Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 00106

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэ ндаргалж хийсэн шүүх хуралдаанаар, М.Батбаярын нэхэмжлэлтэй, Д.Ганхуягт холбогдох 1500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00041/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд;

нэхэмжлэгч: 1989 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Рашаант, Зүүн түрүү, 42-02 тоотод оршин суух, Ламзав овогт Мэндбаярын Батбаяр /РД:ГЮ89040271 /,

хариуцагч: 1980 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг Д хэсгийн 03-08 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Дандарын Ганхуяг /РД:ГЮ80021074/, нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Д.Ганхуяг нь тухайн үед Һ Булган аймаг дахь салбарын ба түүний crown-171 82-89 2014 04 09- 10500000 . .уг 12000000 㺺 , 13000000-14000000 . , 11800000 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр . . Машин авсан талаар найзууддаа болон Улаанбаатар хотод байдаг ахдаа хэлэхэд ийм машин тийм хэмжээний үнэд хүрэхгүй, муу машин байна гэж хэлсэн учраас тэр өдрөө наймаа буцах талаар Ганхуягт хэлэхэд би Улаанбаатар хотод байна, очиж байгаад больё гэсэн. 2014 04 14- Ганхуягийн ажил дээр очиж уулзахад 10500000 㺺 , 1500000 . , эн - 10500000 худалдаж авсан гэж нөхөж гэрээ . Тэр машин Отгонбаяр гэж Ганхуягийн дүүгийн нэр дээр байсан тул гэрээн дээр Отгонбаярын нэрийг бичиж түүний өмнөөс Ганхуяг гарын үсэг зурсан. Үүнээс хойш удаа дараа утасдаж мөнгөө нэхэж байсан боловч өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Тэр машиныг би өөр машин оролцуулж 8300000 төгрөгөөр зарсан. Анх машин худалдаж авахдаа 12000000 төгрөгөөр тохирч 11800000 төгрөг Ганхуягт өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа 1300000 төгрөг болгон багасгаж байна. 12000000 төгрөгөөр авна гэдгийг амаар тохирсон тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэв.

Хариуцагч Д.Ганхуяг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 04 сард миний унаж байсан Toyoto crown 171 маркийн 82-89 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг М.Батбаяр 12000000 төгрөгөөр худалдаж авахаар болж тохиролцсон. Гэхдээ бидний дунд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан худалдах-худалдан авах гэрээ огт хийгдээгүй. Бид амаар тохиролцож наймаа хийсэн. М.Батбаяраас 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 11000000 төгрөг бэлнээр авсан. Үлдсэн 1000000 төгрөгийг дараа өгнө гээд Батбаяр машинаа аваад явсан. Би тухайн өдөртөө 11000000 төгрөгийг өөр машин худалдаж авахаар Улаанбаатар хот руу машин зардаг хүн рүү шилжүүлсэн. 2014 оноос хойш буюу Toyoto crown 171 машиныг зарснаас хойш миний бие 3 дахь машинаа сольж унаж байна. Энэ хугацаанд М.Батбаяр нь 1500000 төгрөгийн талаар ямар нэгэн асуудал яриагүй өдий 3 жил өнгөрсний дараа яагаад ийм мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээг би сайн санахгүй байна. Харин үлдэгдэл 1000000 төгрөгийг би Батбаярыг боломжтой үедээ өгөх байлгүй гэж бодож байсан ба надад одоо болтол өгөөгүй байгаа. Тухайн үед миний машин цэвэрхэн эдэлгээтэй сайн машин байсан учир сонирхож байсан хүн олон байсан. Батбаяр би зээл авна, машинаа надад зараарай гэж байсан тул би Батбаяртай амаар тохиролцож наймаа хийсэн. 2014 онд Toyoto crown 171 машин 12000000-13000000 төгрөгийн зах зээлийн ханштай байсан. Би жил гаран унасан ба ихэнхдээ манай эхнэр унадаг, төв дотор явдаг байсан тул маш цэмбэгэр, эдэлгээ сайтай, хүчин чадал өндөртэй, ямар нэгэн эвдрэлгүй машин байсан. Тухайн үедээ 12000000 төгрөгөөр тохирч, Батбаяр машинаа авсан. Цааш нь хэдэн төгрөгөөр зарах нь энэ хүний асуудал. Зөрүү өгөх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Батбаяр нь Д.Ганхуягт холбогдуулан 1500000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 1300000 төгрөг болгон багасгажээ.

Нэхэмжлэгч М.Батбаяр нь хариуцагч Д.Ганхуягийг зах зээлийн үнээс өндөр үнээр машинаа зарсан тул 1300000 төгрөг буцааж гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч тухайн үед 12000000 төгрөгөөр зарна гэсэн үнийн саналыг зөвшөөрч авсан тул 1300000 төгрөг буцааж өгөх үндэсэлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч М.Батбаяр, хариуцагч Д.Ганхуяг нар нь 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Toyota crown 171 маркийн 82-89 УНО улсын дугаартай автомашиныг 12000000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохирч М.Батбаяр нь 11800000 төгрөгийг Д.Ганхуягт шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, М.Батбаярын дансны хуулгаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь тухайн машиныг зах зээлийн үнээс хэт өндөр үнээр худалдаж авсан тул хариуцагчтай уулзаж наймаагаа буцах талаар ярьж, 10500000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулсан гэж байгаа боловч уг гэрээнд Отгонбаяр, Батбаяр хоёрын нэр бичигдсэн, Отгонбаярын өмнөөс Ганхуяг гарын үсэг зурсан болох хариуцагчийн тайлбар, гэрч Б.Пүрэвсүрэнгийн өгсөн ..2014 оны хавар 4 сард байх, Ганхуяг би Батбаярт машинаа зарах гэж байгаа юм гээд тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ үзүүлсэн. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ дүү Отгонбаярынх нь нэр дээр байсан учраас би өөр хүний нэр дээр байгаа учраас гэрээ хийж батлахгүй гэхэд Ганхуяг гуйгаад байсан. Таньдаг хүмүүс гайгүй байх гэж бодоод гэрээг хийж өгсөн. Ганхуяг Отгонбаярын өмнөөс худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна. Д.Ганхуягт Отгонбаярын өмнөөс гарын үсэг зурах эрх олгосон гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь автомашиныг 12000000 худалдах-худалдан авахаар амаар тохиролцсон учраас хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байгаа хэдий ч Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-тзаасан нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол хэлцэл бодитоор хийгдсэн гэж үзнэ гэснээс үзвэл худалдагчийн хэлсэн үнэ 12000000 төгрөгийг худалдан авагч хүлээн зөвшөөрч 11800000 төгрөгийг худалдагчид шилжүүлсэн байгаагаас үзэхэд машины үнийг худалдагч, худалдан авагч харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн санал болгосон үнээр машиныг худалдан авсан нэхэмжлэгч машины үнийг зах зээлийн үнээс хэт өндөр байсан гэх үндэслэлээр буцааж мөнгө нэхэмжлэх үндэслэлгүй байна.

Худалдан авагч нь машины доголдлын /үнэ хүрэхгүй, муу машин байсан гэх/ талаарх тайлбараа баримтаар нотлоогүй, худалдан авагч машиныг хүлээн авсны дараа Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар доголдлын талаар худалдагчид шаардлага гаргаж байсан нь баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлоно гэсэн үүргээ биелүүлээгүй байна.

Иймд шүүх 1300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Батбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Харин хариуцагч нь 12000000 төгрөгөөр машинаа худалдахаар тохирсон боловч нэхэмжлэгч нь 11000000 төгрөг өгсөн гэж тайлбар гаргаж байгаа боловч үүнийгээ баримтаар нотолж чадахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Ганхуягаас 1300000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Батбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН