөрөмжинд хэргийн үйл баримттай холбоотой бичлэгийг устгах, цагийг зөрүүлж алгасуулах боломжгүй талаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн дараах нотлох баримтууд болох : Шинжээч Ц.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Лог файл гэдэг нь хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмж хард дисктэй байсан ч хард дискгүй байсан ч ямар нэгэн байдлаар өөр дээрээ хадгалж авдаг. Бичлэг устгасан Лог үүсээгүй байна гэдэг нь устгасан файл байхгүй байна гэсэн үг... Ямар нэгэн байдлаар асаж, унтарсан ч лог үүснэ... Наана чинь ажиллаж эхэлсэн цагаасаа эхлэг лог файл үүсэж байгаа. Ямар нэгэн байдлаар тог салаад унтарч ассан ч байж магадгүй... Лог файл гэдэг нь үйлдлийн дараалал. Энэ нь хэзээ ассан, хэзээ унтарсан. Хэн нэвтэрсэн нь хард дискийг форматлаад устгасан уу гэх зэрэг бүх үйлдлүүдийг дарааллаар нь хадгалж байдаг... Cut хийх боломжгүй. Дүрс бичлэгийн төхөөрөмжийг суулгахдаа бүх тохиргоог нь хийдэг. Тэр тохиргоо алдагдсан тохиолдолд цаг нь буруу гарч байна... Тог унтрахад унтарсан лог үүснэ... ” гэсэн мэдүүлэг,  

Гэрч С.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн хэргийн газарт үзлэг хийх явцад тухайн амралтын газар камертайг олж мэдсэн. хэргийн газар үзлэг хийж байхад тухайн камерын төхөөрөмж байшин дотор байрлаж байсан. Тэгээд тухайн байшинд ороод манай мөрдөгч нар камерын бичлэгийг ухрааж үзэх гээд оролдож байсан. Тухайн үед камерын бичлэгт үзлэг хийх гэсэн боловч кодыг нь мэдэхгүй байсан. Тэгээд би камерын бичлэгийг хурааж авахаар тэмдэглэлд дурдсан. Тэгээд тухайн камерын бичлэгийг тэнд залгаатай дэлгэцэн дээр нь шүүж үзэхээр түр хугацаанд үлдээгээд явсан. Тухайн камерын бичлэгт үзлэг хийх гэсэн болов ч код нэхээд нэвтэрч болохгүй байсан.... Тухайн үед хэргийн газрын үзлэг хийхэд гэр рүү 1 камер туссан байсан. Тэр 1 камерын гэрэл нь асаж байсан учраас тухайн камеруудыг ажиллаж байна гэж үзсэн. Ямар ч байсан бичлэг хийгдэж байгаад дундуураа тасраад 23 цагаас хойш дахин бичлэг хийсэн байсан. Зогсоол дээр хүмүүс бужигналдаад амь хохирогчийг машинд суулгаад явж байгаа тийм бичлэг байсан гэсэн мэдүүлэг,

Гэрч А.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт: “....Камерын бичлэгээ яг хэдэн цагт асааснаа санахгүй байна. Энэ хүүхдүүдийг ирэхэд асаагаагүй байсан. Тэрнээс хойш асаасан....Орой 23 цагаас хойш амралтын газар согтуу хүмүүс зодолдоод байна гэдгийг бид нар мэдээгүй. Тэгээд Налайхын цагдаагаас залгаад наад хүмүүсээ явуулахгүй байж байгаарай гэж хэлсэн... 23 цаг 38 минутад камерын төхөөрөмжийг унтрааж асаах үйлдлийг хэн хийснийг сайн мэдэхгүй байна.... 5 камер, зогсоол руу хоёр бусад нь гэр рүү нь туссан байдаг.... Унтрааж асаах үйлдлийг хэн ч тасалсан байж магадгүй. Манайн телевизортой холбоотой болохоор хүүхдүүд кино үзэх гээд унтраасан байж магадгүй... Энэ үед тог тасарсан үйл явдал болоогүй... ” гэсэн мэдүүлэг,

Шинжээч Д.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...бүрэлдэхүүн үзлэг хийгээд тухайн ДВР төхөөрөмжид 2020 оны 12 сарын 06-ны 23 цагаас 2021 оны 04 сарын 07-ны 12 цаг 10 минут хүртэл нийт 2762 ширхэг дүрс бичлэг хадгалагдаж байсан. Үүнд камерын 5 сувгийн дүрс бичлэг хадгалагдаж байсан. Үүнд шинжээчээс шүүгчийн тогтоолд дурдсан 2021 оны 04 сарын 04-ний өдрийн 22 цагаас 2021 оны 04 сарын 05-ны 00 цагийн хоорондох бичлэг байна уу гэсэн асуултад хариулах гэж үзлэг хийхэд 2021 оны 04 сарын 04-ний өдрийн 23 цаг 38 минутаас 23 цаг 59 минут хүртэлх 1, 2, 3, 4, 6 гэсэн 5 сувгийн дүрс бичлэг хадгалагдаж байсан. Үүнийг бид 22 цагаас 23 цаг 38 минут хүртэлх дүрс бичлэг яагаад байхгүй байна вэ гэдгийг тогтоох зорилгоор ДВР төхөөрөмжийн лок бүртгэлд үзлэг хийсэн. Янз бүрийн хадгалах, хуулах, төхөөрөмжид ямар нэгэн үйлдэл хийх болгоныг бүртгэдэг бөгөөд уг лок бүртгэлд үзлэг хийхэд 2021 оны 04 сарын 04-ний өдрийн 09 цаг 21 минутад төхөөрөмж унтраад 23 цаг 38 минутад төхөөрөмж ассан нь бүртгэгдсэн байсан. Энэ нь тодорхой цаг хугацааны давтамжтай байсан бөгөөд 2021 оны 3-23, 3-24, 4-21 өдрүүдэд унтраад ассан нь системийн бүртгэлд бүртгэгдсэн байдаг. ДВР төхөөрөмжийг өөрөөр нь залгаж асаахад мэдээллийг харах боломжгүй байсан. Иймд энэ хард дискийг уншдаг төхөөрөмжийг холбож ажиллуулсан байгаа. ДВР төхөөрөмж нь мэдээллийг хадгалахдаа компьютер шиг системээр хадгалдаггүй. Дүрс бичлэгийг устгалаа гэхэд ДВР дээр бүртгэгдэж бүх мэдээллээ хадгалдаг. ДВР төхөөрөмжийг устгахад цаг заах, сонгож устгах боломжгүй байдаг. Лок файлыг устгавал бүтнээр нь устгана. Дундаас нь цаг зааж устгах, эсхүл тодорхой хийгдсэн үйлдлээ устгахаа боломжгүй, тохиргоогүй байдаг. Шинжилгээнд ирүүлсэн төхөөрөмжид 23 цаг 38 минутаас 00 цаг хүртэлх л бичлэг бичигдсэн байгаа бөгөөд системийн хэвийн бус ажиллагаанаас хамаарч систем унтарсан гэж дүгнэлт гаргасан. Төхөөрөмжөөс ямар нэг бичлэг устгагдаагүй байсан ” гэсэн мэдүүлэг,  Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-35-43/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №1211 дугаартай дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжийн хатуу дискнээс дүрс бичлэг устгагдаагүй байна...” /2хх-7/ гэх дүгнэлт,   

Шинжээч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ямар нэг бичлэг устагдаагүй байсан. Учир нь бичлэг устгасан бол лог үүсдэг юм. Ямар нэг устгасан Log байгаагүй...” /2хх-16-20/ гэх мэдүүлэг,

ДВР төхөөрөмжид шинжилгээ хийсэн баримтууд, зураг, тайлбар /3хх-дугааргүй/,

Шүүхийн шатанд хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3421 дугаартай дүгнэлт: “Шүүхийн тогтоол”-д дурдсан цаг хугацаа буюу 2021-04-04-ны өдрийн 22:00:00 секундээс 23:59:59 секунд хүртэлх хугацааны дүрс бичлэгүүдээс 2021-04-04-ны өдрийн 22:00:00 секундээс 23:38:09 секунд хүртэлх дүрс бичлэг бичигдээгүй байна. Тухайн хяналтын камерийн дүрс бичлэгийн төхөөрөмж нь 2021-04-04-ны өдрийн 09:21:20 секундэд унтарч, 2021-04-04-ны өдрийн 23:38:13 секундэд асч системээ дахин ачаалсан бүртгэл бүртгэгдсэн байна гэх дүгнэлт, Фото зураг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр талуудыг оролцуулан хэрэг болсон газрын камеруудын байрлал, тусгал зэрэг үйл ажиллагаанд үзлэг хийсэн шүүх хуралдааны  тэмдэглэл , дүрс бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба гэмт хэрэг болох үеийн үйл баримтыг дүрс бичлэгт бичигдээгүй байдал нь шүүгдэгч Э.Мийн амь хохирогч М.Мийн амь насыг хохироосон үйл баримтыг үгүйсгэх нөхцөл болохгүй гэж шүүх үзлээ. 

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нараас: шүүгдэгч Э.М нь М.Мийг алаад зогсоогүй А.Мг алах гэж довтолсон үйлдлийг зүйлчлээгүй, Гэрч Д.Э, Н.Ц нар Э.Мтэй бүлэглэн А.Мг зодож байсан талаар нэмэлт ажиллагаа явуулахаар хэргийг буцаах тухай мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд дүгнэлтээ гаргасныг шүүх хянаад Гэрч О.Бын өгсөн: “...М нөгөө хохирогч залуу руу явж байсан тэгээд харсан чинь Мий баруун гарт амралтан дээр бид нарыг ашиглаж байсан амралтын газрыг хутгыг барьчихсан, хутгатай гар нь ташааны хойд талдаа барьчихсан байхаар нь би шууд очингуутаа гялс баруун гарыг нь зүүн суганы доогуураа хавчиж бариад Мий гарыг нь бугуйн үеэр нь өчиж дарахад гарт нь байсан хутга газарт уначихсан” гэх мэдүүлэг , Гэрч А.Ны өгсөн ".... Намайг Мээс Мийг салгах үед баруун гараас нь Б хутга салгаж авсан гэдгийг тэгэхэд мэдсэн юм. М, М хоёрын зууралдсан газарт М ухаан алдаад уначихсан байсан. М Мээс салаад М дээр очиход гарт нь байсан хутга байхгүй болчихсон байсан. Би Мг хутгалчих вий гэж бодоод гарлуу нь сайн анзаарч харсан юм” гэх мэдүүлэг зэргээр  шүүгдэгч Э.М нь гэрч Н.М дээр очиж түүнийг мөргөхдөө хутгагүй байсан бөгөөд тухайн цаг хугацаанд гэрч Н.Мг алах санаа зорилго нь  тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.М нь гэрч Н.Мгийн эсрэг гэрч Д.Э, Н.Ц нартай бүлэглэн зодох, түүний эсрэг танхайрах санаа зорилготой байсан эсэх нь Гэрч Н.Цын өгсөн: “....Гэтэл орилоод эхлэхээр нь гараад хартал М М гэх залуутай маргалдаад зогсож байсан .... Гэрээс гараад хойд талын гэрийн тэнд М гэх залууг надтай цуг явж байсан. Э өшиглөсөн байгаа. Тэгээд Э.М нь Мг очиж мөргөсөн ” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Эгийн өгсөн: “....М гаднаас орж ирээд М гээд ямар зэвүүн пизда вэ гэж хэлсэн. Тэгээд шөвөг хаана байна гэхээр нь би ширээн дээр байсан шөвгийг ханцуйндаа нуугаад гэрээс бид хоёр хамт гарсан. Тэгээд М дээр очиж маргалдаад гэдэс рүү нь хоёр өвдөглөсөн” гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

            Шүүгдэгч Э.Мд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь  хэргийн үйл баримттай тохирсон байна.

            Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь дүгнэлтэндээ Э.М нь санаатайгаар хүний аминд халдсан байна. Гэм буруутай  гэсэн дүгнэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.

            Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нь: “...шүүгдэгч нь холбогдсон хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрдөг учир гэм буруу дээр маргах зүйлгүй” гэсэн дүгнэлт нь  улсын яллагчийн дүгнэлттэй зөрүүгүй байна гэж шүүх дүгнэлээ.

             Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцлийг шүүгдэгчийн согтуурсан үедээ бусадтай маргалдах, бусдыг айлгах зохисгүй үйлдэлтэй холбоотой байна гэж үзлээ.

            Иймд шүүхээс шүүгдэгч ............... овогтой ...................ийн Мийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

           

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Э.Мийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчийн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж хувийн байдлыг харгалзан тухайн зүйлд заасан 9 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад оногдуулахаар,

            шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн болох цаашид гарах зардлаа нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар дүгнэлтүүдийг,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* нь шүүгдэгчид тухайн зүйлд заасан 15 жилийн хорих ялыг оногдуулах саналыг  тус тус гаргав.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялыг оногдуулж, эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин Т болмогц эд мөрийн баримтаар хураан авсан амь хохирогчийн хэрэг болох үед өмсөж явсан улаан өнгийн малгайтай цамц, хар өнгийн цамц, хар өнгийн хагас ханцуйтай цамц, хар өнгийн хос оймс, бор өнгийн дотуур өмд, хар өнгийн жинсэн өмд, хар өнгийн тэлээ саарал өнгийн оймс хар өнгийн хос гутал, хар өнгийн хуванцар иштэй 1 ширхэг хутга, шүүгдэгчийн хумс зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлж,

".........................." амралтын газрын хяналтын камерийн бичлэг хадгалах төхөөрөмжөөс бичлэгийг хуулбарласан ногоон өнгийн мемори карт, хар өнгийн уншигч, дуу, яриа бүхий 2 ширхэг Си-Ди,  хэрэгт хадгалахаар,

".........................." амралтын газрын хяналтын камерийн бичлэг хадгалах /DVR/ төхөөрөмжийг хууль ёсны эзэмшигч гэрч Г.Год шилжүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* нь гэмт хэргийн улмаас учирсан оршуулга, болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хохирол гэж 17.155.921 төгрөг, амь нас үрэгдсний  улмаас олох байсан орлого гэж  275.000.000 төгрөг нийт 292.155.921 төгрөгийн шаардлагыг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд шүүгдэгчид холбогдуулан гаргажээ.

Шүүгдэгч Э.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хэрэгт авагдсан бичгэн баримтуудаар нэхэмжилсэн оршуулгатай холбоотой 17.155.921 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгэн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас М.Мийн амь нас хохирсонтой холбоотойгоор түүний олох байсан орлого гэж 275.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар зохицуулсан байдлыг баримтлан энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн олох байсан орлогыг шүүх хянахад хэрэгт өгсөн хохирогчийн нийгмийн даатгал төлж байсан лавлагаа, ажил эрхэлж байсан ажил олгогчийн тодорхойлолт гэх бичгийн баримтуудаар Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар тооцох боломжгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.

Шүүгдэгч Э.М нь  2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 275 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалын нэхэмжлэл байхгүй болно.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар сарын 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М оногдуулсан 9 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мийн цагдан хоригдсон 275 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин Т болмогц. эд мөрийн баримтаар хураан авсан амь хохирогчийн хэрэг болох үед өмсөж явсан улаан өнгийн малгайтай цамц, хар өнгийн цамц, хар өнгийн хагас ханцуйтай цамц, хар өнгийн хос оймс, бор өнгийн дотуур өмд, хар өнгийн жинсэн өмд, хар өнгийн тэлээ саарал өнгийн оймс хар өнгийн хос гутал, хар өнгийн хуванцар иштэй 1 ширхэг хутга, шүүгдэгчийн хумс зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлэхээр, ".........................." амралтын газрын хяналтын камерийн бичлэг хадгалах төхөөрөмжөөс бичлэгийг хуулбарласан ногоон өнгийн мемори карт, хар өнгийн уншигч, дуу, яриа бүхий 2 ширхэг Си-Ди хэрэгт хадгалахаар, ".........................." амралтын газрын хяналтын камерийн бичлэг хадгалах /DVR/ төхөөрөмжийг хууль ёсны эзэмшигч гэрч Г.Год шилжүүлэхээр тус тус шийдвэрлэсүгэй.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Э.М нь хохирогчид 17.155.921 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Э.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 275 000 000 төгрөгийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Х.ГАНБОЛД

                                       

 

                                     ШҮҮГЧИД                                    Д.ЧИНЗОРИГ

 

 

                                                                                          Э.ЭНХЖАРГАЛ