Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 00104

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар Хутаг-Өндөр сумын 1 дүгээр Ц.Ганбаатарын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00098/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч 1962 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр Хонгорхүүхэн Цэрэндоржийн Ганбаатар /РД:ГН62031032/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн - 1984 08 угаа 20-ы 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг дуустал тракторын жолоочоор ажиллаж байгаад 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тоо бүртгэгчийн ажлыг тракторын жолоочтой давхар хийж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэрт зөвхөн тоо бүртгэгчээр томилсон гэж бичигдсэн байгаа тул Ц.Ганбаатар намайг Булган аймгийн - 1984 08 угаа 20-ы 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг дуустал тракторын жолоочоор, 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тоо бүртгэгч, тракторын жолоочоор хамт ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ганбаатар нь Булган аймгийн - 1984 08 угаа 20-ы 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг дуустал тракторын жолоочоор, 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тоо бүртгэгч, тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн 1984 08 угаа 20-ы 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг дуустал тракторын жолоочоор, 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тоо бүртгэгчээр ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, 1988 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Ц.Ганбаатарын нэрээр нээсэн №204547 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ц.Ганбаатарын нэрээр 1988 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нээсэн №798399 дугаартай МҮЭ-ийн гишүүний үнэмлэх, тухайн үед Ц.Ганбаатартай хамт ажиллаж байсан гэрч Б.Батбаярын өгсөн ..Би Булган аймгийн - 1980 оноос 1995 он хүртэл трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан. 1992 оноос нь Намнан Уул ХК болж өөрчлөгдсөн. Ц.Ганбаатар нь тус 1984 оноос 1992 оныг дуустал трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан. Бид тухайн үед хамт ажиллаж байсан. гэх мэдүүлэг, гэрч Э.Баатархүүгийн өгсөн ..Би Булган аймгийн - 1984 оноос 1992 оныг дуустал трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан. Ц.Ганбаатар нь тус 1984 оноос 1992 оныг дуустал трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан. Бид тухайн үед хамт ажиллаж байсан. 1992 оноос нь Намнан Уул ХК болж өөрчлөгдсөн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тоо бүртгэгчийн ажлыг тракторын жолоочтой хамт хийж байсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хонгорхүүхэн Цэрэндоржийн Ганбаатарыг Булган аймгийн - 1984 08 угаа 20-ы 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг дуустал тракторын жолоочоор 3 /гурав/ жил 11 /арван нэг/ сар, 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тоо бүртгэгчээр 3 /гурав/ жил 09 /ес/ сар 25 /хорин тав/ хоног, улсад нийт 07 /долоо/ жил 08 /найм/ сар 25 /хорин тав/ хоног ажиллаж байсан болохыг тогтоож, 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тоо бүртгэгчийн ажлыг тракторын жолоочтой давхар хийж байснаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН