Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
Хэргийн индекс | 132/2017/00077/И |
Дугаар | 00100 |
Огноо | 2017-03-14 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 00100
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн би, Булган аймгийн Нөөцийн газрын нэхэмжлэлтэй, Гурванбулаг Бэрх Зараа ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэд холбогдох, 1150000 тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 др сарын 01-ний өдөр хүлээн авч 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Булган аймгийн нөөцийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймгийн Гурванбулаг сумын Бэрх зараа ХХК нь Аймгийн нөөцийн газрын өвсний фондоос 2015 онд өвсний үнэ 1150000 төгрөгийн өр төлбөрийг үүсгээд одоо болтол барагдуулаагүй тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Булган аймгийн нөөцийн газар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Бэрх зараа ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ нь өвсний үнэ болох 1150000 төгрөгийг бүрэн төлсөн тул сээ татгалзаж . ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Булган аймгийн нөөцийн газар нь Бэрх зараа ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэд холбогдуул 1150000 гаргасан ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарБулган аймгийн Нөөцийн газрын нэхэмжлэлтэй, Гурванбулаг Бэрх Зараа ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэд холбогдох, 1150000 тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Булган гийн Нөөцийн газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас 16075 /арван зургаан мянга далан тав/ төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН