Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/128

 

     

 

 

      

 

 

 

 

 

 

 2021         10           06                                      2021/ШЦТ/128

 

           

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Батхуяг,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Э.Ариунболд,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б.А холбогдох эрүүгийн ,,,,, дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, аав ээж дүү нарын хамт амьдардаг, ............ гэх газарт оршин суудаг, урьд Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 15/А шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж байсан, М.Б.А

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар багын нутаг дэвсгэрт 54-09 УАК улсын дугаартай “Ниссан навара” маркийн “Тэнэгэр зам” ХХК-ний эзэмшлийн автомашины урд салхины шил рүү чулуу шидэн хагалж 430.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэгт холбогджээ.

                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Б.Ан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Дорноговь аймгийн Хатанбулаг суманд Заяа, Батбаяр гэх 2 ахтай гэрт нь 2 шил архи уугаад төв рүү гараад 1 шил 0,5 литрийн архи уусан. Хятад иргэнийг дэлгүүрээс гарч машины үүдэнд нь очоод надаас зугтаахаар нь газраас  чулуу аваад машин руу шидсэн чинь машины шилний хажуу талын буланд очоод хагалсан” гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвд 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр манай компаний ажилтан Д.О, БНХАУ-ын иргэн Z Q нарыг “Ниссан навара” маркийн 54-09 УАК улсын дугаартай машинтай явж байхад тус сумын иргэн Б.А гэгч нь чулуу шидэж тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалсан байсан. ...Б.Агөөс хохирлоо бүрэн барагдуулж тээврийн хэрэгслийн урд шилийг бүтэн болгуулж авсан. Одоо манай компаний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-р тал/

Ашидбилгүүн ХХК-ний 648 дугаартай “... салхины шил /урд/, эвдрэл их, үнэ 380.000 төгрөг, эд анги солих зардал 50.000 төгрөг, нийт 430.000 төгрөг” гэх хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 21-22-р тал/

Гэрч Z Q /орчуулагч Э.Эг оролцуулан авсан/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвд дэлгүүрийн үүдэнд нэг согтуу монгол залуутай таарсан. ...над руу нэг юм хэлээд архины шил барьж далайгаад дайрсан ...орчуулагч бид хоёрыг 54-09 УАК улсын дугаартай машинд суусан чинь нөгөө согтуу залуу чулуу авч шидээд машины салхины шилний баруун доод булан хагарсан. ...миний биед халдаж зодсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8-р тал/

Гэрч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвд дэлгүүрийн гадаа... А гэгч машины урдуур орж ирээд газраас чулуу аваад шидсэн. Тэр чулуу нь манай “Тэнэгэр зам ХХК”-ний эзэмшлийн 54-09 УАК улсын дугаартай “Ниссан навара” маркийн автомашины урд шилний баруун доод буланд ирж хагалсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р тал/ зэргийг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар багын нутаг дэвсгэрт 54-09 УАК улсын дугаартай “Ниссан навара” маркийн “Тэнэгэр зам” ХХК-ний эзэмшлийн автомашины урд салхины шил рүү чулуу шидэн хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган 430.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвд 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр манай компанийн ажилтан Д.О, БНХАУ-ын иргэн Z Q нарыг “Ниссан навара” маркийн 54-09 УАК улсын дугаартай машинтай явж байхад тус сумын иргэн Б.А гэгч нь чулуу шидэж тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалсан байсан. ...Одоо манай компаний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, Ашидбилгүүн ХХК-ний 648 дугаартай “... салхины шил /урд/, эвдрэл их, үнэ 380.000 төгрөг, эд анги солих зардал 50.000 төгрөг, нийт 430.000 төгрөг” гэх хохирлын үнэлгээний тайлан, гэрч Z Q /орчуулагч Э.Эг оролцуулан авсан/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ...орчуулагч бид хоёрыг 54-09 УАК улсын дугаартай машинд суусан чинь нөгөө согтуу залуу чулуу авч шидээд машины салхины шилний баруун доод булан хагарсан.” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр... А гэгч машины урдуур орж ирээд газраас чулуу аваад шидсэн. Тэр чулуу нь манай “Тэнэгэр зам ХХК”-ний эзэмшлийн 54-09 УАК улсын дугаартай “Ниссан навара” маркийн автомашины урд шилний баруун доод буланд ирж хагалсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч Б.Ад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Ад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч Б.Ад холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

     Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

Хохирогч Z Q-аас мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

 1.Шүүгдэгч М.Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Б.Ад оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АДЪЯАСҮРЭН