Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/12

 

 

 

 

 

 

 

 

    2021           12          27                                      2021/ШЦТ/12

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч С.Энхтуул

шүүгдэгч *******-,түүний өмгөөлөгч О.Оюунчимэг

шүүгдэгч*******-,түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос

        *******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105007990811 дугаартай 3 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Тахилтын  дугаар гудамж  тоотод оршин суух хаягтай, урьд нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 19-ний 390 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 8 сарын хугацаагаар хойшлуулсан,  /РД: / *******-.

 

            Шүүгдэгч: Монгол  Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Нарантуул зах дээр цахилгаан бараа зардаг, ам бүл , эх, эхнэр,  хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн  дугаар хороо, Хангайн тоотод оршин суух хаягтай, урьд нь 2005 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар хугацааны өмнө суллагдсан, 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, /РД: / Б.Э-.  

 

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

            *******- нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа

            2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны гадна зогсоолд байсан Ц.Н- эзэмшлийн 6729 УАМ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч бэлэн 250.000 төгрөг, машины MP тоглуулагч, машины холбогч, дугуй хийлэгч, түлхүүр багажны ком, 2 ширхэг татлага, машины домкрат дорцов зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 525.000 төгрөгийн,

            2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 дүгээр байрны зогсоолд байрлуулсан Б.Б- эзэмшлийн 7950 УБЛ улсын дугаартай Старекс маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч гартааман толгойтой халтар манан хөөрөг, чинжаал хутга, дугуй хийлэгч, түлхүүр багажны ком зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.033.400 төгрөгийн,

            2021 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хорооллын 12 дугаар байрны зогсоол дээр байсан Б.Д- эзэмшлийн 6358 УАН улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч канон брэндийн зургийн аппарат, 1 ширхэг хос пүүз зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 530.000 төгрөгийн,

            2021 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны гадна байсан Г.Б- эзэмшлийн 8732 УНН улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч 1 хос монетон ээмэг, 1 хос найк загварын пүүз зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 534.000 төгрөгийн,

            2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Юни газ шатахуун түгээх станцын урд байрлах М.Б- эзэмшлийн тусгайлан хамгаалсан агуулах болох чингэлгийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч автомашины 2 ширхэг радиатор, 3 ширхэг гэрэл, 3 ширхэг астачер, 3 ширхэг кондешн, 7 ширхэг цап, 1 ширхэг аккумлятор, 1 ширхэг домакрат, 1 ширхэг планз, 4 ширхэг сигнал, 1 ширхэг насос зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.221.000 төгрөгийн,

            2021 оны 5 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 35а байрны орцноос Б.А- эзэмшлийн Трек маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550.000 төгрөгийн,

            2021 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сот-2-2 дугаар байрны орцонд байсан Э.Н- эзэмшлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 440.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, ганцаараа бусдад нийт 5.833.400 төгрөгийн,

            *******- нь Б.Д- бүлэглэж 2021 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 58 дугаар байрны гадна байсан Ш.Ш- эзэмшлийн 6449 УБП улсын дугаартай Киа бонго пронтер загварын тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч С2452-2е 2КМ загварын ангийн зориулалттай калибр буу, 8 ширхэг сум, автомашины ком багаж, дугуй хийлэгч, газын плитка зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.618.440 төгрөгийн хохирол тус тус учруулж, хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад нийт 9.451.840 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

            Б.Э- нь *******-, Б.Д- нарын бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон С2452-2е 2КМ загварын ангийн зориулалттай калибр буу, 8 ширхэг сум, автомашины ком багаж, дугуй хийлэгч зэргийг гэмт хэргийн замаар олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч*******- шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэмшиж байна.” гэв.

            Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос*******-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

            *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

    

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг үйлдэл тус бүрээр шүүх дүгнэвэл;

            Нэг. *******- нь 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны гадна зогсоолд байсан Ц.Н- эзэмшлийн 6729 УАМ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч бэлэн 250.000 төгрөг, машины MP тоглуулагч, машины холбогч, дугуй хийлэгч, түлхүүр багажны ком, 2 ширхэг татлага, машины домкрат дорцов зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 525.000 төгрөгийн хохирол учруулсан  болох нь:

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 02/

          Хохирогч Ц.Н- мөрдөн байцаалтад “Би 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цагийн орчимд дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 26 дугаар байрны хойд талд өөрийн 6729 УАМ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээ баруун тийш харуулан байрлуулсан. Тэгээд гэртээ хоносон. Тэр хугацаанд машинаа огт хараагүй. Гэтэл 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цаг 50 минут болж байхад ББСБ-аас залгаад машины чинь бичиг баримт хорооллын ТҮЦ-нд байна гэж залгахаар нь гараад машинаа харсан чинь машины баруун талын хойд жижиг шил онгойсон, шил нь цаад хашааны өвсөн дээр унасан байсан. Тэгээд би бичиг баримтаа шалгатал бичиг баримт байгаагүй, мөн миний машины дуу сонсдог MP, машины холбогч, дугуй хийлэгч, түлхүүр багаж, домкрат, татлага, бэлэн 250.000 төгрөг алга болсон байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 14-15/,       

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл “хэрэг учрал болсон гэх Баянгол дүүргийн 12 дугаар хороо 26 дугаар байрны хойд талд гэв. Хэрэг учрал болсон гэх газарт очиход 26 дугаар байр нь хойд зүг рүү харсан цагаан өнгийн байр бах ба уг байрын  хойд хэсэгт Колла гэх нэртэй хүнсний дэлгүүр байв. Уг хүнсний дэлгүүрийн урд хэсэгт 67-29 УАМ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл байв. Урд хэсэгт нь 67-29 УАМ улсын угаартай Hyundai гэсэн бичиглэлтэй, урд цонх нь бүрэн бүтэн байх бөгөөд тээврийн хэрэгслийн дээд хэсэгт цэнхэр өнгийн  Carrier гэсэн бичиглэлтэй төмөр эд зүйл байх ба үзлэгийг үргэлжлүүлэн баруун хэсэгт үзлэг хийхэд баруун хаалганы хэсэгт ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй ба хойд талын шилний хэсэгт бээлийний мөр илрүүлж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Тээврийн хэрэгслийг хойд цонхны хэсэгт дугуйны обуд, хувцас, сав зэрэг зүйлс эмх замбраагүй байрласан байв. Урд хэсэгт үзлэг хийхэд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1хх-ийн 03-08/

 

            Кости Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “MP тоглуулагч 30.000 төгрөг, холбогч асаагч 35.000 төгрөг, дугуй хийлэгч 60.000 төгрөг, түлхүүр багажны ком 35.000 төгрөг, данхрад, дорцов 50.000 төгрөг, татлага 40.000 төгрөг, /үнэлэх боломжгүй/ бэлэн мөнгө 250.000 төгрөг, шилний резин  25.000 төгрөг ” гэсэн тайлан /1 хх-ийн 25-27/,

 

            Хэргийн газарт биечилсэн сурвалжилга явуулсан мөрдөгчийн илтгэх хуудас /1 хх-ийн 36-38/

 

            Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд “...Би 2021 оны 4 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө цагийг бол санахгүй байна. Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны гадна ганцаараа явж байхдаа цагаан өнгийн 6729 УАМ улсын дугаартай цагаан өнгийн портер байхаар нь цонхыг нь өөрт байсан цаасны хутга, автиркийг ашиглаад арын жижиг салхивчны цонхыг нь хуулж аваад гараа хийгээд түгжээг онгойлгон, уг машины хаалгыг нээж машин дотор ороод дотор байсан түлхүүр багаж, машин өргөгч, бичиг баримт, бэлнээр 250,000 төгрөг зэргийг хулгайлан авсан. Тухайн үед би өөрийн хулгайлан авсан эд зүйлийг шуудайнд хийсэн...Ямар төрөл загварын багаж гэдгийг бол хэлж мэдэхгүй ямар ч л байсан машинд хэргэлдэг түлхүүр багаж, машин өргөгч, бичиг баримт, бэлнээр 250.000 төгрөг зэргийг хулгайлсан. Одоо тухайн бэлэн мөнгийг би өөрийн хувийн хэрэглээнд буюу хоол унд болон архи согтууруулах ундааны зүйлд зарцуулсан. Харин хулгайлан авсан багаж хэрэгслийг бүгдийг нийлүүлээд гандангийн ойролцоо явж байхдаа 30.000 төгрөгөөр нэг эрэгтэй хүнд зарсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 46-48/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

            Хоёр. *******- нь 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 дүгээр байрны зогсоолд байрлуулсан Б.Б- эзэмшлийн 7950 УБЛ улсын дугаартай Старекс маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч гартааман толгойтой халтар манан хөөрөг, чинжаал хутга, дугуй хийлэгч, түлхүүр багажны ком зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.033.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 118/

 

            Хохирогч Б.Б- мөрдөн байцаалтанд “Миний бие 2021 оны 4 сарын 21-ний өдөр 15 цагийн үед өөрийн эзэмшлийн 7950 УБЛ улсын дугаартай старекс маркийн машинаа Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 71 дүгээр байрны урд талын зогсоолд байрлуулсан юм. Тэгээд гэртээ ороод маргааш өглөө нь 09 цагийн үед машинаа унах гээд очтол машины дотор байсан эд зүйлс эмх замбараагүй байдалтай баруун талын заалны хаалганы шилний түгжээ нь байхгүй болчихсон байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Халтар манан гартааман манан хөөрөг. Одоогоос 10 жилийн өмнө хувь хүнээс 2 адуугаар худалдаж авч байсан. Үхрийн ширэн хуйтай чинжал хутга одоогоос 6 жилийн өмнө хөдөө явж байгаад 1 даагаар хувь хүнээс авч байсан. машины дугуй хийлэгч, түлхүүр багаж зэрэг хулгайд алдагдсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 144-145/

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 127-132 /

            Дамно хөрөнгийн үнэлгээний “ дунд гарын гартааман толгойтой, мөнгөн нуух халбагатай халтар манан хөөрөг 700.000 төгрөг, үхрийн ширэн хуйтай хутга 280.000 төгрөг, дугуй хийлэгч 30.000 төгрөг, багаж 23.400 төгрөг нийт 1.033.400 төгрөг” гэсэн тайлан /1хх-ийн 147-148/

            Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 139-140/

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 146/

            Яллагдагч *******- “2021 оны 4 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө би Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 дүгээр байрны гадна ганцаараа явж байхдаа тухайн байрны зогсоол дээр байсан 7950 УБН улсын дугаартай цагаан саарал өнгийн старекс маркийн тээврийн хэрэгслийн баруун талын гүйдэг хаалганы урд талын цонхны пивр түгжээг гаднаас нь чулуугаар эвдээд цонхийг онгойлгон дотогш нэвтэрч ороод тухайн тээврийн хэрэгслийн ардаас машины түлхүүр багаж хэрэгсэл, дугуй хийлэгч, мөн урд талын хайрцагнаас нь хутга, хөөрөг авсан. Тэгээд би 2021 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн цагдаад баригдаад тухайн үед миний цүнхэнд тухайн хулгайлсан хутга, түүний гэр болон тухайн тээврийн хэрэгслийн бичиг баримт болон нэг хүний гадаад паспорт зэрэг байсныг би хүлээлгэн өгсөн. ...Би тухайн тээврийн хэрэгслээс машины түлхүүр багаж хэрэгсэл, дугуй хийлэгч, хутга, хөөрөг зэрэг зүйлс авсан.Тухайн хөөрөг болон багаж хэрэгслийн өнгө загварыг одоо сайн санахгүй байна. Мөн хөөргөний материалыг мэдэхгүй байна. Би Сүхбаатар дүүргийн зуун айл орчимд явж байхдаа дугуй хийлэгч болон машины багаж хэрэгслийг үл таних хүнд 30,000 төгрөгөөр 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарсан. Харин хөөргийг мөн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн модны хоёр орчим явж байхдаа үл таних хүнд 40.000 төгрөгөөр зарсан. Хутга болон бичиг баримтуудыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн... гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 159-161/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

         Гурав. *******- нь 2021 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хорооллын 12 дугаар байрны зогсоол дээр байсан Б.Д- эзэмшлийн 6358 УАН улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч канон брэндийн зургийн аппарат, 1 ширхэг хос пүүз зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 530.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

       Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 169/

       Хохирогч Б.Д- мөрдөн байцаалтанд “2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр орой 23 цагийн үед өөрийн эзэмшлийн хар өнгийн тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хорооллын гаднах зогсоолд байрлуулсан байсан. тэгээд 24-ний өглөө тээврийн хэрэгслээ шалгатал миний эзэмшлийн тээврийн хэрэгслийн жолооч талын цонхыг хагалж дотроос нь канон брендийн зургийн аппарат, хар цагаан өнгийн найк брэндийн хэрэглэж байсан хуучин пүүз зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 186-187/

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 170-173 /

            Дамно Хөрөнгийн үнэлгээний “canon брэндийн зургийн аппарат 280.000 төгрөг, Nike брэндийн гутал 180.000 төгрөг, гурвалжин шил 70.000 төгрөг нийт 530.000 төгрөг” гэсэн  тайлан /1хх-ийн 192-193/

 

            Яллагдагчаар *******-  “Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичил хороололд архи уучихсан явж байсан. тэгэхдээ хар өнгийн приус 30 маркийн автомашины цонхоор нь харахад цүнхтэй эд зүйл байхаар нь жолооч талын гурвалжин цонхыг нь хагалаад цүнхтэй эд зүйлүүд болох зургийн аппарат, хос пүүзийг хулгайлаад явсан. Уг хулгайлж авсан эд зүйлээ Нарантуул захын арын хаалгаар ороход танихгүй хүн ирээд хямдхан худалдаад аваад явчихсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 216 / зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

        Дөрөв.  *******- нь 2021 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны гадна байсан Г.Б- эзэмшлийн 8732 УНН улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч 1 хос монетон ээмэг, 1 хос найк загварын пүүз зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 534.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

       Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 223/

       Хохирогч Г.Б-  мөрдөн байцаалтанд “2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр манай ах буюу Сонинболд нь миний эзэмшлийн 8732 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж байгаад орой 22 цагийн үед Баянгол дүүрэг 12 дугаар хороо 34 дүгээр байрны зогсоолд байрлуулж тавьсан юм. Тэгээд ах маань өөрийнхөө машиныг унаад явсан. Тэгээд маргааш өглөө нь 11 цагийн үед миний бие хүүхдээ салхилуулах зорилгоор гэрээсээ гараад явж байхдаа машинаа харсан чинь жолоочийн эсрэг талын жижиг гурвалжин цонх хагарсан доторх эд зүйлс нь эмх замбараагүй байдалтай болчихсон байсан тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Миний грамм нь тодорхойгүй хос монетан ээмэг 2020 оны 08 сард Мөнгөн завьяа их дэлгүүрээс 620000 төгрөгөөр худалдан авч байсан бол одоо зах зээлийн ханшаар үнэлнэ. Мөн найк брендийн 42 размерын хос пүүз 2021 оны 04 дүгээр сард хорооллын найк дэлгүүрээс 400,000 төгрөгөөр худалдан авсан одоо 400,000 төгрөгөөр үнэлэх, эдгээр эд зүйлс хулгайд алдагдсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 01/

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 225-226, 235-237/

            Дамно хөрөнгийн үнэлгээний “ээмэг 336.000 төгрөг, пүүз 198.000 төгрөг нийи 534.000 төгрөг” гэсэн тайлан /2 хх-ийн 3-4/

            Яллагдагч *******- мөрдөн байцаалтанд “2021 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны хажуугаар явж байхад цагаан өнгийн приус-20 маркийн авто машин дотор нь хайрцагтай пүүз байхаар нь жолооч талын жижиг гурвалжин цонхыг нь хагалаад хаалгыг нь онгойлгож ороод найк гэсэн бичигтэй хос пүүз уг машины арын суудал дээр байсныг нь аваад, урд голын хайрцгийг нь онгойлгоод монетон хос ээмэг байсныг мөн аваад явсан. Тэгээд пүүзэн дотроо ээмгээ хийж яваад маргааш нь Нарантуул зах дээр явж байгаад танихгүй хүнд пүүзээ 40.000 төгрөгөөр зарсан ба дотор нь байсан ээмгээ хийсэн байснаа мартаад өгөөд явуулчихсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 17-18/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

            Тав.  *******- нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юни газ” шатахуун түгээх станцын урд байрлах М.Б- эзэмшлийн тусгайлан хамгаалсан агуулах болох чингэлэгийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч автомашины 2 ширхэг радиатор, 3 ширхэг гэрэл, 3 ширхэг астачер, 3 ширхэг кондешн, 7 ширхэг цап, 1 ширхэг аккулятор, 1 ширхэг домакрат, 1 ширхэг планз, 4 ширхэг сигнал, 1 ширхэг насос зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.221.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

         Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх-ийн 41/

         Хохирогч М.Б- “Би 2017 оны 9 дүгээр сарын 13-нд өглөө 10 цагийн үед Яргуй цэцэрлэгт нярвын ажлаа хийж байтал Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс албан хаагч утсаар холбогдож таны эзэмшлийн агуулах 5 шарын урд байдаг уу, хулгай орсон байна гэж хэлэхээр нь ажлаасаа гарч өөрийн эзэмшлийн агуулах дээр ирж шалгахад агуулахын хаалгыг эвдэж хулгайч орон дотор нь хураалгаатай байсан автомашины сэлбэг хэрэгслүүд хулгайд алдагдсан байсан. Нийт 700.000 төгрөгийн үнэ бүхий сэлбэгээ буцаан авсан. Бусад сэлбэгээ аваагүй хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 52-53/

            Хэрэг учралын газрын нөхцөл байдлыг буулгасан гэрэл зургийн үзүүлэлт /3 хх-ийн 43 /

            Сэжигтнээр Д.Б- мөрдөн байцаалтанд “2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын ард байрлах 34 дүгээр гүүрний ард байдаг түүхий эдийн цэг дээр ажил дээрээ 10 цагийн орчимд 21-22 орчим насны 170 см өндөртэй хар малгай, хар богино куртиктэй, ягаан өнгийн силкэн материалтай ягаан, хар өнгийн түрийтэй израйл гуталтай, нүүрэндээ цэнхэр өнгийн масктай хүн ирээд машины сэлбэгүүд авч ирээд бүгд нийлээд 35.000 төгрөг болоод нөгөө хүн мөнгөө аваад гүүр гараад явсан. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Тэр хүн ээж гэрт хөглөрөөд байдаг юм, энийг зарж мөнгө болго гэж хэлсэн. Би урьд нь хулгайн эд зүйл авч байгаагүй, тэр хүнийг урьд өмнө нь зүс үзэж байсан болохоор нь авсан юм...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 58-59/

            Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 хх-ийн 49/

            Дамно хөрөнгийн үнэлгээний “Радиатор crown маркийн автомашины 350.000 төгрөг, Радиатор Subaru imprezza маркийн автомашины 100.000 төгрөг, Гэрэл Subaru imprezza маркийн автомашины 120.000 төгрөг, астачер 120.000 төгрөг, Гэрэл estima маркийн автомашины 60.000 төгрөг, Кондешин estima маркийн автомашины 60.000 төгрөг, Кондешин Subaru маркийн автомашины 60.000 төгрөг, estima цаг 300.000 төгрөг, цаг 180.000 төгрөг, цаг crown маркийн автомашины 360.000 төгрөг, аккумлятор 60.000 төгрөг, демократ 65.000 төгрөг, планз 30.000 төгрөг, сигнал  160.000 төгрөг, гар нассос 40.000 төгрөг, бүргэд хаалга 156.000 төгрөг нийт 2.221.000 төгрөг” гэсэн тайлан /3 хх-ийн 103-104/

            Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд “...2017 оны 9 дүгээр сарын 13-нд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Юни газ шатахуун түгээх станцын орчим явж байгаад урд талд нь байрлах Сайн дугуй засвар гэх нэртэй чингэлгийн хаалга хөшиж онгойлгож дотор нь ороход уг чингэлэг дотор авто машины сэлбэгүүд байхаар нь ....цап сэлбэг 6 ширхэгийг хулгайлан авч гараад төмөр зам дагуу нууж байрлуулаад зам руу такси бариад нэгдүгээр хорооллын арын түүхий эд авах цэг дээр очиж гэрэлнүүдээс бусад төмөр зүйлүүдийг зарсан. Тэгээд гэрэлнүүдийг зарах гэхэд авах хүн олдохгүй болохоор нь нэгдүгээр хорооллын Хархорин захын ард эзэнгүй хашаа байхаар нь нуугаад явсан. Тэгээд хэд хоногийн дараа авахаар очиход байхгүй болсон байсан... гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 100-101/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

            Зургаа. *******- нь 2021 оны 5 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 35а байрны орцноос Б.А- эзэмшлийн Трек маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 54/

            Хохирогч Б.А- мөрдөн байцаалтанд “...би 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн үед өөрийн амьдардаг Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 35а байрны 5 давхарт өөрийн эзэмшлийн трек загварын унадаг дугуйг зориулалтын цоожоор цоожилж үлдээгээд орхисон. Улмаар 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 01 цагийн үед би гэртээ ороход миний унадаг дугуй байсан. Улмаар 2021 оны 5 дугаар сарын 10-ны 14 цагийн үед би гэрээсээ гарахад миний унадаг дугуй алдагдсан байсан. Улмаар би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 85-87/

 

            Хөрөнгийн үнэлгээний тайлан “trek брэндийн унадаг дугуй 550.000 төгрөг” гэсэн тайлан /1 хх-ийн 68-70/

            Эд мөрийн баримтаар тооцсон орцны хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг си ди, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 75-80/

            Яллагдагч *******- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 5 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн үед гадуур хог түүж явж байгаад Баянгол дүүргийн 18 дугаар хороо Модны 2-ын 35а байрны орц онгорхой байхаар нь 6 давхарт гарахад шатны хажууд паарны төмрөөс холбосон 2 ширхэг дугуй байхаар нь би халаасанд байсан цаасны хутгаар хүрээг нь зүсэж байгаад, аптеркаар тороосыг нь таслаад 1 дугуйг нь авч гараад, буцаж очоод 2 дахь дугуйг нь авч гарсан. Тэгээд хоёуланг нь авч явах гэхээр чадахгүй болохоор нь 1 дугуйг нь унаж явж байгаад орцонд орж унтаад үүрээр 04 цагийн үед гараад 100-н айлын орчимд явж байгаад танихгүй ахад дугуйгаа 30,000 төгрөгөөр зарсан байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 104-105/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

         Долоо. *******- нь 2021 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сот-2-2 дугаар байрны орцонд байсан Э.Н- эзэмшлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 440.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, ганцаараа бусдад нийт 5.833.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 23/

            Хохирогч Э.Н- мөрдөн байцаалтанд “...Би 2021 оны 4 дүгээр сарын 16-ны 23 цаг өнгөрч байхад гадуур явж байгаад гэртээ ирээд гэртээ ороход 4 давхарт гэрийн үүдэнд хаалганы өмнө төмөр шонд миний дугуй цоожилсон хэвэндээ байсан. Тэгээд би гэртээ ороод унтсан. 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө эрт ажилтай байсан болохоор 07 цаг өнгөрч босоод ажилдаа явах гээд гэрээс гарсан чинь миний унадаг дугуй байхгүй алга болсон байсан. Би дугуйгаа дугуй цоожлогч тросоор төмөртэй холбож цоожилсон байсан, тросыг нь таслаад аваад явсан байсан, тэгээд би эхнэртээ цагдаа дуудаарай гэж хэлчихээд ажилдаа явсан. Тэгээд би 24 цаг ажилдаа гарчихаад маргааш нь ирэхэд манай эхнэр байрны булан дээр байдаг камер шүүсэн чинь манай орцны жижүүр хийж байсан эрэгтэй дугуйг чинь түрээд аваад явж байгаа бичлэг байсан гэсэн. Тэгээд удалгүй араас нь эхнэр гэх эмэгтэй нь хувцас хунараа аваад гарч явж байна лээ гэж хэлсэн...Би өөрийн гурван салаа хар обудтай унадаг дугуйгаа бүрэн бүтэн хүлээж авсан. Дугуйгаа бүрэн бүтэн хүлээж авсан болохоор ямар нэг гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 38-39, 43-44/

 

            Гэрчээр*******- мөрдөн байцаалтанд “...2021 оны 02 сард Нарантуул зах дээр намайг хөгжим засаж байхад миний утасны дугаарыг аваад хөгжим засуулна гээд дугаар авч байсан. Тэгснээ 4 дүгээр сарын 20-ны үед 88.... дугаараас залгаад унадаг дугуй байна зарах гэсэн юм гэхээр нь 32-ын тойрог дээр аваад ирээч гэсэн чинь эхнэртэйгээ цуг хар өнгийн дугуй авч ирсэн. Тэгэхээр нь би хэд юм, хэнийх юм гэсэн чинь миний дугуй байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би 50.000 төгрөгөөр худалдаж аваад Пүрэвсүрэнд мөнгийг нь бэлнээр өгсөн. Би хулгайн дугуй гэдгийг мэдээгүй. *******-энэ миний дугуй, мөнгөний хэрэг гараад байна гэж хэлсэн. Би дугуйг найз Оогийд зарсан. Тэгээд цагдаагаас дуудахаар нь Оогийд 120.000 төгрөгийг нь буцааж өгөөд дугуйг нь аваад ирсэн. Надад уг дугуйг буцааж өгөхөд татгалзах зүйл байхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн  мэдүүлэг /2хх-ийн 51, 54-55/

            “Ашид Билгүүн” Хөрөнгийн үнэлгээний “унадаг дугуй 440.000 төгрөгөөр үнэлэгдэнэ” гэсэн тайлан /2 хх-ийн 58-60/

            Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 86-90/

            Яллагдагч *******- мөрдөн байцаалтанд “...би хамтран амьдрагч талийгаач Б.Д-ын хамт тодорхой оршин суух хаяггүй тэнэмэл маягаар амьдарч байгаад бид хоёр 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Сот-2-2 байрны жижүүрээр ажилд орсон. Тэгээд ажиллаж байгаад 2021 оны 4 сарын 16-наас 17-нд шилжих шөнө би бага зэрэг архи уучихсан байхад надад мөнгөний хэрэгцээ гараад байсан болохоор нь би Дэлгэрбаярт энэ орцны 4 давхарт 1 унадаг дугуй байгаа, авчихъя гэсэн чинь Дэлгэрбаяр яах гэсэн юм бэ гэхээр нь би мөнгөггүй байж маргааш яах гэж байгаа юм гэсэн чинь Дэлгэрбаяр за за өөрөө мэд гэсэн. Тэгэхээр нь би хувцас хунараа аваад гарч бай гэж хэлчихээд шатаар дээшээ дөрвөн давхарт гарсан чинь гурван салаа хар обудтай цоохор өнгийн унадаг дугуйг трубанаас бэхэлсэн байхаар нь тросыг нь таслаад унадаг дугуйг түрээд гарч яваад Дэлгэрбаяртай цуг хороолол ороод хувцас хунараа гражнууд дунд үлдээчхээд тэр хавьдаа нэг байрны орцонд орж унтаж байгаад өглөө 06 цаг өнгөрч байхад босоод явсан. Би Эрхэмбаатарт дугуйг зарахдаа өөрийнхөө дугуйг зарж байна гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ Дэлгэрбаярын хамт зүүн дөрвөн замын хажууд байрны дунд нэг цайны газар орчихоод гараад ирсэн чинь Дэлгэрбаяр ганц пиво аваад өг гэхээр нь 2,5 литрийн хэмжээтэй 1 том пиво авч өгөөд өөрөө 0,75 литрийн хараа нэртэй архи аваад нөгөө 50.000 төгрөг дууссан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 72-74/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

            Найм. *******- нь Б.Д- бүлэглэж 2021 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 58 дугаар байрны гадна байсан Ш.Ш- эзэмшлийн 6449 УБП улсын дугаартай Киа бонго пронтер загварын тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч С2452-2е 2КМ загварын ангийн зориулалттай калибр буу, 8 ширхэг сум, автомашины ком багаж, дугуй хийлэгч, газын плитка зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.618.440 төгрөгийн хохирол тус тус учруулж, хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад нийт 9.451.840 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 114/

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 115-119 /

            Хохирогч Ш.Ш- мөрдөн байцаалтанд “Би 6449 УБП улсын дугаартай цагаан өнгийн Киа бонго пронтер загварын ачааны тээврийн хэрэгсэл 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр аваад эзэмшиж байгаа. Манай Их Булаг ХХК нь нийслэлийн тохижилт үйлчилгээний албатай хамтраад тэнэмэл буюу золбин нохой муур устгадаг. Үүнд С2452-2Е 2КМ загварын ангийн зориулалттай калибр буу ашигладаг байсан. Би буугаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3,4 хорооллын оффисын байрандаа хадгалдаг. Хорио цээрийн дэглэмтэй холбоотой 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр буугаа офиссоосоо аваад 64-49УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ хадгалж байсан. Миний эзэмшлийн 64-49УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 58 дугаар байрны урд зогсоол дээр байрлуулсан. 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тээврийн хэрэгслээсээ ажлын үнэмлэхээ авсан. Тэгэхэд тээврийн хэрэгслийн суудлын ард миний саарал өнгийн бризентен хатуулгатай, зориулалтын хуванцар хайрцагтай 2452-2Е 2КМ загварын ангийн зориулалттай калибр буу байсан. 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 58 дугаар байрны 53 тоот гэрээсээ гарч ирэхэд миний 64-49 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хаалганы хойд жижиг цонхыг даруулга резинийг зүсээд шилийг нь аваад дотор нь байсан саарал өнгийн бризентен хатуулгатай, зориулалтын хуванцар хайрцагтай, 2452-2Е 2КМ загварын ангийн зориулалттай калибр буу, 7,64 мм хэмжээтэй сум 8 ширхэг, тээврийн хэрэгсэл засварладаг ком багаж, дугуй хийлэгч, газаар ажилладаг плитка хулгайлсан байсан. ...Би калибр буугаа дуран болон дайзтай нь нийлүүлээд 2015 онд 5,200,000 төгрөгөөр авсан ба энэ үнээрээ үнэлж байна. 64 мм хэмжээтэй, хар өнгийн тугалган хошуутай, шар өнгийн төмөр хонгиотой 8 ширхэг сумыг нэг сум нь 8,000 төгрөг нийт 64,000 төгрөгөөр, тээврийн хэрэгсэл завсарладаг ком багажийг 240,000 төгрөг, дугуй хийлэгч 140,000 төгрөг, газаар ажилладаг плитка 40,000 төгрөгөөр тус тус үнэлж байна... гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 126-128 /

 

            Дамно хөрөнгийн үнэлгээний  “Буу 3.500.000 төгрөг, сум 48.000 төгрөг, багаж 30.960 төгрөг, хийлэгч 21.000 төгрөг, плетка 18.400 төгрөг нийт 3.618.440 төгрөгөөр үнэлэгдэнэ./ гэсэн тайлан /2 хх-ийн 129-131/

 

             Гэрчээр Б.Д- мөрдөн байцаалтанд  “Би 2021 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө би нөхөр Пүрэвсүрэнгийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын ойр орчимд мөнгө хэрэгтэй байсан учир машины цонх зүсээд дотроос нь эд зүйлийг нь авах гээд явж байсан. Тэгээд явж байгаад цагаан өнгийн портер загварын тээврийн хэрэгсэл таарахаар нь манай нөхөр *******-цонхны резинийг нь зүсээд цонхыг нь газарт тавиад гараа оруулж хаалга онгойлгоод дотроос нь гитар хөгжим мэт хайрцагтай эд зүйл, цэнхэр хайрцагтай дугуйтай холбоотой нэг зүйл, дугуй хийлэгч, хайрцагтай ком багаж, газан плитка зэрэг зүйлс авсан. Бид хоёр тэндээс эд зүйлсийг аваад бид хоёрын хоног төөрүүлдэг байрны орцонд очиж хоносон. Бид хоёр хоног төөрүүлдэг газраа ирээд гитар байна гэж бодсон цүнхийг нээхэд дотор нь дурантай буу байсан ба цүнхний хажуу талын халаасанд 10 ширхэг сум болон өөр эд зүйлс байсан. Тэр өдрийн маргааш нь нөхөр бид хоёр хулгайлсан эд зүйлсээ авч яваад Сайд нарын хоёрдугаар эмнэлгийн хашаан дотор нь буу, газын плитка нуугаад үлдээгээд явсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 136-137 /

 

            Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх-ийн 159-163/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

            Шүүгдэгч Б.Э- нь *******-, Б.Д- нарын бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон С2452-2е 2КМ загварын ангийн зориулалттай калибр буу, 8 ширхэг сум, автомашины ком багаж, дугуй хийлэгч зэргийг гэмт хэргийн замаар олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан болох нь:

            Гэрчээр Б.Д- мөрдөн байцаалтанд “...тэр өдрийн маргааш нь нөхөр бид хоёр хулгайлсан эд зүйлсээ авч явж байгаад Сайд нарын  хоёрдугаар эмнэлгийн гадаа хашаан дотор нь буу болон газын плиткыг нуугаад үлдээгээд үлдсэн эд зүйлсээ хулгайлсан эд зүйлс авдаг ахад зарахаар 32-ын тойргийн тэр хавьд очоод багаж хэрэгслээ зарсан. Тэндээсээ эргээд 13 дугаар хороолол орох гээд явж байгаад замд нэг ахтай танилцсан. Тэр ах бид хоёрын буу нуусан газарт очиж бууг хараад тэр өдөртөө хамт бууг аваад эргээд 32-ын тойрог орж багаж авсан ахад 50.000 төгрөгөөр зарлаа гэсэн. Тэр хүнээс авсан мөнгөөрөө бид нар тамхи тариа болон хоол хүнс аваад мөнгийг үрж дуусгасан байгаа... гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 136-137/

            Гэрч Ч.Б- мөрдөн байцаалтанд “...*******-гэх залуутай танилцаад хоёр хонож байна. Эхнэр нь Дэлгэр билүү Дээгий гээд эмэгтэй байгаа...Тухайн үед *******-надад найздаа багаж зарчихаад эргээд явж байна, одоо надад буу байгаа би тэр буугаа найздаа зарах гээд цаг тохирох гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь би юун буу вэ гэж асуухад Дорнодоос авч ирсэн буу байгаа юм, одоо найздаа өгөх гэж байгаа юм гээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сайд нарын хоёрдугаар эмнэлгийн хашаан дотроос бууг нь аваад 32-ын тойргийн тэнд байх Бүрд худалдааны төвийн хойно цэнхэр өнгийн машинтай залуу ирж авсан. Тэр үед *******-болон машинтай хүн хоёр тусдаа уулзсан. Эргэж ирэхдээ 150.000 төгрөгөөр зарчихлаа, 50.000 төгрөг бэлэн авсан. Хэд хоногоос 100.000 төгрөгөө өгнө гэж байна гэсэн зүйл ярьсан. Тухайн үед *******-найзтайгаа миний утсаар ярьсан учир би тухайн дугаарыг нь өөрийнхөө утсан дээр буу гээд хадгалсан байсан... гэсэн  мэдүүлэг /2 хх-ийн 152-153/

            Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх-ийн 159-163/

            Яллагдагч*******- мөрдөн байцаалтанд “...тэр хоёр намайг очиход жалганы хажууд суугаад надад өгөх том бор цүнхтэй эд зүйл, цагаан тортой эд зүйл, шуудайнд хийсэн урт зүйл, цэнхэр цүнхтэй эд зүйлсийг тавьсан байсан. Би тухайн үед эд зүйлсийг бүгдийг нь нийлүүлээд 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэндээсээ шууд гэр рүүгээ яваад авсан эд зүйлсээ шалгаад үзэхэд шуудайтай байсан урт зүйл нь хайрцагтай буу байсан. Би буу байхыг хараад гэрийнхээ урд байх илүү гэртээ багжийн хамт тавьсан байж байхад 2021 оны 4 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө цагдаагийн алба хаагчид ирээд буу асуухаар нь гаргаж өгсөн. Тухайн үед надад зарсан эд зүйлсийг буруу гарын юмнууд гэж хэлж байсан учир хулгайн эд зүйл гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад айгаад мэдэгдээгүй юм. Хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж худалдаж авсан нь миний буруу. Би тэр хүмүүсээс авсан багаж хэрэгслийг 50.000 төгрөгөөр худалдаж аваад үнэ нэмээд зарна гэж бодож авсан юм...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 148-149, 221/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгч *******- нь ганцаараа болон бусадтай бүлэглэж “Хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг,

        шүүгдэгч*******- нь “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтооход ач холбогдол бүхий баримтууд мөн гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

 

            Түүнчлэн агуулах сав гэдэгт “...эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, тээврийн чингэлэг, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин...ачаа хадгалах сав” зэргийг хамааруулан ойлгоно.

 

            Шүүгдэгч *******-гийн тухайд бусдын эзэмшлийн автомашинуудын кабин болон хохирогч М.Б- дугуй засварын үйл ажиллагаа явуулдаг байранд хууль бусаар нэвтэрсэн нь  “үйл ажиллагаа явуулах зориулалттай байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэх Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарна. 

 

            Мөнгө угаах гэж “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэгдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгоно.

           

            Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан эзэмшсэн ашигласан үйлдэл эс үйлдэхүй юм.

 

            Хяналтын прокуророос шүүгдэгч *******-г  ганцаараа болон бусадтай бүлэглэсэн үйлдэлд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан,  шүүгдэгч*******-ыг “бусдын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдаж авсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь тус тус үндэслэл бүхий байна.

 

            Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт гэм буруутайд тооцуулах,  шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  гэм буруутайд тус тус тооцуулах санал дүгнэлтийг;

            шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс  гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, оролцлоо.  

 

            Гэм буруугийн талаар улсын яллагчаас гаргасан шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******-г ганцаараа болон бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд,

            шүүгдэгч*******-ыг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Бусдын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдаж авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.

 

            Хяналтын прокурор *******-гийн Б.Д- бүлэглэж 2021 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 58 дугаар байрны гадна байсан Ш.Ш- эзэмшлийн 6449 УБП улсын дугаартай Киа бонго пронтер загварын тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч С2452-2е 2КМ загварын ангийн зориулалттай калибр буу, 8 ширхэг сум, автомашины ком багаж, дугуй хийлэгч, газын плитка зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.618.440 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар сэжигтэн нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг дурьдах нь зүйтэй. /3хх-ийн 144-145/

 

            Хохирлын тухайд

            Хохирлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч *******- ганцаараа 7 удаагийн үйлдлээр, бусадтай 1 удаагийн үйлдлээр бүлэглэж  хулгайлах гэмт хэрэг үйлдэж нэр бүхий хохирогч нарт нийт 9.451.840 төгрөгийн хохирол тус тус учруулснаас зарим хохирогчдын нийт 4.968.000 төгрөгийн эд зүйлс биет байдлаар буцаан олгогдсон байна. Төлөгдөөгүй үлдсэн нийт 4.483.840 төгрөгийн хохиролыг шүүгдэгч *******-гээс гаргуулж хохирогч Ц.Н-ид 525.000 төгрөг, Б.А-д 550.000 төгрөг, Б.Б-д 753.400 төгрөг, Б.Д-д 530.000 төгрөг, Г.Б-д 534.000 төгрөг,  Ш.Ш-т 70.440 төгрөг, М.Б-өд 1.521.000 төгрөг олгохоор шүүх шийдвэрлэв. Шүүгдэгч*******- бусдад төлөх төлбөргүй болно.

 

            Гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгч *******-гийн өмгөөлөгч О.Оюунчимэгээс “шүүгдэгчийн ар гэрээс 700.000 төгрөгийг бэлнээр гарган өгч шүүгчийн туслах Б.Мичидмаад хүлээлгэн өгч шүүхийн хохирлын дансанд байршуулж нэр бүхий хохирогч нарт хувь тэнцүүлэн олгуулж, хохирогч Ш.Ш- төлөгдөөгүй үлдсэн хохирлыг бүрэн төлүүлэх” санал гаргасныг шүүх хүлээн авч Төрийн сангийн 1009000005407 дугаарын дансанд байршуулсан баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгав.

 

            Шүүгдэгч *******-гийн бусдад нийт төлөх 4.483.840 төгрөгийн хохирлоос 700.000 төгрөгийн хохирлыг төлөгдсөнд тооцон хохирогч Ш.Ш- 70.440 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөнд тооцож, үлдэх 629.560 төгрөгийг  хохирогч Ц.Н-, Б.А-, Б.Б-, Б.Д-, Г.Б-, М.Б- нарт хувь тэнцүүлэн хуваан олгох нь зүйтэй.

 

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******-гээс бусдад төлөгдөөгүй үлдсэн нийт 3.783.840 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Н-ид 420.074 төгрөг, Б.А-д 445.074 төгрөг, Б.Д-д 425.074 төгрөг, Г.Б-д 429.074 төгрөг, Б.Б-д 648.474 төгрөг, М.Б-өд 1.416.070 төгрөгийг тус тус олгохоор  шийдвэрлэв.

           

            Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,  шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлах санал дүгнэлт гаргалаа.

 

            Шүүгдэгч *******-гийн өмгөөлөгч О.Оюунчимэгээс “шүүгдэгч *******-д ял оногдуулахдаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү” гэсэн, шүүгдэгч Э.Эрхэмбаатарын өмгөөлөгч Т.Мөнхцэцэгээс “зорчих эрхийг хязгаарлах ялыг хамгийн бага хугацаагаар оногдуулж өгнө үү” гэсэн тайлбар дүгнэлтийг тус тус гаргаж оролцов.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-,*******- нарт Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.

 

            Шүүгдэгч *******-,*******- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******-гийн эдлэх ялыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.  

            Шүүгдэгч*******-ын зорчих эрхийг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг*******-т анхааруулав.

 

            Шүүгдэгч *******-гийн өмгөөлөгч О.Оюунчимэгээс гаргасан “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг  хэрэглэж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийн тухайд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2., 2.4 дэх заалт/ “...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан байна.

 

            Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна.” гэж,  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “...ялтан...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заажээ.

 

            Өөрөөр хэлбэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрхи зохицуулалт нь ялтанд хамаарахаар байх ба нөгөө талаас шүүгдэгч *******- төлөгдөөгүй үлдсэн нийт 3.783.840 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө амаар илэрхийлж байх боловч хэзээ, хэрхэн, яаж нөхөн төлөх бодит боломжийг илэрхийлж чадаагүй гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч *******-гийн өмгөөлөгч О.Оюунчимэгээс гаргасан эрүүгийн хариуцлагын талаархи санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

            1. *******-гБусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт,

            Б.Э-ыгБусдын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдаж авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

             2. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жил  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, 

            шүүгдэгч*******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

            3.  *******-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

 

4.*******-ын зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг  анхааруулсугай.

 

           6. *******-,*******- нар цагдан хоригдсон хоноггүй,*******- бусдад болох төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдсугай.

 

           7.  *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******-гээс нийт 3.783.840 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Н-ид 420.074 төгрөг, Б.А-д 445.074 төгрөг, Б.Д-д 425.074 төгрөг, Г.Б-д 429.074 төгрөг, Б.Б-д 648.474 төгрөг, М.Б-өд 1.416.070 төгрөгийг тус тус олгосугай.  

 

            9. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

            10. Энэ хэргээс хяналтын прокурор 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар  Б.Д-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурьдсугай.

 

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэсэн тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-г цагдан хорьсныг,*******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.                              

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ