| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2017/00438/и |
| Дугаар | 138/ШШ2017/00784 |
| Огноо | 2017-07-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 138/ШШ2017/00784
Хариуцагч зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р багт байрлах, ******* банкны Дорнод салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, багшийн коллежийн ******* тоотод оршин суух, ЖВ*******8091011 регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ийн , ЖМ8*******01216******* регистрийн дугаартай, овогт ын нарт холбогдох,
“Зээлийн гэрээний үүргийн биелэлт 3300018.*******1 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай” иргэний хэргийг 201******* оны 0******* сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Дорнод салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц. нь 201******* оны 03 сарын 2*******-ний өдөр ******* банкны Дорнод салбараас ЗГ1*******/6*******0 тоот зээлийн гэрээ байгуулан *******500000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний *******.1.1, *******.1.2-т заасан хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд 201******* оны 0******* сарын 0*******-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 201******* оны 03 сарын 2*******-ний өдрийн ЗГ1*******/6*******0 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 2309032.26 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9039*******3.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 8*******0*******2.8******* төгрөг, нийт 3300018.*******1 төгрөгийг гаргуулж өгнө үү. Жич: шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.
Хариуцагч Ц., Г. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.д холбогдуулан гаргасан ******* банкны Дорнод салбараас 3300018.*******1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболд миний бие хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч Ц. нь уг төлбөрийг 201******* оны 12 сарын 31-ний дотор нөхөн төлж барагдуулах хүсэлтэй байгаа болно. Уг зээлийн асуудалд манай эхнэр байсан. Г. нь хамааралгүй юм. Би дангаар хариуцан төлөх болно. Одоогоор ажилгүй байгаа учир жаахан хугацаа олгож өгнө үү. Би ******* банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Дорнод салбар нь хариуцагч Ц., Г. нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүргийн биелэлт 3300018.*******1 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.
Хариуцагч Ц., Г. нар нь нэхэмжлэгч ******* банкны Дорнод салбараас 201******* оны 03 сарын 2*******-ний өдөр ЗГ1*******/*******60 тоот зээлийн гэрээ байгуулан *******500000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан боловч одоо хүртэл зээлийн гэрээний үүргийн биелэлт 3300018.*******1 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар батлагдаж байна.
Хариуцагч Ц., Г. нар нь нэхэмжлэгч ******* банкны Дорнод салбарын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлт 3300018.*******1 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************, *******5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банкны Дорнод салбарын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлт 3300018.*******1 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* овогт *******ийн , овогт ын нар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6**************51 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогын 5*******221061*******9 тоот данснаас 338*******6 төгрөг, хариуцагч Ц.гээс 16938 төгрөг, Г.ээс 16938 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Дорнод салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц., Г. нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
*******. Мөн хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА