Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар  2022/ШЦТ/43

 

 

 

 

 

 

 

 

   2022        01          06                                 2022/ШЦТ/43

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч ******* /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   *******-д холбогдох эрүүгийн 2111 00838 1242 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг,         -д оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

  *******, регистрийн дугаар:  ,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 19 цагийн үед цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “Ард" койн худалдан авна” гэсэн утга бүхий хуурамч зар байршуулж, В.Эрдэнэчимэгийн Ард койны нэвтрэх нэр нууц үгийг нь хуурч авч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 120,564 төгрөгийн үнэлгээ бүхий 591 ширхэг ард койныг шилжүүлэн авсан,

мөн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, “Б.Нандин" гэх нэртэй фейсбүүк хаягт “Ард" койн зарна” гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон Б.Энхжаргалыг хуурч “Ард койн” аппликейшнд бүртгүүлсэн түүний нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж авснаар 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 196.235 төгрөгийн үнэлгээ бүхий койныг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг үйлдсэндээ харамсаж, гэмшиж байна. Би хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан. Бага насны 2 хүүхэдтэй. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй..” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар тал/,

Хохирогч В.Эрдэнэчимэгийн “... Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 9-450 тоотод гэр бүлийн хамтаар амьдардаг бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 06-ны орой 19 цагийн үед фейсбүүк үзэж байхад ******* гэсэн хаягтай хүн ард койн худалдаж авна гэсэн байхаар нь бичсэн постны доор нь утасны дугаараа үлдээсэн чинь миний 90183888 гэсэн дугаар руу 91330165 дугаараас нэг эмэгтэй хүн залгаад 1 ширхгийг 350 төгрөгөөр тооцоод нийт 591 ширхэг ард койн 180,000 төгрөгөөр худалдаж авъя гэхээр тухайн хүн бид хоёр тохиролцсон. Тэр хүн рүү ард койноо шилжүүлэх гэсэн чинь шилжүүлж болохгүй байсан. Тэгээд би шилжүүлж болохгүй байна гэсэн чинь чи надад нэвтрэх нэр, нууц үгээ явуулчих, би өөрөө шилжүүлээд авчихъя гэхээр нь би тухайн хүнд ард койны нууц үгээ явуулсан. Тэгээд тухайн хүн миний ард койны нууц үгийг нь солиод өөрийн болгочихсон байсан бөгөөд би тухайн хүний 91330165 дугаар руу залгасан чинь утас нь холбогдохгүй болчихсон. Тэгэхээр нь би дараа нь Ард санхүүгийн нэгдэл рүү холбогдож байгаад өөрийн ард койны нэвтрэх нэр, нууц үгээ олж аваад сэргээсэн чинь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 23:36:13 цагт Хаан банкны 5381340990 данстай, 88254261 дугаартай хэрэглэгч рүү 114,000 төгрөг шилжүүлэг хийгдсэн байсан. Би тухайн ард койноо худалдан аваагүй, тухайн аппликэйшнийг татаад өөрийн данс, фейсбүүк хоёроо бүртгүүлээд цаанаас нь олгосон койн байгаа юм. Тухайн хүн өөрийнхөө фейсбүүкийн нэрийг өөрчлөөд Б.Нандин гэсэн нэртэй болгочихсон байна лээ... “ гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

Шүүгдэгч *******ын “...Би Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р баг маань зав 309 тоотод нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2021 оны 06 сараас хойш *******, Б.Нандин, “Nomin Nomin” гэсэн фейсбүүкийн нэр хаяг ашиглан “E-barimt” гэсэн нэртэй групп дээр Ард койн ашиглаж чадахгүй байгаа хүмүүс холбогдоорой гэж зар байршуулаад зарын дагуу холбогдсон хүмүүстэй чат бичиж тухайн хүмүүсээс хэзээ Ард койнд бүртгүүлсэн эсэх талаар нь асууж байгаад өөрт байгаа койныг худалдан авахаар үнэ тохирч, тухайн хүмүүсийн Ард койны нэвтрэх нэр нууц үгийг нь авч, өөрийнхөө Хаан банкны 5381340990 дугаарын данс руу Ардын данснаас нь шилжүүлж аваад, мөнгөн дүнгийн 60 хувийг нь буцаагаад шилжүүлдэг юм. Тэгэхдээ ганц нэг хүмүүсийн мөнгийг нь 100 хувь өгөлгүй авчихсан байна лээ. Би тухайн хүмүүсийн мөнгийг нь буцаан өгөх болно...Би 2021 оны 06 дугаар сарын эхээр мөнгөний хэрэг гарсан тул өөрийн хуурамчаар нээж ашигладаг “*******”, “Б.Нандин”, “Nomin Nomin” фейсбүүкийн хаягаараа дамжуулан фейсбүүкийн группүүд руу “Ард койн ашиглаж чадахгүй байгаа хүмүүс холбогдоорой, хэрхэн ашиглах талаар тайлбарлаж өгнө” гэх утгатай болон “Ард койн” зарна гэх утгатай заруудыг байршуулж зарын дагуу холбогдсон хүмүүстэй харилцан чат бичиж тухайн хүмүүстэй холбогдоод койныг зарж борлуулах талаар үнэ тохиролцож байгаад уг койныг зараад мөнгийг нь өгнө гэж хэлээд “Ард койн”-аппликейшнд хэзээ бүртгүүлсэн талаархи шаардлагатай мэдээлэл болон нэвтрэх нэр, нууц үг зэргийг авдаг байсан юм. Тэгээд би уг хүний “Ард койн”-руу нэвтэрч ороод харилцах дансанд байх койныг нь “ДАХ” гэх нэртэй худалдан борлуулдаг аппликейшн дээр тухайн өдрийн ханшаар зарж борлуулаад тухайн хүний бүртгэлтэй өөрийн данс руу юм уу эсвэл өөрийн нэр дээр бүртгэлтэй 5781340990 дугаарын данс руу шилжүүлж авдаг байсан юм. Тэгсэн надтай 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр миний “*******” гэх нэртэй фейсбүүкийн хаяг руу 90183888 дугаарын эзэмшигч иргэн холбогдоод 100 койныг 35.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцоод уг хүний “Ард койн” аппликейшнд байгаа 591 ширхэг ард койныг 180.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон юм. Тэгээд би уг 591 ширхэг койныг “Ард койн”-руу нэвтэрч ороод харилцах дансанд байх койныг нь “ДАХ” гэх эртэй худалдан борлуулдаг аппликейшн дээр тухайн өдрийн ханшаар тооцоод нийт 114.000 төгрөгөөр худалдан борлуулсан юм. Тэгээд би уг мөнгийг өөрийн 5781340990 дугаарын данс руу шилжүүлээд тухайн хүнд өгөөгүй өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулаад дуусгасан Би буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би бусдад учирсан хохирлыг бүрэн арагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 57-59 дүгээр тал/,

Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 33-40 дүгээр тал/,

“Дамно” ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн Ард койныг 120,564 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-24 дүгээр тал/,

Хохирогч Б.Энхжаргалын “...2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх дүүгийнхээ гэрт фейсбүүк сонирхоод байж байтал “Б.Нандин” гэх нэртэй фейсбүүкийн хаягаас “Ард койн зарна” гэх утгатай зарын пост оруулсан байсан. Тэгэхээр нь би уг хаягийн доор “зарна” гээд пост оруултал надтай чатаар холбогдсон ба надад байгаа 980 ширхэг койныг зараад мөнгийг нь танд шилжүүлээд өгье, та надад дансаа өгчхөөрэй гэсэн. Би сонирхоод найдвартай юу гэхэд тийм гэсэн, тэгээд надаас миний “Ард койн”-ны аппликейшнд хэзээ бүртгүүлсэн талаарх мэдээлэл болон нэвтрэх нэр, нууц үг зэргийг авах шаардлагатай гэсэн. Би тэр хүнд итгээд өөрийн “Ард койн” аппликейшнд бүртгүүлсэн мэдээлэл болон өөрийн овог нэр, нэвтрэх нэр, нууц үг зэргийг өгөөд койн зарагдсаны дараа мөнгөө авахаар өөрийн 5034143909 дугаарын дансыг өгсөн юм. Тэгсэн уг хүн миний данс руу мөнгө шилжүүлж өгөөгүй, надтай харьцахгүй алга болчихсон юм. Тэгээд 2 хоногийн дараа өөрийн “Ард койн” аппликейшн руу нэвтэрч үзэхэд миний 980 ширхэг койныг ******* гэх нэртэй хүний 5381340990 дугаарын данс руу 182.000 төгрөгөөр зараад шилжүүлээд авчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 дүгээр тал/,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-18 дугаар тал/,

Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 91 дүгээр тал/,

Ард кредит банк ББСБ-ын харилцагчийн дансны хуулга /хх-ийн 89 дүгээр тал/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 дугаар тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47 дугаар тал/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 48 дугаар тал/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 49 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 19 цагийн үед цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “Ард" койн худалдан авна” гэсэн утга бүхий хуурамч зар байршуулж, В.Эрдэнэчимэгийн Ард койны нэвтрэх нэр нууц үгийг нь хуурч авч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 120,564 төгрөгийн үнэлгээ бүхий 591 ширхэг ард койныг шилжүүлэн авсан,

мөн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, “Б.Нандин" гэх нэртэй фейсбүүк хаягт “Ард" койн зарна” гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон Б.Энхжаргалыг хуурч “Ард койн” аппликейшнд бүртгүүлсэн түүний нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж авснаар 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 196.235 төгрөгийн үнэлгээ бүхий койныг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар тал/, хохирогч В.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/, шүүгдэгч *******-ын мэдүүлэг /хх-ийн 20-21, 57-59 дүгээр тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 33-40 дүгээр тал/, “Дамно” ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн Ард койныг 120,564 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-24 дүгээр тал/, хохирогч Б.Энхжаргалын мэдүүлэг /хх-ийн 78-79 дүгээр тал/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-18 дугаар тал/, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 91 дүгээр тал/, Ард кредит банк ББСБ-ын харилцагчийн дансны хуулга /хх-ийн 89 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүгдэгч ******* нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, хүлээн зөвшөөрч, өөрөө өөрийгөө өмгөөлж хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж бусдыг хуурч, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн бага насны хүүхэдтэй/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд хүлээлгэж, түүнд хяналт тавихын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлав.

Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогүй болохыг дурдав.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч нь хохирогч В.Эрдэнэчимэгт 121.282 төгрөг, Б.Энхжаргалд 182.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгч *******-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   *******-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж бусдыг хуурч, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд хүлээлгэж, түүнд хяналт тавихын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ