Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 819

 

М.Д, Д.Ц, П.Г, Б.М,

О.Б, Ч.Р, А.Бнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Соёлмаа,

яллагдагч Б.М.Д, Д.Ц, А.А.Б, Б.М, О.Б,

яллагдагч П.Гийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа,

яллагдагч Ч.Р, түүний өмгөөлөгч Р.Батханд,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 1270 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлээр М.Д, Д.Ц, П.Г, Б.М, О.Б, Ч.Р, А.Бнарт холбогдох 201726030378 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овогт М.Д, 1993 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Уул уурхайн инженерийн 5 дугаар курсын оюутан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................................................... оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........................./;

2. М овогт П.Г, 1995 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУИС-ийн хэрэглээний шинжлэх ухаан, инжнерчлэлийн сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт .................................... оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........................../;

3. Б овогт О.Б, 1990 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Завхан аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, MOS сервис хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт ..................................................................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо ......................................................тоотод түр оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ............................../;

4. Б овогт Б.М, 1995 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Олон улсын Улаанбаатар их сургуулийн эрх зүйн ангийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 3, эх, ахын хамт ............................................. оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .................../;

5. Н овогт Ч.Р, 1995 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Номин холдинг” ХК-д борлуулагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт ...............................................................оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........................../;

6. Алаг адуутан овогт Ариун-Энхийн А.Б, 1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Писи /PC/ тоглоомын газарт ажилладаг, ам бүл 3, эмэг эх, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 14 дүгээр гудамж, 312 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УХ94111136/;

7. Б овогт  Д.Ц, 1995 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга архитектурын сургуулийн барилгын инженерийн ангийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 2, эхийн хамт ................................................................................... оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, /РД: ............................../;

1. М.Д нь Д.Цтэй бүлэглэн 2017 оны 1 дүгээр сард цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх, халдах программ бэлтгэсэн,

- 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн үед А.Бгийн Хас банкны 5001923841 дугаартай дансанд хууль бусаар халдаж, С.Б Хаан банкны 5009616333 тоот данс руу 340.000 төгрөгийг шилжүүлж, улмаар Д.Цээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Их тойруу, Содном гудамжны 56 тоотод байрлах бэлэн мөнгөний машинаас гаргуулж авсан гэмт хэрэг үйлдэхийг санаачилан удирдсан,

- 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр П.Аийн Хас банкны 5001757110 дугаартай дансанд хууль бусаар халдаж, Г.М.Дий Хаан банкны 5016268636 тоот дансанд 5.000.000 төгрөгийг шилжүүлж, О.Бгээр гаргуулж авсан гэмт хэрэг үйлдэхийг санаачилан удирдсан,

- 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 07 цагт Л.Цгийн Хаан банкны 5022625705 дугаартай дансанд хууль бусаар халдаж, Э.Буянтогтохын Хаан банкны 5505078263 тоот данс руу 550.000 төгрөгийг шилжүүлж, О.Бгээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Сэлбэ тооцооны төвд байрлах бэлэн мөнгөний машинаас гаргуулж авсан гэмт хэрэг үйлдэхийг санаачилан удирдсан,

 - 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 21 цагт иргэн Ч.Хын Хаан банкны 5315354061 дугаартай дансанд хууль бусаар халдаж, Ш.Тын Хаан банкны 5047214242 тоот данс руу 750.000 төгрөгийг шилжүүлж, Ч.Ргээр Сүхбаатар дүүрэг, Их тойруу, Содномын гудамж, 56 тоотод байрлах бизнесийн төвийн бэлэн мөнгөний машинаас гаргуулж авсан гэмт хэрэг үйлдэхийг санаачилан удирдсан,

- 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 03 цаг 33 минутад иргэн Ж.Уын Голомт банкны 2715103848 дугаартай дансанд хууль бусаар халдаж, У.Бын Хаан банкны 5063239234 тоот дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлж, А.А.Баар Хан-Уул дүүргийн яармагийн 1 дүгээр буудлын яармаг тооцооны төвийн бэлэн мөнгөний машинаас 05 цаг 02 минутад Б.Аын 5035290498 дансанд 800.000 төгрөгийг шилжүүлж, А.А.Баар Баянзүрх дүүргийн Сансар Баянцээлийн бэлэн мөнгөний машинаас тус тус гаргуулж авсан гэмт хэрэг үйлдэхийг санаачилан удирдсан,

- 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Р.Оийн Хаан банкны 575861070 дугаартай дансанд хууль бусаар халдаж, Б.Оын 5058021427 тоот дансанд 2.500.000 төгрөгийг шилжүүлж, А.А.Баар Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Бишрэлт гүний бэлэн мөнгөний машинаас Г.Нгийн 5024588340 тоот дансанд 2.000.000 төгрөгийг шилжүүлж, А.А.Баар Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дүүхээ худалдааны төвийн бэлэн мөнгөний машинаас О.Бгийн 5069050434 тоот дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлж, А.А.Баар Хан-Уул дүүргийн нисэх тооцооны төвийн бэлэн мөнгөний машинаас тус тус гаргуулж авсан гэмт хэрэг үйлдэхийг санаачилан удирдаж, бусдад нийт 17.940.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2. П.Г нь 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр П.Аийн Хас банкны 5001757110 дугаартай дансанд М.Д хууль бусаар халдаж, Г.М.Дий Хаан банкны 5016268636 тоот дансанд 5.000.000 төгрөгийг шилжүүлж, О.Бгээр гаргуулж авах гэмт хэргийг үйлдэхэд бэлэн мөнгөний машинаас мөнгө авах карттай хүнийг олж өгөх, машинаар үйлчлэх байдлаар дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон,

- 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 07 цагт Л.Цгийн Хаан банкны 5022625705 дугаартай дансанд М.Д хууль бусаар халдаж, Э.Буянтогтохын Хаан банкны 5505078263 тоот данс руу 550.000 төгрөгийг шилжүүлж, О.Бгээр Сүхбаатар 7 дугаар хороо, Сэлбэ тооцооны төвд байрлах бэлэн мөнгөний машинаас гаргуулж авсан гэмт хэргийг үйлдэхэд бэлэн мөнгөний машинаас мөнгө авах карттай хүнийг олж өгөх, машинаар үйлчлэх байдлаар дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон,

- 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 21 цагт иргэн Ч.Хын Хаан банкны 5315354061 дугаартай дансанд М.Д хууль бусаар халдаж, Ш.Тын Хаан банкны 5047214242 тоот данс руу 750.000 төгрөгийг шилжүүлж, Ч.Ргээр Сүхбаатар дүүрэг, Их тойруу, Содномын гудамж, 56 тоотод байрлах бизнесийн төвийн бэлэн мөнгөний машинаас гаргуулж авсан гэмт хэргийг үйлдэхэд бэлэн мөнгөний машинаас мөнгө авах карттай хүнийг олж өгөх, машинаар үйлчлэх байдлаар дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон,

- 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 03 цаг 33 минутад иргэн Ж.Уын Голомт банкны 2715103848 дугаартай дансанд М.Д хууль бусаар халдаж, У.Бын Хаан банкны 5063239234 тоот дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлж, А.А.Баар Хан-Уул дүүргийн Яармагийн 1 дүгээр буудлын яармаг тооцооны төвийн бэлэн мөнгөний машинаас 05 цаг 02 минутад Б.Аын 5035290498 тоот дансанд 800.000 төгрөгийг шилжүүлж, А.А.Баар Баянзүрх дүүргийн Сансар Баянцээлийн бэлэн мөнгөний машинаас тус тус гаргуулж авсан гэмт хэргийг үйлдэхэд бэлэн мөнгөний машинаас мөнгө авах карттай хүнийг олж өгөх, машинаар үйлчлэх байдлаар дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон,

- 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Ч.Ртэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Компьютер технологи, мэдээллийн сургуулийн зогсоолд байсан Н.Бын 84-57 УНВ улсын дугаартай, “Toyota prius 20” загварын автомашины цонхыг хагалан, хууль бусаар нэвтэрч нийт 1.726.000 төгрөгийн үнэлгээтэй ком зай хураагуур, гагнуурын аппарат, цахилгаан тасдагч, резво тасдагч, гагнуурын баг, утас цэнэглэгч, машины МР3 хөгжим, 30 метр цахилгааны кабелийн утас, 1 боодол дэвтэр зэргийг нууцаар авч, Ч.Р гэмт хэргийг гүйцэтгэхэд хүн харж өгөх, машинаар үйлчлэх байдлаар дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцон, бусдад нийт 11.826.000 төгрөгийн хохирол учруулсан,

 3. О.Б 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр П.Аийн Хас банкны 5001757110 дугаартай дансанд М.Д хууль бусаар халдаж, Г.М.Дий Хаан банкны 5016268636 тоот дансанд 5.000.000 төгрөгийг шилжүүлэхэд гэмт хэргийг гүйцэтгэж, бэлэн мөнгөний машинаас уг мөнгийг гаргуулж авсан,

2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 07 цагт Л.Цгийн Хаан банкны 5022625705 дугаартай дансанд М.Д хууль бусаар халдаж, Э.Буянтогтохын Хаан банкны 5505078263 тоот данс руу 550.000 төгрөгийг шилжүүлэхэд гэмт хэргийг гүйцэтгэж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Сэлбэ тооцооны төвд байрлах бэлэн мөнгөний машинаас мөнгийг гаргуулж авч, бусдад нийт 5.550.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Б.М нь 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 03 цаг 33 минутад иргэн Ж.Уын Голомт банкны 2715103848 дугаартай дансанд М.Д хууль бусаар халдаж, У.Бын Хаан банкны 5063239234 тоот дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлж, А.А.Баар Хан-Уул дүүргийн Яармагийн 1 дүгээр буудлын Яармаг тооцооны төвийн бэлэн мөнгөний машинаас 05 цаг 02 минутад Б.Аын 5035290498 дансанд 800.000 төгрөгийг шилжүүлж, А.А.Баар Баянзүрх дүүргийн Сансар Баянцээлийн бэлэн мөнгөний машинаас тус тус гаргуулж авсан гэмт хэргийг үйлдэхэд машинаар үйлчлэх байдлаар дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон,

- 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Хаан банкны 5753861070 дугаартай дансанд М.Д хууль бусаар халдаж, Б.Оын 5058021427 тоот дансанд 2.500.000 төгрөгийг шилжүүлж, А.А.Баар Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Бишрэлт гүний бэлэн мөнгөний машинаас Г.Нгийн 5024588340 тоот дансанд 2.000.000 төгрөгийг шилжүүлж, А.А.Баар Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дүүхээ худалдааны төвийн бэлэн мөнгөний машинаас О.Бгийн 5069050434 тоот дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлж, А.А.Баар Хан-Уул дүүргийн нисэх тооцооны төвийн бэлэн мөнгөний машинаас тус тус гаргуулж авсан гэмт хэргийг үйлдэхэд машинаар үйлчлэх байдлаар дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцож, бусдад нийт 11.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Ч.Р нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 21 цагт иргэн Ч.Хын Хаан банкны 5315354061 дугаартай дансанд М.Д хууль бусаар халдаж, Ш.Тын Хаан банкны 5047214242 тоот данс руу 750.000 төгрөгийг шилжүүлэхэд гэмт хэргийг гүйцэтгэж Сүхбаатар дүүрэг, Их тойруу, Содномын гудамж, 56 тоотод байрлах бизнесийн төвийн бэлэн мөнгөний машинаас гаргуулж авсан,

- 2017 оны 4 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө ганцаараа Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9а байрны гадна байсан Б.Нийн эзэмшлийн 06-70 УБЧ улсын дугаартай, “Toyota prius 20” загварын машины баруун хойд талын цонхыг хагалан, хууль бусаар нэвтэрч, нийт 900.000 төгрөгийн үнэлгээтэй ком зай хураагуурыг нууцаар хулгайлан авсан,

2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр П.Гтай бүлэглэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Компьютер технологи, мэдээллийн сургуулийн зогсоолд байсан Н.Бын 84-57 УНВ улсын дугаартай, “Toyota prius 20” загварын автомашины цонхыг хагалан, хууль бусаар нэвтэрч нийт 1.726.000 төгрөгийн үнэлгээтэй ком зай хураагуур, гагнуурын аппарат, цахилгаан тасдагч, гагнуурын баг, утас цэнэглэгч, машины МР3 хөгжим, 30 метр цахилгаан кабелын утас, 1 боодол дэвтэр зэргийг нууцаар авч, гэмт хэргийг гүйцэтгэж, бусдад нийт 3.376.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. А.Бнь 2017 оны 4 дүгээр сарын 4-ний шөнө 03 цаг 33 минутад иргэн Ж.Уын Голомт банкны 2715103848 дугаартай дансанд М.Д хууль бусаар халдаж, У.Бын Хаан банкны 5063239234 тоот дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлэхэд гэмт хэргийг гүйцэтгэж, Хан-Уул дүүргийн Яармагийн 1 дүгээр буудлын Яармаг тооцооны төвийн бэлэн мөнгөний машинаас 05 цаг 02 минутад Б.Аын 5035290498 дансанд 800.000 төгрөгийг шилжүүлэхэд гэмт хэргийг гүйцэтгэж, Баянзүрх дүүргийн Сансар Баянцээлийн бэлэн мөнгөний машинаас гаргуулж авсан,

2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Р.Оийн Хаан банкны 5753861070 дугаартай дансанд М.Д хууль бусаар халдаж, Б.Оын 5058021427 тоот дансанд 2.500.000 төгрөгийг шилжүүлэхэд гэмт хэргийг гүйцэтгэж, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Бишрэлт гүний бэлэн мөнгөний машинаас Г.Нгийн 5024588340 тоот дансанд 2.000.000 төгрөгийг шилжүүлэхэд гэмт хэргийг гүйцэтгэж, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дүүхээ худалдааны төвийн бэлэн мөнгөний машинаас О.Бгийн 5069050434 тоот дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлэхэд гэмт хэргийг гүйцэтгэж, Хан-Уул дүүргийн Нисэх тооцооны төвийн бэлэн мөнгөний машинаас мөнгийг тус тус гаргуулж авч, нийт 11.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Д.Ц нь М.Дтэй бүлэглэн 2017 оны 1 дүгээр сард цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх, халдах программ бэлтгэсэн,

2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн үед А.Бгийн Хас банкны 5001923841 дугаартай дансанд М.Д хууль бусаар халдаж, С.Б Хаан банкны 5009616333 тоот данс руу 340.000 төгрөгийг шилжүүлэхэд гэмт хэргийг гүйцэтгэж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Их тойруу, Содном гудамжны 56 тоотод байрлах бэлэн мөнгөний машинаас уг мөнгийг гаргуулж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газар: М.Дий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Д.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  

П.Г, Б.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 

О.Б, Ч.Р, А.Бнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Д, Д.Ц, П.Г, Б.М, О.Б, Ч.Р, А.Бнарт  холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 858 дугаар шүүгчийн захирамжаар мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан байхад прокурор нь шүүгчийн захирамжийн заалтыг бүрэн биелүүлэлгүйгээр хэргийг шүүхэд дахин шилжүүлсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

          Дээрх шүүгчийн захирамжид дурдагдсан үндэслэлээс П.Г нь Ч.Ртэй бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Компьютер технологи, мэдээллийн сургуулийн хашааны зогсоолд байсан Н.Бын 84-57 УНВ улсын дугаартай, “Toyota prius 20” загварын автомашины цонхыг хагалан, хууль бусаар нэвтэрч нийт 1.726.000 төгрөгийн үнэлгээтэй ком зай хураагуур, гагнуурын аппарат, цахилгаан тасдагч, резво тасдагч, гагнуурын баг, утас цэнэглэгч, машины МР3 хөгжим, 30 метр цахилгааны кабелийн утас, 1 боодол дэвтэр зэргийг нууцаар авч, Ч.Р гэмт хэргийг гүйцэтгэхэд хүн харж өгөх, машинаар үйлчлэх байдлаар дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон үйлдэлд яллагдагч П.Г нь өөрийн эзэмшлийн 67-84 УНЛ улсын дугаартай, “Honda Insigth” загварын тээврийн хэрэгсэлтэй очсон, Ч.Ргийн хулгайлж авч ирсэн эд зүйлийг машиндаа ачаад хөдөлж явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж, зөв зүйлчлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг шалгах шаардлагатай байна гэснийг бүрэн гүйцэд шалгах нь зүйтэй гэж үзлээ.

          Учир нь, прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэхдээ “яллагдагч П.Г нь ...машинаар үйлчлэх байдлаар дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон” хэмээн хэргийн үйл баримтыг тодорхойлсон атал гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж байгаа машин механизмыг гэмт хэргийн гадна үлдээгээд байгаа нь хэргийн нөхцөл байдал болон зүйлчлэлийн хувьд туйлын эргэлзээ бүхий болсон байна.

          Жич: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж ...дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” хэмээн хуульчилсныг, түүнчлэн гэмт хэрэгт хамтран оролцогчийн үйлдлийг зүйлчлэхдээ тодорхойлолтыг нь бус оролцогчийн төрлөөс хамааран ял оногдуулах нөхцөл тогтоосон зүйл, хэсэг, заалт журамладаг болохыг анхаарах нь зүйтэй.

          Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн М.Д, Д.Ц, П.Г, Б.М, О.Б, Ч.Р, А.Бнарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

          Прокурор Б.Соёлмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэргийн анхан шатын шүүх хэргийн бодит байдалд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь:

          1. Яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэн заалтыг баримтлан үргэлжилсэн гэмт хэрэг гэж шүүхээс үзэж байгааг хүлээн авч, яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж өмнө шүүхийн буцаасан заалтыг хангасан.

          2. П.Гийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Ч.Ртэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Компьютер технологи, мэдээллийн сургуулийн хашаан дотор зогсоолд байсан Н.Бын 84-57 УНВ улсын дугаартай, “Toyota prius 20” загварын автомашины цонхыг хагалан, хууль бусаар нэвтэрч нийт 1.726.000 төгрөгийн үнэлгээтэй ком зай хураагуур, гагнуурын аппарат, цахилгаан тасдагч, резво тасдагч, гагнуурын баг, утас цэнэглэгч, машины МР3 хөгжим, 30 метр цахилгааны кабелийн утас, 1 боодол дэвтэр зэргийг нууцаар авч, Ч.Р гэмт хэргийг гүйцэтгэхэд хүн харж өгөх, машинаар үйлчлэх байдлаар дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцон, бусдад нийт 11.826.000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ч.Рг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялласан. Гэтэл шүүх яллагдагч нарын бусдын дансанд хууль бусаар нэвтэрч, мөнгийг авсан гэх хэрэгт машинаар үйлчлэх байдлаар дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсоныг машин механизм ашигласан гэж огт дүгнээгүй атлаа дээрх гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

Мөн шүүх хулгайн эд зүйлийг гэмт этгээд өөрийн дураар эзэмших, ашиглах, захиран зарцуулах бодит боломж бий болсноор төгсдөг гэж дүгнэж байгаа атлаа “машины цонхыг хагалж, эд зүйлийг авснаар гэмт хэрэг төгссөн” гэж улсын яллагчийн зүгээс дүгнэснийг ямар баримт, үндэслэлээр захиран зарцуулах бодит боломж үүсээгүй гэж дүгнэж байгаа нь тодорхойгүй, үндэслэлгүй байна.

3. П.Г болон бусад яллагдагч нарыг бусдын дансанд хууль бусаар халдаж, нууцаар мөнгийг нь авсан хэргийг үйлдэхдээ хэн нь хэрхэн ямар байдлаар оролцсон оролцоогоор нь журамлан яллаж шүүхэд шилжүүлсэн ба П.Г нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд бэлэн мөнгөний машинаас мөнгө авах карттай хүнийг олж өгөх, машинаар үйлчлэх байдлаар оролцсон нь хэргийн баримтуудаар хангалттай тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн  хамжигч гэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан ял оногдуулна” гэж заасан бөгөөд гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцох үйлдэл нь ямар ч байдлаар илрэх боломжтой тул хуульд яг ямар үйлдэл хийснийг зааж тусгаагүйгээс дүгнэгдэх билээ. Яг үүний дагуу П.Г нарыг бусдын дансанд хууль бусаар халдаж, нууцаар мөнгийг нь авсан гэмт хэргийг үйлдэхэд “бэлэн мөнгөний машинаас мөнгө авах карттай хүнийг олж өгөх, машинаар үйлчлэх байдлаар дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон байдлыг илэрхийлж, “машинаар үйлчлэх” гэж тусгасныг шууд машин механизм ашигласан гэж дүгнэх нь үндэслэлгүй юм.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 1270 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч П.Гийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан захирамж миний үйлчлүүлэгч П.Гийн эрх ашигт нөлөөлж байгаа учраас прокурорын бичсэн эсэргүүцэлтэй холбогдуулж тайлбар хэлэх ёстой гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч П.Гт яллах дүгнэлт үйлдэхдээ 5 үйлдлийн 4 нь карттай хүн олж өгч дэмжлэг үзүүлсэн гэж байгаа. Нэг үйлдэл нь яллагдагч Ч.Ртэй хамт явж, Н.Бын автомашинаас эд зүйл хулгайлсан үйлдэл байгаа. Тэгэхээр дээрх 5 үйлдэлд бүгдэд нь автомашинаар дэмжлэг үзүүлсэн гэж зүйлчилсэн байгаа. Миний үйлчлүүлэгч автомашинаа унаад таксинд явж байсан. Энэ 5 үйлдэлд учрах саадыг арилгах зорилгоор автомашиныг хэрэглэсэн зүйл байхгүй нь шалгагдаж тогтоогдсон гэж үзэж байна. Шалгасан учраас сүүлд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны дараа давхар шалгаагүй гэж үзэж байна. Н.Бын автомашинаас Ч.Р эд зүйл хулгайлсан гэдгийг гэмт хэрэг хаана төгссөн гэдгийг авч үзэх шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Н.Бын автомашины цонхыг хагалж, авч гарсан нөхцөл байдалд хулгайн гэмт хэрэг төгссөн. Ганцаараа зөөгөөд автомашинд аваад ирсэн болохоос хүн даахгүй зүйлийг миний үйлчлүүлэгчийн автомашиныг тулгаж зогсоож байгаад ачсан зүйл байхгүй. Үүнийг хэргийн газраас эд зүйлсийг зөөж, учрах саадыг арилгасан гэж үзэхгүй. Хэрвээ автомашинаар үйлчилсэн, машин мехнизм ашигласан гэж үзсэн бол прокурор яллах дүгнэлтээ ийм байдлаар бичихгүй. Хэргийн зүйлчлэлийн хувьд зөв зүйлчилсэн гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв. ...” гэв.

Яллагдагч Ч.Ргийн өмгөөлөгч Р.Батханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч Ч.Р, яллагдагч П.Г нарын хувьд автомашинаас эд зүйл хулгайлахдаа автомашин ашигласан гэж үзэх үндэслэлгүй юм. Магадгүй автобусанд ачаад аваад явсан бол автомашин ашигласан гэж үзэхгүйтэй адил зүйл харагдаж байна. Тэгэхээр эд зүйл хулгайлан авч, хулгайн гэмт хэргийн үйлдэл нь төгссөн байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч М.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

Яллагдагч Д.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч А.Бтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Яллагдагч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Ч.Р тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. ...” гэв.

Яллагдагч О.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад М.Д, Д.Ц, П.Г, Б.М, О.Б, Ч.Р, А.Бнарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 1270 дугаар шүүгчийн захирамж нь хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзэв.

          Анхан шатны шүүхээс П.Г, Ч.Р нар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Компьютер технологи, мэдээллийн сургуулийн зогсоолд байсан Н.Бын 84-57 УНВ улсын дугаартай, “Toyota prius 20” загварын автомашины цонхыг хагалан, хууль бусаар нэвтэрч нийт 1.726.000 төгрөгийн үнэлгээтэй ком зай хураагуур, гагнуурын аппарат, цахилгаан тасдагч, резво тасдагч, гагнуурын баг, утас цэнэглэгч, машины МР3 хөгжим, 30 метр цахилгааны кабелийн утас, 1 боодол дэвтэр зэргийг нууцаар авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж, зөв зүйлчлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг шалгах шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.

          Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд М.Д, Д.Ц, П.Г, Б.М, О.Б, Ч.Р, А.Бнарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоогоогүй байх тул захирамжид дурдагдсан бүхий л үндэслэлээр хэргийг шалгах нь зүйтэй байна.  

Түүнчлэн дээрх хулгайн үйлдлийг машин механизм ашиглаж үйлдсэн эсэхийг шалгахаас гадна, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэсэн гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар нэмж шалгах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Учир нь, Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолд “орон байр” гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно. Орон байр нь хөМ.Дтэй, түр шинжтэй байж болно.” гэж,

агуулах сав” гэдэг нь эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, автомухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамааруулан ойлгоно.” гэж,

орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгоно. Мөн тодорхой хугацаанд байх эрх бүхий этгээд өөр цаг хугацаанд үйлдвэрлэлийн байр, албан тасалгаа зэрэгт зөвшөөрөлгүйгээр орсон байвал орон байр, агуулах саванд нэвтэрсэн гэж үзнэ.” гэж тус тус тайлбарласан.

Өөрөөр хэлбэл, автомашиныг хүн үйл ажиллагаандаа ашигладаг, ингэхдээ өөрийнхөө эд зүйлсийг хадгалан, гадны халдлага өөр бусад хүчин зүйлсээс хамгаалж цоожилдог, дохиолол суурьлуулдаг тул түүнийг тусгайлан хамгаалсан байр гэж үзэх боломжтой ба тухайн хүн уг эд зүйлийг ямар зориулалтаар ашиглаж байгаад тулгуурлан хууль зүйн дүгнэлт өгч хэргийг зүйлчлэх шаардлагатай.

Харин М.Д, Д.Ц, П.Г, Б.М, О.Б, Ч.Р, А.Бнар нь бусдын банкны харилцах дансанд хууль бусаар халдаж, бэлэн мөнгө шилжүүлэн, уг мөнгөө бэлэн мөнгөний машинаас гаргуулж авсан үйлдлийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ талаар шалгах шаардлагагүй юм.  

Иймд прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 1270 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 1270 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Хэргийг прокурорт очтол М.Д, Д.Ц, П.Г, Б.М, О.Б, Ч.Р, А.Бнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН