| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2017/00100/И |
| Дугаар | 00118 |
| Огноо | 2017-03-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 00118
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэндаргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1958 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин суух, Мишилдэг овогт Батмөнхийн Бат-Очир /РД:ПА58060111/-ийн нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00100/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Бат-Очир нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Алтай суманд 1958 онд төрсөн. Ховд аймгийн Алтайн хөгжил нэгдэлд малчнаар 1974-1975 онуудад ажиллаж байгаад цэргийн алба хааж ирээд 1979 оны 12 дугаар сараас 1993 оныг дуустал ажиллаж байсан. Дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Одоо надад шинээр гаргаж өгөх нотлох баримт санал хүсэлт байхгүй. Хавар болж мал төллөж байгаа хүн бүлгүй байгаа тул дахин ирэх боломжгүй. Иймд миний эзгүйд шүүх хуралдааныг хийж хэрийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр Ховд аймгийн Алтайн хөгжил нэгдэлд малчнаар 1974-1975, 1979 оны 12 дугаар сараас 1993 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Алтай сумын Бодонч бригадын 70 дугаар данснаас 1975, 1979-1991 онуудын хөдөлмөрийн хөлсийг түүвэрлэсэн цалингийн тодорхойлолт, 1974, 1993 оны цалингийн карт /70 дугаар данс/, 1980 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, 1991 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б.Бат-Очирын нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, тухайн үед Б.Бат-Очиртой хамт ажиллаж байсан гэрч М.Лхагвадоржийн ...бид хоёр нэг нэгнээ багаасаа танина. 1974 онд Б.Бат-Очир нь 7 дугаар ангиа төгсөж мал дээр гарсан. 1976 онд цэрэгт явсан ба 1979 онд халагдаж ирээд Алтайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж нэгдэл татан буугдтал буюу 1992 оныг хүртэл ажилласан гэх гэрч М.Батбаярын ...би 1991 оноос Алтайн хөгжил нэгдэлд ажиллаж эхэлсэн бөгөөд удалгүй нэгдэл татан буугдсан. Би түүүнийг 1974 оноос нэгдэл татан буугдтал ажиллаж байсныг сайн мэднэ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтгэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН