Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 84

 

                                    

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

    Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

    Улсын яллагч Э.Гэрэлмаа,

          Шүүгдэгч С.Сайнбуян, С.Сайнбаяр, Я.Гансүх, Н.Бөхбэлэг, Б.Баяраа тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

          Шүүгдэгч Н.Наранбулаг, түүний өмгөөлөгч А.Дулмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Сайнбуян, С.Сайнбаяр, Я.Гансүх, Н.Бөхбэлэг, Н.Наранбулаг нарыг, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Баярааг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Сайнбуян, С.Сайнбаяр, Я.Гансүх, Н.Бөхбэлэг, Н.Наранбулаг, Б.Баяраа нарт холбогдох 201625011257 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          1. Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн дэнжийн 1-р гудамжны 5 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Хошуут овогт Сонинбилэгийн Сайнбуян /Регистрийн дугаар: ОО88011714/,

          2. Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн дэнжийн 1-р гудамжны 5 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Хошуут овогт Сонинбилэгийн Сайнбаяр /Регистрийн дугаар: 0090051977/,

          3. Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, дээд боловсролтой, зүтгүүрийн аж ахуйн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн

хамт, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамжны 66-р байр, 22 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Хошууд овогт Ядамцэрэнгийн Гансүх /Регистрийн дугаар:ОЮ93110233/,

          4. Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, маркетингийн менежмэнт мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7-р хэсэг, Зайсангийн 2-р байрны 12 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Урианхан овогт Нацагдоржийн Бөхбэлэг /Регистрийн дугаар: ОО92071755/,

          5. Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Тев аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Зүүн Ард аюушийн 25-9-р гудамжны 267 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Нармандахын Наранбулаг /Регистрийн дугаар: НМ87102016/,

          6. Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 19 дүгээр гудамжны 15 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Баяд овогт Бямбацогтын Баяраа /Регистрийн дугаар:ОО89012114/,

         

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          С.Сайнбуян, С.Сайнбаяр, Я.Гансүх, Н.Бөхбэлэг, Н.Наранбулаг нар шунахайн сэдэлтээр урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Консул таур хотхоны 79 дүгээр байрны 69 тоотод оршин суух иргэн Д.Бадамгаравын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч бэлнээр 100 евро, Улаан шүрэн хөөрөг 1 ширхэг, жижиг гарын манан хөөрөг 2 ширхэг, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг, хуучны мөнгөн аяга 1 ширхэг, никель аяга 3 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, экс бокс-360 тоглуулагч 1 ширхэг, сурпасе маркийн таблет 1 ширхэг, аппле брэндийн айпад 1 ширхэг, Сони Вало маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, делл маркийн Лаптоп 1 ширхэг, эрэгтэй монетон бугуйн цаг 1 ширхэг, эрэгтэй саарал төмөр цаг 1 ширхэг, хар савхин оосортой эрэгтэй цаг 1 ширхэг, цагаан шигтгээтэй эмэгтэй бугуйн цаг 1 ширхэг, эмэгтэй бор өнгийн хуванцар цаг 1 ширхэг, мэргэжлийн зургийн аппарат 1 ширхэг, эс ди карт уншигч 1 ширхэг, Сваровски хүзүүний зүүлт, бөгж тус бүр 1 ширхэг, Оливер вэбэр брэндийн цагаан сувдан ээмэг, цагаан алтны орцтой бөгж 1 ширхэг, шар болор бөгж 1 ширхэг, урт сувдан зүүлт 1 ширхэг, хятадын сувдан зүүлт, ээмэгний хамт 1 ширхэг, энгэрийн сувдан зүүлт 1 ширхэг, хар ээмэг бугуйвчны хамт, хүзүүний мөнгөн гинж 2 ширхэг, даллаганы уут 1 ширхэг, зиппо брэндийн асаагуур 1 ширхэг, эмэгтэй бугуйн цаг 1 ширхэг, комплет брэндийн саарал сувдан ээмэг 1 хос зэрэг эд хөрөнгийг хулгайлж 9,137,500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт,

          Б.Баяраа нь С.Сайнбуян, С.Сайнбаяр, Я.Гансүх, Н.Бөхбэлэг, Н.Наранбулаг нар шунахайн сэдэлтээр урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Консул таур хотхоны 79 дүгээр байрны 69 тоотод оршин суух иргэн Д.Бадамгаравын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч бэлнээр 100 евро болон эд хөрөнгийг хулгайлж 9,137,500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллагад гэмт хэргийг үл мэдээлэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Сайнбуян шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ийм хэрэг үйлдсэндээ үнэхээр их харамсаж байна. Тэр хэргийг хийх болсон шалтгаан нь бид өрөнд орсоноос болсон юм. Өмнөх өдөр нь бид тоглож сууж байхдаа ярилцаад тэр айлд орохоор болж тохиролцсон. Интернэтээс түлхүүр хувилдаг хүний утасны дугаарыг олж залгасан. Тэр хаалга онгойлгодог хүнээр Гансүх уг айлыг хаалгыг онгойлгуулж, бид хоёр дотогшоо орж эд зүйлийг нь аваад гараад хар өнгийн “Приус” машинд суугаад Дамбадаржаад очсон. Мөнгөн аягаа зараад бусдыг нь зараагүй байхдаа маргааш нь цагдаад баригдсан гэв.

Шүүгдэгч С.Сайнбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ийм хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ гэмшин харамсаж байна. Бид нар энэ хэргийг үйлдээд маргааш, нөгөөдөр нь гэрээсээ баригдаад явсан гэв.

Шүүгдэгч Я.Гансүх шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж гэмшиж байна. 04 сарын 05-ны өдөр тэр айлд Сайнбуян бид хоёр орсон. Сайнбуян бид хоёр машинаа хураалгах өрөнд орсон байсан учир ярилцаж байгаад бид энэ хэргийг үйлдэхээр болсон юм. Хохирогчийн хоирлыг бүрэн барагдуулсан. Чин сэтгэлээсээ харамсаж байна гэв.

Шүүгдэгч Н.Бөхбэлэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би ийм хэрэг үйлдсэндээ үнэхээр их гэмшиж байна. Бид хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан гэв.

Шүүгдэгч Н.Наранбулаг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Анх Сайнбуян надад энэ санааг хэлэхээр нь би түүнд “чадахгүй” гэдгээ хэлж байсан. Тэгээд 04 дүгээр сарын 04-ний орой найзындаа бид тоглож байхад “нэг газар руу явчихаад ирье” гэхээр нь би хамт явсан. “Консул таур”-ын гадаа биднийг очиход нэг саарал машин гарч ирэхээр нь уг машиныг Бөхбэлэгийн машинтай Сайнбуян, Гансүх, Бөхбэлэг бид дөрөв дагаад араас нь явсан. Уг машин Арслантай гүүрийн тэнд зогсохоор бид буцаж уг байран дээр ирсэн. Тэгэхэд намайг миний машин дээр буулгаж үлдээгээд энэ хүмүүс цаашаа явсан гэв.

Шүүгдэгч Б.Баяраа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Анх энэ хүмүүс “Болор-Эрдэнийн гэрт орчихлоо” гэж утсаар яриад 5 шарын тэнд над дээр ирсэн. Тэр үед энэ хүмүүсийг хулгай хийсэн гэдгийг би мэдсээр байж цагдаад хэлээгүйдээ харамсаж байна гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч  Д.Бадамгаравын: “...Би  өнөөдөр 2016.04.05-ны

өглөө 10 цагийн үед гэрээсээ гарсан, манай гэрт нөхөр охин хоёр үлдсэн, нөхөр миний араас удалгүй гарсан гэсэн, охин байж байгаад 11 цагийн үед хамгийн сүүлд гэрээсээ гарсан гэсэн. Тэгээд би өдөр ажилтай явж байгаад орой 19 цаг 20 минутын үед гэртээ ирсэн чинь гэрийн хаалга онгорхой байсан, түлхүүрээ шургуулах гэхэд гол байхгүй болоод эвдэрчихсэн байсан, тэгээд хулгай орсон байна гэдгийг мэдээд цагдаад залгаж мэдээлсэн, тэгээд анхны байдлаар харахад ХВОХ-360 гэдэг тоглоом, тэгээд том өрөөнд байсан хураалттай байсан мөнгөн аяганууд байхгүй байхыг харсан. Хамаг шкафны шургуулга онгойлгоод дотор юмнуудыг сөхөөд онгичсон байсан. Тэгээд юмаа бүртгээд үзтэл миний охины өрөөний ширээн дээр| байсан нөүтбүүк байхгүй, миний унтлагын өрөөнд байдаг орны толгойд байрладаг хайрцаг ухаад хаячихсан байсан...”

1. Улаан шүрэн хөөрөг - 30,000,000 төгрөгөөр үнэлнэ.

2. Жижиг гарын манан хөөрөг 2 ширхэг - Тус бүрийг нь 300,000 төгрөгөөр үнэлнэ.

3. Их гарын мөнгөн аяга 2 ширхэг /6-ийн аяга/ - Тус бүрийг нь 476,800 төгрөгөөр үнэлнэ.

4. Дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг /5,5-тай аяга/- Тус бүрийг нь 387,500 төгрөгөөр үнэлнэ.

5. Хуучны мөнгөн аяга, дартастай аяга, өвөөгөөс уламжилж ирсэн /5-ын аяга/- 2,000,000 төгрөгөөр үнэлнэ.

6. Никель аяга 3 ширхэг - Тус бүрийг нь 30,000 төгрөгөөр үнэлнэ.

7. Мөнгөн цөгц 1 ширхэг- 30,000 төгрөгөөр үнэлнэ.

8. Х-Вох 360 тоглуулагч - 2 жилийн өмнө Германаас 700 еврогоор худалдан авч байсан. Одоо 500,000 төгрөгөөр үнэлнэ.

9. Surfase таблет - 2013 онд 700 еврогоор авч байсан. Одоо 100,000 төгрөгөөр үнэлнэ.

10. Шил нь хагарсан Аппле-ийн Ай Пад 1 ширхэг - Одоо 10,000 төгрөгөөр үнэлнэ.

11. Sony Valo маркийн нөүтбүүк 1 ширхэг - 2008 онд 2,500,000 төгрөгөөр авч байсан. Одоо 200,000 төгрөгөөр үнэлнэ.

12. Делл маркийн Лаптоп 1 ширхэг - 2012 онд 650,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 100,000 төгрөгөөр үнэлнэ.

13. Эрэгтэй монетон бугуйн цаг 1 ширхэг - 2007 онд Күэт улсаас 580 ам доллараар авч байсан. Одоо 200,000 төгрөгөөр үнэлнэ.

14. Эрэгтэй саарал төмөр цаг 1 ширхэг - 2007 онд Эмират улсаас 120,000 төгрөгөөр авч байсан. Одоо 250,000 төгрөгөөр үнэлнэ.

15. Хар савхин оосортой эрэгтэй цаг 1 ширхэг 220,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 220,000 төгрөгөөр үнэлнэ.

16. Цагаан шигтгээтэй эмэгтэй бугуйн цаг 1 ширхэг - 2006 онд 6000 ам доллараар Японд байхад хүмүүс бэлгэнд авч өгч байсан. Одоо 200,000 төгрөгөөр үнэлнэ.

17. Эмэгтэй бор өнгийн хуванцар цаг 1 ширхэг - 2 жилийн өмнө 220 ам доллараар АНУ-аас авч байсан. Одоо 100,000 төгрөгөөр үнэлнэ.

18. Мэргэжлийн зургийн аппаратын дижитал  карт  8 гегатай 1 ширхэг - 20,000

 

 төгрөгөөр үнэлнэ.

 

19. Мэргэжлийн зургийн аппаратны дижитал картны уншигч 1 ширхэг - 25.0 төгрөгөөр үнэлнэ.

20. Сваровски хүзүүний зүүлт битүү шигтгээтэй 1 ширхэг - 1 жилийн өмнө 300.0 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 100,000 төгрөгөөр үнэлнэ.

21. Хар олсон оосортой, шармал, шармал дээрээ шигтгээтэй сваровски зүүлт 1 ширхэг - 2 жилийн өмнө 480,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 480,000 төгрөгөөр үнэлнэ.

22. Сваровски шармал бөгж 1 ширхэг - 2 жилийн өмнө 240,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 240,000 төгрөгөөр үнэлнэ.

23. Олон шигтгээтэй шармал өнгийн сваровски хүзүүний зүүлт 1 ширхэг - 2 жилийн өмнө 330,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 330,000 төгрөгөөр үнэлнэ.

24. Oliver weber брэндийн цагаан сувдан ээмэг - 2015 оны 8 сард 125 000 төгрөгөөр худаядан авч байсан. Одоо 125,000 төгрөгөөр үнэянэ.

25. Цагаан шигтгээтэй, цагаан аятны орцтой бөгж 1 ширхэг - 2 жилийн өмнө 560 ам доллараар авч байсан. Одоо 1,200,000 төгрөгөөр үнэлнэ.

26. Шар болор бөгж ээмэгтэй хамт /Комплет брэнд/ 1 ширхэг - 2013 онд 680,0 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 680,000 төгрөгөөр нь үнэлнэ.

27. Урт сувдан зүүлт 1 ширхэг - 1 жилийн өмнө 400,000 төгрөгөөр худалдан авч байсан. Уг үнээр нь үнэлнэ.

28. Хятадын сувдан зүүлт ээмэгний хамт 1 ширхэг - 50,000 төгрөгөөр авч байсан. Одоо 20,000 төгрөгөөр нь үнэлнэ.

29. Энгэрийн сувдан зүүлт 1 ширхэг- 50,000 төгрөгөөр үнэлнэ.

30. Ногоон сувдан ээмэгний өрөөсөн тал нь - Нөгөө талыг нь гэрт орхисон байсан. 1 талыг 5,000 төгрөгөөр үнэлнэ.

31. Хар ээмэг бугуйвчны хамт хосоороо - 1 жилийн өмнө Германаас худалдан авч байсан. Одоо 20,000 төгрөгөөр үнэлнэ.

32. Хүзүүний мөнгөн гинж 2 ширхэг - Тус бүрийг нь 40,000 төгрөгөөр үнэлнэ.

33. Сваровски бал 1 ширхэг - 2 жилийн өмнө Австри улсаас 60 еврогоор авч байсан. Одоо 10,000 төгрөгөөр үнэлнэ.

34. Даллаганы уут 1 ширхэг- 5,000 төгрөгөөр үнэлнэ.

35. Ziрро брэндийн асаагуур 1 ширхэг - 2,000 төгрөөг үнэлнэ.

36. Эмэгтэй шар бугуйн цаг 10,000 төгрөгөөр үнэлнэ.

37. Комплет бэрэндийн саарал сувдан ээмэг 1 хос - 150,000 төгрөгөөр үнэлнэ. Бусад жижиг зүйлсийг би үнэлэхгүй. Дээрхи эд зүйлсийн үнэлгээг гарахаар гарсан үнэлгээгээр нь нэхэмжилнэ. Миний хувьд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Апдагдсан эд зүйл дээр би нэг ч төгрөг нэмээгүй. Тухайн үед өөрөөсөө гаргаж авсан мөнгөнийхөө үнэлгээгээр үнэлсэн. Одоо ч гэсэн зарим зүйлүүд нь дэлгүүрт үнэ нь нэмэгдсэн, зарим нь хямдарсан үнээр зарагдаж байгаа. Би өөрөө биеэрээ дэлгүүрээр явж үнийг нь харчихаад бодит үнэлгээгээ хэлсэн. Би өөрийнхөө үнэлсэн үнэлгээгээр хохирлоо нэхэмжилж авна. Хэрвээ миний нэхэмжилсэн үнэлгээгээр хохирол барагдуулахгүй бол гомдолтой байна..." гэсэн мэдүүлэг /хх.1.74-81/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ганболдын: “...Би Урт цагаанд алт мөнгөний дархан ажиллуулдаг. Би яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй ямар ч байсан приус 20 маркийн машин унасан 2 залуу ирээд 8 мөнгөн аяга надад зарсан. Тэр 2 залуу эхпээд орж ирж лангуун уулзаад мөнгөн аяга байна зарна ямар үнэтэй вэ гэж асуухаар нь мөнгөн аягаа аваад ороод ир, орцыг нь харж байж хэлнэ гэсэн. Тэгтэл машинд байгаа, аягыг хийж авчрах юм байхгүй байна, өөрөө үзээд авчихаач гэж хэлсэн. Тэгэхээр нь за за тэгье гээд гараад машинд нь суугаад мөнгөн аягыг нь үзээд хэдэн лангийн орцтой байна гэдгийг нь мэдээд нийтэд 310,000 төгрөгөөр авахаар тохирсон. Тэр 2 залуу ч гэсэн зөвшөөрөөд за за заръя гээд нэг нь намайг ажил руу дагаж ороод мөнгөө авсан. Тус аяганууд нь дунджаар 1 лан гарны орцтой байсан. Мөнгөн аягыг маргааш нь өдөр нь бүгдийг нь хайлуулаад өөр эд зүйл хийгээд зарчихсан. Ер нь бол авсан мөнгөн эдпэлийг тэр дор нь хайлуулаад л юм хийгээд зарчихдаг. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Уг нь би тэр залуучуудаас янз бүрийн буруу гараар ороод ирсэн эд зүйл биш биз дээ, шударга хэлчихээрэй гэсэн чинь тийм юм байхгүй ээ, мөнгөний хэрэг болоод зарах гээд явж байна...” гэсэн мэдүүлэг /хх.102-103/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Амартүвшингийн: “...Би 2009 оноос хойш хувиараа бүргэд хаалга засварлаж байна. Мөн Нийслэлийн цагдаагийн газрын бүргэд хаалга засварчдын судалгаанд бүртгэлтэй байдаг. Сүүлийн үед манай эхнэр ажилтай би гэртээ хүүхдээ хараад гадуур ажлаа хийж чадахгүй байгаа. Би интернетэд бүргэд хаалга дуудлагаар засна гээд зар байрлуулчихдаг юмаа. Хэрэг болдог өдөр би хүүхдээ хараад гэртээ байж байхад миний 99228972 дугаарын утас руу 88712772 гэсэн дугаараас залгаад бүргэд хаалга онгойлгуулмаар байна гэж дуудпага өгсөн.Тэгэхээр би дүү Мөнхбат руу утсаар залгаж дуудлагаар очоод хаалга онгойлгоод өг гээд над руу ярьсан залуугийн 88712772 дугаарыг захидлаар явуулсан. Дүү тэр өдөрөө дуудлагаар очоод хаалганы голыг нь авч хаалгыг нь онгойлгож өгсөн гэж над руу утсаар ярьсан. Тэгээд би за за болж л гэж бодоод өнгөрсөн. Гэтэл өнөөдөр 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дүүг цагдаагаас дуудаж хаалга онгойлгож өгсөн айлд нь хулгай орсон гэж хэлсэн байсан. Түүний дагуу дүү надад ирж мэдэгдээд би цугтаа цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг өгч байна. Манай дүү бас бүргэд хаалга засварын компанид ажилладаг юмаа. Дуудпага өгсөн залуучуудыг би танихгүй...” гэсэн мэдүүлэг /хх.1.104-105/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхбатын: “...Би Цаст Алтайн Оргил ХХК-нд бүргэд хаалга засварчнаар ажилладаг. 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн орчим ах Амартүвшин над руу утсаар яриад Баянзүрх дүүргийн 1-р хороо Консул таурт хаалга онгойлгох дуудлага ирсэн чи яваад оч, би хүүхдээ хараад завгүй байна гээд 88712772 гэсэн дугаарыг захидпаар явуулсан. Би уг дугаарлуу залгахад Консул таурын 1-р орц 12 давхарт хүлээгээд байж байна гэсэн. Ингээд би очиход 69 тоот хаалга байсан ба нүдний шилтэй өндөрдүү шар царайтай, цайвар өнгийн өмд өмссөн, гадуураа богино савхин куритк өмссөн залуу байсан. Тэр залуу надад ах бид 2-ын дунд 1 түлхүүр байдаг юмаа, тэр түлхүүрээ гэртээ мартаад гараад явсан байна, хаалга онгойлгоод өгөөч гэж хэлсэн.  Мөн  хаалганы  гол ямар

 

үнэтэй байдаг вэ, хаанаас авч болох вэ? гэсэн асуултыг асууж байсан. Би хаалгыг отвёрк болон бахь алх зэрэг  багажаар  голыг  хугалаад  авсан.  Ингээд нөгөө залуу

надад ажлын хөлс гэж 15.000 төгрөг өгсөн. Би гэр лүү нь ороогүй, хаалгыг нь онгойлгож өгөөд мөнгөө аваад л буусан. Намайг яван явтал тэр залуу ганцаараа байсан. Би уг дуудпагаар очихдоо хадам аавын машин болох 72-53 УНЭ улсын дугаартай Аксио маркийн машинтай очсон. Машины урд талын купер нь хар өнгөтэй. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Би тэдгээр залуучуудыг хулгай хийх гэж байсныг нь мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх.1.106-107/,

 

 Мөрдөн байцаалтад гэрч Б.Хонгорзулын: “...Хэрэг болох үед би хамгийн сүүлд гэрээсээ гарсан бөгөөд 11 цаг 10 минутын орчим гарсан. Би гарахдаа хаалгаа түлхүүрээрээ цоожлоод хичээлдээ явсан. Ингээд хичээлдээ явж байгаад орой 19 цаг өнгөрөөд гэртээ ирсэн. Ээж над руу утсаар залгаад гэрт хулгай орсон талаар хэлэхээр нь гэртээ ирсэн. Миний юмнаас нөүтбүүк, карт, карт уншигч зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. Надад харуулсан Гансүх гэх хүний зургийг хараад би танилаа. Тухайн өдөр надтай 15 давхарт таарсан хүн байна. Манай гэр 16 давхарт байдаг бөгөөд лифт 15 хүртэл явдаг. Тэгээд би 15 давхараас доошоо буух гэж байхад яг 15 давхарт зөрөөд буусан хүн байна. Би сайн санаж байна. Тухайн үед хар нүдний, цагаан өнгийн масктай явж байсан. Би хажууд нь ойрхон очиход мөрөөр нь татаж байсан. Ойролцоогоор 183 орчим см өндөртэй харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх.1.108-109/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Болор-Эрдэнийн: “...Тухайн хэрэг болдог өдөр би 11 цагийн орчим гэрээсээ гараад ажилдаа явсан. Би гэрээсээ гараад гэрийн гадаа зогсоол дээр байсан өөрийн эзэмшлийн 33-83 УНТ улсын дугаартай саарал өнгийн Ланд круйзер 200 маркийн машинаа унаад ажилдаа явсан. Би гэрээсээ шууд Байгаль орчин ногоон хөгжлийн яам руу ажилтай шууд явсан. Тэндээсээ 12 цагийн орчим ажил дээрээ буюу 11 дүгээр хороололд ирээд ажлаа хийж байхад орой 19 цагийн орчим эхнэр Бадамгарав гэрт хулгай орсон байна. Гээд над руу утсаар залгасан. Ингээд би шууд 102-луу залгаж хулгай орсон талаар дуудпага өгсөн. Намайг 10 минутын дараа гэрлүүгээ очиход араас цагдаа нар зэрэгцээд орж ирсэн. Ингээд цагдаагийн бүрэлдэхүүн үзлэг хийсэн. Ингээд тэр оройноо цагдаагийн бүрэлдэхүүн хүмүүсийг олж тогтоосон. 3 жилийн өмнө би Дэнжийн мянгад баар ажиллуулдаг байсан. Тэгээд баараа түрээслүүлнэ гээд зар тавихад Баяраа зарын дагуу баар түрээслэнэ гээд ирж байсан. Ингэж анх танилцаад миний баарыг хэсэг хугацаанд түрээслэж байсан. Баараа түрээслэхээ болиод үргэлжлүүлээд баарандаа ажилд ороод манай ажилчин болсон. Түүний дараагаар нь эхнэр нь манайд бас ажилд орсон. Тэр жилийнх нь намар нь баараа өөр хүнд түрээслүүлээд Баярааг оффис дээрээ татсан. Яагаад гэхээр би хөлөө хугалаад туслах хүн хэрэгтэй байсан учир Баярааг өөрийнхөө туслахаар авсан. Түүнээс хойш хэрэг үйлдэгдэх хугацаа хүртэл миний туслахаар ажиллаж байнга цугтаа явдаг байсан. Хөөрөг авдаг нь тэр жилийнхээ буюу 2013 онд байх. Би хувь хүнээс 8,000,000 төгрөгөөр хөөрөг авахад Баяраа хамт дагаад явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх.1.110-111/,

Мөрдөн  байцаалтад гэрч  Д.Батбаярын:  “...2016 оны  04  дүгээр сарын 05-ны

өдрийн 19 цагийн орчимд би ажлын байр болох Консул таурын 79 дүгээр байрны харуулынхаа ажлын өрөөнд сууж байтал тус байрны 69-н тоотын оршин суугч Болор гэдэг залуу ажпын байран дээр орж ирсэн юм. Тэгээд манайд хулгай орсон байна гэрийн хаалга эвдэрсэн байна камер шүүж өгөөч гэхээр нь камерыг нь шүүж өгсөн юм. Тэгээд Болорын хамт камер шүүхэд Болорын эхнэр нь гэрээсээ гарч подволоос машинаа аваад гарч байгаа бичлэг байсан. Мөн Болор эхнэрийнхээ араас 10 гаруй минутын дараа гараад орцны хаалгаар гарч байгаа бичлэг байсан. Мөн ойролцоогоор 10 гаруй минутын дараа Болорын охин нь гэрээсээ унадаг дугуйгааа түрээд лифтэнд суугаад орцны хаалгаар гарсан бичлэгийг үзүүлсэн. Уг бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд нэг хар малгайтай хар өнгийн нүдний шилтэй цагаан өнгийн амны масктай, хар бараан өнгийн куртиктэй цагаан өнгийн задгай захтай цамцтай 26,27 орчим насны өндөр биетэй, дунд зэргийн махтай залуу Болорын орцны 15-н давхар хүртэл лифтээр яваад бууж байсан. Тэгээд уг залуу 7 минутын дараа буцаж орцны хаалгаар гарч байгаа бичигдсэн байсан. Тэгэхэд гадна талын зогсоол дээр хар өнгийн Приус машин хөдпөөд уг малгайтай залуу байрны урдуур баруун тийшээ гарч байгаа бичлэг үлдсэн байсан. Тэгээд 3 дугаар орцны камерын бичлэгийг шалгахад манай байрны урд байдаг 85 дугаар байрны урд талаас манай байрны 1-р орц руу орж байгаа нь бичигдсэн байсан. Тэгтэл уг хар өнгийн Приус машин 85 дугаар байрны урдаас хөдпөөд манай байрны 1-р орцны хажууд байрлаж байгаа нь харагдаж байсан. Тэгээд бас хэсэг хугацааны дараа анх орц руу 15-н давхарт хамгийн сүүлд камерт бичигдсэн нүүр, нүдээ далдалсан залуу ганцаараа буцаж орж байсан. Гэхдээ амандаа маск байхгүй гартаа бариад орцны кодыг хийгээд хаалгаар орсон. Тэгээд хэсэг минутын дараа цагаан өнгийн юүдэн малгайтай цээжээрээ цэнхэр ханцуй цагаантай цамцтай, хар өнгийн нүдний шилтэй, цагаан өнгийн масктай, пүүзэн гуталтай махлаг намхандуу биетэй залуу араас нь орцны кодыг хийж ороод 15-н давхарт гараад буусан юм. Тэгээд тэр хоёр залуу 30 орчим минутын дараа шатаар бууж байгаа бичлэг байсан. Буухдаа цагаан юүндэнтэй малгайтай залуу нь хар өнгийн үүргэвч цүнх үүрсэн байсан. Нөгөө өндөр туранхай залуу нь бараан өнгийн цүнхтэй эд зүйл барьсан буугаад гарч байсан. Тэр хоёр залуу хоёулаа цагаан өнгийн бээлий өмссөн байсан. Улсын дугаар номергүй байсан. Хар өнгийн хар тентэй, цагаан өнгийн хайлшин обудтай обуд нь 7-н хэрээстэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх.1.112/,

 

 Мөрдөн байцаалтад гэрч Б.Батчимэгийн: “...2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 17 цаг өнгөрч байхад манай байрны 1 дүгээр орцны 69 тоотод оршин суудаг Болороо гэж хүн орж ирээд манай гэрт хулгай орчихсон байна. Хяналтын камерыг шүүх гэсэн юм гэхээр нь шүүж үзсэн бөгөөд 11 цаг 05 минутын үед нэгдүгээр орцоор бараан өнгийн саравчтай малгайтай, цайвар өнгийн маск зүүсэн, хар өнгийн куртиктэй 20-25 орчим насны 180-185 см өндөртэй залуу ороод шууд 15-н давхарт гарсан. Тэгээд уг хүнтэй зөрөөд хулгай орсон айлын охин нь ганцаараа гараад явж байсан. Тэгсэн уг хүн 10 орчим минутын дараа буугаад явж байсан бөгөөд гартаа ямар нэгэн эд зүйл бариагүй байсан. Гарч ороход хоёуланд уг хүн нь цүнхгүй байсан. Би уг байранд үйлчлэгчээр ажиллаад нэг жил болж байна...” гэсэн мэдүүлэг /хх.1.113- 115/,

Эд хөрөнгийн үнэлгээ: “...Монгол банкны ханшийн лавлагаа, Баянзүрх дүүргийн дотоод аудитын албаны үнэлгээ, геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газар дүгнэлт, Лэндс ХХК-ний хөөрөгний үнэлгээ /хх.1.133-150/,

 

 Мөрдөн байцаалтад яллагдагч С.Сайнбуянгийн: “...Би өмнө нь мэдүүлэг өгөхөөс татгалзсан байсан. Одоо хэргийн талаар эхнээс нь ярина. 2015 оны 12 сард байх Гансүх машиныхаа куперыг хулгайд алдаад, гэрийнхэндээ хэлж чадахгүй, хүнээс хүүтэй мөнгө зээлээд купер худалдаж авсан. Тэгээд нөгөө өр нь ихсэж явсаар байгаад дараа нь өрөө дарах гээд машинаа ломбарданд барьцаалсан. Ломбарданд барьцаалсан мөнгөнөөс нь би 700,000 төгрөг зээлээд авсан байсан. Ингээд хүү нь өдөр ирэх тусам нэмэгдээд өр ихсээд байсан. Яаж өрнөөсөө гарах талаар Гансүх бид 2 анх ярилцаад арга олдоогүй. Тэгээд хэзээ гэдгийг нь яг санахгүй байна. 2016 оны 01 сард Гансүх, Сайнбаяр, Баяраа, Бөхбэлэг, Наранбулаг бид нар хөзөр тоглож сууж байхад Баяраа, би дарга Болор-Эрдэнэтэй хамт казино орж тоглоход 7,000,000 төгрөгөөр барьцаанд байсан хөөрөг худалдаж авч байсан, уг нь шүрэн хөөрөг ч үнэтэй л дээ, тэр харин хямдхан авсан гэж тоглож суухдаа тоглоом дундуур ярьсан. Тухайн үед нь юу ч бодоогүй ба түүнээс хойш хэсэг хугацаа өнгөрөөд цагаан сарын шинийн 3-ны өдөр Баяраа Болор-Эрдэнэ ахынд очиж эхнэр хүүхэдтэйгээ золгоно хүргээд өгөөч гэж гуйхаар нь би хүргэж өгсөн. Ингээд би хүргэж өгөхдөө гэрийг нь мэдэж авсан. Хаалгыг нь ч гэсэн тухайн үед Баяраагаас асуухад зааж өгч байсан. 23-5 сны 03 дугаар сарын сүүлээр Гансүх бид 2 нэг орой такси үйлчилгээнд явж уулзаад машин хураагдах гээд байна, яах вэ гэж ярилцаад Баяраагийн даргын гэр лүү орж хулгай хийх талаар ярьж эхэлсэн. Ингээд хэзээ гэрлүү нь дээр бол гээд ярьж байгаад 2016 оны 04 сарын эхээр орохоор тохиролцсон Ингээд хэрэг болохоос 3,4 хоногийн өмнө шиг санаж байна, Гансүх бид 2 цугтаа Болор-Эрдэнийн гэрийн гадна очиж ойр хавьд нь камер байгаа эсэхийг шалгасан. Түүнээс хойш 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сайнбаяр, Наранбулаг, Бөхбэлэг, Гансүх, Баяраа бид нар манай найз Гантулгын гэрт очиж хөзөр тоглосон. Найз Гантулга, гэртээ байхгүй байсан учраас би гэрийнх нь түлхүүрийг аваад үлдсэн. Ингээд шөнөжингөө тоглоод өглөө 06 цагийн үед дуусаад өглөө эрт би Сайнбаярыг консул таур дээр машиныхаа дугаарыг аваад яваад оч гэсэн. Яах гэж байгаа юм бэ? гэхээр нь тэнд хүнээс авлагатай юмаа, зодоон гарч магадгүй гэж хэлсэн. Ингээд өглөө Сайнбаяр түрүүлээд консул таур луу явсан. Тухайн өдөр миний машины дугаар явдаггүй учраас би Бөхбэлэгийг Гансүх бид 2-ыг хүргээд өг гэсэн. Гансүх, Наранбулаг бид 4 хамт очих замдаа, 11 дүгээр хороололд байх эмийн сангаас маск бээлий худалдаж аваад өглөө 07 цаг өнгөрч байхад очсон. Ингээд гэрийн эздийг ажилдаа явахыг нь хүлээсэн. Тэгээд эхлээд эхнэр Бадамгарав нь гараад дараа нь нөхөр Болор- Эрдэнэ нь гараад явсан. Гарахад нь араас нь Бөхбэлэг, Наранбулаг, Гансүх бид 4 нэг машиндаа цугтаа араас нь дагаад багшийн их сургууль хүртэл яваад эргэж ирсэн. Багшийн их сургууль дээр Наранбулагийг буулгаад Гансүх бид 2 Бөхбэлэгээр хүргүүлсэн. Ингээд буцаж очоод Гансүх бид 2 Бөхбэлэгийн машинаас буугаад Сайнбаярын машин руу суусан. Тэгээд Гансүх буугаад гэрт нь хүн байна уу үгүй юу мэдээл ирье гээд ганцаараа дотогшоо ороод охинтой нь үүдэнд таарлаа, гараад явчихпаа  гээд  эргэж  ирсэн  ба  Гансүх  бид  2 эргээд гэр лүү нь орохоор дотогшоо

орсон. Орцонд нь ороод би үнэгүй.мн сайтаас бүргэд хаалга онгойлгоно гэсэн хүний дугаар луу залгаад гэртээ түлхүүрээ орхичихпоо хаалгаа онгойлгуулах гэсэн юм гэсэн чинь 10-аас 20 минутын дараа очно гэсэн. 15 орчим минутын дараа Бүргэд хаалга нээдэг залуу ирэхэд нь би дээд давхарт нь гараад зогссон. Гансүх нөгөө залуутай уулзаад хаалгыг нээлгүүлсэн. Хаалга нээж өгсөний хөлсөнд 20,000 төгрөг өгөөд явуулсан. Ингээд Гансүх бид 2 дотогшоо гэрлүү ороод том өрөөнөөөс х-Ьох тоглуулагч, хагарсан Ай пад, мөнгөн аяга, унтлагын өрөөнөөс нь цаг, гоёлын эд зүйлс, жижиг хөөрөг зэрэг бусад эд зүйлсийг аваад хамтдаа гарсан. Гараад Сайнбаярын машинд суугаад Сайнбаярыг Дамбадаржаа руу явчих гэхээр нь хулгайн эд зүйл байгаа юмаа гэж хэлсэн. Мөн Бөхбэлэг рүү залгаад хүрээд ир гэж хэлсэн. Бөхбэлэг Наранбулагтай цугтаа ирсэн ба Бөхбэлэг, Наранбулаг нарт хулгайн эд зүйл гэдгийг нь хэлээд авсан эд зүйлээ хараад үнэ болохоор зүйлийг нь авч яваад болохгүй гэснүүдийг хонхорлуу хаячихсан. Бөхбэлэг, Сайнбаяр, Гансүх бид 4 цугтаа нэг машинтай 7 буудал ороод 1 мөнгөн аяга ломбарданд барьцаалаад хоол идчихээд 5 шарлуу Баяраатай уулзахаар явсан ба Баярааг аваад цаашаа 22-ын товчоо руу явсан. Ингэж явахдаа Баяраад даргын чинь гэрлүү орж хулгай хийсэн гэсэн чинь юу авсан юм бэ? гэхээр авсан зүйлээ харуулсан чинь, та нар яах гэж ийм юм хийсэн юм бэ? тэгээд ч шал хэрэггүй юмнууд авсан байна, хулгай хийх хэрэггүй байсан юм даа гэж хэлсэн. 22-ын товчоо өнгөрөөд хөдөө хээр 2 жижиг хөөргийг нь хаяаад гэр гэрлүүгээ явцгаасан. Би Гансүхэд машинаа өгөөд чи урт цагаан ороод мөнгөн аяга хэдтэй байна үзчих гэж хэлсэн. Тэгээд Гансүх Бөхбэлэгтэй хамт урт цагаан ороод 8 мөнгөн аягыг нь зарсан байна лээ. Ай пад, хөөрөг 2-ыг нь модны 2-т байх ломбарданд барьцаалсан байсан. Би хүүхдээ цэцэрлэгээс нь авчихаад эргээд орой уулзаж байж байхад Баяраа утсаар залгаад өнөөдөр манайд хүн байхгүй байна, орой хөзөр тоглох уу гэхээр нь тэгье гээд орой нь бүгдээрээ очиж хөзөр тоглоод өглөө нь тараад тэр өдрөө цагдаа нарт бүгдээрээ баригдсан. Хэрэг хийхэд Гансүх бид 2 дотогшоо орж эд зүйлсийг авсан. Бөхбэлэг, Сайнбаяр, Наранбулаг нар гадаа машиндаа хүн хараад байж байсан. Баяраа энэ хэрэгт хамааралгүй. Анх санаачилсан нь Гансүх бид 2 байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх.1.222-229/,

 

Мөрдөн байцаалтад яллагдагч С.Сайнбаярын: “...Хэн санаачилсныг нь би мэдэхгүй байна. Ямар ч байсан Гансүх, Сайнбуян нар хулгай хийсэн. Бусад нь мэдсэн эсэхийг мэдэхгүй байна. Надад юу ч хэлээгүй. Баяраа бол огт оролцоогүй. Харин ч хулгай хийлээ гэж буруутгаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх.2.5-10/,

 

Мөрдөн байцаалтад яллагдагч Я.Гансүхийн: “...Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ байж байсан чинь манай төрөл садангийн ах С.Сайнбуян надруу 20:00 цагийн үед залгаад чи хаана байна ахын дүү ярих юм байна гэсэн. Тэгэхээр нь би С.Сайнбуян ахад за би гараад очъё гэсэн чинь Сайнбуян ах төд удалгүй манай гэрт хүрээд ирсэн. Би гэрээсээ гараад С.Сайнбуян ахтай уулзсан чинь С.Сайнбуян ах еөрийнхөө 67-54 гэсэн улсын дугаартай цагаан өнгийн приус маркийн автомашинтайгаа дүү Сайнбаяр, Бөхбилэг нар хүрээд ирсэн байсан. Би тэр гуравтай уулзахад Сайнбуян ах надад хандаж чи маргаашийн  ажлаа  зохицуулсан

биздээ гэхээр нь би тийм ээ би бүх ажпаа зохицуулчихсан гээд бид нар айлаас хулгай хийх талаараа яриад байж байтал бид дөрөв дээр манай найз Чинсанаа, Нараа хоёр хүрээд ирсэн. Тэгээд бид дөрөв хулгай хийх талаараа ярихаа болиод явж Ганзоригийн гэрт нь очиж покер тоглохоор явцгаасан. Бид нар Ганзоригийн гэрт нь очоод шөнөжингөө хөзөр тоглож байгаад өглөөний 07 цаг болж байхад салцгаасан. Бид нар салцгаагаад шууд өөр өөрсдийнхөө машинаа аваад Баянбүрдийн тэнд нэг байрны гаднах зогсоол дээр цуглараад хулгай хийх талаараа ярилцаж байхад Сайнбуян ах хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгнө гээд гэрлүүгээ явсан. Бөхибилэг, Сайнбаяр, Нараа бид дөрөв үлдээд байж байсан чинь Нараа бид нараас салаад яваад өгсөн. Бөхбэлэг, Сайнбаяр бид гурав үлдээд хулгайн гэмт хэрэг үйлдэх талаараа ярилцаж байгаад би өөрийнхөө машиныг тухайн байсан зогсоол дээр үлдээгээд би Бөхбэлэгийн 03-16 УБҮ улсын дугаартай хөх өнгийн приус 20 маркийн автомашинд нь суугаад, Сайнбаяр өөрийнхөө 5113 улсын дугаартай приус 20 маркийн авто машиндаа суугаад хулгай хийх айл буюу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 79 дүгээр байрлуу явцгаасан. Бид гурав Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 79 дүгээр байрны гадаа цуглараад байж байтал Сайнбуян ах төд удалгүй хүрээд ирсэн. Тэгээд бид нар сууж байгаад хэн нь тухайн айл руу орохоор ярилцаж байгаад Сайнбуян ах бид хоёр тухайн айлд орохоор болсон. Тэгээд бид дөрөв тухайн айлын эзнийг нь гарахыг хүлээгээд Баяраа ах уг 79 дүгээр байрны хажуухан талд нь хараад сууж байсан. Харин Сайнбуян, Бөхбэлэг бид гурав Бөхбэлэгийн машинд Баяраа ахыг дохио өгтөл хүлээгээд сууж байсан. Тэгээд байж байтал Баяраа ах Бөхбэлэгт байсан /хулгай хийхдээ зориулж авсан/ дугаар луу залгаад за сая 2 хүүхэд нь гараад явчихлаа гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа уг хулгайд өртсөн айлын эзнийх нь эхнэр нь саарал өнгийн бенз маркийн авто машинтайгаа бид нарын урдуур гараад явсан ба 1 төд удалгүй нөхөр нь бас хар хүрэн өнгийн машинтайгаа гараад явсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад тухайн 79 дүгээр байр луу ороод тухайн байрны 15 давхарлуу нь гарч байсан чинь надтай зөрөөд уг айлын охин нь гараад явж байсан. Би 15 давхарт гараад шатаар дээшээ өгсөөд 16 давхарт нь гараад уг айлын хаалгыг нь тогшсон чинь ямар нэгэн хүн гарч ирэхгүй болохоор нь би доошоо буугаад Сайнбуян, Сайнбаяр хоёр дээр очоод нөгөө айлд чинь хүн байхгүй байна гэсэн чинь Сайнбуян ах үнэгүй.мн -ээс дугаарыг нь олж авсан хаалга онгойлгодог хүнрүү залгаад хаалга онгойлгуулах гэсэн юм. Би гэрийнхээ түлхүүрийг дотор нь үлдээчихпээ гэсэн чинь тухайн хүн удахгүй очлоо гэж байсан. Би хэсэг хугацааны дараа буюу 10 гаруй минутын дараа уг байрлуу ороод 16 давхарт нь гарсан. Тэгтэл миний араар нөгөө хаалга онгойлгодог хүн хүрч ирээд дуудпага өгсөн үү? гэхээр нь би тийм ээ би дуудлага өгсөн. Манай ах гэрийнхээ түлхүүрийг гэр дотор үлдээчихсэн байна гэсэн чинь тухайн хаалга онгойлгодог хүн уг айлын хаалгыг үзэж байгаад хаалгыг нь цоожилсон байна заавал голыг нь эвдэж орох ёстой юм байна гэсэн. Тэгэхээр нь би тэр хаапга онгойлгодог залууд за за наад хаалга эвдчих гэсэн чинь тэр залуу тухайн хаалгыг 2-3 минутын дотор эвдсэн. Би тэгээд тухайн залууд 20.000 төгрөг өгөөд явуулсан ба би тэр залууг явсны дараа тухайн айл руу ороод байж байтал миний араас Сайнбуян ах орж ирсэн. Тэгээд бид хоёр уг айлд ороод хоёр тийшээ салаад уг айлаас эд зүйлсийг нь хулгайлж эхэлсэн. Бид хоёр тухайн айлд 10-15 минут орчим

л болсон ба хулгайлсан эд зүйлсээ өөр өөрсдийнхөө үүрч явсан цүнхэндээ хийгээд гарсан. Бид хоёрыг уг айлаас гарахад уг 79 дүгээр байрны хойно Сайнбаяр өөрийнхөө 51-13 гэсэн улсын дугаартай хар өнгийн приус 20 маркийн авто машинтайгаа зогсож байсан. Сайнбуян ах бид хоёр тухайн машинд суугаад шууд Дарь Эхийн Дамбаруу явцгаасан. Тухайн үед бид гуравын араас Бөхбэлэг өөрийнхөө цэнхэр өнгийн приус маркийн автомашинтайгаа явж байсан. Бид дөрөв Дамбын цаанаа эзгүй газарт очиж зогсоод уг айлаас хулгайлсан эд зүйлсээ гаргаж ирж харчихаад хэрэггүй эд зүйлсийг нь тэндээ хаячихаад буцаад шууд хотын төврүү нисдэг машин төвд очоод юм идчихээд 15 цаг өнгөрч байхад Баярааруу Сайнбуян ах залгаад нөгөөтөх чинь ок болсон шүү гэж ярьсан. Тэгтэл Баяраа бид дөрөвт итгэхгүй байх шиг байсан. Тэггэл Сайнбуян ах Баяраа руу явцгаая гээд Баяраагийн гэрт нь очоод Баярааг гэрээс нь аваад 22-н товчоо гараад эзгүй газарт очиж зогсоод Сайнбуян ах Баяраад уг айлаас хулгайлсан зүйлсээ харуулахад Баяраа тухайн эд зүйлсийг харчихаад сайн муугаар нь ялгаад та нарын хулгай хийсэн цаг болон хөөрөг чинь биш байна. үнэд хүрэхгүй сэг байна шүү дээ гэсэн. Тэгээд бид нар тэндээ хэрхэн хулгай хийсэн талаараа Баяраад ярьж байгаад буцаад хот руу очоод Баярааг гэрт нь хүргэж өгчихөөд гэрт нь Бөхбэлэгийг хүргэж өгсөн. Тэгээд Сайнбаяр, Сайнбуян хоёр хамгийн сүүлд намайг миний машин дээр хүргэж өгчихөөд тэр хоёр цаашаа харьлаа гээд явсан. Тэгээд түүнээс хойш тэр хэдтэй уулзаагүй байж байгаад өнөөдөр цагдаа нарт баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх.1.230-238, хх.2.15-17/,

 

Мөрдөн байцаалтад яллагдагч Н.Бөхбэлэгийн: “...Хамгийн анх саарал хочтой Баяраа 2 сар гаруй хугацааны өмнө Сайнбуянд өнгөтэй айл байна гэрт нь орцгооё гэж хэлж байсан гэсэн. Тэгээд би ойролцоогоор 1 сарын өмнө Сайнбуян Баяраа хоёроос мөнгөтэй айл байгаа гэрт нь орох болсон талаар мэдсэн. Тухайн үед 2016 оны 04 сарын 05-ны өдөр Сайнбуян, Сайнбаяр, Наранбулаг, Гансүх. Баяраа бид нар 11-р хороолол Сэлбийн гүүрний ойролцоо 08 цагийн үед явцгаасан юм. Бид нар уулзах талаараа өмнөх өдөр нь таксинд халтууранд явж байхдаа уулзаж тамхи татангаа бид нар бүгдээрээ уулзацгаасан бид нар бүгдээрээ машинтай бөгөөд таксинд явдаг юм Тэгээд бид нар өглөө нь уулзахад би өөрийн 03-16 УБҮ улсын дугаартай хөх өнгийн прус-20 маркийн автомашинтайгаа, Баяраа өөрийнхөө 54-13 гэсэн улсын дугаартай хар өнгийн приус-20 автомашинтай ирээд гэрийнх нь гадаа хүлээж сууж байгаад эхнэр нь 10-11 цагийн үед грашнаасаа саарал өнгийн 99-66 гэсэн улсын дугаартай бенз машинтайгаа гараад ирэхээр нь би араас нь арслантай гүүр хүртэл дагаад тэндээ хүлээж байгаад буцаад 11-р хорооллын гүүрний наана очоод зогсоод Сайнбаяртай ярихад болчихлоо явлаа гээд 22-ийн товчооны тийшээгээ гараад би авсан юмнуудыг нь харахад ай пад, х Ьох, 9 мөнгөн аяга, 3 төмөр аяга, дэллийн мини нөүтбүүк, гүц, сони брендийн нөүтбүүк, 2 жижиг хөөрөг, нэг улаан хөөрөг байсан. Тэгээд хоёр хөөргийг нь саарал Баяраа хэрэггүй юм байна гээд 22 товчооны цаад талд хаячихсан. Тэгээд бид нар тэр өдрөө харьцгаагаад орой нь уулзаад саарал Баяраагийн гэр болох 7 буудалд очиж хөзөр тоглоцгоосон. Тэндээ тоглож байгаад өглөө нь 06 цагийн үед гэр гэр рүүгээ явцгаасан. Гэр гэртээ харьцгааж байгаад би 2016 оны 04 сарын 06-ны өдөр 14 цагийн үед эхнэр хүүхдээ хадмынхаа гэрт хүргэж өгөөд хувиараа гадуур явах ажилтай байж байгаад орой 19

цагийн үед 9 мөнгөн аягыг нь Гансүхтэй хамт урт цагааны хоршоолол байдаг гэх газар алт мөнгөний дархан гэсэн хаяггай газар нэг залууд 300.000 төгрөгөөр зарсан. Тэгчихээд гэртээ харьж байхдаа цагдаатай тааралдаад хэлтэс дээр ирсэн юм. Хулгайлсан эд зүйлс нь миний машины ард явж байсан юм..” гэсэн мэдүүлэг /хх.1. 240-245/,

 

Мөрдөн байцаалтад яллагдагч Н.Наранбулагийн: “...Хамгийн анх Сайнбуян надад хэрэг болохоос 1 сар гарны өмнө айл байна, бид нар орохоор ярьсан, чи орох уу гэж асуусан. Тэгэхээр нь би орж чадахгүй гэж хэлээд салсан. 2016 оны 04 дүгээр сарын 04-ний орой найз Ганзоригийн гэрт хөзөр тоглоод өглөө нь 07 цагийн орчим Сайнбуян, Гансүх нар намайг цугтаа нэг айл руу явчихаад ирье гэсэн. Тэгээд би өөрийнхөө 6419 УНЯ улсын дугаартай приус 20 маркийн машинтай, Бөхбэлэг өөрийнхөө 0316 УБҮ улсын дугаартай приус 20 маркийн машитайгаа, Сайнбаяр 51-13 УБВ улсын дугаартай хар өнгийн приус 20 маркийн машинтайгаа бөөнөөрөө Консул таурлуу явцгаасан. Би машинаа Сити Институт сургуулийн урд талд орхиод Бөхбэлэгийн машинд суусан. Бөхбэлэгийн машинд Сайнбуян, Гансүх, Бөхбэлэг бид 4 хамтдаа суугаад консул таурын 79 дүгээр байрны гадаа зогсож байсан. тухайн үед яах гэж байсныг нь би мэдээгүй. Сайнбуян Гансүх нар эндээс юм харъя гээд байлгаад байсан. Удалгүй саарал өнгийн бенз машин гарч ирээд урагшаа явахад нь Сайнбуян араас нь явчих гээд араас нь дагаад явсан чинь Арслантай гүүрний баруун хойд талд байдаг номын худалдаан төвийн хажууд зогссон. Бенз машинаас эмэгтэй хүн гарч ирээд номын худалдаа руу ороод бид нар буцаад явсан. Буцахдаа намайг Сити институт сургууль дээр машин дээр буулгаад саяын бенз машиныг хараад байж бай гэсэн. Бөхбэлэг, Сайнбуян, Гансүх нар 79 дүгээр байрлуу явсан. Би өөрийнхөө машиныг унаад номын худалдааны төв дээр очсон чинь явчихсан байсан. Тэгэхээр нь төв замаараа баруун тийшээ яваад Цэцэг төвөөр эргээд хүнсний 4 дүгээр дэлгүүрээр яваад 11 дүгээр хорооллоор буцаад Сити институт дээд сургууль дээр очиход Бөхбэлэг машинтайгаа ганцаараа байж байсан. Бөхбэлэгтэй уулзаад юм яриад сууж байхад Сайнбуян, Гансүх нарыг айл руу орчихоод ирье гээд явсан, удахгүй ирэх байх гэсэн. Ингээд байж байхад Сайнбаярын 99747369 дугаараас Сайнбуян Бөхбэлэг рүү залгаад Дамбадаржаа руу хүрээд ир гээд байгаа газраа зааж өгсөн. Бөхбэлэгийн машин нь бичиг баримт байхгүй гээд машинаа тэндээ орхиод миний машинаар цугтаа байгаа газарт нь очсон. Тэгсэн чинь хар хөх өнгийн үүргэвчинд мөнгөн аяга, нөүтбүүк зэрэг зүйлүүд хийчихсэн харуулсан. Тухайн үед нь хулгайн эд зүйл гэж хэлээгүй ба намайг эгч дуудаад би яараад ганцаараа явсан. Тэд нар бөөнөөрөө тэндээ үлдсэн. Тэр өдрийнхөө орой нь Бөхбэлэг, Сайнбаяр, Сайнбуян, Баяраа бид нар уулзаж Баяраагийн аавын гэрт хөзөр тоглоод өглөө нь салцгаасан. Ингээд би гэртээ очиж унтаад орой такси үйлчилгээнд 22 цагийн орчим гарсан чинт Сайнбуян над руу залгаад намайг дэнжийн 1000 руу хүргээд өгөөч гэхээр нь за за гээд Сайнбуянг аваад дэнжийн 1000 руу явж байхад Сайнбуян руу цагдаагаас залгаад Баянзүрхийн цагдаа дээр хүрээд ир гээд цугтаа цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Сайнбуянг буулгачихаад буцаад явж байсан чинь Сайнбуян над руу яриад буцаад хүрээд ир гээд эргээд ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх.1.246-250/,

 

Мөрдөн байцаалтад яллагдагч Б.Баяраагийн: “...Би ямар хэрэгт яллагдаж байгаагаа ойлгож байна. Надад танилцуулсан яллагдагчийн эрх үүргээс асууж тодруулах зүйл байхгүй. Би өмгөөлөгчөөр Б.Бат- Ерөөлт өмгөөлөгчийг авсан. Миний хувьд сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд хэрэг хийх талаар мэдээгүй. 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сайнбуян намайг 5 шард аав ээжтэйгээ уулзах гээд очсон байж байсан чинь залгаад Болор-Эрдэнийн гэрлүү орж хулгай хийсэн гэж хэлсэн. Эхпээд би тэгж ярихад нь итгээгүй. Тэгсэн чинь ярих юм байна яваад очьё гээд ойролцоогоор 1 цаг орчимын дараа ирсэн. Ингээд уулзаад 22-ын товчоо орсон ба замдаа Сайнбуян Болор-Эрдэнийн гэрлүү орчихпоо гэхээр нь би худпаа яриад байгаарай үнэн юм бол авсан юмаа гаргаад ир гэсэн чинь цүнхтэй эд зүйл гаргаад ирсэн. Тэгээд надад харуулсан чинь Болор-Эрдэнийн гэрт байсан эд зүйл байж байсан. Би тэр хэд рүү уурлаад яагаад хулгай хийж байгаа юм бэ? хамгийн ойр дотны хүн нь би юм чинь намайг л хардана ш дээ гэсэн. Тэгсэн чинь Сайнбуян чи угаасаа мэдээгүй л юм чинь мэдээгүйгээрээ л бай гэж хэлсэн. Тэндээсээ эргээд намайг 5 шарлуу буулгаж өгөөд Сайнбуян, Сайнбаяр, Бөхбэлэг, Гансүх нар цаашаагаа явсан. Тэр өдрийнхөө орой нь манай аавын гэрт 7 буудалд шөнөжингөө тоглоод өглөө салцгаасан. Би өдөржин гэртээ унтаад 16 цагийн орчим босоод 10 дугаар хороолол руу хүргэнтэйгээ уулзах гээд явж байхад эхнэр залгаад чи охиноо цэцэрлэгээс нь аваарай гэхээр охиноо цэцэрлэгээс нь авч байхад цагдаа нар ирээд бариад авсан...” гэсэн мэдүүлэг /хх.2.11-15/,

 

   2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хяналтын камерын дүрс бичлэг,

             Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.1.34/,

            Хөөрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.2.85 талаас хохирлын мөнгө/,

Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.2.19/,

шүүгдэгч нарын хувийн байдлын талаар мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгүүд,

Шүүгдэгч Сайнбуянгийн авч байсан шагнал, тодорхойлолт /хх2.145/

Шүүхэд шинээр гаргаж өгсөн хохирогчийн гомдол саналгүй гэх хүсэлт, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд 

Н.Наранбулагийн хувийн байдлын талаарх баримт /хх.1.134-137/ зэрэг болно.

 

          Тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан эдгээр нотлох баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

          С.Сайнбуян, С.Сайнбаяр, Я.Гансүх, Н.Бөхбэлэг, Н.Наранбулаг нар шунахайн сэдэлтээр урьдчилжан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Консул таур хотхоны 79 дүгээр байрны 69 тоотод оршин суух иргэн Д.Бадамгаравын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч бэлнээр 100 евро, Улаан шүрэн хөөрөг 1 ширхэг, жижиг гарын манан хөөрөг 2 ширхэг, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг, хуучны мөнгөн аяга 1 ширхэг, никель аяга 3 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, экс бокс-360 тоглуулагч 1 ширхэг, сурпасе маркийн таблет 1 ширхэг, аппле брэндийн айпад 1 ширхэг, Сони Вало маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, делл маркийн Лаптоп 1 ширхэг, эрэгтэй монетон бугуйн цаг 1 ширхэг, эрэгтэй саарал төмөр цаг 1 ширхэг, хар савхин оосортой эрэгтэй цаг 1 ширхэг, цагаан шигтгээтэй эмэгтэй бугуйн цаг 1 ширхэг, эмэгтэй бор өнгийн хуванцар цаг 1 ширхэг, мэргэжлийн зургийн аппарат 1 ширхэг, эс ди карт уншигч 1 ширхэг, Сваровски хүзүүний зүүлт, бөгж тус бүр 1 ширхэг, Оливер вэбэр брэндийн цагаан сувдан ээмэг, цагаан алтны орцтой бөгж 1 ширхэг, шар болор бөгж 1 ширхэг, урт сувдан зүүлт 1 ширхэг, хятадын сувдан зүүлт, ээмэгний хамт 1 ширхэг, энгэрийн сувдан зүүлт 1 ширхэг, хар ээмэг бугуйвчны хамт, хүзүүний мөнгөн гинж 2 ширхэг, даллаганы уут 1 ширхэг, зиппо брэндийн асаагуур 1 ширхэг, эмэгтэй бугуйн цаг 1 ширхэг, комплет брэндийн саарал сувдан ээмэг 1 хос зэрэг эд хөрөнгийг хулгайлж 9,137,500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт,

   Б.Баяраа нь С.Сайнбуян, С.Сайнбаяр, Я.Гансүх, Н.Бөхбэлэг, Н.Наранбулаг нар шунахайн сэдэлтээр урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Консул таур хотхоны 79 дүгээр байрны 69 тоотод оршин суух иргэн Д.Бадамгаравын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч бэлнээр 100 евро болон эд хөрөнгийг хулгайлж 9,137,500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллагад гэмт хэргийг үл мэдээлэх гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч Д.Бадамгарав /хх.1.74-81/, гэрч Б.Ганболд /хх.102-103/, Б.Амартүвшин /хх.1.104-105/, Б.Мөнхбат /хх.1.106-107/, Б.Хонгорзул хх.1.108-109/, Б.Болор-Эрдэнэ /хх.1.110-111/, Д.Батбаяр /хх.1.112/, Б.Батчимэг /хх.1.113- 115/, эд хөрөнгийн үнэлгээ /хх.1.133-150/, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Сайнбуян, С.Сайнбаяр, Я.Гансүх, Н.Бөхбэлэг, Н.Наранбулаг нарыг урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтрэн хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор тэдгээрт зохих ял шийтгэл оногдуулах, шүүгдэгч Б.Баяраа нь дээрх гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд үл мэдээлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

          Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцогч бүрийн гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт этгээдүүдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгч С.Сайнбуян, С.Сайнбаяр, Я.Гансүх, Н.Бөхбэлэг, Н.Наранбулаг нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлж гэм хорыг арилгасан байх тул тэдгээрт оногдуулсан хорих ялыг нийгмээс тусгаарлан биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.Сайнбуян, С.Сайнбаяр, Я.Гансүх, Н.Бөхбэлэг, Н.Наранбулаг, Б.Баяраа нарын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс сэжигтнээр 3 хоног баривчлагдсан хугацааг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцов.

         

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгөтэй, 29 см урттай, урд толгой хэсгээрээ 12.5 см урттай төмөр алх 1 ширхэг, 21 см урттай бахь 1 ширхэг, отверк 1 ширхэгийг /хх.1.51-54/ эзэмшигч болох гэрч Б.Мөнхбатад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан өгч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Голден Вилл хотхоны хяналтын камерын бичлэгийн СиДи 2 ширхэг, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Консул таур хотхоны хяналтын камерын бичлэгийн СиДи 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь тус тус үлдээвэл зохино.

 

          Шүүгдэгч С.Сайнбуян, С.Сайнбаяр, Я.Гансүх, Н.Бөхбэлэг, Н.Наранбулаг нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 3 автомашиныг шүүгдэгч С.Сайнбаяр, Н.Бөхбэлэг, Н.Наранбулаг нар нь такси үйлчилгээнд бусдаас зээлээр ашигладаг буюу компаний эзэмшлийнх учир дээрх 5 шүүгдэгч нараас тэдгээр автомашины үнийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгон, 5 автомашиныг хэрэгт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолуудыг /хх.1.55-74/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгох нь зүйтэй.

 

          Хохирогч Д.Бадамгарав нь нийт 37 нэр төрлийн эд зүйлс хулгайд алдсанаас /хх.1.79-81/ 26 нэр төрлийн эд зүйлсийг буцаан авсан /хх.1.26/ ба  олдоогүй үлдсэн 18 нэр төрлийн эд зүйлсийн 10,516,000 төгрөгийг нэхэмжилсэн /хх.2.163-164/ боловч эд зүйлийн үнэлгээгээр тэдгээрийн нийт үнэ нь 3.400.000 төгрөг /хх.2.136-139/ байх боловч шүүгдэгч С.Сайнбуян, С.Сайнбаяр, Я.Гансүх, Н.Бөхбэлэг, Н.Наранбулаг нараас 9.200.000 төгрөгийг хувь тэнцүүлэн хохирогчид нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Хангайбазарын 250.000 төгрөгийн нэхэмжлэлийг /хх.1.83-85/, Б.Батсүхийн 27.000 төгрөгийн нэхэмжлэлийг /хх.1.86-89/ шүүгдэгч Н.Бөхбэлэг төлж барагдуулсан болохыг тус тус дурдаж байна.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах  хэсэг, 294,  295, 296,  297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг

 

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хошуут овогт Сонинбилэгийн Сайнбуян, Хошуут овогт Сонинбилэгийн Сайнбаяр, Хошууд овогт Ядамцэрэнгийн Гансүх, Урианхан овогт Нацагдоржийн Бөхбэлэг, Боржигон овогт Нармандахын Наранбулаг нарыг урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтрэн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Баяд овогт Бямбацогтын Баярааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд үл мэдээлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дах хэсэг, 36 дугаар зүйлийн 36.3 дах хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сайнбуян, Я.Гансүх нарыг тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дах хэсэг, 36 дугаар зүйлийн 36.3 дах хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сайнбаяр, Н.Бөхбэлэг, Н.Наранбулаг нарыг тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Сайнбуян, Я.Гансүх нарт тус бүр оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч С.Сайнбаяр, Н.Бөхбэлэг, Н.Наранбулаг нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар, торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Б.Баяраад сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сайнбуян, Я.Гансүх, Н.Бөхбэлэг, Н.Наранбулаг, Б.Баяраа нарын тус бүр сэжигтнээр 3 хоног баривчлагдсан хугацааг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

          6.   Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  49  дүгээр  зүйлийн  49.2  дах  хэсэгт

зааснаар, шүүгдэгч С.Сайнбуян, С.Сайнбаяр, Я.Гансүх, Н.Бөхбэлэг, Н.Наранбулаг нараас гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн Тоёота маркийн Приус 20 загварын 51-13 УБВ улсын дугаартай автомашины үнэ 8.000.000 төгрөг, Тоёота маркийн Приус 20 загварын 03-16 УБҮ улсын дугаартай автомашины үнэ 7.500.000 төгрөг, Тоёота маркийн Приус 20 загварын 64-19 УНЯ улсын дугаартай автомашины үнэ 7.000.000 төгрөг, нийт 22.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн, тэдгээр шүүгдэгч тус бүрээс 4.500.000 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

   7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах заалтыг үндэслэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгөтэй, 29 см урттай, урд толгой хэсгээрээ 12.5 см урттай төмөр алх 1 ширхэг, 21 см урттай бахь 1 ширхэг, отверк 1 ширхэгийг эзэмшигч болох гэрч Б.Мөнхбатад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан өгч, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Голден Вилл хотхоны хяналтын камерын бичлэгийн СиДи 2 ширхэг, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Консул таур хотхоны хяналтын камерын бичлэгийн  СиДи 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь тус тус үлдээсүгэй.

 

          8. Тоёота маркийн Приус 20 загварын 67-54 УБП улсын дугаартай автомашиныг, Тоёота маркийн Аллион загварын 19-38 УНЭ улсын дугаартай автомашиныг, Тоёота маркийн Приус 20 загварын 51-13 УБВ улсын дугаартай автомашиныг, Тоёота маркийн Приус 20 загварын 03-16 УБҮ улсын дугаартай автомашиныг, Тоёота маркийн Приус 20 загварын 64-19 УНЯ улсын дугаартай автомашиныг тус бүр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

 

          9. Шүүгдэгч С.Сайнбуян, С.Сайнбаяр, Я.Гансүх, Н.Бөхбэлэг, Н.Наранбулаг нар нь хохирогч Д.Бадамгаравт 9.200.000 төгрөгийг хувь тэнцүүлж нөхөн төлсөн шүүгдэгч Н.Бөхбэлэг нь иргэний нэхэмжлэгч Б.Хангайбазарын 250.000 төгрөгийн нэхэмжлэлийг, Б.Батсүхийн 27.000 төгрөгийн нэхэмжлэлийг төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, 61.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Сайнбуян, Я.Гансүх нарт тус бүр оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч С.Сайнбаяр, Н.Бөхбэлэг, Н.Наранбулаг нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан С.Сайнбуян, С.Сайнбаяр, Я.Гансүх нарт хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст, тэнсэгдсэн ялтан Н.Бөхбэлэгт хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст, тэнсэгдсэн ялтан Н.Наранбулагт хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн  303  дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь

шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

          12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Сайнбуян, С.Сайнбаяр, Я.Гансүх, Н.Бөхбэлэг, Н.Наранбулаг, Б.Баяраа нарт тус бүр авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

          13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол бичээгүй, эсэргүүцэл гаргаагүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР