| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2017/00115/И |
| Дугаар | 00114 |
| Огноо | 2017-03-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 00114
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэндаргалж хийсэн шүүх хуралдаанаар З.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй, Ц.Алтанхуягийг эрэн сурвалжлуулах хүсэлт бүхий 132/2017/00115/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд;
Нэхэмжлэгч: 1972 онд төрсөн, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг 6Б хэсгийн 17-03 тоотод оршин суух Боржигон овогт Зундуйн Оюунбилэг /РД:ГЭ72031807/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч З.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би Ц.Алтанхуягтай 2003 онд танилцан 2004 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүү А.Дамдинбазар төрсөн. Бид таарч тохирохгүйн улмаас 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 199 дүгээр шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Ц.Алтанхуяг нь сүүлийн 1 жил хүүхдийн тэтгэлэг төлөөгүй. Оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандахаар Алтанхуяг олдохгүй, хаяган дээрээ байхгүй байгаа, манайхаас шаардлагатай ажиллагаануудыг хийсэн учраас төлбөр авагчийн хувьд та шүүхэд хандаж эрэн сурвалжлуулах хүсэлт гарга гэж хэлдэг. Алтанхуягийн утас /95081100/ нь холбогдохоо больсон. Заримдаа дуудаад утсаа авдаггүй. Дүүг нь Отгондаваа гэдэг. Булган аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байгаад Улаанбаатар хот руу шилжээд явсан. Дүүтэй нь ярихаар би мэдэхгүй гэж хэлдэг. Ц.Алтанхуяг нь Улаанбаатар хотод байдаг сурагтай. Түүний хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Оюунбилэг нь Ц.Алтанхуягийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Цэрэндолгорийн Алтанхуяг нь Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Ачуут байшинтад оршин суух хаягтай боловч энэ хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж хаягийг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Цэрэндолгорийн Алтанхуяг /РД:ГЭ72101419 /-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ц.Алтанхуягийг эрэн сурвалжлах ажиллагааг Булган аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН