| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2017/00703/И |
| Дугаар | 138/ШШ2017/00812 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 138/ШШ2017/00812
| 2017 оны 08 сарын ******* өдөр | Дугаар 138/ШШ2017/00812 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны В танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, *******ийн ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,
******* сумын *******-р баг, *******ийн ******* дугаар байрны ******* тоотын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 0******* сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Чойбалсан хотын Хивсний үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргаанд 1988 оны ******* сарын 23-нд цахилгаанчнаар ажилд орж улмаар ******* хивс ХКомпанийг татан буугдах хүртэл /1999 оны 4 сар/ өндөр хүчдэлийн цахилгаанчнаар ажиллаж байсан. Манай гэр бүл 1990 оноос Хивсний үйлдвэрийн ажилчдын байр болох СМУ-гийн ******* байрны ******* тоотод орж амьдран улмаар 1995 онд ******* хивс ХКомпани уг нийтийн байрыг оршин сууж байсан ажилчиддаа хувьчлан зохих үнээр худалдсаны дагуу миний бие одоог хүртэл гэр бүлийн хамт амьдарч байна. Тухайн үед ******* байрны 2 тоот нэг өрөө 12 м2 байрыг 54000 төгрөгөөр худалдахад нь би төлж авсан билээ. Байраа өөрийн болгож худалдан авсан боловч эд хөрөнгийн эрхийг баталгаажуулж улсын бүртгэлийн гэрчилгээ авч чадаагүй байсаар өдийг хүрлээ. Аймгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст гэрчилгээ гаргуулан авахаар 3-4 удаа хандаж байсан боловч таны өмчлөлийн байр болохыг шүүхээр тогтоолгож ирэхээс нааш улсын бүртгэлийн гэрчилгээ олгох боломж манай байгууллагын дүрэм, журмаараа байхгүй гэж мэдэгдсэн. Хивсний үйлдвэр болон өмч хувьчлалын комисс татан буугдсан тул одоо шүүхээс өөр тогтоох газар байхгүй байна. Уг байр нь нийтийн эзэмшлийн 1******* айлын байр НААҮГазарт харъяалалгүй, цахилгаан, дулааны төлбөрөө ДБЭХС ХХКомпанид төлдөг. Иймд ******* байрны ******* тоотын эзэмшигчээр тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь ******* сумын *******-р баг, *******ийн ******* дугаар байрны ******* тоотын эзэмшигчээр тогтоолгох тухай шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.
Нэхэмжлэгч Л.******* нь 1988 оны ******* сарын 23-наас 1999 оны 04 сар хүртэл хугацаанд Дорнод аймгийн ******* хивс ХКомпанид өндөр хүчдэлийн цахилгаанчнаар ажиллаж байжээ. Түүнийг ажиллах хугацаанд нь ******* хивс ХКомпани нь өөрийн өмчлөлийн буюу нийтийн эзэмшлийн ******* сумын *******-р баг *******ийн ******* дугаар байрыг уг байранд оршин суугчдад тодорхой үнэтэйгээ худалдах шийдвэр гаргасны дагуу нэхэмжлэгч Л.******* нь өөрийн оршин сууж байсан ******* дугаар байрны ******* тоот 12 м2 талбай бүхий нэг өрөөг худалдан авсан байх бөгөөд Л.******* нь тухайн үед уг байрны үнэ 54000 төгрөгийг тус компаний санхүү тасагт тушааж байрыг өөрийн эзэмшлийн болгосон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар батлагдаж байна.
Нэхэмжлэгч Л.******* нь уг байрыг худалдан авснаас хойш одоог хүртэл байрны дулаан, цахилгааны төлбөрийг ДБЭХСистем ХХКомпанид тогтмол төлж уг байрыг шударгаар эзэмшиж байх тул түүнийг *******-р баг *******ийн ******* дугаар байрны ******* тоот 12 м2 бүхий нэг өрөө байрны жинхэнэ эзэмшигчээр тогтоох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн *******ыг ******* сумын *******-р баг, ******* хорооллын ******* дугаар байрны ******* тоот 12 м2 талбай бүхий нэг өрөө байрны жинхэнэ эзэмшигчээр тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигч мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЙГАЛМАА