| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00131/И/ |
| Дугаар | 0148 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 0148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2-р баг 22 дугаар байрны 55 тоотод оршин суугч иргэн Бүрд овогт Доржийн Цэрэнхүү/РД:ГП62062507/ улсад ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Цэрэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Д.Цэрэнхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: Увс аймгийн Өлгий суманд 1982 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл бага ангийн багшаар, 1983 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Булган аймгийн Баяннуур сумын 8 жилийн сургуульд Монгол хэлний багшаар, 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний хооронд Булган аймгийн Рашаант сумын сургуульд түүхийн багшаар ажиллаж байсан нийт 10 жил хугацааг өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Иргэн Д.Цэрэнхүү шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Миний Рашаантад 1987 оны 08 сарын 20-ны өдрөөс 1991 оны 08 сарын 21-нийг хүртэл 04 жил 11 хоног, Өлгий суманд багшаар ажиллаж байсан 05 сар, Баяннуурт ажиллаж байсан 04 жил 09 сар 25 хоног, Рашаантад ажилласан 04 жил 11 хоног, 1992-1993 он хүртэл Номгонд багшаар ажилласан 11 сар нийт 10 жил 03 сар улсад ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 157 тоот архивын лавлагаа, Увс аймгийн төрийн архивын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 17 тоот 1992-1993 оны хичээлийн жилийн анги дэвших, сургууль төгсөх, улсын шалгалтын комиссыг томилох тухай тушаал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20 тоот анги хариуцуулан ажиллуулах тухай тушаал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаартай ажил хүлээлцэх тухай тушаал, Булган аймгийн Рашаант сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаартай багш орлуулан хичээл заалгаж цалин олгох тухай тушаал, Булган аймгийн Рашаант сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 66 тоот цалин тогтоох тухай тушаал, Булган аймгийн Рашаант сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 11 дүгээр сарын 21-ний 60 тоот комисс томилох тухай тушаал, Булган аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1983 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 171 дугаартай багш томилох тухай тушаал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 8 жилийн сургуулийн захирлын 1993 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн орон сууц ашиглагчдын тухай тушаал, Д.Цэрэнхүүгийн №041738 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Булган аймгийн Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 37 тоот тодорхойлолт, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Д.Зоригт, Э.Энхтуяа, Д.Цагаансувд нарын тодорхойлолт, Булган аймгийн Рашаант сумын бүрэн дунд сургуулийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 9/43 тоот тодорхойлолт, Булган аймгийн Рашаант сумын дунд сургуульд 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 он хүртэл Д.Цэрэнхүүтэй хамт ажиллаж байсан багш Д.Наваансүрэн, М.Түмэнжаргал, Б.Баярсайхан нарын тодорхойлолт, гэрч нарыг асууж ирүүлсэн тэмдэглэл, /Д.Зоригт, Э.Энхтуяа, Д.Цагаансувд, М.Түмэнжаргал, Д.Наваансүрэн, Б.Баярсайхан, Ж.Жаргалцэцэг/ зэрэг нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Иргэн Д.Цэрэнхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: Увс аймгийн Өлгий суманд 1982 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл бага ангийн багшаар, 1983 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Булган аймгийн Баяннуур сумын 8 жилийн сургуульд Монгол хэлний багшаар, 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний хооронд Булган аймгийн Рашаант сумын сургуульд түүхийн багшаар ажиллаж байсан нийт 10 жил хугацааг өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор сэргээн тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Харин шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: Миний Рашаантад 1987 оны 08 сарын 20-ны өдрөөс 1991 оны 08 сарын 21-нийг хүртэл 04 жил 11 хоног, Өлгий суманд багшаар ажиллаж байсан 05 сар, Баяннуурт ажиллаж байсан 04 жил 09 сар 25 хоног, Рашаантад ажилласан 04 жил 11 хоног, 1992-1993 он хүртэл Номгонд багшаар ажилласан 11 сар 12 хоног нийт 10 жил 04 сар улсад ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэж 2 сарын хугацаагаар ажилласан жилээ нэмэгдүүлж хүсэлт гаргаж байна,
Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтуудаас үзэхэд:
Иргэн Д.Цэрэнхүүгийн Увс аймгийн Өлгий суманд 1982 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл бага ангийн багшаар 11 сар 15 хоног ажилласан байдал нь хавтаст хэрэгт авагдсан Увс аймгийн төрийн архивын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн цалингийн тодорхойлолтын 1983 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх цалингийн түүврээр нийт 5 сар ажилласан байдал нь нотлогдож байна.
Иймд иргэн Д.Цэрэнхүүгийн тус аймагт бага ангийн багшаар ажилласан 05 сарын хугацааг тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэн Д.Цэрэнхүүгийн Булган аймгийн Баяннуур сумын 8 жилийн сургуульд 1983 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс, 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл багшаар 3 жил 10 сар 25 хоног ажилласан байдал нь хавтаст хэрэгт авагдсан Булган аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1983 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 171 дугаартай багш томилох тухай тушаал, Д.Цэрэнхүүгийн №041738 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Булган аймгийн Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 37 тоот тодорхойлолт, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Д.Зоригт, Э.Энхтуяа, Д.Цагаансувд нарын тодорхойлолт, М.Зоригтыг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр асууж авсан мэдүүлэг, Э.Энхтуяаг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр асууж авсан мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Иймд иргэн Д.Цэрэнхүүгийн Булган аймгийн Баяннуур сумын 8 жилийн сургуульд багшаар 1983 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 4 жил 09 сар 25 хоног 3 жил 10 сар 25 хоног улсад ажилласан хугацааг сэргээн тогтоож шийдвэрлэлээ.
Иргэн Д.Цэрэнхүүгийн шүүхэд гаргасан хүсэлтийн Булган аймгийн Рашаант сумын сургуульд бага ангийн багш болон түүхийн багшаар 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт
Түүний №041738 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Булган аймгийн Рашаант сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаартай багш орлуулан хичээл заалгаж цалин олгох тухай тушаал, Булган аймгийн Рашаант сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 66 тоот цалин тогтоох тухай тушаал, Булган аймгийн Рашаант сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 11 сарын 21-ний 60 тоот комисс томилох тухай тушаал, М.Түмэнжаргалыг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр асууж авсан мэдүүлэг, Д.Наваансүрэнг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр асууж авсан мэдүүлэг, Б.Баярсайханг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр асууж авсан мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн Булган аймгийн Рашаант сумын сургуульд бага ангийн багш болон түүхийн багшаар 1987 оны 08 дугаар сарын 21-ны өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01- ний өдөр хүртэл 5 жил 10 хоногийн хугацаагаар ажилласан байдлыг нь сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна.
Иргэн Д.Цэрэнхүүгийн 1992 оны 09-р сарын 01-нээс 1993 оны 08-р сарын 25-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багт багшаар 11 сар 25 хоног ажилласан байдал нь хавтаст хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 04-р сарын 07-ны өдрийн “1992-1993 оны хичээлийн жилийн анги дэвших, сургууль төгсөх, улсын шалгалт авах комиссыг томилох тухай” 17 тоот тушаал,мөн 1993 оны 04-р сарын 28-ны өдрийн анги хариуцуулан ажиллуулах 20 тоот тушаал, 1993 оны 05-р сарын 26-ны өдрийн ажил хүлээлцэх тухай 25 тоот тушаал зэргээр нотлогдож байх тул Д.Цэрэнхүүг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багт багшаар1992 оны 09-р сарын 01-нээс 1993 оны 08-р сарын 25-ны өдөр хүрэтл 11 сар 25 хоног ажилласан байдлыг нь сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн тооцож үзэхэд хүсэлт гаргагч Д.Цэрэнхүү нь нийт 10 жил 04 сар улсад ажилласан байдал нь тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн улсад ажилласан байдлыг нийт 10 жил 04 сарын хугацаагаар сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Д.Цэрэнхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бүрд овогт Доржийн Цэрэнхүүг Увс аймгийн Өлгий сумын дунд сургуульд багшаар 1983 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 05 сарын хугацаагаар, 1983 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Булган аймгийн Баяннуур сумын 8 жилийн сургуульд багшаар 03 жил 11 сар 25 хоног, Булган аймгийн Рашаант сумын сургуульд багшаар 1987 оны 08 дугаар сарын 21-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 5 жил 10 хоногийн хугацаагаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн сургуульд багшаар 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 11 сар 25 хоногийн хугацаагаар нийт улсад 10 жил 04 сарын хугацаагаар ажилласан байдлыг сэргээн тогтоосугай
2.Монгол улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Д.Цэрэнхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш Д.Цэрэнхүү нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Д.Цэрэнхүү нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА