Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 110

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч  Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Дэлгэрмаад холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 488175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017  оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

                                                                                           Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Дэлгэрмаа нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оны 09 дүгээр сараас огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 488175 /дөрвөн зуун наян найман мянга нэг зуун далан тав/ төгрөгийг Д.Дэлгэрмаагаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 52-05 тоотод оршин суух /РД: СК79060503/, Боржигон овогт Дондовын Дэлгэрмаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 488175 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн төлөхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй” гэжээ. 

Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.Дэлгэрмаагийн тайлбартай танилцлаа. Тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй” гэжээ.

Ү Н Д Э С Л Э Х нь: 

Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Д.Дэлгэрмаад холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 488175 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

Хариуцагч Д.Дэлгэрмаа нь Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлийн шаардлага халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 488175 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.   

Иймд хариуцагч Д.Дэлгэрмаа нь нэхэмжлэлийн шаардлага халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 488175 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  З А Х И Р А М Ж Л А Х нь:

 

           1. Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 488175 / дөрвөн зуун наян найман мянга нэг зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Д.Дэлгэрмаа төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15295  төгрөгний тавин хувь 7647,5 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 7647,5 төгрөгийг  хариуцагч Д.Дэлгэрмаагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Дэлгэрмаа сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                   Р.БАТБАЯР