Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/55

 


 

 

 

 

 

 

 

   2022           01           18                                    2022/ШЦТ/55

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******- холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2105000001960 дугаартай эрүүгийн  хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дүгээр сарын -нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой,Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн Манхан  дугаар баг, Төгрөг гол, Баянтүмбэ тавьт  дугаар гудамжны  тоотод оршин суух хаягтай боловч одоо Хан-Уул дүүрэг  дүгээр хороо, Хүннү Молл Нью Гарден хотхоны тоотод ам бүл , эхнэр,  хүүхдийн хамт оршин суудаг, урьд нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 607 дугаартай шийтгэх тогтоолоор  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, /РД:/ *******-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хобби” бааранд хохирогч Б.Т-гийн нүүр рүү архины хундага шидэж түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******- “2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би төрсөн өдрөө найзуудтайгаа тэмдэглээд явж байсан. Тэгээд бааранд хохирогч Б.Т- нь миний эхнэртэй ойрхон бүжиглээд байсан болохоор би хундага шидчихсэн юм. Хохирогч Б.Т-д хохирол төлбөрт 8.000.000 төгрөгийг нөхөн төлсөн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...Б.Т- үл таних хүнд зодуулсан...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал)

 

2.  Хохирогч Б.Т- мөрдөн байцаалтанд “2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө өөрийн найз болох Амгаланбаяр, Одбаяр, Отгонбилэг нарын хамтаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо УБ паласын хажууд байх Хобби нэртэй бааранд 22 цагийн үед орсон бөгөөд би тус баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байх үед буюу 23 цагийн үед үл таних 25-30 насны намхан бор ах  над руу ойртож ирээд миний шууд нүүр рүү гартаа байсан шилэн аягаа шидчихсэн. Тэгээд миний нүүрэнд гэмтэл учирсан. Тэр ах ямар нэгэн шалтгаангүйгээр миний нүүр рүү шилэн аяга шидсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал)

 

3. Гэрч О.Г- мөрдөн байцаалтанд “Батпүрэв 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өөрийнхөө төрсөн өдрийг тэмдэглэсэн бөгөөд бид найзуудынхаа хамтаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо Хобби гэх нэртэй бааранд орсон. Бид тус бааранд ууж бүжиглэж байсан. Би гадагшаа тамхи татчихаад эргээд ороод ирэх үед Батпүрэв нь Тэмүүлэн гэх залуу руу шилэн аяга шидчихсэн байсан бөгөөд Тэмүүлэн гэх залуугийн нүүр хэсэг нь цус болчихсон байсан. Тэгээд удаагүй цагдаа ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал)

 

         4. Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд “Би өмнөх гэрчийн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлэг өгсөн. Б.Т- нь манай эхнэрийн хажууд бүжиглээд байхаар нь миний уур хүрч Б.Т- гэх залуу руу гартаа байсан шилэн стаканаа нүүр хэсэг рүү нь шидчихсэн. Би учруулсан хохирлыг төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал)

 

 5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11305 дугаартай “Б.Т-гийн биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний сулрал, хамрын нуруу, зүүн хацар, зүүн шанаа, зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний сулрал зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр бусад шарх гэмтэл нь хурц ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал)

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 29 дэх тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

 

Нэг. Гэмт хэргийн үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эрх зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч *******- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хобби” бааранд хохирогч Б.Т-гийн нүүр рүү архины хундага шидэж түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн *******-ийн “....Тэмүүлэн нь манай эхнэрийн хажууд бүжиглээд байхаар нь миний уур хүрч Б.Т- гэх залуу руу гартаа байсан шилэн стаканаа нүүр хэсэг рүү нь шидчихсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал), хохирогч Б.Т-гийн “...Хобби нэртэй бааранд 22 цагийн үед орсон бөгөөд би тус баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байх үед буюу 23 цагийн үед үл таних 25-30 насны намхан бор ах  над руу ойртож ирээд миний шууд нүүр лүү гартаа байсан шилэн аягаа шидчихсэн. Тэгээд миний нүүрэнд гэмтэл учирсан. Тэр ах ямар нэгэн шалтгаангүйгээр миний нүүр лүү шилэн аяга шидсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал), Гэрч О.Гантулгын  “...Би гадагшаа тамхи татчихаад эргээд ороод ирэх үед Батпүрэв нь Тэмүүлэн гэх залуу руу шилэн аяга шидчихсэн байсан бөгөөд Тэмүүлэн гэх залуугийн нүүр хэсэг нь цус болчихсон байсан. Тэгээд удаагүй цагдаа ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11305 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрч оролцов. 

 

          Шүүгдэгч *******- нь согтуугаар хохирогч Б.Т-гийн нүүр хэсэг рүү шилэн хундага шидсэний улмаас Б.Т-гийн эрүүл мэндэд дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний сулрал, хамрын нуруу, зүүн хацар, зүүн шанаа, зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Б.Т- нь өөрийн үйлдлийг нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохирол зориуд хүргэсэн байна. 

 

*******- нь хохирогч Б.Т-г “эхнэрийн хажууд бүжиглэлээ гэж” шалтагласны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос *******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

          Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар

          Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргалаа.

 

          *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6-д заасан  хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

 

          *******-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэсэн ялын сонгомол санкцитай.

 

          Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэргээ шударгаар мэдүүлж байгаа, хөдөө орон нутагт ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар  

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

  

Хохирогч Б.Т- нь мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд, шүүхийн хэлэлцүүлэгт *******-ээс шинээр гаргаж өгсөн хохирогч Б.Т-д хохирол төлбөрт 8.000.000 төгрөг нөхөн төлсөн, гомдол саналгүй гэсэн 1 хуудас тодорхойлолт зэргийг харгалзан *******-ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

          Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

          Монгол Улсын шүүхийн тухайн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.4.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

          1. *******-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

        4. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ