Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2018/0939/З |
Дугаар | 722 |
Огноо | 2019-10-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 722
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Б тохижилт ОНӨААТҮГ
Хариуцагч: Багануур дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.б, Э.Б нар
Гомдлын шаардлага: Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Т.б, Э.Б нарын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №******* тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохыг хүссэн гомдлын шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч Д., гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К, хариуцагч Т.б, Э.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч нь анх 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Т.б, Э.Б нарын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №******* тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий гомдол гаргажээ.
Дээрх гомдолдоо: Автожим ОНӨААТҮГ нь Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу зохион байгуулагдсан, бие даасан тайлан тэнцэлтэй, банкинд харилцах данстай төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэх ажил үйлчилгээг өөрийн нэрийн өмнөөс эрх эдлэн, үүрэг хүлээх орон нутгийн өмчтэй тесвийн санхүүжилттэй үйлдвэрийн азар хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Манай Автожим ОНӨААТҮГ-ийн нэрийг Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Xурлын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Автожим ОНӨААТҮГ-ын нэр, дүрмийг өөрчлөн батлах тухай 04 дүгээр тогтоолоор Багануур тохижилт ОНӨААТҮГ болгон өөрчилсөн.
Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын ахлах байцаагч Т.б, Э.Б нар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу "Автожим ОНӨААТҮГ-ын 2012-2016 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийсэн.
Ингээд шалгалтаар зөрчил илэрсэн гэж үзэн Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын ахлах байцаагч Т.б, Э.Б нар Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №******* тоот шийтгэлийн хуудсаар нийт 248,947,020.3 төгрөгийн төлбөрийг манай ОНӨААТҮГ-т ногдуулсан.
Бидний зүгээс тус актыг хуульд нийцээгүй, илт хууль бус акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Хүсэлт тавих тухай 339 дүгээр албан бичгээр Нийслэлийн Засаг даргад, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Хүсэлт тавих тухай 338 дугаар албан бичгээр Багануур дүүргийн Засаг даргад, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Хүсэлт тавих тухай 307 дугаар албан бичгээр Сангийн сайдад тус тус хандсан.
Мөн дээрх албан тушаалтнуудаар дамжуулан Татварын ерөнхий газарт хандсан бөгөөд Татварын ерөнхий газраас Багануур дүүргийн Татварын хэлтэст 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Тодруулга өгөх тухай 10/1788 дугаар албан бичгээр хариу өгсөн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж тус тус заасны дагуу Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Т.б, Э.Б нарын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №******* тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна.
Учир нь Зөрчлийн тухай хууль Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль нь Монгол Улсын их Хурлаас 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тус тус батлагдаж 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон байна. Өөрөөр хэлбэл хууль батлагдаж, мөрдөгдөж эхэлснээс хойшхи харилцаанд үйлчилдэг.
Гэвч Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Т.б, Э.Б нарын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №******* тоот шийтгэлийн хуудас нь 2012-2016 оныг дуустал хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийсэн.
Тодруулбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд батлагдаж, дагаж мөрдөхөөс өмнөх хугацааны албан татвар ногдуулалтад шалгалт хийсэн атлаа уг хуулиудаар шийтгэл ногдуулж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасныг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж зааснаас үзвэл 2012-2016 оны зөрчилд хариуцлага ногдуулахаар бол тухайн үед дагаж мөрдөж байсан хуулиар шийдвэрлэхээр байх тул Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шийтгэл ногдуулах үндэслэлгүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Т.б, Э.Б нарын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №******* тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Гомдол гаргагч Багануур тохижилт ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К******* 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Багануурдүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Т.б, Э.Б нарын 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №******* тоот шийтгэлийн хуудасны 6 дахь заалт буюу 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 1.400.367.500.0 төгрөгийн нийслэл болон орон нутгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх эрлогоор буруу тайлагнаж, 1.273.061.363.6 төгрөгийн татвар ногдох орлогыг буруу тайлагнасан зөрчилд 127.306.136.4 төгрөгийн нөхөн татвар, 38.191.840.9 төгрөгийн торгууль, 19.248.684. төгрөгийн алданги буюу нийт 184.746.661.3 төгрөгийн шийтгэл ногдуулсан хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гэж гомдлын шаардлагаа тодорхойлж, тодруулсан гомдолдоо: ....Татварын Улсын ахлах байцаагч Т.б, Э.Б нарын №******* тоот шийтгэлийн хуудасны 6 дах заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гэж, 47.1.6-д иргэн хуулийн этгээдийн эрх. хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж тус тус заасныг зөрчсөн илт хууль бус захиргааны акт болно. Учир нь улсын байцаагчийн №******* тоот щийтгэлийн 6 дах заалтын үндэслэл буюу Багануур тохижилт ОНӨААТҮГ нь 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 1.400.367,500.0 төгрөгийн нийслэл болон орон нутгийн санхүүжилтийн орлогоос нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй гэх шийтгэлийн үндэслэл, хууль хэрэглээ, шийтгэлийг Багануур тохижилт ОНӨААТҮГ бодит байдалд биелүүлж болох эсэх, Багануур тохижилт ОНӨААТҮГ хуулиараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх эсэхийг зөв хянан шалгаагүйгээс, үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдсан юм. Угтаа бол Улсын байцаагчийн №******* тоот шийтгэлийн хуудасны 6 дах заалт буюу "Багануур тохижилт ОНӨААТҮГ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015- 07-09/- 7 дугаар зүйлийн 7.2.15-т заасны дагуу Нийслэл, орон нутгийн санхүүжилтээс албан татвар төлөх үүрэгтэй гэж буй дараах үндэслэлээр няцаагдаж байна. Үүнд:
1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна гэж мөн хуулийн 7.2-т Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамруулна гэж 7 дугаар зүйлийн 7.2.1 -7.2.18-д нийт 18 төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээнд албан татвар ногдуулахаар хуульчилсан байна.
Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1 дэх хэсэгт НӨАТ тухайн 7.2- т заасан бараа ажил, үйлчилгээнд татвар ногдуулах этгээд нь энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу албан татвар суутган төлөгч байх нөхцөлийг хангасан байж, албан татвар ногдуулахаар хуульчилсан байна. Багануур тохижилт ОНӨААТҮГ нь НӨАТ тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан албан татвар суутган төлөгч байгууллага биш юм. Учир нь Багануур тохижилт ОНӨААТҮГ нь Нийслэлийн болон Орон нутгийн, санхүүжилтээр төрийн үйлчилгээг, өөрийн нэрийн өмнөөс үзүүлж, төсвийн санхүүжүүлтээр үйл -ажиллагаа явуулдаг ба төсвийн санхүүжүүлтийн зардал нь дараах үйл ажиллагаанд зарцуулагдана. ...Дээрхээс үзэхэд Багануур тохижилт ОНӨААТҮГ-н орон нутгийн төсвөөр санхүүжүүлж буй нийт хөрөнгийн 80 хувь нь ажилчдын цалин хөлсөнд зарцуулагдаж байгаа юм. Тэгэхээр энэ тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т Хөдөлмөрийн гэрээгээр байнга болон түр хугацаагаар ажиллаж байгаа иргэнд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс. нэмэгдэл, тэтгэвэр. тэтгэмж, шагнал, урамшуулалд албан татвар ногдуулахгүй пж хуульчилснаас үзэхэд Багануур тохижилт" ОНӨААТҮГ-н 2016 оны ажилчдын цалин хөлсөнд зарцуулсан 990.571.000 төгрөг албан татвар ногдуулж буй Улсын байцаагчийн шийтгэл илтхууль зөрчиж, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдсан байна. Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15-т төрөөс олгож байгаа төсвийн санхүужилт, татаас, урамшуулалд албан татвар төлөн гэж хуульчилсан боловч энэ тохиолдолд хэн хэдэн хувиар, ямар хувь хэмжээгээ, ямар ажил үйлчилгээний хувиар суутган албан татвар төлөх нь тодорхойгүй байна. Төсвийн тухай хуулийн дээрх зохицуулалт, Торийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дах зохицуулалт, "Багануур тохижилт ОНӨААТҮГ-н дүрэм, үйл ажиллагааны чиглэл зэргээс үзэхэд "Багануур тохижилт ОНӨААТҮГ-н төсвийн байгууллага мөн болно.
Энэ тохиолдолд "Багануур тохижилт ОНӨААТҮГ-н өөрийн нэрийн өмнөөс үзүүлж буй төрийн үйлчилгээ болон үүнтэй холбоотой ажил үйлчилгээний зардал нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.12 дах заалтын дагуу албан татвараас чөлөөлөх юм. Энэхүү Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар албан татвараас чөлөөлөх "Багануур тохижилт ОНӨААТҮГ-н үйл ажиллагаа, үйлчилгээний зардалд, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар албан татвар ногдуулж буй №******* тоот шийтгэлийн 6 дах заалт буюу 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 1.400.367.500.0 төгрөгийн нийслэл болон орон нутгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнаж, 1.273.061.363.6 төгрөгийн татвар ногдох орлогыг буруу тайлагнасан зөрчилд 127.306.136 4 төгрөгийн нөхөн татвар, 38.191.840.9 төгрөгийн торгууль, 19.248.684. төгрөгийн алданги буюу нийт 184.746.661.3 төгрөгийн шийтгэл ногдуулсан байцаагчийн шийтгэлийн үндэслэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар. Багануур тохижилт ОНӨААТҮГ нь албан татвар төлөхөөр хуульчлаагүй байхад, нөхөн татвар төлөх шийтгэл ногдуулсан нь хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад, хууль бус шийтгэл ногдуулсан гэж үзнэ.
2-т. Багануур тохижилт ОНӨААТҮГ нь 2016 онд нийслэл болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр олгосон 1.400.366.900 төгрөгийн зардлыг зөвхөн дүрэм энд заасан төрийн үйлчилгээнд зарцуулахад, -94.874.900 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох юм. Түүнчлэн Нийслэл болон Орон нутгийн төсвөөс санхүүжүүлж буй төрийн үйлчилгээнд санхүүжилтэд Нэмэгдсэн өртгийн албан татвар ордоггүй гэдгээ, Татварын улсын байцаагч эрх биш ойлгож байгаа байх. Татварын улсын байцаагч Багануур тохижилт ОНӨААТҮГ нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжиж буй 1.400.366.900 төгрөгөөс 184.746.661.3 төгрөгийн татвар төлөх ёстой гэж шийдвэрлэсэн боловч энэ нь бодит байдалд биелэх боломжгүй, харин ч нийтийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх эрсдэлтэй байгаа юм. Угтаа бол Дүүргийн ИТХ-аас Багануур тохижилт ОНӨААТҮГ-н эрхлэх, төрийн үйлчилгээг дүрмээрээ баталж, улмаар жил болгон орон нутгийн төсвөөс Багануур тохижилт ОНӨААТҮГ- н үзүүлэх, төрийн үйлчилгээний төсвийн санхүүжүүлтийг баталж олрццог ба уг санхүүжилтээр нэхэмжлэгч байгууллага төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Дээр дурдсанчлан Орон нутгаас баталж өгсөн санхүүжилт Багануур тохижилт ОНӨААТҮГ-н төрийн үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагаанд хүрэлцэхгүй харин ч алдагдалтай гарсаар байхад үүнээс 184.746.661 төгрөгийн татвар авахаар бол тэр хэмжээний ард иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ зогсоох, үйлчилгээ авах олон нийтийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх болзошгүй болно.
Энэхүү татварын улсын байцаагч нөхцөл байдлыг зөв тоггоогүй, шийтгэлийг Багануур тохижилт ОНӨААТҮГ нь биелэх боломжгүй байхад нэхэмжлэгч байгууллагад нөхөн татварын акт тавьж, эрх хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн болно гэжээ.
3. Гомдол гаргагч Багануур тохижилт ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К******* 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Т.б, Э.Б нарын 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №******* тоот шийтгэлийн хуудасны 6 дах заалт буюу 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 1.400.367.500.0 төгрөгийн нийслэл болон орон нутгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнаж, 1.273.061.363.6 төгрөгийн татвар ногдох орлогыг буруу тайлагнасан зөрчилд 127.306.136.4 төгрөгийн нөхөн татвар, 38.191.840.9 төгрөгийн торгууль, 19.248.684. төгрөгийн алданги буюу нийт 184.746.661.3 төгрөгийн шийтгэл ногдуулсан хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, №******* тоот шийтгэлийн хуудасны 6 дахь заалтыг хүчингүй болгуулах гэж гомдлын шаардлагаа нэмэгдүүлж, нэмэгдүүлсэн гомдолдоо: ... №9******* тоот шийтгэлийн хуудасны 6 дах заалтыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн №******* тоот шнйтгэдийн хуудасны 6 дах заалтын улмаас зөрчигдсөн татвараас чөлөөлөгдөх, / Татварын ерөнхий хууль 17.1.3/, актын дагуу төлсөн татвараа буцаан авах, учруулсан хохирлыг арилгуулах / Татварын ерөнхий хуулийн 17.1.4, 17.1./ зэрэг эрхийг сэргээн эдлүүлэх, №******* тоот актын холбогдох илт хууль бус заалтын эрх г зүйн үйлчлэлийг дуусгавар болох нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцэх юм.
Иймд Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Т.б, Э.Б нарын 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай /№******* тоот шийтгэлийн хуудасны 6 дах заалт буюу 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 1.400.367.500.0 төгрөгийн нийслэл болон орон нутгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнаж, 11.273.061.363.6 төгрөгийн татвар ногдох орлогыг буруу тайлагнасан зөрчилд 127.306.136.4 төгрөгийн нөхөн татвар, 38.191.840.9 төгрөгийн торгууль, 19.248.684. төгрөгийн алданги буюу нийт 184.746.661.3 төгрөгийн шийтгэл ногдуулсан хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, №******* тоот шийтгэлийн хуудасны 6 дах заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Багануур дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.б, Э.Б нар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй 2008807 тоот регистрийн дугаартай Автожим ОНӨААТҮГ-ийг 2012-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт хяналт шалгалтыг Багануур дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын (ахлах) байцаагч Т.б, Э.Б нар хийсэн. Уг хяналт шалгалтаар дээрх онуудад Татварын ерөнхий хуульд заасан татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй 1,913,288,266.74 төгрөгийн зөрчлийг илрүүлэн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* тоот шийтгэлийн хуудсаар 187,870,287.7 төгрөгийн нөхөн татвар 40,518,353.5 төгрөгийн торгууль, 20,558,379.1 төгрөгийн алданги, нийт 248,947,02 0.3 төгрөгийн төлбөрийг оногдуулсан. Уг шийтгэлийн хуудсыг Автожим ОНӨААТҮГ-ний захирал Д.Б*******, нягтлан бодогч Н.М******* нарт танилцуулан гардуулсан. Багануур тохижилт ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К******* нь 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр манай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль нь 2017 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс эхэлж дагаж мөрдөгдөж эхэлсэн, хууль батлагдаж, мөрдөгдөж эхэлснээс хойшхи харилцаанд үйлчилдэг. Гэвч Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын байцаагч Т.б, Болортуяа нарын 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай ******* тоот шийтгэлийн хуудас нь 2012-2016 оныг дуусталх хугацааны албан татварын ногдол төлөлтийн байдалд шалгалт хийж шийтгэлийн хуудас бичсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль дагаж мөрдөхөөс өмнөх хугацааны албан татвар ногдуулалтад шалгалт хийсэн атлаа уг хуулиар шйтгэл ногдуулж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл, 47.1.6-д засныг зөрчиж байна гэж гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул дараах тайлбарыг аргаж байна. Учир нь Татварын улсын байцаагч нар нь тус байгууллагын 2012-2016 он буюу Зөрчлийн хууль хэрэгжиж эхлэхийн өмнөх хугацааны татварын ногдол, төлөлтийн байдалд иж бүрэн төлөвлөгөөт хяналт шалгалтыг Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш хийсэн. Шалгалтаар илэрсэн зөрчилд ******* тоот шийтгэлийг ногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 1.4 зүйлийн 1, 3, 4 дэх заалтыг үндэслэн 2012-2016 онд зөрчил үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 1, 2, 3 дах заалтаар хариуцлага оногдуулсан. Шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсэгт тодорхой тусгагдсан болно. Мөн Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 04-ний Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль. эсхүл Зөрчлийн тухайхуульдг заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн хуулийн 3-р зүйлд "3 дугаар зүйлд Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх гухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" гэж тус тус заасан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дахь заалтыг баримтлан шийтгэлийн хуудас хэлбэрээр бичиж хариуцлага оногдуулсан үндэслэлтэй байна гэжээ.
Хариуцагч Багануур дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.б, Э.Б нар 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Багануур тохижилт ОНӨААТҮГ нь шүүхэд нэхэмжлэл гаргах үндзслэлгүй байсан гэж үзэж байна. Үүнд. 1. Шийтгэлийн хуудсыг Хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн байхад шүүхэд нэхэмжлэлийг гаргасан. Учир нь Багануур тохижилт ОНӨААТҮГ нь 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Бидний зүгээс тус актыг хуульд нийцээгүй, илт хууль бус акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Хүсэлт тавих тухай 339 дүгээр албан бичгээр Нийслэлийн засаг даргад, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 338 дугаар албан бичгээр Багануур дүүргийн Засаг даргад, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Хүсэлт тавих тухай 307 дугаар албан бичгээр Сангийн сайдад тус тус хандсан болохыг дурдсан бөгөөд эдгээр хүсэлтүүд нь уг шийтгэлийн хуудсыг хүлээн авснаас хойш 5 сар 15 хоног /165 хоног/-ийн дараа, шүүхэд 10 сар 17 хоног /317 хоног/-ийн дараа гомдлоо гаргасан байгаа нь Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д заасан татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах гэснийг зөрчсөн. 30 хоногийн дотор гомдол гаргах эрхийг шийтгэлийн хуудасны танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэлд тусган танилцуулж хувийг гардуулсан.
Урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь дээрх шийтгэлийн хуудсыг Багануур тохижилт ОНӨААТҮГ нь Татварын маргаан таслах зөвлөлд хандаж шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 93.1 (Иргэн хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхул гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана)-т заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шийтгэлийн хуудастай холбогдох гомдлыг Татварын маргаан таслах зөвлөлд 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө гомдлоо гаргах эрхтэй байсан атал энэ эрхээ эдлээгүй тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой байсан.
2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн нэмэлт тайлбартаа: ..******* тоот шийтгэлийн хуудасны 6 дахь заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзсэн байна. Манай байгууллага нь төрийн үйлчилгээг узүүлж байгаа төрийн байгууллага тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.5.12-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх ёстой гэсэн утгатай тайлбар гаргасан байна. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Төрийн өмчит үйлдвэрийн газар ба албан газрыг Засгийн газрын буюу хуулиар түсгайлан олгосон эрх бүхий байгууллагын шийдвэрээр байгуулдаг. Автожим ОНӨААТҮГ нь хот тохижилтоос гадна мод үржүүлэг, нас барагсадад үзүүлэх үйлчилгээ, гэрэлтүүлэг рекламын угсралт засвар үйлчилгээ, Авто замын гэрлэн дохионы ажиллагаа засвар, хуурай хог хаягдлын ачилт тээвэрлэлт, хогийн цэгийн түрэлт булалт, хамгаалалт, муур нохой устгал гэх мэт үйл ажиллагааг эрхлэхээр ОНӨААТҮГазар гэсэн хариуцлагын хэлбэртэйгээр бүртгэгдэн үйл ажиллагаагаа явуулж байгаагаас үзвэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасан Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийг улсын төсөвт үйлдвэр гэж үзэхээргүй байна.
Нэхэмжлэгч нь 2016 онд 1,495,241,840.47 төгрөгийн орлоготойгоор ажилласнаас 1.400,367,500 төгрөгийн санхүүжилтийг авсан, туслах үйл ажиллагаагаар 94,874,940.47 төгрөгийн орлого олж ажилласан гэж тайланд тусгасан байгаа нь дан ганц төрийн үйлчилгээг үзүүлээгүй, ашгийн төлөө үйл ажиллагааг давхар эрхэлж байгаа болох нь тогтоогдож байна гэжээ.
Хариуцагч Багануур дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.б, Э.Б нар 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Т.б, Э.Б нарын Автожим ОНӨААТҮГ-т холбогдуулан ногдуулсан 2018 оны 01 дүгээр сарыын 02-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* дугаар шийтгэлийн хуудсыг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр захирал Д.Б*******, ерөнхий нягтлан бодогч н.М******* нарт гардуулан өгсөн. Нэхэмжлэгч нь: 1.2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд улсын байцаагч Т.б, Э.Б нарын Автожим ОНӨААТҮГ-т 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* дугаар шийтгэлийн хуудсыг илт бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан.
2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, нэмэлт тайлбарт Шийтгэлийн хуудасны 1-5 дахь хэсэгт оногдуулсан шийтгэлийн хүлээн зөвшөөрч ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги нийт 64,200,358.99 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байна. 6 дахь хэсгийг илт хууль бусад тооцуулж, нөхөн татвар, торгууль, алданги нийт 184,746,661.3 төгрөгийг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д "Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзсэн байна. Манай байгууллага нь төрийн үйлчилгээг үзүүлж байгаа төрийн байгууллага тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.5.12-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх ёстой гэсэн утгатай тайлбар гаргасан байна,
2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ 6 дахь хэсэгт заасан нөхөн татвар, торгууль, алданги нийт 184,746,661.3 төгрөгийг илт хууль бусад тооцуулж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжилсэн байна. Учир нь: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Төрийн өмчит үйлдвэрийн газар ба албан газрыг Засгийн газрын буюу хуулиар тусгайлан олгосон эрх бүхий байгууллагын шийдвэрээр байгуулдаг.
...Нэхэмжлэгч төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээг үзүүлж байгаа төрийн байгууллага тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.5.12-д заасны дагуу чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байгаа боловч Хуульд төрийн байгууллагаас үзүүлж байгаа байгаа үйлчилгээ. Үүнд: Засгийн газар, түүний байгууллагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна гэж заасан, мөн Төсвийн тухай хуулийн 4.1.34 төсвийн байгууллага гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь 2016 онд 1,495,241,840.47 төгрөгийн орлоготойгоор ажилласнаас 1,400,367,500 төгрөгийн санхүүжилтийг авсан, туслах үйл ажиллагаагаар 94,874,940.47 төгрөгийн орлого олж ажилласан гэж ААНОАТ-ын тайланд тусгасан байгаа нь дан ганц төрийн үйлчилгээг үзүүлдэггүй, ашгийн төлөө үйл ажиллагааг давхар эрхэлж байгаа болох нь тогтоогдож байна. Мөн тухайн байгууллага нь өмнөх шүүх хурал дээр нийт 80 хувийг цалин хөдөлмөрийн хөлс олгоход зарцуулсан гэж маргаж байгаа боловч 2016 онд Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хот тохижуулах үйлчилгээнд санхүүжилтийг болон, дүүргийн Засаг дарга сар улирлын зардлын хуваарийг батлахдаа үйлчилгээнд зориулан баталснаас биш цалин хөдөлмөрийн хөлс гэсэн зардлыг батлаагүй.
Иймээс ******* тоот Шийтгэлийн хуудасны 6 дахь заалтад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.15 заалтыг үндэслэн 2016 онд төрөөс олгосон 1,400,367,500 төгрөгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгөөс чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнасан зөрчилд 127,306,136.4 төгрөгийн нөхөн татвар, 38,191,840.9 төгрөгийн торгууль, 19,3248,684 төгрөгийн алданги нийт 184,746,661.3 төгрөгийн шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Багануур тохижилт ОНӨААТҮГ нь анх шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Т.б, Э.Б нарын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №******* тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий гомдол гаргаж,
2. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Т.б, Э.Б нарын 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №******* тоот шийтгэлийн хуудасны 6 дахь заалт буюу 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 1.400.367.500.0 төгрөгийн нийслэл болон орон нутгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх эрлогоор буруу тайлагнаж, 1.273.061.363.6 төгрөгийн татвар ногдох орлогыг буруу тайлагнасан зөрчилд 127.306.136.4 төгрөгийн нөхөн татвар, 38.191.840.9 төгрөгийн торгууль, 19.248.684. төгрөгийн алданги буюу нийт 184.746.661.3 гөгрөгийн шийтгэл ногдуулсан хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гэж гомдлын шаардлагаа тодруулж,
3. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн с татварын улсын ахлах байцаагч Т.б, Э.Б нарын 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №******* тоот шийтгэлийн хуудасны 6 дах заалт буюу 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 1.400.367.500.0 төгрөгийн нийслэл болон орон нутгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнаж, 1.273.061.363.6 төгрөгийн татвар ногдох орлогыг буруу тайлагнасан зөрчилд 127.306.136.4 төгрөгийн нөхөн татвар, 38.191.840.9 төгрөгийн торгууль, 19.248.684. төгрөгийн алданги буюу нийт 184.746.661.3 төгрөгийн шийтгэл ногдуулсан хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, №******* тоот шийтгэлийн хуудасны 6 дахь заалтыг хүчингүй болгуулах гэж гомдлын шаардлагаа тус тус нэмэгдүүлж байсан байна.
Шүүх гомдол гаргагчийн дээрх нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэргийг хянасан бөгөөд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хариуцагч Багануур дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.б, Э.Б нар нь гомдол гаргагч Багануур тохижилт ОНӨААТҮГ-ыг 2016 онд төрөөс олгосон 1,400,367,500 төгрөгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгөөс чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнаж, 1,273,061,363.6 төгрөгийг татвар ногдох орлогыг дутуу тайлагнасан зөрчилд 127,306,136.4 төгрөгийн нөхөн татвар, 38,191,840.9 төгрөгийн торгууль, 19,3248,684 төгрөгийн алданги ногдуулан, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол, 1.2-т зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол, 1.3-т зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол гэж тус тус зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахыг хуулиар тогтоосон байна
Гэтэл дээрх хуульд заасан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй байхад Багануур дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.б, Э.Б нар Багануур тохижилт ОНӨААТҮГ-ын татвар ногдолт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж, улмаар хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэж, татварын улсын байцаагчийн 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай ******* дугаар шийтгэлийн хуудсын 6 дахь заалтаар Багануур тохижилт ОНӨААТҮГ-т шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 22171000189 тоот томилолтын дагуу 2012-2016 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн төлөвлөгөөт хяналт шалгалтыг санхүүгийн тайлан тэнцэл, татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримтууд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм.
Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлүүдийг дээрх нотлох баримтууд нь тодорхойлж чадахгүй байхад татварын улсын байцаагч нар нь Багануур тохижилт ОНӨААТҮГ-ын албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хялбаршуулсан журмаар хяналт шалгалт явуулж, гомдол гаргагч хуулийн этгээдэд зөрчил оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Нэгэнт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл байхгүй байхад татварын улсын байцаагчийн гаргасан маргаан бүхий шийтгэлийн хуудасны 6 дахь заалтыг хууль ёсны гэж үзэхгүй тул хүчингүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Жич: Шүүх зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын шаардлагын хүрээнд хянасан бөгөөд маргаан бүхий Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Т.б, Э.Б нарын 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №******* тоот шийтгэлийн хуудасны 1-5 дахь заалтыг нэхэмжлэгч Багануур тохижилт ОНӨААТҮГ нь шүүхэд гомдол гаргахаас өмнө хүлээн зөвшөөрч биелүүлснийг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.4 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Т.б, Э.Б нарын 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №******* тоот шийтгэлийн хуудасны 6 дахь заалтыг хүчингүй болгож, Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Т.б, Э.Б нарын 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №******* тоот шийтгэлийн хуудасны 6 дах заалт буюу 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 1.400.367.500.0 төгрөгийн нийслэл болон орон нутгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнаж, 1.273.061.363.6 төгрөгийн татвар ногдох орлогыг буруу тайлагнасан зөрчилд 127.306.136.4 төгрөгийн нөхөн татвар, 38.191.840.9 төгрөгийн торгууль, 19.248.684. төгрөгийн алданги буюу нийт 184.746.661.3 төгрөгийн шийтгэл ногдуулсан хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.О