Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
Хэргийн индекс | 132/2017/00086/И |
Дугаар | 00113 |
Огноо | 2017-03-20 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 00113
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн хувийн байрны 31 тоотод түр оршин суух Б.Уянгад холбогдох Сум хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас авсан зээл, зээлийн хүү нийт 5102000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч ТОДОРХОЙЛОХ нь;
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б.Уянга нь Сум хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 22 тоот гэрээний дагуу гэрээнд заасан ажлуудыг хийж, ажлын байр бий болгох, төлбөр тооцоог барагдуулах, үйлдвэр үйлчилгээг явуулах зорилгоор 5000000 төгрөгийг зээлээр авсан. Б.Уянга нь гэрээний хугацаанд гэрээгээ биелүүлж ажиллаагүйгээс учирсан хохирол болох үндсэн зээл 5000000 төгрөг, хүү 102000 төгрөг, нийт 5102000 төгрөгийг богино хугацаанд барагдуулж өгөхийг хүсч нэхэмжлэл гаргав гэжээ. Хариуцагч Д.Баасансүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Хэт-Уулын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул 40000000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор 20000000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 20000000 төгрөгөөр төлж барагдуулах болно гэжэээ.
Хариуцагч Б.Уянга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын сумын Засаг даргын нэхэмжлэлтэй танилцлаа. Сум хөгжүүлэх сангаас зээлсэн зээл, зээлийн хүү нийт 5102000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2500000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2602000 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Б.Уянгад холбогдох зээл, зээлийн хүү нийт 5102000 төгрөг төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5102000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарБаянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Б.Уянгад холбогдох зээл, зээлийн хүү нийт 5102000 /таван сая нэг зуун хоёр мянга/ төгрөг төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Уянгаас Улсын тэмдэгтийн хураамж 48291 /дөчин найман мянга хоёр зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН