Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/45

 

 

 

 

 

 

 

 

 

    2022         01          06                                   2022/ШЦТ/45

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт

шүүгдэгч А.Г,

улсын яллагч А.Азжаргал нарыг оролцуулан эрүүгийн 2111013701371 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                                           

Шүүгдэгч: Боржигин овогт А.Г  

Улаанбаатар хотод 1974 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Тэнүүн огоо" ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Г нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын 18 дугаар гудамжны 3866 тоотод хамтран амьдрагч хохирогч А.Ариунбилэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг тайлбараас үзэхэд шүүгдэгч А.Г нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын 18 дугаар гудамжны 3866 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хохирогч А.Ариунбилэгтэй хамт ахуйн хүрээнд архидан, согтуурсан үедээ хуувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодод нь бүсэлхийний 3-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, дух, баруун дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун дал. баруун өгзөг, хэвлийд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь: шүүгдэгч А.Гантулгын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Ариунбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай хамтран амьдрагч Г над руу залгаад Ганхүү ахынд очоод байж бай” гэж хэлэхээр нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 18 дугаар гудамжинд байх Гантулгын хуурай ах Ганхүүгийнд ороод хүлээгээд байж байсан. Хэсэг хугацааны дараа Г 0,5 литрийн Хараа нэртэй архи гартаа барьчихсан ороод ирсэн. Тэгээд бид гурав 0.5 литрийн Хараа архиа хувааж уугаад сууж байсан чинь Г яагаад гэдэг нь мэдэгдэхгүй гэнэт уурлаад нүүр лүү гараа атгаж байгаад нэг удаа цохиод авсан. Тэгээд би зугтаагаад гарах гэтэл намайг куртикний малгайнаас зулгааж унагаагаад нуруу луу 3-4 удаа хүчтэй өшиглөсөн. Хэвлий хэсэгт дэвсээд байсан санагдаж байна. ...Миний нүүр хэсэг рүү 3-4 удаа хүчтэй цохисон. нуруу хэсэг рүү хүчтэй өшиглөсөн, бас хэвлий дээр дэвссэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

- гэрч Д.Баттунгалагын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай ээж Ариунбилэг над руу залгаад уйлаад Г намайг зодсон” гэхээр нь би “өөрсдөө учраа ол” гэж хэлээд салгасан. Тэгээд хэсэг хугацааны дараа манай ээж ахиж залгаад “миний толгой бие бүх хэсгээр өвдөөд байна" гэж хэлэхээр нь би хаана байна гэж асуусан чинь ээж Чимгээ эгчийнд байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагын 102 дугаар луу залгаад дуудлага өгсөн. 25 минутын дараа цагдаа нар ирээд би цагдаа нартай хамт Чингэлтэй дүүргийн 5 буудалд байх Чимгээ эгчийн гэр лүү явсан. Чимгээ эгчийн гэрт ороход Г газар нэлээдгүй согтолттой сууж байсан. Ээжийн дух хэсэг хөхөрч хавдсан байдалтай уйлаад сууж байсан. Хамт архи уугаад сууж байгаад бага зэрэг маргаанаас болж Г ээжийг зодсон гэж сонссон. Ээжийн нуруу, толгой, хэвлий, бөгсөн бие хэсэгт хөхрөлт үүссэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

 

Шүүгдэгч А.Г нь хохирогч А.Ариунбилэгийг зодсоны улмаас биед нь  бүсэлхийний 3-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал. дух, баруун дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун дал. баруун өгзөг, хэвлийд цус хуралт бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10678 дугаартай дүгнэлтээр /хавтаст хэргийн 31-32 дахь тал/ тогтоогдсон гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч А.Гантулгыг согтуурсан үедээ “хамт архи уулаа” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий этгээд хамтран амьдрагч хохирогч А.Ариунбилэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч А.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хийсэн хэргийн  гэм буруугаа анхнаасаа шударгаар  хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор  үйлдсэн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ялын доод хэмжээгээр ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүхээс оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялыг А.Гантулгын орлого олох боломж, өөрийнх нь санал, ар гэрийн байдал зэргийг нь шүүх харгалзан үзэж 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүх тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч А.Ариунбилэгийг зүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хохирол, төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэх утга агуулга бүхий мэдүүлгүүдийг үндэслэн шүүгдэгч А.Гантулгыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт А.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгж буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь зааснаар А.Гантулгыг торгуулийн ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

          

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.БАТГЭРЭЛ