Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 00102

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1972 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, АLL март худалдааны төвд манаач ажилтай, ам бүл 5,хүүхдүүдийн Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн "В" хэсгийн 4-03 тоотод оршин суух, Энх овогт Банзрагчийн Пүрэвдорж /РД:ГА72060397/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1979 оны 07 дугаар сарын 02-нд Булган аймгийн Булган суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн "В" хэсгийн 4-03 тоотод оршин суух, Жамбал овогт Нинагийн Даваасүрэн /РД:ГЮ79070260/-д холбогдох

хүүхдийн асрамж өөрчлөн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00070/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Пүрэвдорж, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Пүрэвдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Н.Даваасүрэнтэй 1999 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсон. Бидний дундаас 2001 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр охин П.Оюундэлгэр, 2004 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр охин П.Баярдэлгэр, 2008 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү П.Ханхүү, 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр охин П.Цасанчихэр нар төрсөн. 2013 оноос хойш бид тусдаа амьдарч эхэлсэн. Сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаартай шийдвэрээр эхнэр бид хоёрын гэрлэлтийг цуцлаж, охин П.Баярдэлгэр, П.Цасанчихэр нарыг эх Н.Даваасүрэнгийн, охин П.Оюундэлгэр, хүү П.Ханхүү нарыг эцэг Б.Пүрэвдорж миний асрамжид тус тус үлдээсэн. Хариуцагч Н.Даваасүрэн нь өөрийн төрсөн хүүхдүүдээ огт хайхардаггүй, ээж хүний үүргээ гүйцэтгэдэггүй бөгөөд миний 4 хүүхэд 2013 оноос хойш миний асрамжинд байгаа болно. Тиймээс би 4 хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Н.Даваасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Пүрэвдоржийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрээр миний асрамжинд үлдээсэн П.Баярдэлгэр, П.Цасанчихэр нарыг эцгийнх нь асрамжинд өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Пүрэвдорж нь хариуцагч Н.Даваасүрэнгийн асрамжинд байгаа хүүхдүүд болох П.Баярдэлгэр, П.Цасанчихэр нарын асрамжийг өөрчлүүлж өөрийнхөө асрамжинд авах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаартай шийдвэрээр2004 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин П.Баярдэлгэр, 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин П.Цасанчихэр нарыг эх Н.Даваасүрэнгийн, 2001 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөнохин П.Оюундэлгэр, 2008 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү П.Ханхүү нарыг эцэг Б.Пүрэвдоржийн асрамжинд тус тус үлдээж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш эх Н.Даваасүрэн нь өөрийн нь асрамжинд үлдээсэн хүүхдүүдийг асарч халамжлаагүй, хамт амьдраагүй, эцгийнх нь асрамжинд байлгасан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хүүхдийн тайлбар зэргээр нотлогдож байх тул 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаартай шийдвэрээр эхийнх нь асрамжинд үлдээсэн 2004 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин П.Баярдэлгэр, 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин П.Цасанчихэр нарын асрамжийг өөрчилж эцэг Б.Пүрэвдоржийн нь асрамжинд өгч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Пүрэвдорж нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсан хаягтаа байхгүй, хаягаа өөрчилсөн талаар шүүхэд мэдэгдээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар шүүх хуралдааны тов мэдэгдэх мэдэгдлийг хүргүүлсэнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасныг баримтлан 2004 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин П.Баярдэлгэр, 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин П.Цасанчихэр нарыг эцэг Б.Пүрэвдоржийн асрамжинд үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН