Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 142

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 171/2016/0135/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Цэрэнбат,  

Хохирогч Х.Өнөрбаяр,

Шүүгдэгч Д.Эрдэнэчулуун, Б.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дэлгэрзаяагийн Эрдэнэчулуун, Өндөрбатлай овогт Бямбацогтын Ганбат нарт холбогдох 201609000122 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүл ээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, Боржигон овогт Дэлгэрзаяагийн Эрдэнэчулуун /Регистрийн дугаар: МЗ88062070/, 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, эмээгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай 164 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

 

2.Монгол Улсын иргэн, Өндөрбатлай овогт Бямбацогтын Ганбат /Регистрийн дугаар: МЗ89082577/, 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай 116 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Эрдэнэчулуун нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Могойн зоо” гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр 23-57 СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 27 ширхэг 12,21 м.куб нойтон нарсан гуалин бэлтгэж тээвэрлэн ойн санд экологи эдийн засгийн үнэлгээгээр 5604390 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Ганбат нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Могойн зоо” гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр 38-83 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 30 ширхэг 10,53 м.куб нойтон нарсан гуалин бэлтгэж тээвэрлэн ойн санд экологи эдийн засгийн үнэлгээгээр 4833270 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч Д.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…нилээн хэдэн мод унагаж бэлтгээд эхэлж Ганбатын машинд 30 ширхэг, дараа нь миний машинд 27 ширхэг 3 метрээр тайрч бэлдсэн модыг тус тус ачаад Ганбатын машинд Шижирээ, Зоригоо хоёр сууж, миний машинд надтай хамт ирсэн Алтаншагай, Сугарсүрэн нар суугаад бид нар буцаж явсан.

 ...бид нар уг модыг ямар нэг бичиг баримт байхгүй, зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан учраас бид нарын машинтай модыг Мандал сумын байгаль орчны журмын хашаанд байрлуулсан.

...тэр машин нь миний машин биш, Адъяадорж ах надаар машинаа бариулдаг учраас манай хашаанд байдаг. Би модонд явах гэж байгаа талаараа Адъяадорж ахад хэлээгүй. Мөнгөний хэрэг гараад байсан учраас хуваариа модонд явсан. Намайг машиныг нь хэрэглэхэд дургүйцдаггүй. Тэр машины жолооч би учраас засвар үйлчилгээг өөрөө хийж хашаандаа байлгадаг.

...би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /хэргийн 65-66, 67, 248 дахь тал/,

 

-Шүүгдэгч Б.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 18-ны өглөө Эрдэнэчулуун эхлээд гарч би араас нь Шижир, Зоригоо нарыг аваад гарсан.

...Дархан-Уул аймгийн Хонгор сумын Могойн даваа гэх газар очиж тэнд миний хөрөөгөөр мод бэлтгэсэн. Эрдэнэчулуун бид хоёр хөрөөгөө барьж модыг унагааж 3 метрээр тайрч бэлдэж байсан, араас нөгөө хэд бэлдсэн модыг бөөгнүүлэх буюу цагаалж байсан. Нилээн хэдэн мод бэлтгэсэн болохоор хоёр машиндаа модоо ачсан. Модоо ачиж бэлтгээд тэндээс шууд гараад Мандал сум орох гэж яваад байгаль хамгаалагч нарт баригдсан. Бид нарыг зохих зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэсэн байна гээд машин болон ачиж явсан модыг журмын хашаанд хийсэн.

...яг үнэндээ Эрдэнэчулуун бид хоёр “модонд явах уу?” гэж харилцан тохиролцож модонд явсан. Адъяадорж ах болон 38-83СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн машины эзэн Ууганбаяр нарт модонд явах гэж байгаа талаараа хэлээгүй. Би энэ Ууганбаярын машины жолооч юм, миний машин биш Ууганбаярын машин. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /хэргийн 81-82, 249 дэх тал/,

 

-Хохирогч Х.Өнөрбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... намайг Хонгор сумын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбаяр энэ эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцуулахаар томилсон.

...өнөөдрийн байдлаар манай сумын төсвийн дансанд 20875320 төгрөг орсон байгаа. Хураалгасан мод нь Зүүнхараад байгаа гэсэн, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 42 дахь тал/,

-Шалгалт хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 8-9, 106 дахь тал/,

 

-Мод хэмжсэн тухай тэмдэглэл /хэргийн 13, 56, 110, 172 дахь тал/,

 

-Эд зүйл хураасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 14, 16, 111-112, 120 дахь тал/,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 23-25, 121 дэх тал/,

 

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 26-29, 37, 124-127, 136-137 дахь тал/,

 

-Эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 38, 153 дахь тал/,

 

-Хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 32-33, 129-130, 139-141, 148-151 дэх тал/,

 

-Эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 33, 130, 140, 149 дахь тал/,

 

-Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, төлбөрийн муж тогтоох тухай Байгаль орчин нийгэм хамгааллын сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ный өдрийн 325 дугаар тушаалууд /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 74, 186 дахь тал/,

 

-Эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 146 дахь тал/,

 

-Иргэний нэхэмжлэгч Т.Адъяадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 23-57 СЭҮ улсын дугаартай ЗИЛ-130 маркын машин миний эзэмшлийн машин.

“...2016 оны 02 дугаар сарын 18-ны орой Эрдэнэчулуун утсаар яриад таны машинаар зөвшөөрөлгүй мод тээвэрлэж яваад байгаль хамгаалагчид баригдсан талаараа ярьсан. Тэгээд би өмнөөс нь очиж тосож уулзсан.

...Эрдэнэчулуун бол миний 23-57 СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркын машины жолооч. Гэхдээ би байнга цалин өгч чаддаггүй.” гэх мэдүүлэг /хэргийн 44 дэх тал/,

 

-Гэрч Ю.Гүрбадамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 02 дугаар сарын 18-ны орой байгаль хамгаалагч Батцэцэгийн хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “Могойн даваа” гэх газар 23-57СЭҮ, 38-83СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн хоёр тээврийн хэрэгсэл нарс мод ачиж явсныг хуулийн дагуу шалгахад машин болон очиж явсан модонд ямар нэгэн бичиг баримт байгаагүй. Тийм учраас байгаль орчны тасгийн журмын хашаанд саатуулаад 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр уг модонд үзлэг хэмжилт хийж, тэмдэглэл хөтлөн анхан шатны үнэлгээг тооцож, эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулах үндэслэлтэй байсан тул цагдаагийн байгууллагад харьяаллын дагуу шилжүүлсэн. 38-83 СЭА улсын дугаартай машиныг Бямбацогт овогтой Ганбат, 23-57 СЭҮ улсын дугаартай машиныг Дэлгэрзаяа овогтой Эрдэнэчулуун нар тус тус жолоодож явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 46-47 дахь тал/,

 

-Гэрч Б.Сугарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Мандал суманд ирээд Алтаншагайгийн гэрт байж байхад 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Эрдэнэчулуун “хийх ажилгүй байгаа бол хамт модонд яваад ирье, хөлсийг нь өгнө” гэхээр нь би зөвшөөрч, Алтаншагайгийн хамтаар 2016 оны 02 дугаар сарын 18-ны өглөө колонк дээрээс Эрдэнэчулуун ахын машинд суугаад уул уруу явсан.

...бүгд нийлээд э хлээд Ганбатын унаж явсан ЗИЛ-131 маркийн машинд 30 ширхэг мод, дараа нь 38-83 СЭА улсын дугаартай машинд 27 ширхэг мод тс тус ачаад хөдөлсөн. Тэгээд Мандал сум орох замдаа цагаан өнгийн жийп машинтай ойн байгаль хамгаалагч нарт баригдаад машинтай модыг журмын хашаанд хийсэн. Би мод тээвэрлэх зөвшөөрөл байхгүй гэдгийг мэдээгүй. Эрдэнэчулуун ах Шарын гол суманд прусс модны рам дээр ажиллаж байгаад буцаж ирэхдээ нойтон мод бэлтгэж ирсэн юм гэж хэлээрэй гэхээр нь би тэгж худлаа хэлсэн юм. Одоо болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 48-49 дэх тал/,

 

-Гэрч О.Алтаншагайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр болох ”Могойн зоо” гэх газар очиж ууланд мод бэлтгэсэн. Ганбат, Эрдэнэчулуун хоёр хөрөөгөө ээлжилж бариад урд гарч мод унагаагаад 3м тус бүрээр бэлдээд явсан. Сугарсүрэн болон нөгөө машинд сууж явсан Зоригоо, Шижирээ бид нар бэлдсэн модыг нь чирч цагаалаад явж байсан юм. Эхлээд бүгдээрээ нийлээд Ганбатын унаж явсан ЗИЛ-131 маркийн 38-83СЭА улсын дугаартай машинд мод, дараа нь Эрдэнэчулууны жолоодож явсан ЗИЛ-131 маркийн 23-57СЭҮ улсын дугаартай машинд 27 ширхэг модыг тус тус ачаад хөдөлсөн. Тэгээд Мандал сум орох замдаа цагаан өнгийн жийп машинтай ойн байцаагч нарт баригдаад машинтай модыг журмын хашаанд хийсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 50-51 дэх тал/,

 

-Модны экологи, эдийн засгийн үнэлгээг тооцсон үнэлгээ /хэргийн 55, 171 дэх тал/,

 

-Шинжээч У.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн таны шинжээч томилсон тогтоол болон 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ойн инженер Л.Өлзийхишигийн мод хэмжсэн тухай тэмдэглэлийг үндэслэн тооцсон. Үнэлгээг тооцохдоо Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, төлбөрийн муж тогтоох тухай Байгаль орчин нийгэм хамгааллын сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ный өдрийн 325 дугаар тушаалыг үндэслэн тогтоосон. Уг модыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Могойн зоо гэх газраас бэлтгэсэн болох нь тогтоогдсон учир 325 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн Ойн сан 1 дүгээр мужид хамаарч байгаа. Энэ тушаалаар Сэлэнгэ аймгийн гаргасан үнэлгээг 2 дугаар тушаалаар гаргасан учраас манай үнэлгээ өндөр гарч байгаа юм.

...тухайн модыг хэмжсэн тэмдэглэлийг үндэслэн дүгнэлт гаргасан. Модны тоо ширхэг м кубд хамаатай ч модны диаметр гол нөлөө болж байгаа юм. Дээрх моднуудын 27 ширхэг мод нь их диаметртэй, 30 ширхэг мод нь диаметр арай бага байгаа учраас 27 ширхэг модны хэмжээ 30 ширхэг модны хэмжээнээс өндөр байгаа юм.” гэх мэдүүлэг /хэргийн 59-60, 175-176, 231 дэх тал/,

 

-Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны “төлбөрийн муж тогтоох тухай” 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 61 дэх тал/,

 

-“Ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ”-г тогтоосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт /хэргийн 62 дахь тал/,

 

-Иргэний нэхэмжлэгч Г.Болдбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр 38-83СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн машин миний нэр дээр байдаг, гэхдээ манай төрсөн ах Ууганбаярын машин юм. Ганбат нь Ууганбаяр ахын машиныг барьдаг, Эрдэнэчулуун нь манай нагац ах Адъяадоржийн машиныг жолооддог байсан, би сайн мэдэхгүй байна. Надад гомдол саналгүй байхгүй, миний нэр дээр байгаа 38-83 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн машинаа нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 159 дэх тал/,

-Гэрч Г.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би модонд явсан талаар мэдээгүй, сүүл баригдсан талаараа баригдсаныхаа маргааш нь хэлсэн. Энэ хэрэгт миний төрсөн дүү Болдбаяр иргэнийн нэхэмжлэгчээр тогтоогдоход татгалзах зүйл байхгүй. Миний 38-83 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн машин 1974 онд үйлдвэрлэгдсэн. Тэгэхээр зах зээлийн үнэлгээ нь 1200000 төгрөг гэж гарах нь зөв байх. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт, гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 160-161 дэх тал/,

 

-Гэрч С.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 02 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчим байгаль хамгаалагч Гүрбадам, ойн инженер Баттөгс нарын хамтаар эргүүл, хяналт, шалгалт хийж байхад Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Далангийн булаг” гэх газар мод ачсан 2 ЗИЛ-131 маркийн машин таарсан. Тухайн машин болон модны бичиг баримтыг шалгахад 38-83 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн машиныг Ганбат гэх хүн жолоодоод хажууд нь Энхзориг, Шижирбаатар гэх хүмүүс сууж явсан. Нөгөө 23-57 СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн машиныг Эрдэнэчулуун гэх жолоодоод хажууд нь Алтаншагай, Сугарсүрэн нар сууж явсан. Тухайн үед мод тээвэрлэж явсан машин болон модонд ямар нэг зөвшөөрлийн бичиг баримт байгаагүй. Тийм учраас тухайн 2 машиныг саатуулж “байгаль орчин” тасгийн журмын хашаанд саатуулсан юм.

...23-57 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл дээр 12,1 м.куб нойтон нарс, 38-83 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн машин 9,7 м.куб нойтон нарс тус тус ачиж явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 163 дахь тал/,

           

            -Гэрч Ө.Шижирбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр болох “Могойн зоо” гэх газар очиж ууланд мод бэлтгэсэн.

            ...Ганбатын унаж явсан ЗИЛ-131 маркийн 38-83СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 30 ширхэгийг, дараа нь Эрдэнэчулууны жолоодож явсан ЗИЛ-131 маркийн 23-57СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 27 ширхэг модыг тус тус ачаад тэр газраас хөдөлсөн. Орой 18-19 цагийн орчимд байх Мандал сум уруу орох гээд явж байтал цагаан өнгийн жип машинтай байгаль хамгаалагч нар зогсоогоод бичиг баримт шалгаад бичиг баримт байхгүй байна гээд бид нарын ачиж явсан мод болон унаж явсан машиныг журмын хашаанд хийсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 164-165 дахь тал/,

 

            -Гэрч Б.Энхзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 02 дугаар сарын 17-ны орой Ганбат “маргааш модонд явах уу?” гэхээр нь би “тэгье” гээд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 08 цагийн орчим Ганбат  ЗИЛ-131 маркийн 38-83 СЭА улсын дугаартай машинаар намайг манай гэрээс аваад дараа нь Шижирбаатарыг гэрээс нь очиж авсан.

...бид нарыг явж байхад замд Эрдэнэчулуун ЗИЛ-131 маркийн 23-57 СЭҮ улсын дугаартай машинтай хоёр залуугийн хамт Тэрэгтэйн даваан дээр бид нарыг хүлээж байсан.

...Ганбатын ЗИЛ-131 маркийн 38-83 СЭА улсын дугаартай машинд 30 ширхэг мод, дараа нь Эрдэнэчулууны ЗИЛ-131 маркийн 23-57СЭҮ улсын дугаартай машинд ширхэгийг модыг тус тус ачаад ойролцоогоор 17 цагийн орчим 2 машинтайгаа тэндээс зэрэг хөдөлсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 166-167 дахь тал/,

 

-Шинжээч Б.Гантөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... одоогийн зах зээлийн ханшны судалгаа болон тухайн машины эвдрэл, гэмтэл ашигласан байдлыг харгалзан үнэлгээг гаргасан. ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл нь ОХУ-ын хилээр орсон машин бол 18-20 сая төгрөгийн үнэтэй. Харин Монголд явж байсан машин бол 8-13 сая төгрөгийн хооронд зах зээлд зарагдаж байна. Зах зээлийн үнэлгээний судалгааг өөрийн компани нэгдсэн программ болон зах зээлд бодит зарагдаж байгаа үнэлгээг биечлэн судалж үнэлэлт, дүгнэлт өгсний дагуу үнэлгээг гаргадаг. Тэгэхээр ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл одоогийн зах зээлд 1,200,000 төгрөгөөр зарагдах боломжгүй, хамгийн багадаа 8 сая төгрөгөөр зарагдах боломжтой, тухайн машины эвдрэл, гэмтэл, хэрэглэсэн байдлыг харгалзан энэ дүгнэлтийг гаргасан.” гэх мэдүүлэг /хэргийн 241 дэх тал/,

 

-“Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 029/1/ДАА, ДАР-16/01, ДАР-16/01 дугаартай хөрөнгө, даатгалын үнэлгээ хийсэн тухай дүгнэлт /хэргийн 234, 244  дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Дэлгэрзаяагийн Эрдэнэчулуун нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймаг, Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Могойн зоо” гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр 23-57 СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 27 ширхэг буюу 12,21 м.куб нойтон нарсан гуалин бэлтгэж тээвэрлэн ойн санд экологи эдийн засгийн үнэлгээгээр 5,604,390 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Б.Ганбат нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймаг, Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Могойн зоо” гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр 38-83 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 30 ширхэг буюу 10,53 м.куб нойтон нарсан гуалин бэлтгэж тээвэрлэн ойн санд экологи эдийн засгийн үнэлгээгээр 4,833,270 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Өнөрбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шалгалт хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 8-9 , 106 дахь тал/, мод хэмжсэн тухай тэмдэглэл /хэргийн 13, 56, 110, 172 дахь тал/, эд зүйл хураасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 14, 16, 111-112, 120 дахь тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 23-25, 121 дэх тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 26-29, 37, 124-127, 136-137 дахь тал/, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 38, 153 дахь тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 32-33, 129-130, 139-141, 148-151 дэх тал/, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 33, 130, 140, 149 дахь тал/,  Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, төлбөрийн муж тогтоох тухай Байгаль орчин нийгэм хамгааллын сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ный өдрийн 325 дугаар тушаалууд /хэргийн 61-62 дахь тал/, эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тэмдэглэл /хэргийн 146 дахь тал/,  иргэний нэхэмжлэгч Т.Адъяадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 23-57 СЭҮ улсын дугаартай ЗИЛ-130 маркын машин миний эзэмшлийн машин. ...Эрдэнэчулуун бол миний 23-57 СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркын машины жолооч.” гэх мэдүүлэг /хэргийн 44 дэх тал/, гэрч Ю.Гүрбадамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 18-ны орой байгаль хамгаалагч Батцэцэгийн хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “Могойн даваа” гэх газар 23-57СЭҮ, 38-83СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн хоёр тээврийн хэрэгсэл нарс мод ачиж явсныг хуулийн дагуу шалгахад машин болон очиж явсан модонд ямар нэгэн бичиг баримт байгаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 46-47 дахь тал/, гэрч Б.Сугарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ганбатын унаж явсан ЗИЛ-131 маркийн машинд 30 ширхэг мод, дараа нь 38-83 СЭА улсын дугаартай машинд 27 ширхэг мод тс тус ачаад хөдөлсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 48-49 дэх тал/, гэрч О.Алтаншагайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ганбатын унаж явсан ЗИЛ-131 маркийн 38-83СЭА улсын дугаартай машинд мод, дараа нь Эрдэнэчулууны жолоодож явсан ЗИЛ-131 маркийн 23-57СЭҮ улсын дугаартай машинд 27 ширхэг модыг тус тус ачаад хөдөлсөн. Тэгээд Мандал сум орох замдаа цагаан өнгийн жийп машинтай ойн байцаагч нарт баригдаад машинтай модыг журмын хашаанд хийсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 50-51 дэх тал/, модны экологи, эдийн засгийн үнэлгээг тооцсон үнэлгээ /хэргийн 55, 171 дэх тал/, шинжээч У.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...уг модыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг “Могойн зоо” гэх газраас бэлтгэсэн болох нь тогтоогдсон учир 325 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн Ойн сан 1 дүгээр мужид хамаарч байгаа. Энэ тушаалаар Сэлэнгэ аймгийн гаргасан үнэлгээг 2 дугаар тушаалаар гаргасан учраас манай үнэлгээ өндөр гарч байгаа юм. ...дээрх моднуудын 27 ширхэг мод нь их диаметртэй, 30 ширхэг мод нь диаметр арай бага байгаа учраас 27 ширхэг модны хэмжээ 30 ширхэг модны хэмжээнээс өндөр байгаа юм.” гэх мэдүүлэг /хэргийн 59-60, 175-176, 231 дэх тал/, Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны “төлбөрийн муж тогтоох тухай” 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 61 дэх тал/, “Ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ”-г тогтоосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт /хэргийн 62 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Г.Болдбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр 38-83СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн машин миний нэр дээр байдаг, гэхдээ манай төрсөн ах Ууганбаярын машин юм. Ганбат нь Ууганбаяр ахын машиныг барьдаг, Эрдэнэчулуун нь манай нагац ах Адъяадоржийн машиныг жолооддог байсан, би сайн мэдэхгүй байна. Надад гомдол саналгүй байхгүй, миний нэр дээр байгаа 38-83 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн машинаа нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 159 дэх тал/, гэрч Г.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний 38-83 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн машин 1974 онд үйлдвэрлэгдсэн. Тэгэхээр зах зээлийн үнэлгээ нь 1200000 төгрөг гэж гарах нь зөв байх. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт, гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 160-161 дэх тал/, гэрч С.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...23-57 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл дээр 12,1 м.куб нойтон нарс, 38-83 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн машин 9,7 м.куб нойтон нарс тус тус ачиж явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 163 дахь тал/, гэрч Ө.Шижирбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ганбатын унаж явсан ЗИЛ-131 маркийн 38-83СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 30 ширхэгийг, дараа нь Эрдэнэчулууны жолоодож явсан ЗИЛ-131 маркийн 23-57СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 27 ширхэг модыг тус тус ачаад тэр газраас хөдөлсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 164-165 дахь тал/, гэрч Б.Энхзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ганбатын ЗИЛ-131 маркийн 38-83 СЭА улсын дугаартай машинд 30 ширхэг мод, дараа нь Эрдэнэчулууны ЗИЛ-131 маркийн 23-57СЭҮ улсын дугаартай машинд ширхэгийг модыг тус тус ачаад ойролцоогоор 17 цагийн орчим 2 машинтайгаа тэндээс зэрэг хөдөлсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 166-167 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас Б.Ганбат, Д.Эрдэнэчулуун нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Д.Эрдэнэчулууныг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсний улмаас ойн санд экологи эдийн засгийн үнэлгээгээр 5604390 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Б.Ганбатыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсний улмаас ойн санд экологи эдийн засгийн үнэлгээгээр 4833270 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд шүүгдэгч Д.Эрдэнэчулуун нь 5604390 төгрөг, шүүгдэгч Б.Ганбат нь 4833270 төгрөг төлөх ёстой боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар байгалийн нөөцөд хохирол учруулсан этгээд ойн санд учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, нөхөн төлөх үүрэгтэй.

 Энэ хэмжээгээр тооцож үзэхэд  шүүгдэгч Д.Эрдэнэчулуун нь 16813170 төгрөг, шүүгдэгч Б.Ганбат нь 14499810 төгрөг, нийт 31312980 төгрөгийг тус тус нөхөн төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Д.Эрдэнэчулууны зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 5604390 төгрөгийн үнэлгээтэй 27 ширхэг буюу 12,21 м куб нойтон нарсан гуалин, шүүгдэгч Б.Ганбатын зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 4833270 төгрөгийн үнэлгээтэй 30 ширхэг буюу 10,53 м куб нойтон нарсан гуалин, 130000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэрэг нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны албаны хашаанд хадгалагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хураааж, улсын орлого болгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Эрдэнэчулууны төлөх ёстой 16813170 төгрөгөөс улсын орлого болгох модны үнэ 5604390 төгрөг, шүүгдэгч Б.Ганбатын төлөх ёстой 14499810 төгрөгөөс улсын орлого болгох модны үнэ 4833270 төгрөгийг хасч тооцоход шүүгдэгч Д.Эрдэнэчулуун нь 11208780 төгрөг, шүүгдэгч Б.Ганбат нь 9666540 төгрөг, нийт 20875320 төгрөгийг шүүгдэгч нар нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү төлбөрийг шүүхийн шатанд шүүгдэгч нар төлж барагдуулсан болох нь хохирогч Х.Өнөрбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “өнөөдрийн байдлаар манай сумын төсвийн дансанд 20875320 төгрөг орсон байгаа.” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Д.Эрдэнэчулууны гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  23-57 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Г.Болдбаярын, шүүгдэгч Б.Ганбатын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  38-83 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн машин нь иргэний нэхэмжлэгч Г.Ууганбаярын өмчлөлийн эд хөрөнгө болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогджээ.

 

Иргэний нэхэмжлэгч Г.Болдбаяр, Г.Ууганбаяр нар нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг нэхэмжилж байгаа тул шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Мөрдөн байцаалтын шатанд 38-83 СЭА болон 23-57 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулахад “Капитал зууч” ХХК 20116 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 1200000 төгрөгөөр /хэргийн 32-33, 129-130 дахь тал/, “Ашид билгүүн” ХХК 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 8000000 төгрөгөөр /хэргийн 234 дэх тал/ тус тус үнэлжээ.

 

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээдүүд мөрдөн байцаалтын шатанд харилцан адилгүй тогтоосон бөгөөд 38-83 СЭА болон 23-57 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг тус бүр 1200000 төгрөгөөр тооцон шүүгдэгч нараас гаргуулж, улсын орлогод оруулах нь шүүгдэгч нарт илүү ашигтай байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Болдбаяр Г.Ууганбаяр нарын эзэмшлийн 38-83 СЭА болон 23-57 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг /хэргийн 26, 124 дэх тал/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Б.Ганбатын эзэмшлийн 0126 СЭҮ улсын дугаартай тоёота истима маркын автомашин битүүмжилсэн /хэргийн 137 дахь тал/ тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг биелүүлэхийн тулд зарж борлуулан ялын биелэлтийг хангуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Ганбат нь урьд 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байдал дууссан, шүүгдэгч Д.Эрдэнэчулуун нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 74 дэх тал/-аар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй.

 

Шүүгдэгч Д.Эрдэнэчулуун, Б.Ганбат нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Дэлгэрзаяагийн Эрдэнэчулууныг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсний улмаас бага бус хэмжээний буюу 5604390 /таван сая зургаан зуун дөрвөн мянга гурван зуун ер/төгрөгийн, шүүгдэгч Өндөр батлай овогт Бямбацогтын Ганбатыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсний улмаас бага бус хэмжээний буюу 4833270 /дөрвөн сая найман зуун гучин гурван мянга хоёр зуун далан/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Дэлгэрзаяагийн Эрдэнэчулуунд 2 жил /хоёр/, Өндөрбатлай овогт Бямбацогтын Ганбатад 2 жил /хоёр/ хорих ял шийтгэсүгэй.

           

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэчулуун, Б.Ганбат нарт оногдуулсан 2 жил /хоёр/ хорих ялыг тус бүр жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэчулуун, Б.Ганбат нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөрт 20875320 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэчулуун, Б.Ганбат нарын гэмт хэрэг үйлдэж олсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны албаны хашаанд хадгалагдаж байгаа 10437660 төгрөгийн үнэ бүхий 3 метрийн урттай 57 ширхэг мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 130,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг, шүүгдэгч Д.Эрдэнэчулуунаас 27-53СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1200000 төгрөг, шүүгдэгч Б.Ганбатаас 38-83СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1200000 төгрөгийг тус тус хурааж, улсын орлого болгосугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Болдбаяр, Г.Ууганбаяр нарын эзэмшлийн 38-83 СЭА болон 23-57 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг /хэргийн 26, 124 дэх тал/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Б.Ганбатын эзэмшлийн 0126 СЭҮ улсын дугаартай тоёота истима маркын автомашин битүүмжилсэн /хэргийн 137 дахь тал/ тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, эд хөрөнгө хураах ялын биелэлтийг хангуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд шилжүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэчулуун, Б.Ганбат нарт оногдуулсан 2 жил /хоёр жил/ хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах хугацааг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар Д.Эрдэнэчулуун, Б.Ганбат нарт хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын  Цагдаагийн тасагт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шүүгдэгч нарт анхааруулсугай.

 

 9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эрдэнэчулуун, Б.Ганбат нарт бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Ганбат, Д.Эрдэнэчулуун нарт бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.