Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/11

 

 

    2*******22         *******1          17                                          2*******22/ШЦТ/11

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г холбогдох эрүүгийн 21*******4**************16**************116 дугаартай хэргийг 2*******22 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                Б.Наранжаргал

 Улсын яллагч                                                Э.Баасанбаяр

 Шүүгдэгч                                                  Д.Г нар оролцов.

 

Монгол улсын иргэн, ......оны .дүгээр сарын .-ний өдөр .аймгийн .суманд төрсөн, .настай, ., . боловсролтой, ., .мэргэжилтэй, “.”.-т нийтийн .ажилладаг, ам бүл ., .хүүхдийн хамт Багануур дүүргийн .дугаар хороо,. дугаар гудамжны .тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 57 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 342 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5*******.********************* төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, Э овгийн Д Г /РД: /

Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Ө зүүн хацарт 1 удаа, цээжний баруун хэсэгт 1 удаа гараараа цохьсон, мөн түүнийг түлхсэний улмаас толгойн хэсгээр нь зуух мөргүүлэн унагаж, биеийн эрүүл мэндэд нь хуйхны ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Д.Г мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “....оны .дугаар сарын .-ний өдөр Ө “амралт тэмдэглэх үү” гэхээр нь гэрт нь очоод 2 шил архи хувааж уусан. Тэгээд Ө хүзүүгээр тэврээд байхаар нь түлхсэн чинь зуух мөргөж унаад толгойгоо хагалсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч А.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.... оны .дугаар сарын .-ний өдөр Багануур дүүргийн .дугаар хороо, .дүгээр гудамжны .тоотод Д.Г, З.Н, Г.Г нар ирсэн. Тэгээд Д.Г “Хараа” нэртэй *******.75 граммын архи хоёр шилийг аваад бид нар уусан. ...Д.Г ах намайг түлхэж галын зуух руу унагаж миний толгойг хагалсан. Толгой хагарсны дараа хашаан дотор Г ах гараараа миний зүүн хацар болон цээж рүү нэг удаа цохьсон. Г ахаас нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

Мөрдөн байцаалтад гэрч Л.П мэдүүлсэн: “...Архи бараг дуусч байхад барагцаагаар 23 цагийн үед гэрээсээ гараад бие засчихаад ороод ирэхэд манай нөхөр Ө дагзнаас цус гарчихсан байсан. Би Д.Г ах руу уурлаад “манай нөхрийг яаж байгаа юм бэ” гэхэд Д.Г ах надад “Ө намайг тэврээд хүзүүдээд байхаар нь түлхсэн чинь зуух мөргөөд уначихлаа” гэсэн. А.Ө Д.Г нар хашаан дотор дээр доороо ороод зодолдож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-3*******/,

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2*******21 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн *******9/шэ*******23 дугаартай дүгнэлтэд: “А.Ө биед хуйхны ил шарх гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн журам тогтоом журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 39-4*******/,

           Иргэний оршин суугаа газрын газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “...Д.Г нь Улаанбаатар хотын Багануур дүүргийн .дугаар хороо, .дугаар гудамжны 13 тоот” гэжээ. /хх-ийн 57/

              Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай Э овгийн Д Г...” гэжээ.  /хх-н 55/,

Шүүгдэгч Д.Г согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэлээр “...Д.Г нь 1.91 хувьтай...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5/

Хохирогч А.Ө согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэлээр “...А.Ө нь 3.*******5 хувьтай...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6/,

Яаралтай тусламжийн хуудсаар “...А.Ө толгойн шархнаас цус гарсан. Боолт хийв” гэжээ. /хх-ийн 7-8/

Хохирогчийн хүсэлтэд “би Г эвлэрсэн тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. /хх-н 87/

Шүүгдэгч Д.Г нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 2 удаагийн ял шийтгэгдэж байсан” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 6*******,69/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Г холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч Д.Г нь хохирогч А.Ө эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Д.Г нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн        1*******4/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Г нь согтуугаар .оны .дугаар сарын .-ний орой .цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн .дугаар хороо,. дүгээр гудамжны .тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч А.Ө зуух руу түлхэж унагаасны улмаас түүний биеийн эрүүл мэндэд нь хуйхны ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Ө хүзүүгээр тэврэхээр нь түлхсэн чинь зуух мөргөж унаад толгойгоо хагалсан” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч А.Ө “...Д.Г ах намайг түлхэж галын зуух руу унагаж миний толгойг хагалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/, гэрч Л.П “...бие засчихаад ороод ирэхэд манай нөхөр Ө дагзнаас нь цус гарчихсан байсан. Д.Г ах надад “Ө намайг тэврээд хүзүүдээд байхаар нь түлхсэн чинь зуух мөргөөд уначихлаа” гэсэн” /хх-ийн 29-3*******/  гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед хуйхны ил шарх бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2*******21 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн *******9/шэ*******23 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-4*******/, шүүгдэгч, хохирогч нарын согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нь” нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч Д.Г нь хохирогч А.Ө эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Г нь хохирогч А.Ө хуйхны ил шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

 Хохирогч А.Ө нь мөрдөн байцаалтын шатанд болон 2*******21 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хавтаст хэргийн материалтай танилцахдаа “гомдол, саналгүй” гэж мэдүүлсэн ба энэ талаарх хүсэлтээ хавтаст хэргийн 87 дугаар талд ирүүлсэн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс Д.Г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5************** нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5**************.********************* төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох шийтгэлийг 3 сарын хугацаанд төлж барагдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Д.Г нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Д.Г нь “урьд .удаа ял шийтгэгдэж байсан ам бүл ., .хүүхдийн хамт амьдардаг, “. ажилладаг” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Д.Г нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2*******21 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 5************** /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5**************.********************* /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 88-9*******/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүгдэгч Д.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд Д.Г 5************** /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5**************.********************* /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.1******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э овгийн Д Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э овгийн Д Г 5************** /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5**************.********************* /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16******* дугаар зүйлийн 16*******.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 9******* хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг Д.Г мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Г мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Д.Г холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч А.Ө төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА