Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
Хэргийн индекс | 132/2017/00032/И |
Дугаар | 00099 |
Огноо | 2017-03-13 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 00099
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн, даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг, Үйлчилгээний төвд байрлах Хүрэнбулаг ХХК /РД: 2668041/-ийн нэхэмжлэлтэй,
Булган аймгийн Булган сумын 6 дугаар багт байрлах Дэлгэрэх ЭЛ ЭЙ ХХК-ийн захирал Сартуул овогт Цэвэгийн Оюумаа /РД:ГЮ67032866/-д холбогдох
гэрээний үүргийн гүйцэтгэл 52963100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00032/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Р.Мягмардорж: 1966 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хүрэнбулаг ХХК-ийн захирал ажилтай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4-27-12 тоотод орин суух, Бээм овогт Равжирын Мягмардорж /РД:ФА66101174/, түүний өмгөөлөгч / үнэмлэхний дугаар 2079/ М.Энхболд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1969 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Булган аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэст мэргэжилтэн ажилтай, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 15-18 тоотод оршин суух Халбий овогт Сүрэнхорын Амар /РД:СЮ69040210/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хүрэнбулаг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Дэлгэрэх ЭЛ ЭЙ" ХХК-ний захирал Ц.Оюумаа, Л.Амарсайхан нар нь Булган аймгийн 6 дугаар багийн нутагт баригдсан 35-н айлын орон сууцны барилгыг барьж дуусгахын тулд манай компанитай 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 08 тоот 58490000 /тавин найман сая дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгийн тоосго нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл "Хүрэнбулаг" ХХК нь хүлээсэн үүргээ биелүүлж, тоосгоо бүрэн нийлүүлж дуусган эцсийн байдлаар тооцоо нийлсэн акт үйлдэж төлбөрийн үлдэгдэл 48590000 /дөчин найман сая таван зуун ерэн мянга/ төгрөг төлөхөөр баталгаажуулсан. Энэ өдрөөс хойш тус компаний эзэд төлбөрөө төлөхгүй өөрсдөө орон сууцаа болон амралтын газар байгуулан олон сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, орлого олон ажиллаж байгаа мөртлөө ямарч төлбөр барагдуулахгүй байнга зайлсхийж хууран мэхэлсээр өдийг хүрч манай компанийг маш их хохиролд оруулж байна.
Иймд 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 48590000 /дөчин найман сая таван зуун ерэн мянган/ төгрөгийн гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги 1 сар тутмыг 0,5 хувиар тооцож 18 сарын алданги болох 4373100 /дөрвөн сая гурван зуун далан гурван мянга нэг зуун/ төгрөг дээр гэрээний үүрэг болох 48590000 төгрөг бүгд 52963100 /тавин хоёр сая есөн зуун жаран гурван мянга нэг зуун/ төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Дэлгэрэх ЭЛ ЭЙ ХХК-ийн захирал Ц.Оюумаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Хүрэнбулаг ХХК-тай тооцоо нийлж байж төлөх эсэх асуудал тодорхой болох тул тооцоо нийлэх шаардлагатай гэж үзэж байна гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Хүрэнбулаг ХХК-ийн захирал Р.Мягмардорж, хариуцагч Дэлгэрэх ЭЛ ЭЙ ХХК-ийн захирал Ц.Оюумаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар нар нь харилцан тохиролцож, нэхэмжлэгч Хүрэнбулаг ХХК нь нийт нэхэмжлэлийн шаардлага болох 58490000төгрөгийнхөө зарим хэсэг болох 4130150 төгрөгөөсөө татгалзаж, 48832950 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаарэвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хүрэнбулаг ХХК-ийн нэхэмжлэлтэй Дэлгэрэх ЭЛ ЭЙ ХХК-ийн захирал Ц.Оюумаад холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэл 52963100 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан тохиролцож, Хүрэнбулаг ХХК нь нийт нэхэмжлэлийн шаардлага болох 52963100төгрөгийн зарим хэсэг болох 4130150 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, үлдэх 48832950 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Хүрэнбулаг" ХХК-ийн нэхэмжлэлтэй Дэлгэрэх ЭЛ ЭЙ ХХК-ийн захирал Ц.Оюумаад холбогдохгэрээний үүргийн гүйцэтгэл 52963100 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, хариуцагч нь Дэлгэрэх ЭЛ ЭЙ ХХК-ийн захирал Ц.Оюумаа нь 48832950 /дөчин найман сая найман зуун гучин хоёр мянга есөн зуун тав/ төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор Хүрэнбулаг ХХК-д төлж, нэхэмжлэгч нь 4130150 /дөрвөн сая нэг зуун гучин мянга нэг зуун тав/ төгрөгийг гаргуулах хэсгээсээ татгалзаж эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422765 /дөрвөн зуун хорин хоёр мянга долоон зуун жаран тав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 201057 /хоёр зуун нэг мянга тавин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН