Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
Хэргийн индекс | 132/2017/00028/И |
Дугаар | 00103 |
Огноо | 2017-03-16 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 00103
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг, 24-01 тоотод оршин суух Д.Чанцалсүрэнгийн нэхэмжлэлтэй, Булган аймаг Сайхан сумын 5 дугаар багт оршин суух С.Лувсанцоодолд холбогдох, гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00028/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч: 1983 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Орхон аймгийн 18 дугаар сургуульд багш, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг, 24-01 тоотод оршин суух, Боржигон овогт Дашцэрэнгийн Чанцалсүрэн /РД:ГЗ83052800/,
Хариуцагч: 1978 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Булган аймаг Сайхан сумын 5 дугаар багт оршин суух, Жаргал овогт Суурингийн Лувсанцоодол /РД:ГМ78021415/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Чанцалсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2004 . , 2006 бүртгүүлсэн. 2006 10 20- ., 2011 11 11- . . 10 жилийн хугацаанд 2 . Лувсанцоодол нь Тамгын газрын дарга болсноосоо хойш зан ааш нь өөрчлөгдөж, архи их уудаг болсон. Сумын тамгын газрын нягтлан бодогч Лхагва гэх хүүхэнтэй гэр бүлийн харьцаа үүсгэж, үүнээс үүдэн маргаан эхэлсэн. Би тэр хүүхэнтэй нь уулзаж, хэрүүл маргаан хийж кино шиг л юм болж байсныг сумын ард түмэн мэднэ. Лувсанцоодол намайг ааштай авиртай гэж хэлдэг. Би хоёр хүүхдээ өнчрүүлэхгүй, амьдралаа бүтэн авч явахын тулд их олон юмыг тэвчиж, Лувсанцоодолыг олон удаа гуйж байсан. Тамгын газрын дарга нь өөрөө архи уугаад доод хүмүүсдээ шаардлага тавьж чадахаа больсон учраас ажлаас чөлөөлсөн. Тэр уураа надад гаргаж намайг хөөж тууж миний гэсэн бүх юмыг гаргаад тавьсан байсан. Би нэг сар гаруй хоёр хүүхдээ дагуулаад айлаар явсан. Бид 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байна. Тусдаа амьдрахад тодорхой хэмжээний миний буруу байгаа байх. Гэхдээ Лувсанцоодол өөр эмэгтэйтэй амьдраад шал өөр хүн болсон. Үүнээс болж амьдрал маань цааш үргэлжлэх боломжгүй болсон. . 人 хоёр . 3 . ж байсан. рахгүй . гээ нь сан . , , . 5 настай хүү маань хүүхдүүд намайг ээж чинь дандаа ирж авах юм, аав байдаггүй юм уу гэж хэлдэг, би аавтай болж болох уу гэж асуудаг. Энэ бүхэн надад их хэцүү байна. Одоо би гэрлэлтээ цуцлуулаад хоёр хүүхдээ дагуулаад хаана амьдрах юм бүү мэд, алийн болгон ээж, эгч, дүү нартаа дараа болж амьдрахыг мэдэхгүй байна. Би жирэмсэн хүний оронд түр ажиллаж байгаа. Тэр хүн нь ажилдаа орох юм бол дахиад л ажил хайх байх. Энэ бүгдийг Лувсанцоодол ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй. Бид хоёр цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүйгэв.
Хариуцагч С.Лувсанцоодол шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2004 Чанцалсүрэнтэй , 2006 бүртгүүлж, б 2006 10 20- ., 2011 11 11- . . Бид хоёрын дунд асуудал байсан. Нэг жил гаруй хөндий болсон байсан. Тэр үед би хамт ажиллаж байсан хүүхэнтэй найзалж, нөхөрлөж байсан нь үнэн. Би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би ажлын шаардлагаар хөдөө гадаа явах үе байдаг. Тэр бүгдийг ойлгодоггүй, болоогүй юмыг болсон гэж ойлгон, дайрч давшилж, хэрүүл хийдэг. Бид зан харьцааны хувьд таарч тохирдоггүй. Чанцалсүрэн 2 хүүхдийг маань миний эсрэг хүмүүжүүлж байгаад би гомдолтой байна. Намайг очиж уулзах гэхэд уулзуулдаггүй, гудамжинд хүртэл чулуу нүүлгэж байсан. Би хоёр хүүхэддээ боломжийн хирээр туслахыг хүсдэг. Намайг сайн явахыг чинь харна гэж хэлдэг байсан. Би архи уух нь уудаг, гэхдээ хэтрүүлж уудаггүй. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул Чанцалсүрэнгээс гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хоёр хүүхэдээ ээжийнх нь асрамжинд үлдээж, тэтгэлэг тогтоолгоход татгалзах зүйлгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Чанцалсүрэн нь хариуцагч С.Лувсанцоодолд холбогдуулан шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Д.Чанцалсүрэн, С.Лувсанцоодол нар нь 2006 онд гэр бүл болж, 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, тэдний дундаас 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин Л.Индра, 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүү Л.Ананд нар нь төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсангэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Гэрлэгчид нь зан харьцааны хувьд таарч тохирохгүйн улмаас 2013 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж, хамт амьдрах боломжгүй нөхцөл байдал үүссэн, хариуцагч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг зэргийг харгалзан шүүх гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь 2006 10 20- төрсөн ., 2011 11 11- төрсөн . ыг эхийнх нь асрамжинд үлдээж, тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбар гаргаж байх тул 2006 10 20- төрсөн ., 2011 11 11- төрсөн . ыг эх Д.Чанцалсүрэнгийнх нь асрамжинд үлдээж эцэг С.Лувсанцоодолоос нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.5, 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т заасныг баримтлан Боржигон овогт Дашцэрэнгийн Чанцалсүрэн, Жаргал овогт Суурингийн Лувсанцоодол нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Л.Индра, 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Л.Ананд нарыг эх Д.Чанцалсүрэнгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Л.Индра, 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Л.Ананд нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг С.Лувсанцоодолоор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Чанцалсүрэнд даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 117214 /нэг зуун арван долоон мянга хоёр зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчД.Чанцалсүрэнд 70200 /далан мянга хоёр зуу/, 47014 /дөчин долоон мянга арван дөрөв/ төгрөгийг Төрийн санд тус тус олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунчимэгт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй тайлбарласугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН