Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/22

 

                                                                                                                                                                       

2022          01           04                                                2022/ШЦТ/22     

 

                   

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Д.Хонгорзул

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2105000001699 дугаартай эрүүгийн  хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эцэг, эх, ахын хамт Хан-Уул дүүргийн  дугаар хороо Яармагийн -ийн задгайд оршин суух хаягтай, урьд нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр дахин багасгаж 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 10 сарын хугацаагаар хойшлуулж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдуулах үүрэг хүлээлгэсэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 862 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн 01 жил 07 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, /РД: /, *******-.

 

 

  

          Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “КFС” түргэн хоолны газарт  үйлчлүүлж байсан хохирогч Б.Я- өмчлөлийн 1.050.000 төгрөгийн үнэ бүхий “IPhone XR” загварын гар утсыг,  2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөн хоолны газарт үйлчлүүлж байсан хохирогч П.Г- өмчлөлийн 656.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung A-32" загварын гар утсыг хулгайлсан гэх Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүгдэгч *******- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас:

I. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал)

 

II. Хохирогч П.Г- мөрдөн байцаалтанд: “2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 18 цаг 30 минутын үед 25 дугаар эмийн сангийн хойд талд байрлах КFС түргэн хоолны газарт Samsung A32 маркийн гар утсаа алдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Нэг үл таних эрэгтэй хүн над дээр хүрж дэвтэр авчих гэсэн тэгэхээр нь авахгүй гэж хэлсэн. Тэгээд тухайн үл таних эрэгтэй миний гар утсыг аваад явсан байсан. Би гар утсаа 2021 оны 6 дугаар сарын үеэр Номин худалдааны төвөөс Samsung А32 маркийн гар утсыг 820.000 төгрөгөөр худалдаж авч байсан. 350684620788429, 353117140788428 имэй дугаартай гар утас. Хохирлоо барагдуулж авмаар байна.” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дахь тал)

 

III. Хохирогч Б.Я- мөрдөн байцаатланд “Би 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр байрлах KFC түргэн хоолны газарт хоол идэж байгаад IPhone XR загварын гар утсаа алдсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Нэг үл таних эрэгтэй над дээр хүрч ирээд мөнгө байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би  тухайн эрэгтэй 200 төгрөг өгсөн надаас мөнгө гуйсан эрэгтэйг сэжиглэж байна. Би тухайн эрэгтэйг дахин харвал таньж магадгүй. IPhone XR маркийн гар утас саарал өнгөтэй гар утасныхаа имэй дугаарыг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал)

 

IV. Камерын бичлэгт үзлэг хийсэн “2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 18 цаг 36 минут 47 секундэд сэжигтэй этгээд алхаж 2021 оны 10 дугаар сарын 12-ны 18 цаг 37 минут 06 секундэд сэжигтэн хохирогч П.Г- гар утсыг хулгайлж буй дүрсийг харуулав. ” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 08-10 дахь тал)

 

V. Камерын бичлэгт үзлэг хийсэн “2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Б.Я- хоол идэж буй дүрсийг харуулав...хохирогч Б.Я- гар утсыг сэжигтэн этгээд авч буй дүрсийг харуулав.” Гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 55-57 дахь тал)

 

VI. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Samsung A32 маркийн гар утас 1 ширхэг 656.000 төгрөг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал)

VII. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “IPhone XR маркийн гар утас 1 ширхэг 1.050.000 төгрөг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 70-71 дэх тал)

 

VIII. Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 19 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар эмийн сангийн хойд талд байрлах KFC нэртэй түргэн хоолны газар луу 12 хуудас дөрвөлжин шугамтай дэвтэр зарах зорилгоор орсон бөгөөд үйлчлүүлж байсан иргэдээс дэвтэр авах уу задгай мөнгө байна уу гэж асууж байтал эрэгтэй эмэгтэй 2 хүн нэг ширээнд суучихсан гар утас нь ширээн дээр байхаар нь анхаарлыг нь сарниулж байгаад гар утсыг нь аваад гарсан. Тухайн гар утсыг зарж борлуулдаг Монтел дээр очиж танихгүй хүнд 150.000 төгрөгөөр зарж борлуулаад мөнгөөр нь хоол авч идсэн. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал)

 

IX. Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар эмийн сангийн хойд талд байрлах KFC нэртэй түргэн хоолны газар луу 12 хуудас дөрвөлжин шугамтай дэвтэр зарах зорилгоор орсон бөгөөд үйлчлүүлж байсан иргэдээс дэвтэр авах уу задгай мөнгө байна уу гэж  асууж байтал эмэгтэй хүн нэг ширээнд суучихсан гар утас нь ширээн дээр байхаар нь анхаарлыг нь сарниулж байгаад гар утсыг нь аваад гарсан. Тухайн гар утас нь хөр өнгөтэй IPhone XR загварынх байсан. Гар утас зарж борлуулдаг Монтел дээр танихгүй хүнд 150.000 төгрөгөөр борлуулаад мөнгөөр нь хоол авч идээд дуусгасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 79 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэг. Гэмт хэргийн үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эрх зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч *******- нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “КFС” түргэн хоолны газарт 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр үйлчлүүлж байсан хохирогч Б.Я- өмчлөлийн 1.050.000 төгрөгийн үнэ бүхий “IPhone XR” загварын гар утсыг,

мөн хоолны газарт    2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үйлчлүүлж байсан хохирогч П.Г-өөс “12 хуудастай дэвтэр авах уу” гэж  анхаарлыг нь сарниулж түүний өмчлөлийн 656.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung A-32" загварын гар утсыг хулгайлан авсан болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн  *******-ийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 19 цагийн үед...эрэгтэй эмэгтэй 2 хүн нэг ширээнд суучихсан гар утас нь ширээн дээр байхаар нь анхаарлыг нь сарниулж байгаад гар утсыг нь аваад гарсан... Би 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цагийн үед...эмэгтэй хүн нэг ширээнд суучихсан гар утас нь ширээн дээр байхаар нь анхаарлыг нь сарниулж байгаад гар утсыг нь аваад гарсан. Тухайн гар утас нь хар өнгөтэй IPhone XR загварынх байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34, 79 дахь тал) хохирогч Б.Я- “...KFC түргэн хоолны газарт хоол идэж байгаад IPhone XR загварын гар утсаа алдсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Нэг үл таних эрэгтэй над дээр хүрч ирээд мөнгө байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би  тухайн эрэгтэй 200 төгрөг өгсөн надаас мөнгө гуйсан эрэгтэйг сэжиглэж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал), хохирогч  П.Г- “нэг үл таних эрэгтэй хүн над дээр хүрч ирээд дэвтэр авчих гэсэн тэгэхээр нь авахгүй гэж хэлсэн. Тэгээд тухайн үл таних эрэгтэй миний гар утсыг аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дахь тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 08-10, 55-57 дахь тал), эд хөрөнгийн үнэлгээ (хавтаст хэргийн 25-26, 70-71 дэх тал) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.    

 

         Шүүгдэгч *******- нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан болох нь тогтоогдсон байна.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч *******- 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр болон мөн оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус тус Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “КFС” түргэн хоолны газарт үйлчлүүлж байсан Б.Я-, П.Г- нараас “дэвтэр авах уу, мөнгө байна уу” гэх зэргээр анхаарлыг нь сарниулж хохирогч нарын эзэмшлийн гар утсыг хулгайлан авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжид хамаарч байна.

 

        Гэм буруугийн талаар улсын яллагчаас *******-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

        Шүүгдэгч *******-ийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 

Иймд улсын яллагчийн гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

-Хохирол хор уршгийн тухай:

   Шүүгдэгч *******- нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогч П.Г-т 650.000 төгрөгийн, хохирогч Б.Я-д 1.050.000 төгрөгийн учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулаагүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******-оос нийт 1.706.000 төгрөг гаргуулж хохирогч П.Г-т 656.000 төгрөг, хохирогч Б.Я-д 1.050.000 төгрөгийг олгох нь нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 02 /хоёр/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал, дүгнэлт гаргалаа.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-ид Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд хамаарах урьд нь шүүхээр хулгайлах гэмт хэрэгт удаа дараа ял шийтгэгдэж байсан атлаа засрал хүмүүжлийг олоогүй зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч *******-ийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хугацаагаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.           

Шүүгдэгч *******-ийн гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

-Бусад асуудлаар:

Шүүгдэгч *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн сиди  хоёр ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тус тус дурьдав.

 

Шүүхээс хорих ял шийтгэгдсэн *******-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс цагдан хорив.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******-ийгБусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

         2.  Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  заалтад зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

         3. *******-ид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         4. *******-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

         5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******-оос нийт 1.706.000 төгрөг гаргуулж хохирогч П.Г-т 656.000 төгрөг, хохирогч Б.Я-д 1.050.000 төгрөгийг тус тус олгосугай.

         6. Шүүгдэгч *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдсугай.  

 

         7.  Хэргийн хамт ирүүлсэн сиди хоёр ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

         

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-ийн цагдан хорьсоныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ