Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 111

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч  Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Болорчулуунд холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 566275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017  оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.Болорчулуун нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оны 09 дүгээр сараас огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 566275 /таван зуун жаран зургаан мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг О.Болорчулуунаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 52-16 тоотод оршин суух /РД: СИ81112507/, Шарнууд овогт Ордын Болорчулуун шүүхэд гаргасан тайлбартаа: “Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 566275 төгрөгнөөс амьдарч байсан хугацааны 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэлх 393912 төгрөгийг шинжээчийн дүгнэлтийн буурсан хэмжилтийн дагуу хамтран хариуцагч Г.Болдбаярын хамт /393912+172263/ нийт 566275 төлөхийг зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 52-13 тоотод оршин суух /РД: ЛН89090915/, Боржигин овогт Галбадрахын Болдбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 566275 төгрөгнөөс амьдарч байсан хугацааны 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сар хүртэлх 172263 төгрөгийг шинжээчийн дүгнэлтийн буурсан хэмжилтийн дагуу хамтран хариуцагч О.Болорчулууны хамт /393912+172263/ нийт 566275 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон шүүхэд гаргасан тайлбартаа: “О.Болорчулуун, Г.Болдбаяр нарын тайлбартай танилцлаа. Тайлбарыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Ү Н Д Э С Л Э Х нь: 

Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч О.Болорчулуун, Г.Болдбаяр нарт холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 566275 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

Хариуцагч О.Болорчулуун нь Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлийн шаардлага халаалт, халуун, хүйтэн усны төлбөр /2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэлх/ 393912  төгрөгийг, хариуцагч Г.Болдбаяр /2016 оны 10 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сар хүртэлх/ 172263 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.    

Иймд хариуцагч О.Болорчулуун, Г.Болдбаяр нар нь нэхэмжлэлийн шаардлага халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 566275 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  З А Х И Р А М Ж Л А Х нь:

           1. Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 566275 / таван зуун жаран зургаан мянга хоёр зуун далан тав/ төгрөгнөөс хариуцагч О.Болорчулуун 393912 төгрөгийг, хариуцагч Г.Болдбаяр 172263 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 17638 төгрөгний тавин хувь 8819 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч О.Болорчулуун, Г.Болдбаяр нараас 8819 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч О.Болорчулуун, Г.Болдбаяр нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                   Р.БАТБАЯР